Хүн бэлгийн 3 үеийг туулдаг

5wtvmyps

Секс судлаачид эмэгтэй хүний сэрлийн цэгийг төрөлхийн буюу олдмол гэж ангилжээ. Төрөлхийн гэдэг нь бүх эмэгтэйчүүдэд адил байдаг цэгүүд, олдмол сэрлийн цэг нь зөвхөн тухайн эмэгтэйн хувьд өдөөгч болсон цэг юм. Хамгийн мэдрэмтгий цэгүүд бол эрэгтэй хүний хувьд гэдэс хэвлийн доод хэсэг, умдаг, бэлгэ эрхтний толгой, хуухнаг, хойт сүвийн орчим, харин эмэгтэй хүний хувьд хэвлий, гуяны дотор тал, өгзөг, бэлгэ эрхтний том уруул, умдаг, хэлүү. Мөн хэл, хурууны өндөг зэрэг нь нэлээд мэдрэмтгий байдаг бол, хамгийн сэрэлгүй цэг нь нуруу аж. Эмэгтэй хүний үтрээний дотор “L”, “G” гэдэг онцгой сэрлийн цэгүүд оршдог. “L” цэг үтрээний урд, доод талд “G” үтрээний хунираайд байрладаг. Хүн эхээс төрөхдөө л сэрлийн цэгүүдтэй байдаг хэдий ч цусан дахь бэлгийн даавар тодорхой хэмжээнд хүрсний дараа өдөөгдөх чадвартай болдог. Хүний ясны өсөлт 23-24 насанд зогсдог бөгөөд энэ үед сэрлийн цэгүүд бүрэлдэж, хувь хүний өвөрмөц цэг үүсэх явц дуусдаг. Фрейдийн онолоор хүн бэлгийн хэдэн үе шатыг дамжиж өнгөрдөг.

1. Аман таашаалын үе. Нялх хүүхэд сүүгээ хөхөж, цадан таашаал авдаг. Энэ үе нэг нас хүртэл үргэлжилдэг.

2. Хойт сүвийн таашаал авах үе. Хүүхэд хүндээр бие засах үедээ аятайхан мэдрэмж амсаж, таашаал авдаг. Энэ үед “аман таашаал”-ын үүрэг бүдгэрч, унтрах тийшээ хандана, амьдралын туршид энэ хэвээр үргэлжилж ч магадгүй. Хоёрдугаар үе 2-3 насанд үргэлжилнэ.

3. Хүүхэд бэлгэ эрхтнээ сонирхож, харж, хүрч оролдож эхэлнэ. Дараа нь хэсэг хугацаанд буюу бэлгийн бойжилт эхэлтэл “бэлгэ эрхтний үе” нуугдмал байдалд ордог ч насан туршид хамгийн гол таашаал авах цэг болж хувирдаг. Дээр дурдсан үеүдийн аль нэгт таашаал авах мэдрэмж зогсонги байдалд орох тохиолдол байдаг байна.

3 Comments

  1. кацбСКЖДЦскжцБЖСКДБжскдцжд

  2. MunkhGal says:

    xаxа xүндрэx xоббитой болно биз xаxа

  3. Бид says:

    1ст этр…

    Аман таашаалын үед зогсонги болвол хөхөх хоббитой болно гэсэн үг үү?

    Хошногон таашаалын үед зогсонги байдалд орвол хошногодуулах хоббитой болно…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.