Өөрийгөө ч ойлгохгүй байна

Сайн байцгаана уу? Та бүхэнтэй өөрийн сэтгэлд буй буглаад байгаа зүйлээ хуваалцах гэсэн юмаа. Би одоо 25 настай жирийн л залуу. Ажил амьдралаа дээшлүүлэе гээд л хөдөлмөрлөөд л явж байна. Жил гарангийн өмнөөс нэг бүсгүйтэй танилцан онлайнаар харилцан хааяаа уулздаг болсон. Сүрхий царайлаг биш ч нүдэнд дулаахан боловсролтой их сайн бүсгүй байсан. Би тийм нээлттэй хүн биш ч түүнтэй бүхий л зүйлээ хуваалцдаг тэр ч надтай мөн адил хуваалцдаг байсан. Би ч түүнд сайн болж байгаагаа мэдэрч тэр ч надад муугүй л байдаг байлаа.

Гэтэл 2 сарын өмнөөс түүнээс ямар ч сураггүй болсон. Энэ үед би эмнэлэгт хэвтэж байсан тэр ч үүнийг мэдэж байсан. Эргэж ирэх болов уу гээд дотроо их л харж байлаа. Утас нь дуудаад авахгүй. Энэ үеэс л би түүнийг өөр хүнтэй болсон байх гэж гадарлаж байсан ч сэтгэлд горьдлого байсаар л байсан. Саяхан түүнтэй санаандгүй тааралдаж найз залуутай болсныг нь өөрөөс нь дуулаад ойрын хэдэн өдөр газар хөмөрсөн юм шиг л дотор харанхуй байна.

Ийм зүйл дээр би ингэж өөрийгөө сэтгэлээр унах хүн гэж огт бодож байсангүй. Өмнө нь үхэл хагацлыг их үзэж хатуужсан хүн гэж бодож байлаа. Бараг зургаа долоон жил найз охингүй ганцаараа байсан ч үүнээс их  ганцаардаж шаналж байснаа санахгүй байна. Үнэндээ өөрийгөө яагаад байгааг? Юу хийх ёстойг мэдэх юм алга. Архи уугаад завхайраад явалтай нь биш дээ.

cekc.mn дээр ирсэн захидал

32 Comments

  1. cleopatra says:

    Чи таалагдаагүй л гэсэн үг дээ.Эмэгтэйчүүд түрэмгийдүү зоримог зантай залууст дуртай байдаг.Сэтгэлээр унах хэрэггүй ээ.харин ч тэр чинь шийдмэг сүрхий бүсгүй байна. Чиний амьдралыг үрэлгүй, өөрийнхөөрөө шийдсэн байна гэж баярлаж яв.Энд бичсэн зарим хүмүүс шиг араараа тавиулаад үр хүүхдээ өнчрүүлээд салсан биш дээ.Архи ууж завхайрна гэж юу байдгийн?Чамд сонирхол, найз нөхөд, амьдралын зорилго гэж байдаггүй хүн үү?
    юуны өмнө амьдралаа сонирхолтой байлгаж сур.Тэхгүй бол нэг биш нэлээд хүүхэнд гологдоно шүү.Юм унш.Бодол санаагаа цэгцэл.Амьдралын зорилгынхоо тухай бод.Эцэг эхээ баярлуул.Санаагаа бич.Амьдралаа төлөвлө.Ойлгосон уу?Тэгээд нэг л өдөр сэтгэл санаа ч инь хөнгөрснийг мэдрэнэ дээ.

  2. Sarnai says:

    Хүн л юм чинь хайрлаж дурлана, Зүрх сэтгэл гэж хөөрхөн бдаг юм ш дээ, аймаар их шанална зүсэгдэнэ урагдана, тэгж бгаад удахгүй шарх нь аниад сайхан хайртай учрах биз дээ, нас залуу бна юунд нь яардаг юм.
    Хүний зүрхийг юмын чинээ бодолгүй зүсч чадаж бгаа хүүхнүүд залуус хүн биш робот бхаа л гэж боддог ш дээ….

  3. Mirana says:

    hey nz aaa ene buhen chamaas l bolsiim bn shdee tiim biz dee er hun uuruu l araas n guij bj olj avdag bolhoos yaamr ch hun medeej ajil turultei nas 20 meleen agrtsan huuhen yu gj tegj udaan chamaig huleej suuhav dee gaduur yu l bn songolt bn zaluuchuud yooz yozoro l bn. mi nz yur n tegj ene bdlaaraa haraal huleegeed suuval galt tereg yu gj chamaig huleehev hudluh tsagtaa l hudlunu neg l zogsoloos hudulvul butsah n yu l bol.
    gehde yum yumand 2 dahi bolomj bdag chig
    nuguu huuhnee ahiad uulzay geed setgeliig n erguuleh geed guu bol sn bsnaa udaj uur hund aldsana heleed guigaad uz. chamd aldah ym bhgui shd!!!!!!!
    tegeed yur n tsaashdaa amidrald idevhitei snaachlagatai bjii, shan sergelen zaluuchuud chin goy shdee etr kkkk

  4. bishirch bna says:

    нэ сайт руу ургэлж орж хумууснийн зовлон, тээнгэлзээнд оорийн санал бодолоо бичиж унэндээ унэтэй сургаал,сургамжаа хайрладаг хумууст талархая. ялангуя ЭРХЭМСЭГ,ЖИРИЙНБУСГУЙ, БОЛОР, КЛЭӨПАТРА гэгч хумуустэй танилдах юмсан гэж би бодож бна.оор олон хун бдаг нэрийг ни санахгуй бна. би голдуу сэтгэгдэлийг уншиж хэн юу гэх ни вэ гээд уншдаг. энэ сайтийг уншаад 2.3сар болж бгаа, анх удаа сэтгэгдэлээ бичиж бна.сб_с13.баярлалаа.

  5. Darjaa says:

    хүсэл хясалын хорвоо хойно доо…бүгд л тойрч биш дайрч гардаг шүү дээ..

  6. Тамирчин says:

    Тийм хүүхнүүдийг гичий нар гэдэг.

  7. Эсүй says:

    Чи их дотогшоо хүн байна
    Ямар ч эмэгтэй өөрийнх нь араас гуйлгах гүйлгэх дуртай байдаг юм даа Яаах гээд байхаа нь мэдэгдэхүй залуучууд-г тэгээд л өөрөө ямар араас нь нэхээд яваад байлтай биш гэж бодоод зөнгөөрөө орхиодог юм Энэ удаа ингээд дараагийн удаа Чи өөрөө санаачлагатай байх хэрэгтэй Эмэгтэй хүн хүлээдэг юм Ер нь ямар ч эмэгтэй таалагдсан залуутайгаа харьцаа үүсгэвэл бага ч гэсэн санаачлагатай байж Өөрийг нь анхаараасай гэж битүүхэндээ бодоод л явдаг юм шүү дээ. Тэгээд л нөгөө амны пигүүр сайтай нөхөд олон жил явсан нөхөр найз залуугаас аваад л суучхаж байгаа юм даа Эмэгтэй хүн чихээрээ дуралдаг юм Тэд ярьсан хэлсэн гоё үг болгонд чинь итгэнэ Залуу минь Амжилт

  8. Shoniin mend! says:

    Sxn yariltsya orood ireerei my id virgin2_5@yahoo.com

  9. burjak says:

    идвэхтэй саначлагтай хурдан бх хэрэгтэй чи эр хүн биз дэ байж л байна биз гээд бодож бхад чинь сүүхэтэй хэн нэгэн аваад л явцан бга биз дэ. амьдрал ийм л бдаг шүү дэ шаналж зовоож л бдаг дараа ахиж битгий алдаарай залуу минь

  10. Айша says:

    Миний бодлоор чи үзэх ёстой зүйлээ л үзэж байна гэж бодоод тайван хүлээж авахыг хичээх хэрэгтэй.Энийг хүн болгон л туулаад гардаг шдээ.Харин гутралаа давуу тал болгон ашиглах хэрэгтэй.Чи өөр дуртай зүйлдээ цаг гаргалдаа.Яг одоо энэ л чамд хэрэгтэй,өөрийгөө чагна,мэдэр тэгээд юү хүссэнээ авч идээд л хийгээд л өөрийгөө жоохон эрхлүүлээд үзэлдээ.Надад лав тус болсон.

  11. nice says:

    энэ хуухууд эхэлж хайртай гэчээд оорсдоо оор хунтэй болтсон байдаг юм билээ. Найза чамайг ойлгож бна. Яахав жахан уулда яадгий

  12. lolo says:

    Архи гоёо ш дэ архи уулаа гээд завхай болохгүй ээ доодхоо захирч чадахгүй бол харин завхай болно 😀

  13. Bodol_Love Bird says:

    Залуу мини, тэр бусгуй ягааад уур залуутай болснийг мэдмээр бнуу? Яагаад гэвэл чи тууний цагийг урээд бсан болохоор тэр. Мэдээж та 2 бие биендээ таалагдсан. Эмэгтэй хун л болсон хойно тэр чамд татагдаад чамайг уурийг ни гуйгаасай гэж хуссэн. Гэхдээ чи нээлттэй биш болохоор дэмий л уулзаж wine-dine болохоос цаашгуй бсан байх. Эмэгтэй хун чамайг бнга хулээгээд л суухгуй шт. Нас ни ч гэсэн яваад эргэн тойрнийх ни хумуус хунтэй суугаад хуухэд гаргаад бхад овсгоотой нэгэнтэй ни нийлэх гэж яаралгуй яхав. Дараагийнха бусгуй дээр энэ алдаага буу давтаарай. Хайртай дуртэй бол туунийгээ эртхэн хэлээд уурийн болгож аваарай! амжилт

  14. Urlee says:

    залуу байна аа. цаг хугаа чамайг эмчилнэ ээ.

  15. zuzuzulaa says:

    архи ууж завхайраад явбал чи өөрөө л хохирч амидралаа үрнэ үү гэхээс тэр бүсгүй ер хохирохгүй. тэрний оронд ажлаа сайн хийгээд явж бтал нэг өдөр илүү сайхан бүсгүй, заяаныхаа ханитайучрах болно. тэр бүсгүй чиний заяны хань биш бсан бна. тэгээд л болоо. дөнгөж 25 настай тэгээд эр хүн юм чинь сэтгэлээр унаж санаа зовох хэрэг юу байна. тэртэй тэргүй эрэгтэй хүмүүс өөрөөсөө дүү хүмүүстэй гэрлэдэг. чи залуу байна. ажлаа сайн хий. хүмүүстэй танилц. орон гэрээ бэлд. тэгж бтал нэг өдөр заяныхаа ханьтай учрах болно. эмэгтэй хүмүүс ухаантай, хөгжилтэй, цэвэрхэн, зоригтой, хүчирхэг эрчүүдэд дуртай бдаг. ухаантай бай. нэг хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг гэдэг. эргэн тойрноо сайн ажигла

  16. minjin says:

    ойлгож байнаа xэсэг xугацааны дараа гайгүй болноо..амжилт xүсЬэ

  17. ok says:

    санаа зоволтгүй ээ удахгүй сайн хүнтэй таарна

  18. Mongolia says:

    Xүмүүс тэр оxиноо xая xая гээд байxийн Наадаx чинь xаягдцийн бишүү гэж….Одоо мартаа тэр оxиноо тэр чинь банзал дээр нь царай муутай оxин байсийма аби танина.

  19. Mongolia says:

    Xүмүү тэр оxиноо xая xая гээд байxийн Наадаx чинь xаягдцийн бишүү гэж….Одоо мартаа тэр оxиноо тэр чинь банзал дээр нь царай муутай оxин байсийма аби танина.

  20. ma says:

    zugeer dee naizaa amidrald uunees ch dor yum zondoo tohioldono negent galt tereg hodlood yavj araas ni guigeed hereggui archaagui er tegdeg yum arhi uuj bur ch hereggui doroi amitan tegdeg yum ternii orond daraagiin galt tergend tansag kufe avahiin tuld ter ohinoo bodoh zavgui hodolmorlo amidral chin ch deeshlene buur iluu sain saihan emegteitei uchirna

  21. Ramirez Sanchez says:

    1эн хайрийг мартхын тулд өөр 1ийг ол гэж сайхан үг бдийн ш дэ

  22. tur says:

    Хэ хэ, дараагийнаа хүүхэнд дурлаа. Тэгэхээр шууд зүгээр болно

  23. MyView says:

    Чиний ханилах бүсгүй биш л бна даа. Чи залуу хүн учир туршлага хуримтлуулах хэрэгтэй шдээ. Өөдрөг байгарай

  24. uranzurag says:

    архи ууж завхайрбал гор нь юу байхыг чи мэдэж байгаа.
    яахав дээ, сэтгэл эмтэрч итгэл алдрахад газар хөмрөх шиг л санагддаг.
    хэсэг хугацааны дараа юуч биш санагдана даа.
    дээр Аав хэлсэн байна. үнэн шүү.

  25. hun says:

    чи бид 2 төстэй байдал&тай л байгаа юм бна. Би нэг бүсгүйтэй бараг жил үерхсэн. Үнэхээр бид 2 сайхан байдаг байсан боловч хааяа үл ойлголцол маргаан гарах н& бий дээр н& бас тэр хүүхэдтэй. Зүрх сэтгэлээ чагнавал бий түүнд хайртай харин бодит байдал дээр авч үзэх юм бол суух ёсгүй хүн мин&.Таарч тохирохгүйгээ мэдээд бид 2 салах гэж олон оролдсон хэн хэн н& чадахгүй байсан.Сайн ч ярилцдаг байсан. Харин энэ удаа бүр мөсөн салж байх шиг байна. Тэр ч шийдсэн. Бид 2 ухаалаг шийдвэр гаргасан байх гэж найдаж байна.Түүнээс салах зүрх зүсэгдэх шиг үнэхээр хэцүү байна. Гэхдээ бодит байдалийг бас бодолцох хэрэгтэй шүү дээ.

  26. hi says:

    hi girls. Eldew yanziin uyaraax vg xeregleed yaxawdee. Shuud sanaagaa bichiye. Bi nuuts A-tai bolmoor bna. Gadaa dulaaraad goyo bna. Bi bas
    goyo baimaar bna. Nad shig xvseltei bgaa oxiduud add xiigeerei. Bi 27-tai ondor, tsewerxen, tsarailag zaluu. Xvn orj irexgvi yumaa kkk.
    nice_uugan@yahoo.com

  27. undrah says:

    тиймэрхүү зуйл асуудал бишээ 25-тай юм бол амидрал ягаач угуй бнаа бух зуйл сайхан болноо тэр эмэгтэйгээс илуу сайхан сайн хуухэн зөндөө бгаа архи ууж өөрийгөө эрүүл мэндээ хорлоод хэрэггүй шуу за юу …амжилт хусе дуу мини

  28. bodol says:

    өөртөө итгэлтэй бай сэтгэлээр бүү уна март.25 настай байхдаа алдаад ч байгаа юм шиг оноод ч бгаа юм шиг галзуу солиотойл явдаг нас ш дэ хэхэ залуухан байнаа чи.амжилт

  29. Ymaa says:

    Дуудлагa: Дэлхийгээр нэг тарсан Монголчуудаа дуудмаар байна Дэндүү их зовсон газар шороо чинь уйлж байна Тарааж хаясан ард түмнээ буцааж нэг цуглуулмаар байна Тартагтаа тулсан эх орноо харийнхнаас булааж авмаар байна Даварсан түшмэд газраа барьцаалж эхэллээ Ядарсан ардууд гудамжинд гарч үлдлээ Монголын баялаг дэлхийн зах дээр толгой цохиж байхад Модоо барисан түмэн олон минь хог дээр амьдарч байна Дэлбийсэн хар дотортонгууд элээ шиг цуглаж Дээдсийн минь алтан шари

  30. hor says:

    Иймэрхүү зуйл тохиолдоноо ,хэсэг хугацаа онгорсний дараа мартагдана,дахиад өөр найз хайгаад үз дуурэн л охидууд байна.хойноос гуйгээд хэрэггүй нэгэнт тэр охин чин сонголтоо хийсэн байна, хая

  31. Зөвлөх үйлчилгээ says:

    Зүгээрдээ заяаны чинь хань биш л байсан байна. Амьдралд аль салж нийлэхийг тэр гэхэв. Эр эм байтугай эрүү толгой салдаг гэж нэг үг бий. Сэтгэлээр унаад хэрэггүй

  32. Aav says:

    зүгээр дээ хөгшөөн. цаг хугацааны л асуудал. ажилдаа сатаарахыг хичээгээд нэг, хоёр сар болоход өнөөдрийнхөөс хамаагүй дээр болчихно. өөр эмчилгээ бараг байхгүй дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.