Сэтгэцийн өвчтэй гээд тэнд хорьчихвол яана…

Сайн байцгаана уу? Би 21-тэй залуу байна. Ээж ах 2-тойгоо амьдардаг байж байгаад ээж маань төрсөн нутагтаа очиж нэг тойрмоор байна гээд ах тэр 2 явсан юм… Яг энэ үэр аавын дүүгийн эхнэр нь намайг гэртээ хүүхдүүдийг нь хараад өгөөч гэж гуйсан юм. Аавыг өнгөрсөнөөс хойш хамаатнуудтайгаа тийм ч дотно өсөөгүй ээ. Бараг холбоо тасарсан гэхэд болно. Тэр эгчийг дуудахад нь гэртээ ганцаараа суугаад байх уйтгартай байсны дээр яагаад ч юм би багаасаа л гэр дүүрэн хүүхдүүдтэй шуугиантай айлд байх дуртай байсан. Тэгээд зөвшөөрсөн юм.

Тэднийх аягүй олон дандаа жаахан хүүхдүүдтэй. Том нь охин одоо 6-р анги, 2 нь бага анги, хамгийн бага нь хөлд ч ороогүй. Нөгөө хүүхдийн мөнгө өгөхөө болиод тэднийх гэдэг айл улаан орлогогүй болсон юм байна л ээ…

Ингээд би гэдэг хүн хичээл тараад  бол шууд эгчийнд очиж хүүхэд хардаг ажилтай. Хамгийн том охин нь юу ч ярьдаггүй. Хоол бараг идэхгүй ганц хоёр л халбагдана. Эгэмнийх нь яс нь гажилттай. Аймаар эвгүй харцтай. Доороосоо 2 дахь нь цочимхой. Жаахан л чимээ гарангуут дав див хийтэл цочино. Миний бодож төсөөлж байсан халуун дулаан уур амьсгал огт байхгүй аймаар сөрөг энергитэй айл байсан юм.

Аавийн дүү нь групд гарсан гэхдээ зах дэр юм зарж жаахан юм олдог. Тэрийгээ өөртөө л наадаг юм шиг байна л ээ…

За тэгсэн нэг өдөр би хоол хийлээ. Ах юу ч идэхгүй зурагт хараад сууж байсан. Хэдэн хүүхдүүдийг нь хооллочоод гарч эгчийг тосохоор гарав аа.

Тэднийх буудлаас нилээн зайдуу бараг 20 мин алхана. Алхаад явж байсан чин эгч өөдөөс 2 тор дүүрэн юм барьчихсан ирж явна. Би гүйж очоод л авлаа… Замдаа ажилынх нь тухай яриад инээд ханиад болсоор бид 2 гэртээ иртэл… Бөөн орилоон хашгараан ороод харсан чин ах том 2 гараараа том охиныхоо амыг дээд доод эрүү шүднээс нь гараа оруулчихсан 2 тийш нь хамаг хүчээрээ татчихсан. Нөгөөх нь байдгаараа татганаад дүү нар нь орилж хашгараад ээ бурхан минь охиноо яг алах гэж байсан. Би өмнө тийм юм хэзээ ч хараагүй. Бушуухан очиж гарыг нь амнаас салгаад чирсэн чин над руу дайраад би нэг сайн хүчтэй цохисон чин яг ч ухаан алдаагүй амандаа юм бувтнаад унаад өгсөн.

Нөгөө охинийг тэврээд эгчид цагдаа дууд гэж хэлээд гараад явсан. Гэмтэл дээр очоод эгч руу залгатал утсаа авдаггүй…

Уул нь араас ирэх байх гэсэн байдаггүй. Би буцаад явлаа… Хар хурдаараа л гүйсэн. Дахиад очиход нам гүм хэн ч байхгүй. Яасан юм бол цагдаа ирээд аваад явчихав уу? Эгч хаашаа явсан хүүхдүүд нь хаана байна гээд бөөн юм бодсон… Гараад гудамжаар гүйж байсан чин хажуу айлд нөгөө жаахан маань уйлж байх шиг сонсогдоод гүйгээд л орсон. Намайг явсны дараа эгч орилж хашгараад тэгээд баахан пид пад гэсэн чимээ гарахаар нь хажуу айлын ах эгч 2 санаа зовоод орсон чин ах эгчийг зодож элэг дэлүү руу нь өшиглөж байсан гэнэ. Бүр улаан галзуу амьтанг хүлж байгаад цагдаа түргэн дуудаад хүүхдүүдийг хажуу айл руу оруулсан нь тэр байсан. Дотуур цус алдалттай. Хацарных нь арьсыг язартал цохисон аймаар урт соривтой эгч сэхээн амьдруулах тасагт хэвтсэн.

Ээжийг ирэхэд нь би юу болсныг ярьсан чин аавын талыханд удмын сэтгэцийн нэг тийм өвчин байдаг гэнэ. Манай аав бас залуу байхдаа ээжийг айлгаад ээж ах бид 2-г аваад салаад явсан хойно аав осолд ороод нас барсан гэсэн. Би энэ тухай юу ч мэдээгүй. Тэр үед болсон юм бодогдоод үнэхээр түгшүүртэй. Хааяа би жижигхээн юман дээр огцом уурлачихдаг. Дараа нь үгүй ээ яагаад би ингэж уурлаад байгаан юм бол гэж боддог байсан. Одоо яах уу? хүмүүсээ! Эмнэлэг явий гэхээр… Айх юм аа. Сэтгэцийн өвчтэй гээд тэнд хорьчихвол яана. Монголд эмнэлэгт хэвтээд эмчлэгдсэн түүх байдаг юм уу? Дараа нь ч гэсэн сэтгэцийн гэсэн тодорхойлолт амьдралын минь туршид дагах нь байна шүүдэ… Жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгөөч хүмүүсэ. Надад туслаач.

cekc.mn дээр ирсэн

Зохиогчийн тухай

бичсэн 14795 нийтлэл байна.

43 Сэтгэгдэлтэй :: “Сэтгэцийн өвчтэй гээд тэнд хорьчихвол яана…”

  • cahirmaa 9 June, 2010, 11:51 нд бичсэн

    ууртай хүмүүст уураа барьж сурах дасгалууд байдаг, би бас их ууртай биеэ барьж чаддаггүй зөрүүд явсан, гэхдээ бясалгал хийгээд, сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд ирэхээр уураа барьж сурдаг юм билээ,миний уур хүрсэн үед хийдэг 1 гол дасгал бол уур маш их хүрсэн үедээ амьсгаагаа аваад 10 сек барьдаг, тэр үедээ хайрлаж хүндэлж явдаг хүн чин өөдөөс чинь хараад инээмсэглэж байнаа гээд төсөөлөхөд дотор шууд онгойдог ,тэгээд ойлгохоор хүн бол хэл амаараа ярилцаад учраа олдог, тийм хүн биш бол инээгээд л холдох нь зөв, өөрийнхөө яг юун дээр ямар үед бухимдаж байгаагаа эхлээд ажиглах хэрэгтэй, миний хувьд хүний юманд хамаагүй хүрдэг хүнд бас соёлгүй худалдагч нарт маш бухимддаг байсан, одоо гэхдээ ихэвчлэн ийм сайхан эгч ах,бүсгүй байж уурлах хэрэг юу байна гээд нөгөө хүндээ хэлэх гэхчилэн бухимдлыг дэврээхгүй намдаах арга хэмжээнүүд авдаг болсон хэхэ,эмнэлэг явахаасаа өмнө сэтгэлзүйн зөвлөгөө сэтгэлзүйчээс аваад үзэхгүй юудаа, эмнэлэгт очиход юу гэж шууд бариад хорих вэдээ, аль болох туслах үүднээс хандах байлгүйдээ хө,

    Thumb up 0 Thumb down 0

  • Shuvuu 9 June, 2010, 11:58 нд бичсэн

    Зугээр дээ миний дүү, ийм юманд санаа зовох хэрэггүй ээ, чи их сайн хүүхэд бна, уур гэдэг юмыг ухаанаар жолоодож болдог юм шүү дээ, тэгээд ч аавын чин болон авга ахын чин тэр аймаар уур бол удамшил гэхээсээ илүүтэй гэр бүлийн хумуужлийн нөлөөнөөс болсон байх талтай. Хүүхэд насандаа сэтгэцдээ хүнд гэмтэл авч улмаар сэтгэл заслын тусламж эмчилгээ хийлгээгүй гэсэн. Тэр бол удамших эмгэг биш!

    Thumb up 0 Thumb down 0

  • er hun 9 June, 2010, 11:58 нд бичсэн

    яг юу гэж зөвлөхөө мэдэхгэүй бн аа маштайван байх хэрэгтэй байхаа бясалгалд явхад буруудахгуй байхаа гол нь тайван

    Thumb up 0 Thumb down 0

  • peach 9 June, 2010, 12:02 нд бичсэн

    Чи өөрөө үнэхээр сэтгэлзүйн асуудал байгаа эсэхээ мэдэхийг хүсч байгаа бол сэтгэл зүйн төвүүдэд хандаад үз. Заавал тэр шар хаданд очих шаардлага байхгүй шүү дээ.
    Чамд хэд хэдэн сэтгэлзүйн төвүүдийн хаяг өгье.
    1. Хайрын хэл сэтгэл зүйн төв. Сансарын колонк-ын замын ард Гэр бүлийн радио 104,5-ын байранд байдаг.
    2. Монгол өрх сэтгэл зүйн төв. Хороололд Масс клуб-ын байранд, Масс-руу ордог талын эсрэг талын хаалганд байдаг.
    3. Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв. МУИС-ын замын урд байрладаг. Утас нь:331175

    Миний мэдэхээр энэ Сэтгэлийн толийг л давгүй сайн мэдэх юм. Холбоо бариад цаг аваад нэг оношлуулаад үзчихвэл чи айгаад байгаа айдсаасаа салж чадах байхаа.

    Сэтгэл зүйчид гэдэг хүний нууцыг чанд хадгалах ёстой хүмүүс, тиймээс чи энэ байдлыг минь өөр хүн мэдчих болов уу? очоод дэмий болов уу? гэж бодолгүйгээр юутай ч сэтгэл зүйчид хандаарай.

    http://uugantsetseg.blog.banjig.net/ энэ хүнтэй холбоо барьж бас болох байх

    Thumb up 0 Thumb down 0

  • peach 9 June, 2010, 12:05 нд бичсэн

    3. Сэтгэлийн толь сэтгэл зүйн төв. МУИС-ын ЭДИЙН ЗАСГИЙН БАЙРНЫ замын урд байрладаг. Утас нь:331175

    Thumb up 0 Thumb down 0

  • erhemseg 9 June, 2010, 12:07 нд бичсэн

    - Chinii huvid chi zygeer bhaa. Odii boltloo tegej medrelee aldatlaa uurlaj bgaagyin bgaaz dee. Harin stressdeed bi iim bhvii tiim bhvii gj bodood bval ugaasaa chi tyyndee itgeed ooriin medelgyi l uurandaa eldev ayag gargaj medne. Hamgiin gol n taivan bj bai!

    - Er uur bieiig uul moriig zovoodog gdiishtee. Aav chin tendee l bgaa biz…dyy n tendee l yum bgaaz.Oligtoi amidarch chadaagyi setgeliin tenheegyi erchyyd l bsn gj bod.Chi harin oor yum bgaa biz dee? Bichsenees chin unshihad dajgyi tusch l hyyhed bololtoi! Hyn ooriinhoo ireegyig,amidraliig ooroo l byteehees oor busad etgeediin zamaar yavj tednii duraar amidralaa byteedeggyi yum!

    Thumb up 0 Thumb down 0

  • baldorj 9 June, 2010, 12:08 нд бичсэн

    зугээр дээ битгий санаа зов, гэхдээ ер нь сэтгэцийн өвчин удамшдаг болохоор магадлал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ магадлал гэдэг чин 10 % гэвэл 90 хувийн тусахгүй байх магадлал бий шүү дээ.

    Гол нь хүн тайван бус байх, цочирдох, сэтгэл санаагаар хэт их унах гэх мэтээс болоод л сэтгэц гажууддаг болохоор ер нь болгоомжтой байхгүй юу даа.

    Бясалгалд явж өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хянаж сурах ч юм уу, тиймэрхүү сүйлд хамрагд, тийм бясалгал зэрэгт явдаг хүмүүс ер нь уур уцааргүй, их аятайхан хүмүүс байдаг, тэр орчин нь ч гэсэн их тайвшрал өгдөг шдээ.

    Чиний уурлаж байна гэдэг сэтгэцийн өвчин бишээ, гэхдээ өөрийгөө ажиглаа эвгүй зүйл ажиглагдвал шууд эмчид хандсан н; дээр, айх зүйл юу ч байхгүй ээ, амьдрал сайхан гэдэгт итгэ

    Thumb up 0 Thumb down 0

  • me 9 June, 2010, 12:15 нд бичсэн

    http://uugantsetseg.blog.banjig.net/ гээд дээр нэг хүн энэ хаягийг үлдээж, энэ ёстой үнэн сайхан худлаа гар шүү, сэтгэл зүйч л гээд өөрийгөө өргөмжлөөд байдаг, хийдэг юм, тэр байтугай юманд дүгнэлт өгөөд олигтой ганц өгүүлбэр ч хэлчихэж чаддаггүй, иймэрхүү худалч сэтгэл зүйч нэртэнгүүдээс хол яваарай.

    Thumb up 0 Thumb down 0

  • majgaa 9 June, 2010, 12:22 нд бичсэн

    битгий санаа зов. чи зүгээрээ. хэтэрхий их бодвол санаа дагана шүү. би ийм биш гэж өөртөө итгэлтэй бай.

    Thumb up 0 Thumb down 0

  • emma 9 June, 2010, 12:23 нд бичсэн

    Уур удам дагахаас гадна ураг бутээх уед согтуу буюу архаг тамхичин байсан тохиолдолд тархиний гажигтай mind control султай болдог талтай.
    Гэхдээ танай тэр ах чини унэхээр хунд сэтгэцийн өвчтэй юм бна.чамд бясалгал хгтэй болов уу мгл-д сэтгэцийн гажигтай хунийг бурэн эмчлэх боломжгуй хуви хуний мэрийлт маш чухал сэтгэлийн хөөрөлөө барих дасгал өдөр бур багаар хийж зурш.Ихэнх хумуус сэтгэлийн хөөрөлөө барих чадвар сул байдагиймлдаа харин ямар бдалаар гаргах arga замuud маш олон бдаг Guugeldeed хайгаад уншаад уз өөртөө тохирохийг сонго … Чиний хувид жижэгхэн бөмбөг байнга авч явж байвал зугээр уураа хурэхээр маш хучтэй тэнгэр луу шид бариж аваад дахин шидэх гм давтах уед тайвширах байхаа.

    Thumb up 0 Thumb down 0

  • nero15 9 June, 2010, 12:26 нд бичсэн

    би аймар уртай. тэрнээсээ болоод одоо хэрэгт шалгагдаад явж байна. уул нь хэн ч харсан би даруухан бас охидод таалагддаг, сурлага сайтай. даанч би гэнэт их ууралдаг. энэ нь манай аавтай холбоотой. намайг бага байхад аав маань архи уугад ээжийг их зоддог байсан. тэрнээс болоод би одоо хүртэл айдаг. гэнэт жаахан чимээ гарангуут аав ирж яваа юм шиг санагдаад нойрноосоо сэрчихдэг, бас дээд айл зодолдонгуут би гэнэт тэр айдын эмэгтэйг өмөөрмөөр санагддаг. бас айдаг. Үүнээс болоод найз нь сай нэг дотны биш ч найзаа гэж бодож байсан хүүхдээ өмөөрөөд( тухайн үед гэнэт урлад ) хүүхэд цохиод хөмсөгийг нь сэт цохичихсон. одоо болтол тэрэндээ харамсаж байна. үүнээс болоод би өөрөө хүртэл гэмтэл авчихсан. тиймээс чамд бол одоохондоо гэж хэлэхэд уур биш арга залиар хүнийг дийлэхийг хичээж байгаарай. амжилт хүсье

    Thumb up 0 Thumb down 0

  • emily 9 June, 2010, 12:33 нд бичсэн

    hey zaluu min, chi shar hadand ochood uzuulee. bi oyutan l daa tend hicheel ordog bsan yum. buh uvchtei humuustei ni uulzaj bla. Setgetsiin emch nar hurtel saihan aashtai hunii ay eviig oldog saihan humuus bdag. Yunaas ni aisiin be, yagaad chamaig horino gej shaardlagatai bol em ugnu tgd l boloo. Chamaig iim zuil asuugaad bichij bhiig boduul chi uuriin gsn uhaantai l bna shuu dee. Shar hadand mongoliin urdaa baridag sain emch nar bgaa shuu! tend zaaval ochij zuvluguu avaarai

    Thumb up 0 Thumb down 0

  • Бурхан Багш 9 June, 2010, 12:43 нд бичсэн

    If you lose temper, you lose everything.

    Thumb up 0 Thumb down 0

  • Xongorzul 9 June, 2010, 19:35 нд бичсэн

    -bitgii ai minii duu, yutai ch gesen emnelegt yumuu setgel zuichees zovlogoo avaad uzehgui yu da

    -byasalgalaar bicheellene gedeg zugeer sanaa bna, hiigeed uzeech

    Thumb up 0 Thumb down 0

  • AGAA 9 June, 2010, 19:49 нд бичсэн

    Сэтгэц эмгэг судлал

    Миний дүү жааxан наашаа анxааралаа xандуулаарай !!!

    Xэвийн сэтгэц гэж байдаггүй юм нэгдүгээрт.Сэтгэцийн өөрчлөлт нь ямар xэлбэрээр, xэрxэн илэрч байгааг тогтооxын тулд заавал мэргэжлийн эмч дээр очоорой. Сэтгэл зүйч гэдэг бол шал ондоо шүү дээ.

    Xэвийн сэтгэцтэй байx нь өөрөө xэвийн бус онош шүү.Xүн гэx Бодьгал сэтгэцийн xүвьд бас л давтагдаx аргагүй байдаг.Зарим тоxиолдолд Ялимгүй зовлонт xэлбэрээр илэрсэн xэдэн зуу биш xэдэн мянга биш бүүр 90-95% нь өөрчлөлттэй байдаг юм шүү дээ.
    Тэгxээр сэтгэцийн өвчин болсон xэлбэр, ялимгүй зовлонт xэлбэр xоёр адил мэт xарагдавч тэс ондоо зүйл юм шүү.Монголчуудын бараг 90% нь Ялимгүйн зовлонт сэтгэцийн өөрчлөлттэй байдаг юм.
    Жишээ нь иртэй зүйл xарxаараа эвгүй оргиж байвал дээрxи 90% д багтана. Бас шатаар гараxдаа тоолж байвал, энэ тэндxийн тоог өөрийн мэдэлгүй нэмэж xасаад байвал гэx мэт олон xэлвэр бий .Үүнийг таниx даа өөрийн уxамсараас ангид аливаа нэг зүйлийг xийгээд /зуршил мэт/ байвал энэ өөрөө сэтгэцийн ялимгүй зовлонт xэлбэр юм шүү.

    Thumb up 0 Thumb down 0

  • Mongolzaluu 9 June, 2010, 20:09 нд бичсэн

    зугээрдээ хөгшөөн санаа бүү зовоо .

    Thumb up 0 Thumb down 0

  • bbb 9 June, 2010, 22:53 нд бичсэн

    emleg enee teree bol nemergui usreed l untuuldag em uulgaad l untuulaad neg tiim tenegduu hun bolgochihno ternii orond ooroo baysalgal ch yum uu neg tiimerhuu ooriigoo hyanaj zahiraj surgadag bas setgel sanaag taivshruulj baidag tiim zuild anhaarlaa handuul bas bainga ooriigoo hyanaj bai uhaanaa aldtal arih uuhgui bh hergtei shuu

    Thumb up 0 Thumb down 0

  • khongorkhon 9 June, 2010, 23:26 нд бичсэн

    эхлээд миний дүү сэтгэл зүйчид хандах хэрэгтэй эмнэлэгт үзүүлэхээр юу гэж л шууд хэвтүүлэх вэ дээ. тэгээд мэргэжлийн хүмүүс чамд сайн зөвөлгөө өгөх болно. тэгээд бясалгал сайн хийх хэрэгтэй тайван байх хэрэгтэй, уурлаж бухамдсан үедээ хүнтэй харьцаад хэрэггүй аль болох өөрийнхөө доторыг онгойлгох ганцаараа тайван байх орчныг бүрдүүлээд тэгээд тайвширсан үедээ хүнтэй харьцах хэрэгтэй шүү.

    Thumb up 0 Thumb down 0

  • saraa 10 June, 2010, 0:23 нд бичсэн

    чи оорийнхоо уурийг бариж сур
    тэгүэл чи бухнийг ялна ягаад гэүэл чи л тэр уурийг удитдаж чадна чамаас оор хэнч чадахгуй тийм болхоор чи чадна уурлах гээд бүал оорийгоо тайүшрүүлж сур саыний хун шуг тийм болчохивол мухай биздээ

    Thumb up 0 Thumb down 0

  • Lady 10 June, 2010, 0:48 нд бичсэн

    ямар аймар муухай юм уншчихваа. Түй түй түй.

    Thumb up 0 Thumb down 0

  • Mongol er 10 June, 2010, 0:50 нд бичсэн

    Бясалгалд явдаа тэнд чи өөрийгөө бүрэн ялж сурна. эмнэлэг энээ тэрээ ер хэрэг болохгүй. чамайг нийгэмээс тусгаарлаад тэгээд бүр дордуулна. Монголд сайнийг ни олохгуй бол Энэтхэг яв даа. Чи жинхэнээрээ өөрийгөө олох болно

    Thumb up 0 Thumb down 0

  • Ansuya 10 June, 2010, 0:52 нд бичсэн

    ямар аймаар хун бэ танай тэр ах чини. хуухдуудээ алах ни байна ш дээ

    Thumb up 0 Thumb down 0

  • Badamaa 10 June, 2010, 0:52 нд бичсэн

    хэтэрхий их уур бол уураг тархини хөгжилтэй шууд холбоотой. Эхийн хэвлийд л тархи хөгжих үе хамгийн чухал. Тиймээс шинэ ээж нар хоол унд, амралт, тайван байдлаа их анхаарах хэрэгтэй шүү.

    Thumb up 0 Thumb down 0

  • xexe 10 June, 2010, 1:11 нд бичсэн

    сэтгэтсийн өвчин зааавал удам дагдаг гэсэн өөрийгөө сайн хаянаад сурчуул болоош дэ !!!

    Thumb up 0 Thumb down 0

  • Slash 10 June, 2010, 2:05 нд бичсэн

    Óäàì äàãàäàã. Áèåý ñàéí áàðüæ, ªºðèé㺺 öýãíý

    Thumb up 0 Thumb down 0

  • __horwoogin neg heseg___ 10 June, 2010, 2:39 нд бичсэн

    ямар ч бсан чи эмчид үзүүлэх хэрэгтэй бхаа өөрийхөө төлөө зориглоод эмчид ханд

    Thumb up 0 Thumb down 0

  • Ramirez Sanchez 10 June, 2010, 2:46 нд бичсэн

    Шизофирнэ гэдэг овчин надаа ч гэсэн бдаг гэхдээ би бариж сурж бгаа. Монголд эмчилж чадаггүй юмаа би 15тайдаа очиж бсан ч шал худлаа эмчилгээ гэж нүдэнд харагдаж гарт баригдах юм хийгээгүй юм бж мөнгө аваал бдийн тэгээд би өрөө би дааж судалсан. Одоо хаа очиж бие бариж сураад бга гэхдээ хая тэсэрчихгээд бдаг юм тэхлээр зүгээр хүч тэнцвэргүй зосоон хийдийн 5 6 эсрэг ганцаара тэгэхгүй бол хэт ууранд хүн ч алж мэднэ шүү дэ!!!

    Thumb up 0 Thumb down 0

  • Bi-d 10 June, 2010, 3:45 нд бичсэн

    Узуулсэн дээр шуу? Миний танидаг залуугийн хуухэд н тийм сонин овчтэй байнга эмлэгийн хяналтанд байдаг эм тариагаа хэрэглэхгүй бол ээжийгээ ( эхнэрийг н алангаа алддаг ч юм уу) мэдэхгүй тэр хэлэхдээ би хуугээ харахгуй бол том болсон хууг эхнэр маани дийлэхгүй хэтсүү бна ядаг юм билээ. Хархад зув зугээр хуухэд. Чи эмлэгт очиж узуулээд эм тангаа уу чамайг хорихгуй ээ. Чам шиг ингэх байтугай манай хажуу айлийн Сэтгэзийн овчтой сонин гарийг ядагчгуй юм. Бас хажуу орцонд 1 аймаар ах оортэйгөө яриал хуухэд айлгаал бдаг баричлах бол тэд нарийг л баривчилжилж хоримоор юм.

    Thumb up 0 Thumb down 0

  • liga 10 June, 2010, 5:17 нд бичсэн

    ийм сэтгэцийн өвчтэй хүмүүс их болсон юм шиг байна. миний бодлоор энэ бол удмын бас олдмол гэж хоёр янз байдаг байх. энэ хүүгийн ах нь бол удмын сэтгэцийн өөрчлөлттэй байх. харин бага жаахан байхад нь аав нь согтуу ирж зодож нүддэг байсан айлын хүүхэд бас ийм болох аюултай. өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн сэтгэцэд маш муугаар бүр аюултай нөлөөлдөг гэсэн. өнөөдрийн Өдрийн сонин дээр 7 настай дагавар охиноо сэхээнд ортол нь зодсон мэдрэл муутай амьтны талаар бичсэн байсан. үнэхээр аймшигтай, бүр зүүдэнд ормоор.
    даанч манай энэ нийгэм хөл толгойгоо олохгүй алт нүүрс уурхай гээд бужигналдаж байхад хэн тэр сэтгэцийн өөрчлөлттэй амьтдыг бүртгээд сургалтанд хамруулаад хянаж цагдаад явж байхав дээ нээрээ. хүмүүсээ охин үрээ хайрлаж хамгаалж хаана юу хийж байгааг нь сайн харж шалгаж байгаарай. хөөрхий тэр муу жаахан 7 настай охин үхтлээ зодуулчаад дотуур цус алдалттай 20 цаг тарчилж байж эмнэлгийн бараа харсан байсан. тэгсэн мөртлөө ээждээ зодуулсан гэдгээ юу ч хэлээгүй байгаам даа. ээж нь эмнэлэг дээр ирээд л урьд нь зөндөө зодуулж байсан, хавирга нь хүртэл хугараад бороолж эдгэсэн байсныг нь мэдсэн гэсэн. энэ хүүхнүүд ч гэсэн үр хүүхдээ жаахан хайхарч байхад яадгийн. адгуусан амьтан хүртэл үр төлөө хамгаалаад ойртуулахгүй сүйд болдог биз дээ?

    Thumb up 0 Thumb down 0

  • woman 10 June, 2010, 5:33 нд бичсэн

    яанаа би өөрөөсөө үнэхээр их айчихлаа..энд тэнд хааяа юм тоолоод байдаг гэхдээ хэнд ч тэрнийгээ хэлдгүй бас хааяа гөлрөөд байдаг гэхдээ их цөөхөн л дөө..бас огцом ууртай…уураа хүрхээр өөрийгөө хянах гээд дуугай болчдог.уурлахаар зүрх гарах гэж байгаа юм шиг л цохилоод байдаг..бас заримдаа тайван биш үедээ цочоод байдаг энэ хүнд байдаг л зүйл гэж бодсон.

    Thumb up 0 Thumb down 0

  • delhii 10 June, 2010, 8:04 нд бичсэн

    агаа зов хэлжээ.

    Thumb up 0 Thumb down 0

  • Ani 10 June, 2010, 9:05 нд бичсэн

    Эрэгтэй Xүүxдүүд Ээжийгээ дууриасан байдын. тийм болxоор Миний Дүү санаа зоволтгүй. Аавын чинь удамшилын гажиг чамд xамаагүй байx…. тайван сэтгэл амар амьдар…

    Thumb up 0 Thumb down 0

  • Unshigch 10 June, 2010, 13:24 нд бичсэн

    Агаагийн хэлдэг бүх юм үнэн шүү. Миний хэлэх гэж байсан бүгдийг хэлжээ. Хэлснийг нь хийгээрэй.

    Thumb up 0 Thumb down 0

  • nomuun 10 June, 2010, 16:14 нд бичсэн

    Удмийн юм болов уу надад дамжих болов уу гэж битгий бодоорой.туxайн хүнээсээ болдог юм шүү.чиний угийн өөрийн зан биш бол хэзээ ч тэдэн шиг авир гараxгүй.бясалгалд явах xамгийн зөв үр дүнтэй арга шүү.за амжилт .муухай бодол орж ирэх болгонд сайхан юмийг сэтгэлээсээ xайж бодож бай

    Thumb up 0 Thumb down 0

  • miamania 11 June, 2010, 1:53 нд бичсэн

    зүгээрээ.

    Thumb up 0 Thumb down 0

  • hi 11 June, 2010, 4:02 нд бичсэн

    сайнуу миний дүү чи харин ч энэ бүхэнд санаа зовж бна гэдэг чини эрүүл бгаагийн шинж. гэхдээ өөртөө битгий хүнд тусгаад сэтгэлээ зовоогоод бай тэр байтгуйа эрыыл гэх хымыыс тэрнээс ч дор ааш гаргадаг шдээ

    Thumb up 0 Thumb down 0

  • Ç¿ãýýð ýý õî 11 June, 2010, 4:48 нд бичсэн

    Чи их өрөвч юм байна ш дээ
    Чи гайгүй байх аа Монголчууд инхэнх нь бараг бүгд л стрестэй ууртай явж байна ш дээ чи зүгээр л уураа хянаад сэтгэлээ тогтвортой байлгаж сурах хэрэгтэй

    Амжилт хүсье чам шиг сайн залуучууд улам их байгаасай

    Thumb up 0 Thumb down 0

  • Итгэл 11 June, 2010, 8:05 нд бичсэн

    Огцом уурладаг хүмүүсийг алийг тэр гэхэв дээ залуу минь. “Нууц” гээд баримтат киног үзсэнүү? олж үзээрэй чамд хэрэг болох байх

    Thumb up 0 Thumb down 0

  • oohoo 11 June, 2010, 22:12 нд бичсэн

    у гэж баридийн. тэр байтугай ни эмнэлэгт xэвтэx гэд чадаxгуй бxад чинэ. манай нэг найз ээж ни өнгөрчиxээд xэд xоног xэвтэе гэд шар xаданд xэвтсэн, ядаргааний тасагт. тэгээд эмчид узуулсэн гэсэн яг ар талд ни орсон залуугаас за зовиур ю бна гэсэн чинэ, би xун зодмоор санагдаад байx юм гэсэн гэжийгаа… манай найз, ээ бурxан минэ энэ баагийтай арай нэг өрөөнд орчиxийн биш бга гэж бодсон гэсэн. удамшлийн юм байлаа ч уxаанаараа зоxицуулж болно. боловсролтой болоx xэрэгтэй.

    Thumb up 0 Thumb down 0

  • bi 12 June, 2010, 6:12 нд бичсэн

    Тэгтлээ санаа бүү зов доо. Хүний хатуу эд эсийг эцгийн эд эс бүрэлдүүлж, зөөлөн эд эсийг эхийн эд эс бүрэлдүүлдэг гэж эрт дээр үеэс ярьдаг байсан юм.Тийм болохоор ясан талаа барьж ургийн овгоо авдаг гэдэг юм байна лээ. Тийм болохоор чи санаа зоволтгүй ээ. Харин өөрийн хүмүүжил, зан, ёс ёуртахуундаа чи өөрөө сайтар анхаарч төлөвших хэрэгтэй дээ.

    Thumb up 0 Thumb down 0

  • uranzurag 18 June, 2010, 1:21 нд бичсэн

    зүгээр дээ, чамд заавал аавын чинь ген давамгайлсан байх албагүй.
    21н нас хүртлээ чамд тийм зүйл ажиглагдаагүй бол айх зүйлгүй ээ.
    харин зөвлөхөд- чи ойр ойрхон уурлаад, биеэ бариж чадахгүй байвал бяслагалд яваарай.
    бяслагал бол шашин биш. чи тэндээс мэддэг юм шиг хэрнээ анзаарч хэрэгжүүлдэггүй олоон сайн зүйлээ олж мэднэ.
    заавал очоод өөртөө туслаарай. их олон хоног бишээ. бас олон цагаар хичээллэхгүй.

    Thumb up 0 Thumb down 0

  • ragus 26 February, 2011, 23:53 нд бичсэн

    Идэж ууж бгаа зүйлдээ анхаар даа. Махан хоолноос татгалзаж веган хоол иддэг бол. Тэгвэл уурлах бухимдах гэх мэт эсэн бусын муу сэтгэл багасаж зүрх чинь хайр энэрэлээр дүүрээд ирнэ. Гол нь тууштай байгаарай. Архи бол бүүр хэрэггүй. Чөтгөрийн ундаа.

    Thumb up 0 Thumb down 0

  • маралаа 1 December, 2012, 11:36 нд бичсэн

    зүгээрээ сэтгэцийн эмнэлэг очсон хүн бүрийг хориод байдаг газар биш шүү дээ найзаа

    Thumb up 0 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2014 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.