Төрсний дараах бэлгийн харьцаа

Төрсний дараа гэр бүлийн бүх салбар, бэлгийн харьцаанд ихээхэн өөрчлөлт ордог. Эдгээр өөрчлөлт нь төрсний дараах эмэгтэй хүний сэтгэл зүйн болон физиологийн онцлогтой холбоотой байдаг.

Төрөлт гэдэг эмэгтэй хүний туулж гардаг хамгийн том ачаалал байдаг билээ. Тиймээс төрсний дараах бэлгийн харьцаанд маш олон хүчин зүйл нөлөөлдгөөс төрөлтийн явцын онцлог, хүндрэл гарсан эсэх, жирэмсний үед ба төрөлтийн явцад ба төрсний вараа эмэгтэй хүний сэтгэл санаа ба биеийн байдал багагүй чухал нөлөө үзүүлдэг.

Хэрэв төрөлт хэвийн явагдаж, хүндрэл, эмнэлгийн ямар нэг оролцоо шаардлагагүй байсан тохиолдолд умай нь 4-6 долоо хоногийн дотор шавхарга гарч дуусдаг. Үүнээс гадна жирэмсний үед болсон өөрчлөлтийн дараагаар эргэн хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай. Энэ хугацаанд умай агшиж, төрөлтийн явцад гэмтсэн эдүүд нь нөхөн сэргэнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу!

2 Comments

  1. www says:

    mash ih unetei zuvluguu bna. bayarlalaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.