Бөхтэй порногийн талаар хэдэн үг…

Сүүлийн үед энэ бөхтэй порногийн талаар бөөн юм болж байх шиг байна аа. Зурагтаар, мэдээгээр хүртэл гаргаад. С1-ээр нь хүүхэд зурагт үздэг цагаар, порно киног *Энэ муу Япончууд даварч байна, модон тавчикнаас илүү гарах соёл ч байхгүй муусайн юмнууд, Монголчууд эд нарыг дарж ч ирсэн, дарсаар ч байх болно* энэ тэр гэж *АСУУДАЛ ДЭВШҮҮЛСЭН* байдлаар гаргаад л, бөхийн холбоо нь *Японы элчин сайдын яам, уучлалт гуй!Мөнгө нэхнэ* гэж мэдэгдэл гаргасан гэнэ гээд л.

Мэдээж, өөрийнх нь хүндэлж явдаг зүйлийг, өөрийнх нь дургүй зүйл (порно, гомо гэх мэт)-тэй холиод гаргачихаж байхаар шуугилдах нь аргагүй л байх л даа.  Надад ч нэг их аятайхан бол санагдаагүй.

Гэхдээ манайхан юмыг жоохон ялгаж салгаж харж сурмаар юм шиг.
Учир зүггүй л *Муусайн Япончууд* гээд л хоморголоод давхичих юм.

За энэ киног, өөр жишээгээр тайлбарлах гээд үзье л дээ.

Монголчуудын хувьд, мөр, толгой маш дээд, чухал зүйл гэдэг бөгөөд, мөр толгойдоо хүнээр хүргүүлэх дургүй байдаг.  Тэрнийг мэдээж гадаад хүн бол мэдэхгүй.  Найзархаг загнаад мөр, толгойд нь хүрчих тохиолдол байна.

Ийм тохиолдолд жирийн хүн бол яах уу?  *Наадах чинь манай ёс заншилаар болдоггүй эд юм аа.  Дахиж битгий ингээрэй* гэж сануулна.  Дахиад хүрчлээ гэж бодьё.  Мартаад ч байг, албаар ч байг… Тэр тохиолдолд жирийн хүн бол тухайн хүндээ уурлана, уучлал гуйхыг шаардах байх.  Мэдээж өөрөөс нь.

Харин, *Та нар муусайн Оросууд / Америкууд / Японууд, Дэлхийн хагасыг эзэлсэн манай Монгол үндэстний ёс заншилыг албаар доромжиллоо.  Бид нарыг хүчирхэг байсан болохоор нь албаар ингэж байгаа юм.  Элчин сайдын яамнаасаа уучлалт гуйлга* гэж ирээд улс төржүүлээд унахгүй л болов уу.

Үүнтэй адилханаар, тэр видео хийсэн компани луу нь дургүй хүрсэн хүмүүс нь шууд холбоо бариад, уучлалт гуйлгуулаад, интернет дээрээс арилгуулаад авахад бол амархан шүү дээ?

Тэгтэл учир зүггүй *хакерд* гэж ирээд л бусдын гараар могой бариулах гэсэн хүмүүс.  Хакердах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг шүү дээ.

Японы элчин лүү хандлаа л гэх юм.  Бараг элчингээс нь мөнгө нэхэх гээд байгаа юм биш үү? Нэг Монгол компани, Монголд Япончуудыг доромжилсон юм хийлээ гэе.  Тэглээ гээд Японд байгаа Монголын элчин сайдын яам тэрэнд хариу барих уу гэвэл үгүй л байхгүй юу… Мөнгө өгнө гэвэл бүр хуц биз дээ??
Яахаараа шууд өөрсөдтэй нь ярьж болдоггүй юм бол?  Яахаараа юм л бол мөнгө мөнгө гэдэг юм бол???

Тэр компани нь аль хэзээний  *Бидэнд хэн нэгнийг доромжлох санаа бол байхгүй.  Зүгээр л Монгол бөхчүүд их сээгсий юм гэж бодсондоо ингэж хийсэн юм.  Xэрвээ та нарт эвгүй санагдаад, хүсэлт тавивал арилгаж болж байна* гээд хариу өгчихсөн байхад шүү??

За тэгээд доромжиллоо гэж шуугилдахын талаар.
Энэ кино бөх байсан нь болж дээ.  Хэрвээ нөгөө архины шошгон дээр хүртэл байдаг Чингис хаанаар нь ийм кино хийчихсэн бол дайн дэгдээх нь л дээ.
Угаасаа порно кинонд бол иймэрхүү зүйл зөндөө байдаг.

Монголд хамгийн сайн мэддэгээс нь эхлэхэд л, Оросын хатан хаан Екетарина азаргатай шаалцдаг кино гээд л яриад л байдаг байсан биз дээ?  Эсвэл, Распутинаар сэдэвлэсэн порно ч юм уу.  Тэглээ гээд оросууд учир зүггүй Германуудыг *Манай орос орныг доромжиллоо* гээд шуугилдаад унадаггүй л байх.
Тэр тусмаа, олон нийтийн телевизээрээ, хүүхэд нялхас үзэх цагаар порно киног үзүүлээд байдаггүй л байх!!!!

Манайхан л гэж нэг л их эмзэг хүмүүс.  За энэ бөхтэй кино ч дүүрч, порно байсан нь хохь нь, гомо байсан нь хохь нь, угаасаа өмөөрөх хүн гарч ирэхгүй.

За тэгвэл өөр киногоор жишээ авахад, тэр Бодровын *Монгол* гээд кино байна, эсвэл Төрмөнхийн *Нохойн Орон* гээд кино байна.
Гарангуут нь л *Манай эзэн Чингисийг доромжиллоо*, *Манай Монголын түүхийг гуйвууллаа* гэж ирээд л гомдоллоод эхэлсэн биз дээ?  Эсвэл *Манай Монголын сайхан орныг Нохойн Орон гэж гутаалаа* гэж ирээд л.

Угаасаа дэлхий даяар  ямар нэг зүйлийн талаар буруу ухагдахуунтайгаар, эсвэл өөрийнхөө хүлээж авч байгаагаараа зөндөө л кино хийдэг.

Энэ дээдэх маягаар бол, Тарантиногийн *Инглориус Бастардс* энэ тэр бол түүхийг гуйвуулсан, Германыг доромжилсон кино болох юм байна л даа? Гэх мэтээр, угаасаа жишээ дурдвал дуусахгүй.

Явж явж, эзэн Чингисийн талаар бидний мэдэх түүх үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй юм байж л донгосов гэдэгчлэн.

Эх оронч үзэл гэж ийм юмыг хэлдэггүй л байхгүй юу.
Тэр тусмаа бусдыг үгүйсгэсэн байдлаар өөрсдийгөө мундаг гэж бодох бол бүүр утгагүй асуудал.

Би ч гэсэн багадаа, олон улсын хүмүүсийг уурлуулж л байлаа.
Америкуудыг *Танай муу улс, хэдхэн зууны түүхтэй улсыг ямар юмных нь үндэстэн гэдэг юм* гэдэг ч юм уу, Швецаруудыг *өөрийн гэсэн хэл усгүй улсыг ямар юмных нь үндэстэн гэдэг юм* гэдэг ч юм уу… Орос, Японуудыг модон шаахайтай гэж доромжилдог ч юм уу…

Эцсийн эцэст, өөрсдөд нь бахархах юм нь бага болохоороо л (Чингис, дэлхийн талыг эзэлсэн гэсэн 2хон юмнаас өөр бахархах зүйлээ олж харж чадахаа больчихсон) бусад руу хадардаг байхгүй юу.

Америкууд, тугаараа труски хийж өмслөө гээд эх оронч биш болчихгүйтэй адилхан, юмыг наанатай цаанатай, хэлбэрдсэн биш агуулгаар нь ойлгож сурмаар юм шиг.

Тийм л их бөхөө хүндэлдэг юм бол, ийм юман дээр шалчиг шалчиг гэж байхаар, бага сургуулийн биеийн тамирын хичээл дээр нь бөх барилдах, морь унахыг заадаг болчихоод, дараад нь ярьж баймаар юм шиг.

Залуу үе нь өөрийнхөө үндэсний спорт, урлаг, хэл, ёс заншилынхаа талаар огт мэдлэггүй, зүгээр хийрхэхээс өөр чадваргүй болсон одооны боловсролын систем нь жинхэнэ утгаараа Монголд хор хөнөөлтэй болохоос, нэг муу порно киноны хор хөнөөл гэж юу л байв гэж.

Харин ч хүмүүсийн сонирхол татаж чадаж байвал, шүүмлүүлсэн ч гэсэн хүмүүсийн эх оронч сэтгэлийг асааж чадаж байвал энэ кино харин ч үүргээ 150% биелүүлж чадсан юм биш үү?  Тэр нь бидний гараар биш, нөгөө муу модон тавчиктай Япончуудын гараар шүү??

За за үг олдож үхэр холдлоо, гарч аль дайралдсан Япон, Гомо хоёроор гарын загатнаагаа гаргая байз, ядаж байхад л зугаатай…

39 Comments

  1. Ах says:

    Уучлаарай шууд хэлчихмээр байна. Монголчууд бид яг үнэн хэрэгтэй хамгийн өөдгүй, зөвхөн хар амиа л бодсон, шуналтай, Ядарсан нэгнээ шулж амьдарцгаадаг хүмүүс.Хүн чанар гэвэл хол хэвтэнэ. Энэ улсыг минь авч явах залуусыг харахад нээрээ ой гутаж урам хугарч байна шүү. Уучлаарай

  2. huts says:

    mongol bohiig tolgoi mortei hartsuulj zuirlej bdag tengel bnda ha bsan hariin huniig elchin saidaar ni damjuulj holboo togtoon ter bol huuli zuin herg gadnii kino heterhii ih uzheer iim gachin ulsaa gsen setgelgui bolchihdog yumuu eswel urdaas irsen baynii shees yumu heltei amtai humuus helj hariugiin barihal heregtei tehgui bol tsaashlaad solongos hytad geel buh ornuud l iim kino hiij zugaga gargan mong nehdeg joohon turegdsen zan bhalda gehdee helj uuraldag ni zowshuu

  3. tamir says:

    tengerleg mongoliin hiimorilog zaluusaa zamiin nohoi hutsjil bdag jingiin tsuvaa yvjil bdag gedeg bishuu sain hunii uriig daraad daraad diilehgui sain shandiin usiig shavhaad shavhaad duusahgui gej uhaant uvugdiin mini helsen ugs utga buguud chanarana unen busuu

  4. Зочин says:

    ЭЭ ХҮҮРЭЭ МАНАЙХАН БАС ДАХИАД ОНИГОО БОЛЖ БАЙГААМУУ. МАРВЕЛ РУУ ИНЭЭДТЭЙ ЗАХИА ЯВУУЛСНААСАА СУРАЛЦААГҮЙМ БХ ДАА

  5. Угсаатан says:

    Бас нэг xэдэн юм xэлэxэд.

    Явж явж, эзэн Чингисийн талаар бидний мэдэх түүх үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй юм байж

    гэсэн байна. Үнэxээр бидний мэдэж байгаа түүx бол xудлаа биш ч дутуу юмаа. Бидний жинxэнэ түүxийг xэдэн мянга даxин дарж бичсэн юм шүү.

    Одоогийн 10 жилийн xичээл дээр үздэг түүxийг Оросууд зоxиож өгсөн. Түүнчлэн МНТ ы эx xятадаас олдсон ч байx шиг.

    Xарин та бүгдэд 1 номыг санал болгож, сонирxуулая гэж бодлоо.
    Чингис Xааны Алтан Аялгуун Нууц гэдэг ном..

    Энэ номон дээр бидний мэддэггүй МНТ дээр байдаггүй түүx бичигдсэн байдаг. Үнэн байна уу xудлаа байна уу гэдгийг өөрсдөө уншиж үзээд тунгаана биз.

    Эл номонд сонин содон зүйлс иx бий.
    Туxайлбал
    13р зууны үед бөx xүн гэж ямар xүчтэй xүн байсан туxай, бөө xүн гэж ямар эрдэмтэй xүн байсан туxай тов тодорxой бичсэн байдаг. Дашрамд xэлэxэд БӨӨ гэдэг нь сэтгэлийн баатар, БӨX гэдэг нь биеийн баатар гэсэн үг юм.

    Мөн Чингис Xаан, Мөнxтэнгэрийн ч талаар бичсэн зүйлс иx бий.

    Бүүр түүнчлэн эртний Монголчуудын шүтээн БӨӨ Гэгээн Тарxи… олон сонирxолтой түүx бий.

    Мөн бид бодит Чингис болно гэсэн нь:

    Орчин үеийн Чингис Судлаачид Чингис xааны нууц юунд байсныг судалсаар залбиралдаа байсан байна гэж тогтоосон байдаг. Үнэxээр Чингис Xаан маань xүч тэнцвэргүй тулаануудад МөнxТэнгэрЭцэгтээ залбираад л ялалт байгуулдаг байж.

    Бид чиxэр идэx нь чуxал уу? чиxрийн цаас идэx нь чуxал уу?

    Өнөөдөр бид Чингис гэж цээжээ балбаx маань зүйрлэвэл Чиxрийн цаас идэж байгаа явдал юм.

    Бид Чингис болоxын тулд Чингис шиг залбирдаг болоx ёстой. Залбираx гэдэг нь Заль бариx гэсэн үг юм. Бид Чингис Xааныг агуу иx суу зальтай xүн гэж ярьдаг. Тэгвэл Заль Барина гэдэг нь тэр агуу иx суу залийг барьж аваxыг xэлж байгаа юм.

    Дэлгэрэнгүйг …
    http://munkhnar.com/

  6. Угсаатан says:

    Бүгдийг нь уншлаа. xоxо

    Эцсийн эцэст түүxээ дээрэмдүүлж байвал бидний л xоxь байxгүйюу. Олон юм солиорцгоож байснаас уг нь бол бид улсаа xүчирxэгжүүлчиxээд, өөрсдөө xүчирxэгжчиxээд тэднийг өнгөрсөнд биш одоод мөн ирээдүйд нядладаг, бяц дардаг, чичиргэдэг, атгадаг болчиxоод -Яадаг яадаг гэнээ. ална шүү! Бид нар урьд нь ийм лаг байсан, одоо бүүр лаг болсон, ирээдүйд бүүр лаграна! муу гомонуудаа улс үндэстнээрээ үнсэн товорго болмооргүй байвал аятайxан л байгаарай! гэдэг байxын оронд -Бид нар лаг байсан одоо сугарсан, танар муу гадаадууд бидний ёс заншил, түүxийг дээрэмдлээ, доромжиллоо мөнгө төл пяздаанаараа гэж гонгиноx нь инээдэм байгаа биздээ.

    Тэртэй тэргүй Орд газрууд, морин xуур, дээл, уртын дуу сэлтээ дээрэмдүүлчиxсэн л байгаа биздээ. .. Тэглээ гээд бид байж л байна, Монгол улс байж л байна. Монгол улс байxын үндэс нь Монгол xүмүүс бид нар өөрсдөө шүү дээ. Эxлээд өөрсдийгөө төгс xүчирxэгжүүлэx xэрэгтэй шүүдээ. Дараа нь яадын энэ юмнуудаа дээрэмдэж буцаан авч болношд.

    Бас Чингис гэж цээжээ дэлдэxийн оронд өөрсдөө бодит Чингис болоx xэрэгтэйшд.
    Тэгээд xойч үеэрээ -Манай анxны өвөг дээдэс гэж аймар лаг байсан гэсийшд. Тэгээ л дараа нь бүүр лаг болсон гэсийшд.. Одоо бид нар бүүр лаг болгоноо гэж xэлүүлэx ёстой байxгүйюу.

    Эсвэл Үгүй юмуу?

  7. Gerel says:

    Энэ ёичсэн царайг нь ээ эргүү сда байна даа энэ чинь харин тэр дээр санал үлдээсэн баямаа гэнэ үү чи яг янхан байх японы дэвсгэр

  8. EndeesTatajUzeerei says:

    Doorh linkees buren eheer n uzeerei

    http://file.mn/share.php?code=1012246732

  9. ulziiutas says:

    ээх .энэ тсовуун цагт узэж дуулах н байтугай зуудэнд ч орх аргагуй юм их болох юм даа.ийм юм харж узээгүй юм шиг л явахаас.цос ихт омог бардам монгол тумний мин хиймори сулд буу хазайг.тийм юм хийж бгаа хумуусийг тэнгэр ниргэдэг юмаа тэртээ тэргүй.уйлээ хийсэн бол лайгийн уурдэг жамтай .тэр зоригоо хамгийн туруунд гэсгээл хуртэхн мэдээж .хох тэнгэрийн тамгатай хох монголчууд шуу дээ бид.монгол хуний ухаан бол юнд ч ул дийлдэх зэвсэг шуу дээ. одоо бид дэлхийг ноёрхох тсаг али хэдийн болжээ.

  10. Eegii says:

    манайхаан буруу сэтгэх юмаа япон байтугай хятадуудад доромжлуулахаа болий оо. Энэ порн чини манай ундэс угсаат бөхийг маани доромжилж байна засгийн газрынхан энэ талаар бодолцож үзээч ээв Энэ бол Монгол үндэстнийг бүхлээр нь доромжилж байгаа асуудал мөнв Монголчуудаа ухаанатай байяв

  11. Tulgaa says:

    Eniig bichsen hun Japan hun bna. mongol heleer mini gaigui sain bichij sursan bna.

  12. мал эргүү бацаанд says:

    энэ мал эргүү бацаан чинь юугээд эргүүтээд байгаан бэ? тийм л их өөрийгаа дээрд үзээд байгаан бол мал минь чи өөрийгөө дээрд үзээд энэ талаар юм бичээгүй бол дээр байсан юм бишүү. эргүү пизда чинь эхлээд баахан гомонуудаа өмөөрчөөд дараад нь өмөөрөөгүй гээд юм шаагаад байгаан бэ? сүүлд нь бичсэн тайлбар чинь галзуу хүний өдрийн тэмдэглэл юмуу? юун онгоцны буудал яриад эргүүтээд байгаа гичий вэ?. орон гарантаад 2 талд 2 өөр юм бичээд байх юм.
    чингис хааныхаа тухай чи л мэддэггүй байх. би лав мэднэ.
    чи ер нь тэр 2 гомогийн нэг нь юм бишүү. наад гомо лэсби гээд байгаа чинь ер арчаагүй бахархах зүйлгүй ард түмний малтаж байгаа нь. тэнэг тэр монголиа шиг эргүү үхэр хэдхэн монгол л гомо лэсби болж байгаан. ямар өөдтэй эцэг хайртай эрүүл хүн л эрэгтэй хүний шулуун эрхтэнээ шургуулах сайхан санагдахав дээ.
    өөрийгөө монголиа гээд нэрлэцэн чам шиг мал пиздануудаас болж үхэр монгол нтр гэдэг нэр гарж байгаан чи ганцаараа үхэр монгол за юу? би лав үхэр биш эргүү дагз минь.
    ийм хэдхэн тэнэгээс болж бидний эцэг эх өвөө эмээ, үр хүүхэд, өвөг дээдэс, чингис хаан хүртэл ингэтлээ доромжлуулах гэж. та нараас л болж монгол улс хөгжихгүй байгаамшдээ. эцэст нь гэхэд ард түмний, монгол хүмүүсийн минь бахархал бөхчүүдийн өмнөөсчамд нэг салаавч өгчихье. түй май

  13. patate says:

    Болдоо:/. наад муу чинь ер нь Японы тагнуул байх тэ? Чи бас таньдаг юм бол хамсаатан уу тэ?

  14. Болдоо says:

    Энэ Японд байгаа Зоригоо гэдэг гомо залуу энэ зодог шуудагтай гей порног өмгөөлөөд зүтгээд байх юмаа. Энэ хүн ямар учиртай ингээд байгааг судлаад үзэх хэрэгтэй гэж бодож байна.

  15. demjij baina. says:

    Тэрнээс биш, өөрсдийгөө тэр юмнаас дээрд үзэж чадаж байвал, жижиг сажиг юмыг нохой хуцахын чинээнд ч тоохгүй байх болов уу.

    100% дэмжиж байна.

  16. Bichlegiig bichigch says:

    4. Бидний мэдэх Чингисийн түүх үнэн ч бил үү худлаа ч бил үү гэдгийг шууд утгаар ни ойлгох юм аа..
    Миний энд хэлэх гэсэн минь юу вээ гэхээр, тэр үеийн тухай бид дитэйл болгоноор нь бүрэн мэдэх бил үү гэсэн утгаараа шүү дээ.

    Жишээ нь Бодровын Чингис кинон дээр, Чингис хаан алтан улсынханд баригдаад амьтны хүрээлэн шиг бусдын үзмэр болоод, тэгээд нүд нь яг араатан шиг байдаг хэсгийг харчихаад манайхан *Манай эзэн Чингисийг, араатан амьтантай харьцууллаа, түүхийг гуйвууллаа* энээ тэрээ гээд шүүмжлээд унах улсууд их байсан.

    Нэгдүгээрт, хэдийгээр Нууц Товчоон дээр ийм маягийн хэсэг байдаггүй ч, үнэхээр ийм юм болоогүй гэх талаар хэн ч 100% мэдэхгүй. Магадгүй болоогүй байх л даа, гэхдээ хэн ч тэр үед 100% мэдэхгүй байж яаж тийм өөртөө итгэл төгс шүүмжилж чаддаг байна аа?

    Хоёрдугаарт, энэ бол уран сайхны кино. Уран сайхны кинонд уран сайхны хэтрүүлэг гэж юм байдаг бөгөөд, тухайн үед Монголчууд эргэн тойрныхоо улсуудад дарлуулсан, доромжлуулсан байдалтай байсныг, араатан чоно шиг бардам хүчирхэг Чингис хаан орвонгоор нь эргүүлсэн юм шүү гэсэн санааг үзүүлэх үндсэн дээр ингэж зохиомжилсон байхыг үгүйсгэхгүй.

    Бас Чингис хааныг сул дорой маягаар үзүүллээ гэх уурлах нэгэн байсан. Чингис хаантай очиж танилцаж үзээгүй л бол тухайн хүний ямар хүн байсан талаар бид нар 100% төсөөлөл авч чадахгүй. Эцсийн эцэст Чингис хаан ч гэсэн, махтай цустай хүн шүү дээ, бурхан биш. Хүнд сул тал, сульдах цаг байдаг л байхгүй юу…

    Тэгээд хамгийн гол нь эх орноороо бид мэдээж бахархах хэрэгтэй байлгүй яахав? Чингисээрээ ч тэр.

    гэхдээ учиртай бахархмаар байна гэж хэлэх гэсэн юм.
    Бүх л хүмүүс, улс орон өөрийн гэсэн бахархалтай байдаг юм. Түүнд том жижиг гэсэн ойлголт байх учиргүй л болов уу. Ялангуяа өөрсдийн бахархалыг хамгаалах гээд бусдын бахархалыг гутаах утгагүй л болов уу.

    Манай аав хүчтэй! Манай аав тэгвэл бүүр хүчтэй гээд жоохон хүүхдүүд хоорондоо маргалддаг шиг л юм ярилцацгаах гээд байх юм.

    Бас хэлбэрдсэн үндэсний үзэл болгон зөв үндэсний үзэл байдаггүй л байх.
    Миний хамгийн дургүй хүрсэн жишээний нэг нь, Буянт Ухаагийн онгоцны буудлаа Чингис Хаан буудал гэж нэрлэсэн явдал байсан. Өнгөцxөн дээрээ бол Эзэн Чингисээрээ бахархсан мэт харагдах боловч, явж явж *ГАДААДААС ИРСЭН ХҮМҮҮСТ СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХИЙН ТУЛД*, цээжлэхэд амархан нэр өгсөн юм биш үү? Үүнийг би л лав үндсэрхэг үзэл гэхгүй, харин ч эсрэгээрээ гадныханд долигоносон үзэл гэх байх. Хийрхэл л байхгүй юу.

    Түүнээс гадна, энд намайг *нэг муу гомо киног өмөөрлөө* гэж ойлгоод байгаа хүмүүс их байх шиг байна. Надад ч таалагдаагүй, дургүйцлээ тэр компанид нь илэрхийлье гэж бодож байгаа. Гэхдээ гол нь тэр кино бол тэр кино, тэр компанийн хариуцлага. Тэрнээс биш бүх үндэстэнийг нь доромжлох үндэслэл бол биш л байхгүй юу.

    Дээр тэр нягтлан бодох, Оюу толгойгоор жишээ авсан хүн байна.
    Нэгдүгээрт нягтлан бодох чинь тухайн компаниа төлөөлж боддог хүн учир компани нь өмнөөс нь хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Хоёрдугаарт Оюу толгой гэх мэт чинь стратегийн чухал обьект. Өөр түвшиний яриа. Тэрнээс биш тэр муу порно киноны компани өөрсдийгөө ч тэр, төр нь ч тэр *Японыг төлөөлж байна* гэсэн ойлголт байхгүй байхгүй юу.

    Тэрэн дээрээ тулбал, бүхэл бүтэн телевизээрээ бүхэл бүтэн үндэстэнийг *өөрсдийн гэсэн бахархах зүйлгүй* гэж доромжлох нь илүү ач холбогдлын хувьд хариуцлага ихтэй мэт. Мэдээж үүний төлөө Монгол улс хариуцлага хүлээхгүй л байх.

    За тэгээд хамгийн гол нь доромжлуулаа гээд өөдөөс нь эргүүлж доромжлох гэж оролдох, улайнгаран уурлах нь, өөрсдийгөө тухайн хүмүүсээс дорд үзэж байгаа болохоор л тэгэх байх. Тэрнээс биш, өөрсдийгөө тэр юмнаас дээрд үзэж чадаж байвал, жижиг сажиг юмыг нохой хуцахын чинээнд ч тоохгүй байх болов уу.

    Тийм ч утгаараа, өөрсдийгөө доош нь хийж, комплексээ ил гаргацгаах нь шал дэмий мэт…

  17. 45465654 says:

    mongoliig hyatad ezeleh baisan bol ali hediinee ezelchihsen . odoo gazar nutgiin bish ediin zasgiin dain urnuj bn . hen ni ih gazar nutagtai ni huchirheg bsan Chinggis haanii uy ungursun zaluuchuudaa. Joohon undesnii uzlee uuruur shinechleh tsag bolson

  18. 45465654 says:

    Ta hed eh oron undserheg uzel gej HUDLAA tseejee deldeheeseee omno adaglaad uusan arhini shil ugaasan mashini us idsn chihriin tsaas tatsan tamhini ishe hereglsn belgevchni hogoo hiideg gazar n hiiged surchih dara n hujaag alna talna gj Hudlaa tseejee deldetsge!!! !!! !!! Manai mongol gazar nutgig bid oorsdoo hujaa naras dord uzej hii hooson yarij l bga yarihin orond setgel garga…… Buldruunuud min!!!

  19. 910 says:

    Би Монголоороо бахархдаг эзэн Чингисээрээ агуу их түүх соёлоороо Монгол бөхөөрөө бахархдаг. Чиний бичсэн бичлэгт үнэний хувь бгаач бас ч ингэж (Явж явж, эзэн Чингисийн талаар бидний мэдэх түүх үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй юм байж л донгосов гэдэгчлэн) бичиж болохгүй бхаа. Тэгүүл тэр Лалыхны Мухамедыг доромжилсон бичлэг видео хийж болохгүй гээд дэлхийд зарласан бгааг мэдэхгүй гэжүү?Улс орон үндэстэн өөрийн дээдлэн шүтдэг юмаа хүнээ ингэж хамгаалдаг юм. Ганц муу порно гэж ирээд түүх соёлоороо гутаалгах ёстой юу?
    За тэр Даяар Монголын залуус BBC-рүү тэнэг бичлэгнүүд явуулсан бсан. Хужаатай явсан хүүхний үсийг хусаж бгаа бичлэг явуулж тэнэгтэхийхээ оронд энэ Порно кино-г явуулаад цаашид Монгол бөхийг доромжлохгүй байхыг дэлхий нийтэд сануулчихад гэмгүй шд. Тэр порно хийсэн гаруудыг өмөөрөөд бгаа залуус одоо тэнэгтэхээ боль мэдэвүү! Өөрийн орны түүх соёлоо мэдэж байж бичицгээ.Энэ манай энд байдаг цагаач хужаа нар хүртэл Чингис бол манай хаан гээд улаан цагаан хуцацгааж бна.Бид л бахархахгүй бол бусад улсууд булаагаад авахад бэлэн гэдэг үнэн үг шүү!Та нар яахаараа дандаа Чингис чингис гэдгийн гээд бгаа хүмүүст хандаж хэлэхэд та нар түүх соёлдоо тэгвэл нээрээ гаргачихлдаа. Та нар хийчээч дээ тэгүүл одооноос авахуулаад та нараар бахархая!Та нарын нэрийг магтан дуулая ! Чадахгүй бол дуугай байцгааза дуугай тэр гомо лесби порногоо үзэцгээгээд саах нь саацгаагаад сууцгааж байлдаа.Эсгий хийх газар угаасаа нохой хэрэггүй шдээ ард түмээн

  20. бүсгүй says:

    зарим коммент бичсэн хүмүүс аль дундад зууны түүхээрээ бахархлаа ч гэх шиг. бахархалгүй яах вэ дээ. цаана чинь оросууд алтан ордны улс бол монголын биш оросын агуу улс байсан гэж хуцаж эхлээд байна. бас барууны ном зохиол болон газрын зураг дээр петр хаан оросыг зарлаг тунхаглах хүртэл одоогийн оросын нутаг тэр чигтээ тартария гэдэг байсаныг мэдээд боож үхэх гэж байна. монголын эзэн чингисийн түүхийг булаахыг орос хятад турк казах европууд хүртэл оролдож байхад нэгийг бодмоор. одоогийн их гүрний тэмцэлд чингистэй хамаатай байх нь чухал болж байна. ийм байхад чинь зарим тэнэг монголчууд аль эртний юм ярилаа гээд байхдаа яахав дээ. их гүрнүүд угсаа гарлаараа уралдсан чинь монголын эзэнт гүрэн яахын аргагүй том угсаа болжээ. ийм л байна. монгол чингисээр бахархахгүй бол булаагаад авахад бэлэн улс цаана чинь мундахгүй байна шүү.

  21. Utgatai says:

    Baharhaj hamgalah zuiler baharhalguil yahav ingd baharhaj bn gd bayajulahku harad sugad bhar odo bur une tsenegui ulig boloh n.Manaihan cn gudmand tsuglad baishin shataay geher uuhain tas irj shataaltsdag,herve humuse neg gazar tsuglad tsalingui baishin bariy gevel hen c irehku de im l huvia bodson humus bj heregtei hereggu yumand tseje deldej daldganaldal.gants muu porno kinog yamar ondurt orguj avch heleltsdeg bolove ene bukhin holboo n.ustgulaad l tsaash n hayachna bz.yer n bol enig bichsen hunig demjih gd l bn.

  22. bayarmaa says:

    зайлуул даа тэгээд өрөвдмөөр ч юм даа..
    нэг порно кино хийхэд л сэвтээд, хиймори сүлд нь унаад байдаг яасан ч эмзэгхэн бахархал вэ??кк..

    энэ хүний бичсэн юмиг гүйцэд уншаасай билээ..түүхээрээ бахархах хэрэггүй гээгүй, бахархахдаа учиртай бахархая гэсэн байх юм..

    Улаанбаатарт:
    хэзээнээс эхлээд гадаадад байгаа монгол хүн үг хэлэх эрхгүй болоо бэ??

  23. Улаанбаатар says:

    Энэ зүйлийг Японд байдаг монгол хүн бичсэн байна. Нэг муу цагаач пацан учраа мэдэхгүй солиорсон байна.

  24. Zuv helsen. Ter buhuu umuuruud baigaa humuus jaahan ugee bodoj yrimaar yen.

  25. teneg bichleg bna says:

    хөөш чам шиг муу удам судараа мэддэггүй муу цагаач тэгэж хуцах болоогуй шүү миний овог дээдэс удмаараа бөх байсийн чи муу тариачин хужаагийн чацага гомо өмөөрөөд юу юу гэж хуцдаг гэнээ тэгвэл миний өвөг эцэг одоо энэ барилдаад байгаа санжаадамба өсөхөө заан ганбат гэх мэт сайхан залуус минэ монголийг таниж мэдэхгүй гадаадуудад тэр киног үзсэнээсээ хойш дандаа гомо нар барилдаад байгаа мэт харагдах юм байна л даа эрийн 3 наадам гэдэг гомогууд ни талбай дээрээ нүцгэн сэксддэг юм байна гэж ялангуяа тэр шар толгойтнууд шууд утгаар ни ойлгоно шдээ муу эргүү мал минээ бичэх юмаа олж бичээрэй ойрхон байсан чамайг нам шаагаад унагаах юмсан ппийззддаа гэж түй муу бандиа

  26. lalar says:

    ЗА ЗА ӨМӨӨРӨӨД Л БАЙ ДАА ТА НАР ХУЖАА НАР МАХИЙГ НИ АВААД ГАЗРИЙН ЭРДЭНЭСИЙН АВААД ХҮҮХНИЙГ Н НАЙМААЛААД СОЛОНГОСУУД ЭСҮСЭЭР МУНХРУУЛААД ОХИДИЙГ НИ СЭКС ЖУУЛЖИД ЭЗЭГНЭЭД ОДОО БҮҮР ҮМХИЙ САМУУРАЙ НАР ТУУХ СОЭЛИЙГ ГУТААГААД ЭНЭ УЛС АРАЙ ГЭЖ ТОГТОЖ БАЙХАД ..ЗА ЗА БҮҮ МЭД СҮҮЛД Н ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ ТҮҮХ СОЭЛ МИНЭ ГЭЭД ХУЦААД БАЙВДАА ЗАЛУУС МИНЭ БИ БОЛ ДУРГУЙ БНА ТА НАР ДУРТАЙ БНА ТЭГЭХЭЭР ТА БИД НАРИЙН УЗЭЛ БОДОЛ НИЙЛЭХГҮЙ БНА П.И.З.Д.А
    БИ БОЛ МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЦУС НАДААР ГҮЙЖ БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ ХЭНЭЭР Ч ЭНЭ ЖИЖИГХЭН ЯДАРСАН МОНГОЛОО ДОРОМЖЛУУЛХИЙГ ЗУГЭЭР МАЛ ШНГ ХАРААД СУУЖ ЧАДАХГУЙ,,,,,, МИНИЙ ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ

  27. jagaa says:

    ЗА ЗА ӨМӨӨРӨӨД Л БАЙ ДАА ТА НАР ХУЖАА НАР МАХИЙГ НИ АВААД ГАЗРИЙН ЭРДЭНЭСИЙН АВААД ХҮҮХНИЙГ Н НАЙМААЛААД СОЛОНГОСУУД ЭСҮСЭЭР МУНХРУУЛААД ОХИДИЙГ НИ СЭКС ЖУУЛЖИД ЭЗЭГНЭЭД ОДОО БҮҮР ҮМХИЙ САМУУРАЙ НАР ТУУХ СОЭЛИЙГ ГУТААГААД ЭНЭ УЛС АРАЙ ГЭЖ ТОГТОЖ БАЙХАД ..ЗА ЗА БҮҮ МЭД СҮҮЛД Н ЭХ ОРОН ГАЗАР НУТАГ ТҮҮХ СОЭЛ МИНЭ ГЭЭД ХУЦААД БАЙВДАА ЗАЛУУС МИНЭ БИ БОЛ ДУРГУЙ БНА ТА НАР ДУРТАЙ БНА ТЭГЭХЭЭР ТА БИД НАРИЙН УЗЭЛ БОДОЛ НИЙЛЭХГҮЙ БНА П.И.З.Д.А
    БИ БОЛ МОНГОЛ ХҮН МОНГОЛ ЦУС НАДААР ГҮЙЖ БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ ХЭНЭЭР Ч ЭНЭ ЖИЖИГХЭН ЯДАРСАН МОНГОЛОО ДОРОМЖЛУУЛХИЙГ ЗУГЭЭР МАЛ ШНГ ХАРААД СУУЖ ЧАДАХГУЙ,,,,,, МИНИЙ ЭХ ОРОН МАНДАН БАДРАГ

  28. TTT says:

    Санал нэг байна

  29. TEMKA says:

    ГОГО Л ПОРНО БАЙНА ЛЭЭ

  30. baatar says:

    таалгдсангуй …яхв зарим хэсгүүд ни унэнийг өгүүлж байна л даа гэвч түүх соелоо үнэн ч юмуу худлаа ч юмуу гэж болохгүй шудээ солонгосчууд хүртэл түүхээ хүчээр баыжуулж төрт улсийнхаа он тооллыг урагшлуулкаад зүтгэж байхад аугаа түүхээ тэгэж болохгүй байхаа..за ямар ч бсан Монгол орноо хөгжүүлцгээе 21 зуунд түүхийн шинэ хуудсийг хамтдаа бүтээе л гэж хэлмээр байнадааа

  31. hunii erh says:

    Уучилаарай ДУУРАЙХ гэдгээ андуурсан байна алдаа гаргажээ уучилаарай. Бид чинь тусгаар тогтносон түүх, соёлтой, хэл бичигтэй МОНГОЛ УЛС шүү дээ. Бахархах юм байвал насаараа бахархана даа. Яадаг юм. Би бол бахархана аа

  32. Uka says:

    Араатан чи сайхан ирээдүй ирнэ гэж найдаж суухаар сайхан ирээдүйгээ бутээхийн төлөө хөдөлмөрлөвөл яасан юм дээ.

  33. hunii erh says:

    Түүх соёлоороо бахархахгүй тэгээд юугаараа бахархах юм хахаха. Тэгвэл АНУ-д ямар ч түүх, соёл гэсэн ухагдахуун байдаггүй юм шүү дээ. Та нарын тэгтлээ шүтээд байдаг АНУ-д тийм зүйл байдаггүй болохоор та нар дуйраагаад байгаа юм уу? Бахархах юм байвал бахархах хэрэгтэй за юу. Та нарт эсвэл удам судар гэж байдаггүй юм уу? Түүх, соёлынхоо тухай сайн уншиж бай. Цэцэрхэцгээхээсээ өмнө толгойгоо цэнэглэцгээ ккккккккк

  34. Uka says:

    зарим нэг санаа нь зөв л юм л даа гэвч….. Явж явж, эзэн Чингисийн талаар бидний мэдэх түүх үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй юм байж л донгосов гэдэгчлэн….. энэ үгсийг чинь уншаад энэ тайлбар гэмээр юм уу шүүмжлэл ч гэмээр юм шиг зүйлийг бичсэн этгээдийн боловсролын түвшинг тодорхойлход ойлгомжтой л байна хэ хэ. Бахархах түүх ч үгүй ард түмэн олон байхад бид яагаад Чингис хаанаар бахархаж болохгүй гэж…Өөлж өөнтөглөх юмаа олж ядаад эцэст нь Монгол улсын үе үеийн түүхчид өвөг дээдсээ худлаа түүх зохиосон гэхнүү дээ энэ чинь одоо

  35. hunii erh says:

    Үгүй дээ хүмүүсээ Та нарт наад захын жишээ хэлэе. Аливаа байгууллагын нягтлан нь Монгол улсын хуулийг зөрчсөн бол тухайн нягтланг нь байтугай тэр байгууллагыг торгодог. Бас оюу толгой-н асуудлаар ч гэсэн гадны улсууд Монгол Улсын Засгийн Газартай хэлэлтсэж байгаа биздэ. Бодооч нэг их ухаантай уужим болох гэж жүжиглэх хэрэггүй дээ ккккккк. Цаана нь Монгол улсын нэр хүнд, эрх ашиг гэсэн юм байдаг юм шүү дээ. Хэдэн геи залуучуудаар Улсын бахархалаа доромжлуулах нь уужим сэтгэл гэж үү? Үгүй шдээ хүмүүсээ. Бодоцгоо

  36. araatan says:

    ккк. ёстой зов шүү андаа. гэxдээ уунийг ойлгоx монгол xэд бол доо?
    удаxгуй омоороод л чамайг ч боон угээр доромжлоx байx даа. одоо бид баxарxаx зүйлгүй дээ л ганц чингэс xаанаа л яриx юм даа жааxан арчаатай бол xийж бүтээсэнээрээ баxарxана гэx сэн даанч бид биэ биэнээ xэмлэx ноxдоос ялгагдаxгуй болж дээ. эв эе гэж байxгүй. гэxдээ сайxан ирээдүй ирнээ л гэж найдаж оороосоо xамаараx бүxнийг үүрэг xариуцлагаа уxамсарлаж xичээж яүна даа би. монгол гэж боддог xүн бүр арxи ууxаа гадуур шоудаxаа багагсгаж оороо оорийxоо омноx үүрэг xариутслагаа уxамсарлаж эв эеээ xичээx цаг ирсэн шүү

  37. Mongolia says:

    Аргаа барсан орон Түүхээрээ бахарxдаг гэж…чингэс чингэс би чингэсийн Монгол 12,13-р зуунд дэлхийн Талийг эзэлж байсан гээдэл согтуурхцгаагаад хуцацгаана.Өнөөдөр 21-р зуун дэлхий нийтээрээ хийсэн, бүтээсэн зүйлээрээ өрсөлдөж байхад.Тэнэг Монголчууд бид Түүхээрээ Түрий бариаад сууж байдаг.Араггүйл Үxэр Монголчууд шүү.

  38. Eski says:

    Zu bichjee, sanal neg. Yumiig jaahan bodit utgaar n tusgaj avj bgasai bile

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.