Найз бүсгүй эхнэр байхтай адилгүй

Магадгүй та нэг дажгүй бүсгүйтэй  танилцаад, гэрлэж, үр хүүхэдтэй болж, сайхан хосууд болно гэж бодож байгаа байх. Түр хүлээ анд минь.  Та түүнийг сайн ээж болж чадах болов уу гэж бодсон уу?  Найз бүсгүй байх ээж байхтай огт адилгүй. Энэ бол тэс өөр хоёр зүйл.  Найз бүсгүй чинь хөөрхөн, ухаалаг, сэргэлэн байж болно. Гэхдээ эдгээр чанарууд нь түүнийг сайн эхнэр, ээж болно гэсэн үг хараахан биш.  Тиймээс найз бүсгүйдээ  эхнэр, ээж болох хангалттай материал бий эсэхийг  олж мэд.

Хэнэггүй
Хэрэв тэр жолооны ард суувал галзуу юм шиг хурдан давхидаг, юунаас  айдаггүй бол  сайн ээж болох нь юу л бол. Хэнэггүй зан бол амиа хичээхээс ч илүү аюултай. Ямар ч эр хүн хүүхдээ ээжид нь л даатгадаг. Хэнэггүй зан хэнийг ч эрсдэлд оруулж мэднэ.

Хүүхэдтэй болохыг хүсдэггүй
Эрчүүд эмэгтэй хүн болгон хүүхэдтэй болохыг хүсдэг гэж яагаад ч юм ойлгодог. Харамсалтай нь тийм биш. Хэрэв найз бүсгүй чинь хүүхэдтэй болохгүй гэж хэлдэг бол тэр үнэнээсээ хэлж байна.  Хүүхдээс жийрхдэг эмэгтэйгээс хүүхэд  хүлээх нь бүтэшгүй хэрэг. Магадгүй та түүний биологийн цаг нь ирэхээр эмэгтэй хүний  зөн совин нь хүүхэдтэй болохыг шаардана гэж бодож байгаа бол андуурч байна.

Дийлдэшгүй материаллаг сонирхол
Хэрэв найз бүсгүй чинь  ийм сонирхолтой бол бэрхшээл хэзээ ч дуусахгүй. Түүний тансаг чамин хувцас хэрэглэл, үнэтэй зүйлсийг нь  авч өгч хэрэгцээг нь хангах гэж та бүх насаараа зүтгэсэн ч барахгүй.

Хэрэв тэр ээж болвол  өөрийгөө  нийгмийн аль давхаргад байгаагаа харуулах гэж нялх хүүхдэд уг үнээс нь хэд дахин илүү үнэтэй хүүхдийн тэрэг авч өгөх гэж зүтгэнэ.

Амиа хичээсэн зан
Хэрэв найз бүсгүй чинь зөвхөн өөрийгөө л боддог бол энэ зан нь хүүхэдтэй болсон хойно ч өөрчлөгдөхгүй. Түүний хувиа хичээсэн зан таныг залхаахаас гадна түүнд гэр  бүл огт хэрэггүй гэдгийг  ухаарна.

Шоучин
Хэрэв тэр наргиж цэнгэх боломжыг алддаггүй, амралтын өдрийг ч гэртээ өнгөрүүлж чаддаггүй бол улаан гэрэл асч байна гэсэн үг. Тэр сайн ээж болохгүй. Хүүхэдтэй болоход эмэгтэй хүн ихэнх хугацааг гэртээ өнгөрүүлэх болно. Хэрэв тэр гэртээ тогтдоггүй бол хүүхэдтэй болсон хойноо ч өөрчлөгдөхгүй.

Гомдоллогч
Хэрэв тэр таван минут болоод л үрчлээ үүсч байгааг гомдоллож, толины өмнөөс огт салдаггүй бол яавч сайн ээж биш.  Эсвэл тэр 16-тай хүүхэдтэйгээ шар айраг ууж суухаас буцахгүй ээжүүдийн нэг.

О. Халиун
news.mn

12 Comments

  1. boogii says:

    ямар сонин ум бичдэгийн. энийг бичсэн хун хуухэд гаргаж узээгүй хун байх шиг байна. яг л уурийгуу бичсэн байна. турулхийн совингоороо ээж боллоо бол ур хуухдийнхээ тулуу насан туршаа тушаатай ум шиг амидардгийн. мэдээж хун сайхан амидрах ёстой сайхан бухний толоо тэмүүлэх ёстой. яагаад болохгуй гэж тэглээ гээд ээж болж чаддаггуй ум уу ёстой тэнэгт…. тэгвэл гуйлгачин яв даа хонгороо

  2. Bilegee says:

    би лав ийм биш цаг үетэйгээ жаахан уялдуулахгүй бол xүүxэд гаргахыг xүсэxгүй эмэгтэй гэж байхгуй цаг үе нь таарахгүй байж болно шд

  3. ХАНХҮҮ says:

    би эхнэртэйгээ суухаас түүнийг их шоудаж байсан, муу нэртэй болохоор өмнө эргэлзэж л байсан. Би түүндээ маш их хайртай болохоор эргүүлсээр байгаад сайн найзууд хориглосоор байхад зүтгэсээр байгаад аваад суусан. Одоо надад халамжит хань, хүүхдэд маш сайн ээж,. Би эхнэртээ хайртай шүү. Юм харагдаж байгаа шигээ байдаггүй.

  4. @@***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    БҮСГҮЙ ХҮН ХААНА Ч ӨӨРИЙГӨӨ Л ИЛҮҮ АНХААРДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮРГЭЛЖ ШИНЭЛЭГ ХАНЬДАА …..

  5. Moron says:

    Эмэгтэйчүүдийн нэг том алдаа , хуухэд гараал нухэрээ анхаархаа болдог , тэгээд нугоо хар ум ни нууц амрагтай болчихлоо хуухдийг гаргасан надийг анхаарсангуй энэ тэр гомдолдог . Нухэртөө бас анхаарч байха хэрэгтэйшд .

  6. Emengtei borhon says:

    энэ эрөнхийдөө унэн. Би лав хуухдээ болоод л зурх мини уярсан даа. Ээж хун чини ур хуухдээ харах болгондоо л зурх сэтгэлээс мини хайр ундарч байдаг ум байна. Би 2 хуухэдтэй тэр 2-ийгаа харах болгон хайр хурнэ шуу хэхэ. ур хуухэдээ л 1 номэрт тавина шуу.

  7. zal says:

    HI all tseverehen undur uhantai tsarailag zalu bn tseverhen tsarailag busguite yariltsaj dotn sanal bodlo huwaltsi add me temka27@yahoo.com

  8. Bunny says:

    Иймхэн зуйлээр ирээдүй эхнэрээ шинждэг хэрэг уу? сонин л юм! Хайр сэтгэл байхад дуртай дургуй хуухдийг чини гаргана, эмэгтэй хуний зун совингоороо засрана штээ!

  9. zuzuzulaa says:

    үнэн нийтлэл бна. санаа нийлж бн. гэхдээ эмэгтэй хүмүүс хүүхэдтэй болоод ээж болоод ирэхээрээ өмнө байснаасаа өөр болдог гэж ярьдаг шдээ. өмнө нь зөвхөн би, өөртөө гэдэг байсан бол одоо хүүхэддээ гдг болдог гэж. хүүхэдтэй болохоор илүү хариуцлагатай, нямбай, хашир болдог. аяндаа эх хүнийх нь зөн совин сэргээд ирдэг гэж яридаг. тийм болохоор найз охидуудаа зөвхөн өөрийгөө боддог, хариуцлагагүй гээд ирээдүйд сайн ээж болж чадахгүй нь гээд орхино гэдэг утгагуй хэрэг

  10. enkhriimaa says:

    тэххххх

  11. uranzurag says:

    үнэн нийтлэл байна.

  12. . says:

    муу ээж гэж байдаг юмуу. төрөлхийн зөн мэдрэмжээрээ эх хүн цаанаасаа л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулдаг. амьдрал угаасаа сургаад өгдөг юм даа. тэрнээс сайн ээж болох болохгүйг захын нэг юмаар заалгана гэж юу байхав. тэртэй тэргүй болдог юм болдогоороо л болно за юу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.