Өсөлтгүй жирэмсэн?

Хүсэж хүсэж арайх гэж хүүхэд олоод нөхөр хүртэл бөөн баяр болоод ингэж нэг бурхан миний гуйсныг сонсож амидрал тогтох нь дээ гэж бодоод ямар их аз жаргалтай байсан гээч. Даанч энэ хоосон жаргал маань нэг сарын хугацаатай байжээ. Доошоо юм гараад үзүүлтэл ураг өсөлт нь зогссон гэхийн. Ингээд ээж болох гэсэн хүсэл минь хийсээд одвоо. Яагаад юунаас болоод ингэдэг юм бэ? Би юуг нь буруу хийчихсэн юм болдоо? хүмүүсээ найзуудаа хүүхнүүдээ хэлээд өгөөч?

cekc.mn дээр ирсэн захидал

Зохиогчийн тухай

бичсэн 16091 нийтлэл байна.

24 Сэтгэгдэлтэй :: “Өсөлтгүй жирэмсэн?”

  • kkk 15 August, 2010, 1:48 нд бичсэн

    ¿éëèéí ¿ð ë þìäàà ººð þó ãýõýâ.

    Thumb up 0 Thumb down 3

  • Ýì÷ 15 August, 2010, 2:22 нд бичсэн

    Зүгээр дээ дахиад удахгүй жирэмсэн болно.Сэтгэл санаагаар уналтгүй.Одоо үед орчин цаг уур, идэж ууж хэрэглэж байгаа зүйлсээс шалтгаалаад ийм тохиолдол маш их гарч байгаа. Дахин жирэмсэн болохынхоо өмнө бүх төрлийн нарийн мэргэжилд сайн үзүүл. Тэгээд эрүүл бол элдэв асуудалгүй дахиад жирэмсэн болоход хэвийн тээнэ. сайн чанартай хоолхүнс хэрэглэ. Хятадын элдэв жимс ногоо битгий хэрэглээрэй. Тэгээд л бүх юм Ок болно. Амжилт бүсгүй минь

    Thumb up 0 Thumb down 0

  • Жагаа 15 August, 2010, 4:05 нд бичсэн

    Эхээс өгч буй хоол тэжээл, агаарын ачаар ураг өсч том болдог. Урагийн өсөлт зогсоно гэдэг бол эхээс урагт хангалттай хэмжээний хоол тэжээл, агаар очиж чадахгүй байна гэсэн үг.

    Урагийн өсөлт зогсох нь эх ураг хоёрын аль нэгнээс хамаарч болно.
    Эхээс хамаарах шалтгаануудыг дурьдвал:
    1. Эх өөрөө зүрх судас, уушгины өвчтэй бол урагт хангалттай хэмжээний хоол тэжээлийг цусаар дамжуулан өгч чаддаггүй.
    2. Эх нь архаг болоод жирэмснээс шалтгаалсан даралт ихсэх өвчтэй
    3. Эх нь чихрийн шижин өвчтэй.
    4. Эх нь савны үрэвсэл, гажигтай
    5. Эх нь хоол тэжээлийн дутагдалд орсон эсвэл цэвэр агаар, чанартай сайн хоол хүнс хэрэглэдэггүй
    6. Эх нь янз бүрийн хордлого нэн ялангуяа химийн бодисонд хордож байсан болоод хортой орчинд ажиллаж, амьдардаг
    7. Эх нь архи, тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг
    8. Эх нь сүүлийн үед жирэмснээс сэргийлэх элдэв эм тариа, нэн ялангуяа Депо провера тариаг 1 жил түүнээс удаан хугацаагаар хэрэглэж байсан бол урагийн өсөлт зогсох магадлал өндөр.

    Урагаас хамаарах шалтгаанууд гэвэл:
    1. Хоёр ихэр хүүхэд олдсон үед нэгэнд нь цусан хангамж их очоод нөгөөд нь бага очиж, ихэрүүд хоёулаа ижил түвшинд өсч чадахгүй бол
    2. Эх ураг хоёр хүйгээр холбогддог. Иймд сав, хүйтэй холбоотой элдэв гажиг бий болсон үед ураг өсч чаддаггүй.
    3. гадны нөлөөнөөс ураг гэмтсэн үед өсдөггүй

    Thumb up 2 Thumb down 0

  • kkk 15 August, 2010, 11:58 нд бичсэн

    iwii iwii inged l emegtei humus.n zowoj bd.n dandaa.

    Thumb up 0 Thumb down 0

  • france 15 August, 2010, 12:54 нд бичсэн

    найз мин зүгээр дээ удахгүй дахиад жирэмсэн болно тэгэхдээ чи сэкс хийсэн ым биз дээ зоригтой байгаарай

    Thumb up 0 Thumb down 0

  • Unshigch 16 August, 2010, 3:16 нд бичсэн

    зүгээр дээ надад ч бас тохиолдсон 6 сарын дараа удалгүй ахиад жирэмсэн болсон. 1.6 сартай хөөрхөн хүүтэй эрүүл саруул бойжиж бна. Одоо биеэ сайн гамнаж архи тамхинаас хол бгаарай. Өө нээрээ бас компютер канон принтер-с хол бгаарай их хортой болохоор ахиад өсөлтгүй болох магадлалтай шүү

    Thumb up 1 Thumb down 0

  • bm 16 August, 2010, 4:51 нд бичсэн

    надад бас ийм юм тохиолдсон энэ оны 1 сард өсөлтгүй болоод өөрөө зулбасан. эмч дахиад 2 жил жирэмсэн болж болохгүй гэсн гэхдээ би дахиад жирэмсэн болох үэд дахиад өсөлтгүй болховий гэхээс бас савны гадуурх болохвий гэж айж бн ийм юм маш их байдаг юм байна лээ дахиад жирэмсэн болж хөөрхөн хүүхэдтэй болмоор байвч айдастай болохоор өөртөө итгэлтэй биш бн

    Thumb up 0 Thumb down 0

  • uka 16 August, 2010, 14:01 нд бичсэн

    надад мөн ийм явдал тохиолдосн юмдаа . абортанд орвол стаашдаа ур тогтохоо болидог гэнэ лээ .

    Thumb up 1 Thumb down 0

  • gegee 17 August, 2010, 12:07 нд бичсэн

    зүгээрээ, дахиад жирэмсэн болно эр ни их тохиолддог юм бн лээ, эмч нар бол хэвийн л гэдэг юм бн лээ ш т, санаа битгий зов доо, би ч гэсэн ийм бдалд орж блаа ddelger21 ярилцаж болох юм адилхан асуудалтай юм бн биэ бодож бгаарай амжилт хусиэ!

    Thumb up 0 Thumb down 1

  • uranzurag 25 August, 2010, 6:41 нд бичсэн

    баталгаагүй хүнс, агаарын бохирдол, нийгмийн стресс гээд олон хүчин зүйл нөлөөлнө.
    ахин жирэмсэлж, төрж болноо.
    харамсалтай нь сүүлийн үед 10н жирэмслэлт бүрт 1 өсөлтгүй ураг байх боллоо гэх судалгаа
    байдаг юм.

    Thumb up 0 Thumb down 0

  • tserendulam 26 August, 2010, 2:56 нд бичсэн

    манай дуу бас ийм оноштой. олон удаа зулбасан. олон жил монголин бух л сайн гэсэн эмч эмнэлгээр явсан ямар ч ур дунд хурээгүй байна да. монголд сайн мэддэг эмч эр ни бараг байхгуй юм байна лээ.одоо бараг шантраад хуухэд оргож авах гэж бгаа.

    Thumb up 0 Thumb down 0

  • zochin 30 August, 2010, 22:37 нд бичсэн

    би бас өөрөө зулбасан. дахиж хүүхэдтэй болохоосоо айн айн байж гадаадад ирээд одоо хөгжилтэй орон арай өөр байх гэсэн бас зулбасан. одоо гэхдээ бууж өгөхгүй гэж бодож байна би 38 нас хүртлээ бууж өгөхгүй ээ. одоо л би харин яг тээж чадах юм шиг байна. миний хаяг энх_987@яхөө.цом надад бас туршлага байгаа чамд хэрэг болж вюуны магад

    Thumb up 0 Thumb down 0

  • hi 20 October, 2010, 12:16 нд бичсэн

    би 3 сартай өсөлтгүй жирэмсэн гээд цэвэрлүүлсэн одоо яахаа ч мэдэхгүй хэдэн сарын дараа хүүхэд олвол зүгээр вэ?

    Thumb up 0 Thumb down 0

  • hi 20 October, 2010, 12:19 нд бичсэн

    надад мөн ийм явдал тохиолдосн юмдаа . абортанд орвол цаашдаа ур тогтохоо болидог гэсэн үнэн үү

    Thumb up 0 Thumb down 0

  • ariu 14 December, 2010, 17:55 нд бичсэн

    hi
    tegeed abortond orohgvigeed yah yum. Oor arga bsan yum bolow uu. bi bas 1 sartai jiremsen tegeed osoltgvi geed awahuulsan abortond orson.

    Thumb up 0 Thumb down 0

  • анхных 9 March, 2011, 11:06 нд бичсэн

    яагаад яагаад заавал бид гэж урид нь ээжүүд маань зүгээр л төрдөг олсныхоо хэрээр гаргаадл л байдаг байсан энд хэн буруутай гэж!!!
    миний анхны хүүхэд байсан эхлээд жирэмсэн гэдэгтээ 1 л итгэхгүй хэцүү байсан аав ээждээ яаж хэлнэ ээ гээд л
    харин хайрынхаа хэлсэн баярласан урмын үг
    хүн хүндээ хайртай байдымаа гэх дуунаас зориг орж хүүхэдтэй болж байгаадаа баярлах ёстойгоо ойлгон бүгдэд хэлэх тэр үед би 2 байсан зүрхээ ганц болсныг мэдээгүй явсым өсөлтгүү гэдэг нь миний буруугийнх би л хүүхдээ алчихсан алуурчин

    Thumb up 0 Thumb down 0

  • анхных 9 March, 2011, 11:10 нд бичсэн

    анхнаасаа хүүхдээ хүсээгүй л бол тэд ингээд л биднийг орхиод явдаг юм болов уу
    цэвэрлүүлхэд энгэж байхаар үхчихсэн нь дээр гэж бодож байсан ахиж ийм юм тохиолдох вий гэдгээс үнэхээр их айж байна

    Thumb up 0 Thumb down 0

  • бурхан минь туслаач дээ 10 May, 2011, 16:59 нд бичсэн

    бурхан минь надад хорвоо хөмөрч байгаа юм шиг санагдаж байна.өөрийгөө ээж болох нь гэж хичнээн их байрлаж байлаа даа гэтэл өнөөдөр өсөлтгүй жирэмслэлт болжээ гэдгээ мэдлээ. үр минь гэж бодон хэвлийгээ илж байхдаа би хорвоогоос тасран аз жаргал гэдэг ийм байдгийн бна гэж бодож байлаа.яагаад заавал ингэх ёстой юм бэ? би үнэхээр азгүй хүн юм. яах вэ бурхан минь надад яагаад ингэж их хатуурхаж байга юм болоо галзуурах гэж байх шиг бна би.

    Thumb up 0 Thumb down 0

  • hi all 14 May, 2011, 20:07 нд бичсэн

    НАДАД БАС ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДЛОО 14 ХОНОГИЙН ӨМНӨ. ИЙМ БАЙДАЛД ОРООД ДАХИН ХҮҮХЭДТЭЙ БОЛСОН ЭЭЖҮҮД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ mongolia_5

    Thumb up 0 Thumb down 0

  • sokondra 17 July, 2011, 10:32 нд бичсэн

    Сайн байцгаана уу? Энэ веб сайтыг ажиллуулдаг хүмүүст хэлэхэд хүмүүсийн асуултад огт хариулсан зүйл алга байна. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь ч гэсэн мэдэхийг хүсч байгаа зүйлээ тодорхой асуугаагүй байна. Тухайлбал,
    - Өсөлтгүй жирэмсэн болсон хүнийг дараагийн удаа жирэмслэх хугацааг нь яагаад заавал 6 сар гэж байгааг хэн ч асуугаагүй байна. Яагаад 6 сарын дотор жирэмсэлж болохгүй гэж?
    - Бас дараагийн удаа жирэмслэхдээ юуг анхаарч юу бэлдэх ёстой вэ, ямар ямар шинжилгээ өгч ямар эмчилгээ хийлгэсэн байх ёстой вэ?
    - Урд нь өсөлтгүй жирэмсэн болж байсан мөртлөө дараа нь зүгээр хүүхдээ гаргасан эх хүний сэтгэгдэлийг энэ хүмүүст хариу болгож тавимаар байна. Тийм хүн байна уу үгүй юү?
    - Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө, асуулт хариулт хэрэгтэй байна.
    Ийм зүйлүүдийг энэ вебийг ажилуулдаг хүмүүс анхаараачээ!!!!!!

    Thumb up 1 Thumb down 0

  • sokondra 17 July, 2011, 10:38 нд бичсэн

    Сайн байцгаана уу? Энэ веб сайтыг ажиллуулдаг хүмүүст хэлэхэд хүмүүсийн асуултад огт хариулсан зүйл алга байна. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь ч гэсэн мэдэхийг хүсч байгаа зүйлээ тодорхой асуугаагүй байна. Тухайлбал,
    - Өсөлтгүй жирэмсэн болсон хүнийг дараагийн удаа жирэмслэх хугацааг нь яагаад заавал 6 сар гэж байгааг хэн ч асуугаагүй байна. Яагаад 6 сарын дотор жирэмсэлж болохгүй гэж?
    - Бас дараагийн удаа жирэмслэхдээ юуг анхаарч юу бэлдэх ёстой вэ, ямар ямар шинжилгээ өгч ямар эмчилгээ хийлгэсэн байх ёстой вэ?
    - Урд нь өсөлтгүй жирэмсэн болж байсан мөртлөө дараа нь зүгээр хүүхдээ гаргасан эх хүний сэтгэгдэлийг энэ хүмүүст хариу болгож тавимаар байна. Тийм хүн байна уу үгүй юү?
    - Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө, асуулт хариулт хэрэгтэй байна.
    Ийм зүйлүүдийг энэ вебийг ажиллуулдаг хүмүүс анхаараачээ!!!!!!
    - Бас эцгийн талаас анхаарах зүйлс гэж байна уу? Эцгийн биеийн байдал ураг амьгүй болоход нөлөөлөх үү?

    Thumb up 3 Thumb down 0

  • kiki 26 November, 2011, 1:04 нд бичсэн

    Сайн уу бүсгүйчүүд ээ. Би саяхан ихэр хүүхдүүдээ яг л ийм маягаар алдсан. Сар гаруй шокноосоо гарч чадахгүй л байлаа. Гэхдээ би судлаж байгаа. Өнөөдөр хэвлэл мэдээллээр яриад байгаа хирнээ тэр олон шалтгаанаа сэргийлэх аргуудтай нь хэлээд өгчихгүй эмнэлэгийн байгууллага ч дээ. Гомдмоор юм. Шарандаа би олоод хэлнээ бүсгүйчүүдээ. Ганцаараа ч биш бусад эмэгтэйчүүддээ анхааруулах гэж…

    Хүний биеийн байдлаас хамаараад 3, 6 сар эсвэл 1 жил гэсэн хугацаа заадаг. энэ нь сав, өндгөвч эргээд хүүхэд олоход бэлэн болох хугацаа хүн бүрт адилгүй гэсэн үг. мөн дархлаа унасан тохиолдолд өсөлтгүй болох магадлал бас байнаа. Дархлааг хамгийн ихээр харшлын өвчнүүд унагадаг гэсэн. Магадгүй доорх шалтгаануудыг уншаад бусад нь ч гэсэн жирэмслэхээсээ наана сэргийлсэн дээр байхаа. НЭГ БОЛСОН ЮМ ЧИНЬ ДАХИАД БОЛЖ Л ТААРНА ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ гэж бодоод сэтгэлээ чанга байлгая даа. Өөрийн олсон материалаасаа хүргэе.

    Өсөлтгүй жирэмсэн
    Ургийн хөгжлийн эрт үед (28 долоо хоног хүртэл хугацаанд) үр хөврөл амьгүй болохыг өсөлтгүй жирэмсэн гэнэ. Ихэвчлэн 12 долоо хоног хүртэл хугацаанд тохиолддог.
    Шалтгаан:
    Өсөлтгүй жирэмсэн үүсэх янз бүрийн шалтгаан байдаг ба жирэмсний эхний хагаст:
    1. Удамшлын
    2. Халдварын
    3. Дотоод шүүрлийн
    4. Аутоимунны хүчин зүйл байдаг.
    Удамшлын хүчин зүйл:
    Үр хөврөл үүсэх үед хромосомын өөрчлөлтөөс болж жирэмслэлт таслагддаг. Эр бэлгийн болон эм бэлгийн эсүүд нь тус тусдаа бэлгийн 23 хромосомын иж бүрдэл агуулдаг ба эр, эм бэлгийн эсүүд нийлж үр хөврөл бүрэлдэхэд (зигот үүсэхэд) 46 хромосомын бүрдэлтэй болдог. Хоёр болон гурван эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үүссэн үр хөврөл 46 хромосомын оронд 69 эсвэл 92 хромосомын иж бүрдэлтэй болдог. Мөн өндгөн эс боловсрох болон бие гүйцсэн эр бэлгийн эс үүсэх явц өөрчлөгдсөнөөс хромосом богиносох буюу алга болдог.
    Үүнд: сэтгэл санааны хямрал, тамхи татах, мансууруулах эм хэрэглэх, архи уух, экологийн таагүй хүчин зүйл, мөн дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд: бэлгийн эс хэлбэржих үүсэх үед хромосом салахгүй байх гэх мэт шалтгаанууд орно.
    Халдварын хүчин зүйл:
    Өсөлтгүй жирэмсэн болох 2 дахь шалтгаан нь архаг болон хурц халдвар, вирусийн халдвар (цитомегаловирус, энгийн герпес вирус, Коксаки А болон Б вирус, энтеровирус), бактерийн (хламиди, микоплазм, уреоплазм, стрептококк, стафилококк, гонококк), халдварууд ба мөөгөнцөрийн халдвар болон үтрээний үрэвсэл голлох нөлөөтэй. Үр тогтсон эс халдварлах 3 зам байдаг үүнд:
    1. Умайн салстын архаг үрэвсэлтэй эмэгтэйд үр тогтсон өндгөн эсэд шууд хүрэлцэх замаар халдвар дамждаг. Архаг үрэвсэлтэй эмэгтэйн умайн биологийн идэвхит бодисууд хүлээн авдаг рецепторууд гэмтсэнээс үр тогтсон өндгөн эс умайд муу бэхлэгдэж ховхорч унадаг.
    2. Үтрээний үрэвсэлтэй болон мөөгөнцөрийн халдвартай эмэгтэйд халдвар умайн хүзүүгээр дамжин умайн хөндийд орж улмаар үр тогтсон өндгөн эсийг халдварлуулдаг. Тэгэхдээ эхлээд үр тогтсон өндгөн эсийн усны хальсыг нэвтэрч үр хөврөлийг халдварлуулдаг. Ингэснээр ургийн усны хальс хагарч, ус гаран өсөлтгүй жирэмсэн болох нөхцлийг бүрдүүлдэг.
    3. Хурц вирусийн гаралтай халдвар, амьсгалын замын халдварын үед микроб цусны урсгалаар эхэсийн хоригийг нэвтрэн эхэсийг гэмтээн, үйл ажиллагааг алдагдуулж улмаар ургийг хүчилтөрөгчийн болон тэжээлийн дутагдалд хүргэдэг.
    Дотоод шүүрлийн хүчин зүйлүүд:
    1. Андроген дааварын хэмжээ ихсэх (эр бэлгийн даавар)
    2. Пролактин дааврын хэмжээ ихсэх (сүүний ялгаралт ихсэх)
    3. Өндгөвчинд олон тооны жижиг уйланхай үүсэх
    4. Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах
    5. Таргалах
    6. Биеийн жин буурах
    7. Өндгөвчийн үйл ажиллагааны алдагдал
    Энэ нь архаг дайврын үрэвсэл, умайн салстын үрэвсэл, эмэгтэйчүүдийн гаралтай эндиометриоз, бэлгийн дутмаг хөгжлийн үед үүсдэг.
    1. Дотоод шүүрлийн эмгэгийн үед шар биеийн дутагдал үүсдэг. Прогестрон даавар нь эмэгтэйн бие махбодь болон умайн салстыг жирэмслэхэд бэлтгэж өгдөг.
    Аутоимунны хүчин зүйл: өсөлтгүй жирэмснийг үүсгэдэг дархлааны хүчин зүйл нь сайн судлагдаагүй. Ихэсийн дааврын эсрэг бие үүсээд цусны судасны бүлэгнэлтийг ихэсгэж улмаар ургийг тэжээлийн дутагдалд оруулдаг.
    Оношлогоо:
    1. Эхо оношлогоогоор оношлоно. Эхо-д ургийн цэврүү зөв биш хэлбэртэй, ургийн зүрхний цохилт тодорхойлогдохгүй. Хэвлийн доогуур өвдөх, нуруугаар өвдөх, үтрээнээс ялгадас гарах шинж тэмдэг илэрдэггүй. Оношийг бүрэн тогтоосны дараа эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийсний дараа умайн хөндийг цэвэрлэх арга хэмжээ авна. Эхийн талаас халдвар дамжих, цусны бүлэгнэлт алдагдаж цус алдах хүндрэл гардаг учраас зйлшгүй эмийн эмчилгээ хийсний дараа умайн хөндийг цэвэрлэнэ. Умайн хөндийг цэвэрлэж гарсан эдийг шинжилгээнд явуулж шалтгааныг тодруулна. Цаашид эхийг 6 сар дотор жирэмслэхгүй байхыг зөвлөнө.
    2. Эсийн болон эдийн шинжилгээ – эдийн шинжилгээгээр үр тогтсон эсийн өөрчлөлт, ургийн амьгүй болсон шалтгааныг тодруулна. Эсийн шинжилгээгээр хромосомын бүрдлийг тодруулна.
    3. Үтрээний наацын шинжилгээ – умайн хүзүү болон үтрээнээс авах ба үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Эмгэг төрөгчийн мэдрэг чанарыг үзэж мэдрэг антибиотикоор эмчилбэл илүү үр дүнтэй.
    4. Дааврын шинжилгээ – Сарын тэмдэгийн 5-7 дахь хоногуудад лютенизируюший даавар /ЛГ/, фолликул идэвхижүүлэх/ФСГ/, пролактин, эстрадиол, сарын тэмдэгийн 2-р хагаст прогестеронийг тодорхойлно. Сарын тэмдэгийн мөчлөг хамаарахгүйгээр эр бэлгийн даавруудыг: тестостерон, дегидроэпиандростерона/ДГЭА/, тиреотропны/ТТГ/ даавар, бамбайн даавар/Т4,Т3/, мөн кортизолийн хэмжээг тодорхойлно.
    5. Дархлааны хүчин зүйл- Цусанд ихэсийн даавар, фосфолипидийн эсрэг биеийг тодорхойлно.
    6. Цусны бүлэгнэлт үзэх шинжилгээ
    7. Эр бэлгийн эсийн шинжилгээ- Эр бэлгийн эсийн хэмжээ, хэвийн болон эмгэг хэлбэр байгаа эсэх, хөдөлгөөнийг тодорхойлно.
    8. Жирэмсний хавсарсан эмгэг байгаа эсэхийг тодорхойлох- Шээсний болон цусны шинжилгээ, биохими, ЭКГ, цээжний зураг авхуулах.
    Эмчилгээ
    Үрэвслийн болон цусны бүлэгнэлт сайжруулах эмчилгээ хийгдсэний дараа умайн хөндийг цэвэрлэж гарсан эдийг шинжилгээнд явуулна.

    Thumb up 8 Thumb down 0

  • Б өмн 1 August, 2012, 22:14 нд бичсэн

    Би саяхан 2 хоногийн өмнө эмнэлэг орж эхнэрээ ЭХО д харууллаа. бид 2 хүүхэддээ болно гээд бөөн баяр байлаа гэтэл эхнэр маань нүдэндээ нулмистай гараад ирлээ яав юу болов гэтэл өсөлт нь зогссон байна гэнээ гэсэн ямар хэцүү юм бэ хэтэрхий их хүсэхээр ингэж байгаан болвуу гэмээр хэцүү юм аа.

    Thumb up 0 Thumb down 0

  • inche 18 May, 2013, 0:35 нд бичсэн

    сайн байцгаана уу. Би бас 7 долоо хоногтой байх байтал 5 долоо хоногтой өсөлтгүй жирэмсэн болчихлоо. Эхлээд бор юм гарч байгаад одоо бүр цус гараад эхэлсэн. Гэтэл өнөөдөр 5 дахь өдөр 1 дэхь өдөр эмч умайн хөндийг цэвэрлэж өгнө гэсэн. Яаралтай цэвэрлүүлэх ёстой юу. Би хагас бүтэн сайныг өнгөрөөгөөд цэвэрлүүлвэл хэтэрхий оройтчих болов уу. Оройтоно гэж байдаг уу. Мэдэх хүн байвал зөвлөөч. Хэрэв эрэсдэлтэй бол би заавал эмчээ хүлээлгүй маргааш өөр газар хандах гэсэн юмаа. Санаа зовоод байх юм.

    Thumb up 0 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2014 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.