Хайх уу? Хүлээх үү?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Одоо өөрийнхөө тухай бичмээр байна. Нэгэнт л хүнд тохиолддог зүйл надад тохиолдсон болохоор би сайн залуутай учирч хүүгээ сайн аавтай болгомоор байна. Даанч хэн хаанаас гарч ирээд намайг хайрлах бол гэж хүлээх үү эсвэл өөрөө хайхуу гэдгээ л мэдэхгүй байна. Ядаж байхад салсан нөхөр шигээ л хүн хайгаад байх шиг санагдаад байхын. Бүх юм нь л надад таалагддаг байсан бололтой харин тэр намайг аль эрт мартсан гэдэг нь тодорхой болсон л доо. Яагаад ч тэр хүнийг эргүүлж өөрийн болгож чадахгүй гэдгээ мэдсэнээс хойш хий дэмий тэр хүнийг хүлээж үлдсэн насаа бармааргүй байна. Гэхдээ бас яарч байгаад ахиад л хувиа хичээсэн хөгийн юмтай учрахыг хүсэхгүй байна. Одоо би ганцаараа биш хүү минь байгаа болохоор хүүг минь хайрладаг бас намайг ойлгодог тийм л хүн хэрэгтэй байна. Тийм хүнийг хаанаас олох вэ эсвэл ирэхийг нь хүлээгээд байж байх уу? Үнэхээр хэцүү юмаа. Надад зөвлөгөө өгөөч хүмүүсээ?

cekc.mn дээр ирсэн захидал

19 Comments

  1. haih uu huleeh uu says:

    Bugded n bayarlalaa mini bichsnig unshij bas zuvluguu ugch nadad tohioldson zuilig oilgosond buur ih bayarlalaa. Zulzagin bichsen zuilig unshaad uilsan shuu. Tiimee hayagdaagui gedgee ch sain oilgoloo. Uunees hoish uudurguur saihan amidarnaa.

  2. Dorjoo says:

    Юутай ч 2-улаа жаахан сэтгэлээ нээж ярилтсаж байя надруу бичээрэй dojorj@yahoo.com

  3. zaya says:

    би бас чиний наад амьдралыг туулсан шүү. гэхдээ хүлээгээд сууна гэдэг дэмий юм байна лээ. сайн хүнийг хайх л хэрэгтэй. учиргүй улаан цайм гол зорилгоо болгоод хайгаад байна гэж юу байхав. ажиллангаа, гадуур гарангаа, найзуудтайгаа уулзангаа тийм сайн хүн эргэн тойронд чинь байна уу гээд л ажиглаад бай. хэрвээ тийм хүн тааралдах л юм бол Б төлөвлөгөөндөө орно шүү дээ 🙂 гэхдээ тэр сонгож авсан хүнтэйгээ дотно харилцаанд орохооосоо өмнө хүүтэйгээ нэг уулзуулаад яахыг н харахгүй юу даа. хүү тэр 2 чинь хоорондоо хэр байгааг.
    Миний хувьд сайхан хайр, сайн аав, сайн ханийг олчихсон. тийм болохоор чамд ч бас боломж байгаа бүсгүй минь. Манай хүн надтай суухаасаа өмнө хүүхүдтэй хүүхэнтэй хэзээ ч суухгүй гэж бодож байсан юм гэсэн. Гэхдээ одоо бид 2той таарсантай хязгааргүй баяртай л байдаг ш дээ

  4. Bilegee says:

    сайн залуу гарч ирнэ дээ.

  5. Zovlogch says:

    Бүсгүй минь аз жаргалтай үргэлж инээмсэглэж яваарай. Өөртөө итгэлтэй өөдрөг байхад бүх юм сайхан болноо. Зөв явбал зөөлөн замбуулин.

  6. SEX SUDLAACH NIGER says:

    Алтан дэлхийд ганцаараа өтлөхгүй байлгүй
    Алаг үрий тань хайрлах эр олдох байлгүй
    Эрээн бараан амидрал ч гэлээ бурханлиг оршихуй буй биз
    Энэрэл хайрий тань хүртэх эр монголд
    буй биз

  7. nandia says:

    yag nadtai adilhan zuil tohioldson bnaa. bi ch bas nuhuruu huleeh uu bolih u esvel uur sain hun huu bid 2 toi taaraldah bolvuu, uur huntei taniltsahuu bolih uu ged l ih hetsuu yumaa.shiidveree gargaj chadahgui l bna. yamartaich bidnii zovlon duusch jargah udur udahgui ireh baih gej naidaj bna. amjilt husie. az jargal ireh boltugai.

  8. brabus says:

    яарвал даарна янхандвал дохдоно

  9. bbb says:

    яарвал даарна. нээх хайгаад яваад байх ю бсн юм бээ өөрөө өөрийгөө сайхан болгоод л ажилаа хийгээд яваж байхад заяний хани зам дээр бдг юм бн лээ. хайна гэхлээрээ бүлтийтлээ будаад арай бар-нуур явахгээгүй биз дээ

  10. babu says:

    хүсвэл хаяг үлдээж болох уу сэтгэл ойролцоо юм бна

  11. heyhoney says:

    naiz nohdooroo zuuchluulj huntei taniltsaa naizuud chine bas neg teneg yumtai taniltsuulahguine lav

  12. altmaa says:

    Яарч хайж явах хэрэггүй байхаа.
    Тэгээд ч ер ни эд бараа биш,хаанаас гэж хаж явах вэ.Тэгж байтал сайн сайхан хүн учрах байлгүй дээ.
    Хүүхэд чини охин хүүхэд бол хэцүү дээ.Янз бүрийн хүний гар харуулаад,юу ч болоо билээ.
    Би хэрвээ эмэгтэй хүүхэдтэй бол насанд хүртэл ни хүнтэй суухгүй ээ.
    Хэлэхэд амархан хийхэд хэцүү л дээ.
    Эдийн засгийн хувид бололцоотой байдаг бол хэн нэгний гарт орох гэж яараад яахав дээ.
    Холуур явж байгаа гайг яарч бүү дууд.
    Хуви заяагаа тайван хүлээ.

  13. Эсүй says:

    Олдоно өөртөө итгэлтэй бай
    Хүүхдэд хайртай залууг судлаад хайгаад үзээч Зан ааль дөлгөөн даруу төлөв томоотой залуу чамд хань болох байх Орсон гарсан нөхдүүд хэрэггүй байх. Шууд хай л даа Илд далд гайгүй гэсэн хүмүүст цухуйлга Уулзалт арга хэмжээ танилын хүрээнд чинь ядаж байж л байгаа Гараа хумниад суулгүй Хаана ямар гайгүй залуу байнаа гэдгийг судлаад олж танилцаарай Яадгийн санаатай санамсаргүй танилцах хорвоо хойно Өөрийнхөө аз жаргалын төлөө бяцхан зальжин байх хэрэгтэй

  14. zulzaga says:

    Тиймээ би чамд хайртай. Хаяад дураараа загнаад явсан аав та, нэгэн үе өнгөрөхөд хэний ч төлөө биш зорилго чиглэлгүй архинд дуртай нэгэн болсон байхад, баярхаж бардаж тарган цатгаланаараа гайхуулж явсан, энгийн нэг айлын охиныг гомдоож уйлуулаад үлдээж байсан аавд нь тэрнээс дээр бэрийн заяа байсангүй, эцсийн эцэст өөрийн гараар хийсэн нүгэлдээ өөрөө л үйлээ үүрч уучлал гуйж байгаа эцэг, нэгэн цагт уйлаад өнчрөөд хаягдаад үлдэж байсан ээж охин 2-ийн хэнээс ч дутахааргүй сайхан аж амьдрал үнэндээ л хорвоогийн шийтгэл, шагналыг зэрэг харуулж чадсан гэж би боддог. Гайхалтай гоё кино болсон шүү. Би чамд хайртайг бүтээсэн та бүхэндээ маш их баярлалаа. Өнгөрсөн болон ирээдүй хойч үеийнхэнд ухаарал хайрласан уран бүтээл болсон шүү.

  15. zulzaga says:

    би чамд хайртай гэж Монголын алдартай сайхан киног бүгд мэднэ. саяхан 2-р анги нь үргэлжлэн гарсан. Тэр кинон дээр ч тодорхой гарч байгаа биз дээ. Хэрэггүй байсан хүүхэд, бүсгүй 2 хэдхэн жилийн дараа үнэт эрдэнэ болохын бодит үнэнг үгүйлсэн маш сайхан кино болсон шүү. Батрэгзэдмаа эгчдээ маш их баярлаж байна аа. Ийм сайхан киноны үргэлжлэлийг үнэний нүдээр харж төгсгөл хийсэнд. Энэ киноноос маш олон эрчүүд ухаарал авсан гэж би хувьдаа боддог шүү. Бас энэ киног бүтээсэн студын хамт олон, жүжигчиддээ маш их баярлалаа. Үнэхээр сайхан кино болсон. Үнэний төгсгөлийг эндээс л олж харсан шүү.

  16. zulzaga says:

    Миний мэдэхийн л маш олон бүсгүйчүүд байдаг, хөгийн нэг муу хувиа хичээсэн эрийн оронцогоос, хүүхэдтэй болоод үлдчихсэн маш олон сайхан бүсгүйчүүд байдаг. Гэтэл тэр муу эрчүүд нь залуу сайхан насанд нь чөдөрлөж хүүхэдтэй болгож орхиод хэнд ч тоогтдохгүй яваасай гэж үлдээчээд эргэж хараа ч үгүй зайлсан байж, насны бөгсөнд доройтоод ирэхээрээ үр минь хүүхэд минь гэж, гэнэт ухаарч үр хүүхэдтэйгээ дотно байхыг хүсдэг. Энэ бол хамгийн шударга бус асуудал санагддаг. Хэрэв тэр хүн өөрийн үр удам шүү, удам залгах үр минь шүү гэж бодсон л бол ээжтэй нь үлдээчээд, эцэггүй хүүхэд гэж хүмүүст чичлүүлэн явахад нь, хүүхэд насных нь ааваа хүлээсэн тэр их санаашрал, бодрол дунд эргэж ирэх нь яасан юм. Нэг үгээр бол өөрөө хэрэггүй гэж орхиж жаргаж хаяж явчаад, өөртөө хэрэгтэй цаг хугацаа ирэхээр учиргүй хайлж урсан үр хүүхэдтэйгээ санана гэдэг хамгийн шударга бус асуудал. Гэвч хүний үр хэзээ ч байсан хаяад явсан аавыгаа уучилдаг л байхгүй юу даа. энэ бол хорвоогийн бичигдээгүй хэрнээ шударга бус хуулиудын нэг. За яахав дургүйгээ хүрхээр хаяж орхиж явчаад, дураа хүрхээр уучлал гуйгаад ирээд, аав болчихдог энэ насны ямарч ялгүй асуудал байж болох, гэвч хойд насны эрүү шүүлт гэж нэг том шүүлтүүрээс ЭЦЭГ ТА хаашаа мултрах вэ гэж асуумаар байна. Энэ насны чинь буян нүглийг дэнслэн эрлэгийн элч гэж бас байдаг юм шүү Эрчүүдээ. энд орхигдож хаягдаад үлдсэнд нь биш орхиж хаяад явсанд нь оноогддог хатуу шийтгэл бий шүү. Тийм учраас өөрийгөө бас үрээ хаягдсан гэж бодож байгаа бүх бүсгүйчүүддээ хэлэхэд СЭТГЭЛЭЭР БҮҮ УНА. ӨӨДРӨГ ӨНГӨЛӨГ АМЬДАР. Таны хүссэнээс ч илүү хатуу шийтгэл Хаяж явагсадыг хүлээж байгаа. Энийг мэдэж байгаа цагт бүү гунихар бүсгүй минь. Энэ насандаа биш ч ирэх насандаа хүлээх шийтгэл тэдэнд бий.

  17. zulzaga says:

    Би боддог юм. Эмэгтэй хүн өөрөө маш гоё, гэгээлэг, тэнгэрлэг байх ёстой. Эмэгтэй хүн өөрөө л сайхан байвал хайгаад байх шаардлага байхгүй ш дээ, харчууд өөрсдөө л харайгаад гүйгээд ирнэ гэж би боддог ш дээ. Ер нь амьдралаас харахад тийм л байдаг. Хүүхэдтэй болоод тэр залууд хаягдсан, тэр залуу та 2-ийг хаяж явсан гэж битгий бодож бай, битгий ярьж бай. Тэр хүн та 2-т эзэн болж чадаагүй учраас чи орхисон, хаясан хүн нь чи өөрөө гэж бодож бай. Мэдээж түүнээс илүү хүнтэй учрах ёстой учраас л тийм өөдгүй эр дэргэдээс чинь зай тавьж өгч холдсонд харин ч баярлаж яв бүсгүй минь. Бас инээмсэглэж яв бүсгүй минь. Чамд хорвоогийн хамгийн сайхан залуу хүү чинь байна шүү дээ.

  18. kkk says:

    er n bol amidrald ooroo hicheehgui salhinii aysaar yavna gej baidaggui yum. salhiig sorj l yavdag. yaagaad az jargaliinhaa toloo ooroo yavj boldogguin be. zugeer suuj baihad chin l bi sain hun bainaa geed garaad ireh uu? sain l bod. gehdee hamaagui haij baina geed eregtei humuust hand hayaad baij boldoggui l dee. tehdee er n bol ooroo hicheej haisan n deer. eswel end HAIH gedeg ug joohon buruu hereglegdeed baih shig baina

  19. Бичигч би өөрөө says:

    Хэдэн жилийн өмнө би ч бас тийм байдалд орж байсан Гэхдээ би ерөөсөө сэтгэлээр унаагүй инээмсэглэлээ нүүрнээсээ авч хаяагүй. Хүлээж суугаа ч үгүй сайн хүнийг хайж эхэлсэн. Бүр чатаар ханьтайгаа учирсан шүү. хүний амьдралаа гэж. бүсгүй минь хор шартай бай чамайг гомдоож дорд үзэж урваж одсон хүнийг хүлээнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ. Би сайхан амьдрах ёстой гэсэн итгэлээ бүү алд. Эцэст нь нэг л өдөр чи тэрнээс хамаагүй сайхан амьдралтай болсон байна. Энэ үнэн шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.