Анхны дурлал, анхны харцанд найдах хэрэггүй

42-20256061

Охид, хэдэн насандаа хүнтэй суух ёстой вэ. Хэдэн насандаа хүүхэдтэй болох ёстой вэ. Яг таг дүрэм ном байхгүй ч охидууд маань энэ бүхнийг тооцоолж байх нь зүйтэй.

Эрчүүд охин хүүхэдтэйгээ гэр бүл, жирэмслэлт төлөвлөх, хүсээгүй хүүхдийн сөрөг үр дагавар зэрэг амьдралд нэн чухал сэдвээр илэн далангүй ярилцаж чаддаггүй. Энэ бол маш буруу. Учир нь охид эцгийнхээ үгийг авамтгай байдаг.

Харамсалтай нь охид маань энэ талаарх буруу мэдээллийг үе тэнгийнхнээсээ авах, өөртөө тоомжиргүй хандсанаар хүсээгүй хүүхэд төрүүлэх муу үр дагаварт хүрдэг. Хүсээгүй хүүхдийн сөрөг мэндээрээ хохироход хүрдэг.

Хүсээгүй хүүхдийн сөрөг үр дагавар

Эр эмийн асуудалд хайнга хандсанаар 16-18 настай охид жирэмсэлдэг. Үүнээс болж сургуулиасаа завсардах нь ч бий. Энэ нь хувь хүний хөгжил, боловсролд сөргөөр нөлөөлдөг. Жирэмсэн болсноо мэдсэн охид гэрийнхнээсээ нууж найз охидын амаар бүгдийг зохицуулах гэж оролддог. Энэ нь аюултай үр дагавартай юм.
Охид хэрэв жирэмсэн болсон бол юуны түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Учир нь эцэг эхчүүд цочир хандсанаар энэ асуудалд сайн зөвлөгч болж чаддаггүй.

Охид эрт жирэмслэх нь үргүйдэх, цаашлаад эрүүл мэндээрээ хохироход хүрдэг. Иймд ичиж зоволгүй хэрэггүй зөв шийдвэрт хүрэх хэрэгтэй.

Өөрийгөө хамгаалж сурах нь чухал

Охид жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлд тоомжиргүй ханддаг нь гол алдаа болдог. Танц нэг удаа тэглээ гээд жирэмсэн болдоггүй” гэх мэтээр буруу ташаа мэдээлэлтэй байдаг нь амьдралдаа алдахад нөлөөлдөг. Охид жирэмслэхийн сацуу бэлгийн замын халдвар авдаг. Иймд хамгийн оновчтой арга бол бэлгэвч хэрэглэж занших юм. Анхны дурлал, анхны хайр, анхны харцанд найдах хэрэггүй. Энэ бол гаднах өнгө үзэмж юм.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.