Тэр хүн ойлгосон болов уу? Эр хүн ер нь ойлгож засардаг болов уу?

Сайн байцгаана уу? Би гадаадад ажилладаг залуухан бүсгүй байна. Би оюутан байхдаа нөхөртэйгээ танилцаад төгсөнгүүтээ нэг гэрт орсон. Бид хоёрыг нийлэхэд манай гэрийнхэн их л дургүй байсан ялангуяа аав маань. Гэхдээ яахав би ч өөрийнхөөрөө дайраад бид 2 тусдаа 2 жил гаран амьдарлаа. Тэр үед бас нэг их сургуулийг эчнээгээр төгссөн юм. Нөхөр маань ер нь багаасаа л хичээл номондоо муу тийм байсан гэсэн их сургуульд ороод ч нээх хичээж сураагүй зүгээр төлбөрийг нь өгөөд л төгсцөн. Тийм болоод ч тэр юмуу бид хоёрын яриа нийлэхгүй, нөхөр юмыг богино хүрээнд сэтгэнэ, хэн бүхний мэдмээр юмыг мэдэхгүй гээд л бид 2-т санаа нийлэхгүй юм нэг гэрт орсон эхний үеэс л мэдэгдэж эхэлсэн.

Гэхдээ би за надад хайртай, халамжтай юм чинь энэ ямар хамаа байх вэ гээд тоодоггүй байлаа. Сүүлдээ бүр зүгээр энгийн юм ярихаар хүртэл санаа бодол зөрөлдөөд маргалдана тэр бүрт надад гар хүрдэг болсон. Ер нь их ууртай, түргэн ууртай хүн. Уурлахаараа юу ч бодохгүй шууд л нударгаараа шийднэ. Би ч гомдоол аав ээж рүүгээ гүйнэ. Нөхөр маань араас ирээд л гоё сайхан үг яриал аваад явна. Дахиад л нөгөө үйлдэл давтагдана. Би ч салаад явмаар байвч нэгэнт эхлүүлсэн амьдрал гэж бодхоор чаддаггүй. Уг нь би залуу байна мэргэжил боловсрол байна заавал энэнд ингэж зодуулж эрх чөлөөгөө боолгуулж байхаар явъя гэвч явах газар олддоггүй байсан. Хаашаа л явна олоод ирнэ. Хамаг хамаатан садныхыг маань мэддэг болохоор тэр л дээ. Би бүр гадуур явж чадахгүй ээж аав дээрээ очоод тайван ч удаан байж чадахгүй больсон. Араас утасдаад суулгахгүй. Өөрийнхөөрөө инээж хөөрч ярьж чадахаа больсон яагаад гэвэл би их наргианч хөгжилтэй л дөө. Тэгээд л нөхөртөйгөө тоглоол ч гэх юмуу хааяа хүмүүс нэг нэгнийгээ тоглоол явуулдаг ш дээ тэрэн шиг ярихаар л чи намайг доромжиллоо гээл уурлаал цохино.

Би бүр сүүлдээ ярихаас ч дургүй хүрээд харахаас ч уур хүрээд байдаг болсон. Уурласан үед нэг нь л дуугүй байж буулт хийхгүй бол гэр бүл яаж өөдтэй байх вэ хэрүүлэнд ялагч гэж байхгүй гээд л би нөхрийгөө уурлахаар аль болох биеэ бариад л дуугүй байдаг боллоо. Тэхээр нөхөр маань чи юундаа дуугүй байгаад байгаан намайг үл ойшоолоо гээд л дахиад л зодно. Би бүр тэр хүнтэй яаж харьцах учраа олохоо больсон. Би өөрийгөө ч танихгүй болсон байсан. Аймар дуугүй ууртай бухимдалтай болчихсон. Яриагаа хянадаг ингээд хэлчихвэл гомдчих юм болвуу ингээд хэлчүүл зөв ойлгох болуу яахуу гэсээр байгаад бүр стесстэй болсон. Дээрээс нь хардана, санаанаасаа зохиож уурлана. Тэгээд энэ ер нь намайг үргэлж ингээд л хажууд нь байгаад байна гэж бодоод байгаа юм байна хол удаан явчихвал энэ намайг яаж гомдоож байснаа мэдрэх байх гээд гадаад орныг зорьсон юм.

Энд ирээд жил гаран болж байна. Нөхөр маань үнэхээр их ойлгосон дахиж тэгэхгүй чамгүйгээр байж чадахгүй гэдгээ ойлгосон гээд л байгаа. Уг нь архи тамхи хэрэглэдэггүй, үнэнч, өөр хүнтэй явалдана гэж байхгүй, олсоноороо амьдралаа босгоё л гэж зүтгэдэг хүн. Надад уг нь хайртай ч уураа барьж чаддаггүйг нь бодохоор бас эр хүн нэг л гар хүрсэн бол дахиж хүрдэг гэдгийг бодхоор очмооргүй ч юм шиг. Манай хадмууд их сайн хүмүүс надад бас их сайн. Манай хүн их л ойлгосон гээд л намайг энд байх хооронд мөнгөө хураагаад байр аваад намайг тэсэн ядан хүлээж байгаа гээд байгаа. Аав ээж дээр маань байнга очиж анхаарал тавьж туслаад л.

Гэхдээ би одоо шийдвэр гаргах хэрэгтэй байна туслаач. Удахгүй буцах болчихлоо. Тэр хүн ойлгосон болов уу? Эр хүн ер нь ойлгож засардаг болов уу? Надад зөвлөөч хүмүүсээ. Би тэр хүн дээр очих нь зөв үү энэ чигээрээ салсан нь дээр үү. Уг нь би ч тэр ч нэг нэгэндээ хайртай. Надтай хамт байхын төлөө тэмцэж байгааг нь харахаар ойлгосон ч юм шиг гэхдээ би ганцаараа шийдэж чадахгүй байна. Баярлалаа чин сэтгэлээсээ зөвлөөрөй

37 Comments

  1. сарнай says:

    сайн уу бүсгүйчүүдээ.би энэ жоохон охид яагаад ийм мөнгө байвал хүүхэдтэй хүүхэдгүй,гэр бүлтэй,хөгшин залуу хамаагүй байдаг юм бол гэж гайхах юм,Мөнгө л байвал бөөгөөр архи шившүүлээд л мөнгөтэй хүнд өгөөд л амьдралыг нь оронгоор нь эргүүлэх юм.Миний 1 таньдаг эгчид энэ зүйл тохиолдож байгааг би харсаан.Охид ариун бол төр ариун шүү дээ охид минь.Би энэ бүсгүйд бас ийм зүйл тохиолдсон болов уу гэж бодлоо.Мөнгө бол өнөөдөр амьдрах хүчин зүйл болохоос амьдралын гол эх сурвалж гэж би бодохгүй байна.Хүн сэтгэлээрээ баян бол өвчингүй ,эрч хүчтэй залуулаг,бүх зүйл сайхан байнаа.Тэгэхээр бүх зүйлд учир шалтгаан байдаг болохоор би чамайг нөхөртэйгөө сайн ярилцаж болохгүй бол өөрөө учирыг олоод түүний дараа амьралаа шийдээсэй гэж бодож байна.Хүүхэд гэдэг чинь тоглоом биш.Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг байхаа тэгэхээр чи л түүнийг захирна гэсэн үг.энэ бүхний цаана буруу явдалтай хүмүүжилгүй охид байдаг юм.Бодьтой үүднээс МУИС ийн татварын 3р курсын Уламөрнөхийн Наранзул 1991оны охин одоо мөнгө байвал бусад нь хамаагүй 2 жоохон хүүг нь аавыг нь сануулаад эхнэрийг нь доромжлоод цагаандаа гарчихсан.Утас нь 88112816 99161330.1 юм нэмж хэлэхэд залуусыг утасны дугаар машин түрийвчээр нь олзолдог гэсэн.Зөвлөгчийн хувиар бусад бүсгүйчүүддээ сануулахыг зорилоо.

  2. ×èíãèñ says:

    ýõíýð íîõîé 2-ã ãýì õèéãýýã¿é ÷ ñàðäàà íýã òîîñûã íü ãºâ.

  3. Anonymous says:

    bolij uz neeree salaad yavsan chini zov zuil bolson bolovch chi teriigee yamar ch utga uchirgui zuil bolgoh gej bn nuur bitgii og

  4. emma says:

    chi ööröö sain bodoj vz dee.hairtai yum bol chamaig zodno gej vv,ööriigöö hairla dvv mini

  5. tuul says:

    Salsan daa sal. dahij amidarbal buur iluu daramtluulna. Chi hun hayad yabdag bil uu geed l. SALSANDAA SAL. 1 ch gesen busgui ooriinhooroo amidrag gesendee uuniig bichlee.

  6. zaluu says:

    uurchl;ugduhgui ee sal sal. ta hoer uulzaad 7 honog l saihan bna
    za tegeel uridniihaaraaa chi balbuulj ehlene dee. hezee ch uurchlugduhgui

  7. залуу says:

    hun uuruu uuriinhuu amidraliig songodog choloot niigem uchraas chi ooroo ene talaar sain tungaan bod yagaad gwel chi nasand hursen bie hun chi bol huuhed bish henii ch zuwulguu chamd hereggui.ter huniig chi l medne bid medehgui .hani ijil ireeduin amidral gdg bol zahaas omd gutal awhaas oor gdgiig medej bgaa bizdee.tsoglog bh heregtei bas huchtei 

  8. Anonymous says:

    yoooy chi bitgiii l ochij uzeerei deee aav eej khun tanidag yum shuuu chamshig zovlonruugaa zutgeed baidag khuukhnuudiig yur oilgokhgui yum yundaaa zovokh geeed temuuleeed ter teneg yumtai kholbootoi baigaad baidag yum ve deeee ochvol chi tenegiin 1 zereg onts duntei l khamgaalna baikhdaaa kholboo barikhaa ch bolildooo ugaasaa ta 2 taarakhgui ondoo khumus gedeg ni edegdej l bna shdeee khunch zovoogood uuru ch zovood khavi oiriinkhniigoo ch noirgui khonuulj ed esiig ni ukhulkheee bolildoooo 

  9. ha says:

    ochood hereggvi tegeh vv.. medeej shvv dee… dahiad zodno… yasan hashirdaggvi um be

  10. yoo says:

    yoo yamar yadargaatai yumbe dandaa gal togoonii heruul oruulj baihiin oor goe goe seks n tuhai baij boldogui uymuu. Heden avgai nuhutuu haygdsan komissuudiin bichleg baij baih yum zalhdaguin baihdaa

  11. tushig says:

    medku minii oilgosnoor nohor chin setgeciin ovchteimuu haashain esvel hodoonii neg gachin bolovsrolgui morind oshigluuleed medrel muutai bolciimuu tmerhuu yumnuudiig harhaar bur durgui hureed bdiin  emegteichuud n ch gj bas t1uud yamar yumaa bodoj tmerhuu yumnuudtai niildeg bnaa

  12. Consult says:

    Neg l gar hureed ehelsen bol tiim hun hezee ch zogsdoggui yumdaa. Bolovsroldoo bish deer ni ger buliin suuri humuujil ih muutai hun yum bna, udamd ni aav ni ch yumuu ehnertee, esvel huuheddee gar hurdeg yum bsan bolood l asuudlig ingej shiiddeg baih. Bagaas avsan suuri humuujil bol nasan turshid ni dagaldana daa. Ali surguuli soyold surch bolovsroogui ch hunleg, saihan humuujiltei zaluusig ter gehev. Tegeheer bolovsroloos gadna udamshil, GER BULIIN SUURI HUMUUJIL mash chuhal shuu!

  13. chimgee says:

    amidral togtvortoi baih shaltgaan zovhon hair, halamj deer togtdoggui uym Shingen savniihaa helbereer gedeg dee Er hun ehnereesee iluu bolovsrol, uhaantai baij enhertee hundluulj ter hemjeegeeree hairlagddag, tiim ch baih eystoi!!!!!!!!!! Etsest ni helehed salsan deer l gej bodoj bna

  14. Za says:

    Bitii och sal sal sal chinii az jargal amidral bish shuu erguuteed uruvduud ergeed niilvee uuriiguu bod 

  15. Бобо says:

    Дээр тэр CATTLEYA яг үнэн хэлсэн байна. Чамайг яаж ийж байгаад ирүүлчихээд, урьдынх шигээ дарамтлаад, дээр нь хүүхэдтэй болгоод бариад авья л гэж бодож байгаа хүн байна даа. 

    Тэгээд ч тэгэж шалтаг гаргаж, зодож цохиод байгаа хүн жинхэнэ шалтаг гарвал чамайг яах ч юм билээ. Наанаа байгаа дээрээ бүр мөсөн салаад, ирсэн явснаа мэдэгдэхгүй байсан  нь дээр дээ. 

  16. Бобо says:

    Дээр тэр CATTLEYA яг үнэн хэлсэн байна. Чамайг яаж байгаад ирүүлчихээд, урьдынх шигээ дарамтлаад, дээр нь хүүхэдтэй болгоод бариад авья л гэж бодож байгаа хүн байна даа. 

    Тэгээд ч тэгэж шалтаг гаргаж, зодож цохиод байгаа хүн жинхэнэ шалтаг гарвал чамайг яах ч юм билээ. Наанаа байгаа дээрээ бүр мөсөн салаад, ирсэн явснаа мэдэгдэхгүй байсан  нь дээр дээ. 

  17. Anonymous says:

    tsuun heden ugeer helbel hezee ch zasrahgui e uuchlaarai, amidralaa boddoo, etsestee chi ene hunii gariin mishok l bolno gesen ug shu

  18. Someone says:

    eE demii biz dee. Er hun neg l gar hurdeg bol hureed l bdg uls gesen shuu dee. Ehnii 2 3n jildee l shan bh biz. Heregui ee. Zovlonruugaa ooroo guij ochno gedeg l boloh yum bishu dee ih buduun haduun bolhib bolovsrolgui humuus ter heveeree l bdg yum daa.

  19. Anonymous says:

    bi bas neg aimar hartai uurlahaaraa hutga gargadag neg aimshgiin umtai heseg zuuraldaad tegeed zoduulaad aimar zovson suuldee zodchih bolov u yah bol ingeed helchvel yah bol iish tiishee naiz nohodteigee uulzana geheer araas irdeg yoooo bur amidiin tam gedeg chin ter um bilee, chi ter yargachin ruga bitgiil zugleerei, odoo hetsuu ch daraa ni saihan zaluu oldono, burhan harsan um bailgui odoo hargui bolovsroltoi halamjtai saihan hanitai bolson ternees bi beejin ru zugtaj temtsej boon um bolj salsanda , chamd saihan hani zayanaa ternii bair hend heretei um be , gol ni setgel teneger aidasgui amidral saihan sh de.

  20. ariuka says:

    bi odoo 24tei exnereesei salaad 3jil bolj bn ygl tanai noxor shig aash zan gargaj tenegtej bj salsan yum.xvv maani ongorch, ajelaasaa garch, arxind orson amidarliin xar baraan bvxniig amsaj zowj zvderxiin erxend argagvi bvgdiig oilgoson. tvvngvigeer amidarch chadaxgvi gej bodoj ybsan min buruu bj gesench ! er xvnd 1udaagiin bolomj ogood vzxed xezeech buruutaxgvi.ter xvn zaawal aldjil bj uxaarax tawilantai baisanch ym bilvv. ter mash ix xaramsaj bgaa bi sain medej bn. chamad gar xvrsen toogooro shanlaj bgaa. minii nz amidraldaa xar tolbotoi vldeed yaxaw. tvvniig turshix bvx argiig xergel ymarchel baisan uuchil . xamgiin tom xair bol uuchlalt ym shvv . xani ijilee xvndetgej ybaarai.ta bvxend sain sxaniig xvsii
     

  21. Bebe says:

    genet 1 tuuh sanaand orchihloo. deehen ued manai bairnii 1 egch nuhurtuu bainga zoduuldag bsiin teged bain bain eej aavruugaa yavchihdag nuhur ni uul ni arhi uudaggui ih dajgui ah tegsen 1 udur l ter egch nuhuriinhuu gart uhsiimdaa. Nuhuruusuu bur sallaa geed yavsan bsiin bnlee 2 nastai huuhedee daguulaad nileen udaan hugatsaagaar salsan teg hoorond nuhur ni bainga ter egchiig charguulddag bsn ym shig bgaan tegeed 1 udur aav eejees ni ohiniin guisaar bgaad bi zasarsan hairtai durtai saihan amidarna gej helj avch yavad oroin ni huuhed ehner 2oo hutgalj alaad uuruu boogood uhchihsen bsn ee burhan min …

  22. бүсгүй says:

    ЧИ ӨӨРӨӨ ХЭР ХАЙРТАЙ ЮМ БЭ ХАЙРГҮЙ БОЛ ХҮҮХЭД ГАРГААГҮЙ БАЙЖ ЮУНДАА ЗУУРАЛПААД БАЙГААН БАС ТЭР ХҮНИЙ УХАМСАРЫН ТҮВШИНГ ЧИ ГАНЦ МЭДЭЖ БАЙГАА Ш ДЭЭ ТИЙМЭЭС ДАХИЖ СУУХ ГЭЭД ЯАРАХ ХЭРЭГГҮЙ БОЛУУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ХАРИН ЧИ ӨӨРӨӨ МАШ ХАЙРТАЙ САЛХАД ХЭЦҮҮ БАЙГАА БОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХҮҮХЭД ГАРГАЛГҮЙ ХАРЗНААД ҮЗ ЗҮГЭЭР ХАМТ АМЬДРААД ҮЗ ДОР ХАЯЖ 1-2 ЖИЛ ТЭГХЭД Л ТАНИГДАНА ТЭГЭЭД БАС АХ ДҮҮС ХЭРТЭЙ ЮМ ДЭЭ ДЭЭР НЭГ ХҮНИЙ ХЭЛСЭНЧЛЭН АХ ДҮҮСЭЭРЭЭ САЙН ХЭЛҮҮЛ ХАМГААЛАХ АХ ЭРЭГТЭЙ ДҮҮТЭЙ БОЛ ТЭРҮҮГЭЭРЭЭ ХАМГААЛУУЛ. ХҮНИЙ САЙНЫГ ХАНИЛАН БАЙЖ МЭДНЭ ГЭДЭГ ДЭЭ АМААРАА ЗАСАРСАН ГЭЖ БАЙГААД ИТГЭЭД ХЭРЭГГҮЙ ХҮҮХЭД ГАРГАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

  23. neg l yum dutuu says:

    Ter hun hezee ch zasrahgui chi naanaa l bai chinii tarhiig ugaasan bna shu 

  24. ani says:

    iim neg medrel muutai huuhenuud bx ymaa, nohor ni zoddog uudag gedgiig ni ooroo medseer bj l oorchlogdox bolov uu geed l ooroo medseer baij l itgexgui garuud, naadax hun chini chamd hen gedgee ooroo haruulaad bx chini, oorchilogdoj oor hun bolox bolov uu geed balairaad bxiin

  25. zochin says:

    aav l durguitssen bol meddeg yumdaa.hunii etseg hun ih sovintoi bdag yum shig.medleg bolovsrol ened hamaaguiee.bich bas tegj aldsan.aaviihaa durguitsliig sonossgui medleg bolovroltoi deed surguuli tugssun geed l suusan.bas l zoduulsan sar bolgon bsan bol suuldee barag 7honog bolgon zoddog bolson.tegeel cham shig gadaadruu zugtaasan.zasrahguidee.ter hunluu ochood demii.hedii hairtaich shine hair irhed martdag l yum.ugaasaa chinii hun bish bsan bolohoor l taarahgui bgaa yum.neg zodson hun zasrana gej bdaggui yum.tiim uchnuun amidral medne.manai hursh emee nuhurtuu nasaaraa zoduulsan.buur uchnuun ach guchtai bolchood hurtel zoddog bsan.hetsuu shuu.chi yamar hunii gariin chilee gargah gej ene horvood tursun bishdee.uurtuu taarah jargalaa oldoo.bi odoo sain hanitai bolson.zodoh ni bitgii hel doromjilch uzeegui.ene nuhurteiguu bi urdnii nuhuruusuu ch olon jil hamt bna.uneheer taarahgui humuus taardaggui shuu.uuriiguu bitgii zovlonruuu tulh.

  26. neg hun says:

    За танай нөхөр болбоос яг манай нөхөртэй адилхан хүн байна .Манай аав бас намайг анх суухад их дургүй байсан юм.Гэхдээ хандыг нь хага дарах аргаар бас засаж болдог юм.Анх бас л намайг зоддог тэрийг би нуугаад л , ажил дээр ирээд л дуудаж гаргаж ирээд л зодоод л их л хэцүү байж билээ.За тэгээд дараа нь нуухын аргагүй болоод аав ээж ах дүүдээ хэллээ.Миний ах 2 эрэгтэй дүү маань 3-уулаа ирээд сургаж өгсөн дөө. Өө бас хэнээс ч ичилгүй цагдаа дуудаад өгөөд бай.Гар хүрэх болгонд нь цагдаа дууд.Бас хүүхэд битгий гаргаж өг.засартал нь.Манай нөхөр надтай одоо 8 жил болж байна.Хайртай юм байлгүй дээ салж яваагүй л байна.Харин одоо хүүхэд гаргаад өгөөч гэж гуйгаад байгаа.Анхны аймар зоддог энэ тэр бол больсон.Хааяа муудалцана.Дуугаа хураачдаг болсон байна лээ.Ах дүү муутай ядарсан хүнийг их дээрэлхдэг байхгүй юу.Яг яс юман дээр аймхай байдаг юм байна лээ.

  27. зОЧИН says:

    За чи яасан сонин толгой вэ.
    Сал наадах чинь өөрчлөгдөхгүй .
    Зоддог бас аан дээр нь хоосон толгой. Бүү эцэг эхээ зовоо.
    саяхан Монголд нэг аймар хэрэг гарсан ш дээ суухгүй гэхээр нь
    аав ээжтэй нь алаад хаячаа биздээ бүр алчаад хүчиндээ биздээ.
    Эрдэнэбилэг гэдэг нөхөр аан яассан эргүү дагз вэ? Чи
    үхсэнд нь хорогдоод байгаан үйлийн үр лүүгээ тэмүүлээгүй бол

  28. jagaa says:

    amidral gej chuham yu ym be… setgel hangaluun uur buhamdalgui az jargaltai hamtdaa hiij buteeh tuunii undes ni l hair baih estoi iim amidral chamd amsuulj bgaagui ter hund itgeh hereg bna uu hair gedeg bol chinii urd ni amsaj bsan ter zuil bish ..tiim bolohoor niileh hereggui jinhene az zargaltai amidiral amsuulah hen negen bgaa tiim bolohoor hulee chi aldahgui hervee naad hunteigee dahiad niilval ergeed l urdiin amidralaaraa l amidrah bolno

  29. Anonymous says:

    minii bodloor olon hunii amidral deer undeslen bodohod uneheerl hunii etseg ehiin zuv baih yumdaa minii medeh 2,3 aar togtohgui naizuudad maani iimerhuu zuil tohioldoj baisan aavuudn eejuudn nuhurtn durgui bitgii suu gej heleed zuruud l suutsgaasan tegedl zoduulj nuduuleed saltsgaasandaa negn bur tahir dutuu bolson . ene bol miniil uzel bodolshuu esteg eh iin ug bol uneheer unen baidag yum bilee yagla nuguu boo lamaas asuugaad helj baigaa yum shigl tanai nuhur chamd gar hursenl bol uneher zasragui hun baina bainga l zodoj tsohin gesen ug ergej niileed demii bizdee erthen setgelee tataad amidralaa bodson n deer baih

  30. u and u says:

    neg udaa uuchlaad amidraad vzwel yasan yum be, gehdee yaran hvvhedtei bolj l bolohgvi. yahaw hvn zasarch bolno shdee

  31. N says:

    Aabinha uhaant vg Eejinhe zun sobintoi vg 2ig sonsogvi DELJIIJ ybj bgad zoblond unasan chinii l HOHI. Muu NOBSHIN harchuul ulaanbaatraar DVVREN bna SANAAtai BGARAI OHIDOO! Medleggvi Bolobsrolgvi Arhichin Haraalch UharBodoltoi Zugaazhas uur um medehgvi Erhin TENEG iim zaluuchuud HOTOOR DVVREN BN.SANAATAI bodoltoi l bh heregtei shv OHIDOO!

  32. bi says:

    ee bitgii och estoi teren shig hudal um bhgui daraa ni buur iheer zovno bi bas cham shig zovlon edleed 3 huuhedtei yaj ch bgui bna guij bna shuu

  33. CATTLEYA says:

    Үр хүүхэд одоохондоо байхгүй юм байна очоод дэмий юм бишүү? Хайртай байхаараа нэгнийгээ зоддог юмуу? Танай нөхөр чинь зодож хайраа илчилдэг юмуу?
    Ер нь тэгээд Аавын бийд хүн тань Агтны бийд газар үз гэдэг чинь энэ шүү дээ. Эцэг эх чинь тэр хүнд дургүй байгаа бол /нэн ялангуяа аав чинь/ нийлэх хэрэггүй гэж бодож байна. Аав нар бо ерөнхийдөө яг мэддэг л юм билээ дээ. Энэ удаадаа аавыхаа үгэнд ороод салсан дээр байх.
    Ер нь тэгээд танай хүн сургуульд сураагүй гэдэг нь ганц боловсрол олж чадаагүйдээ биш хамгийн том аюул нь НИЙГЭМШИЖ ЧАДААГҮЙ юм байна. Хүүхдийг багаас нь ясли цэцрлэгт өгч хүмүүжүүлдэг гол учир нь нийгэмшүүлэх л юм шүү дээ.
    За тэгээд хартай хүн гээ биздээ чи тэр гадаадад байхдаа хэнтэй явалдсан гээл бахь байдгаараа хардаад зодоод эхлэнэ шдээ. Үг үйлдэл бүрээ хянуулж амьдрах хэцүү шдээ. Эцэг эхийг чинь өнгөрөөд өгвөл жинхэнэ яргалах нөхөр юм шиг л санагдах юм даа. Чи өөрөө сайн бодож байж шийдээрэй! Чи түүнд хайртай байж болно гэхдээ тэр хүн чамд хайргүй юм байна. Эр хүн эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэж халамжилж хайрладаг, хайртай хүнээ зодох нь бүү хэл чангахан шиг няслахаас эмээдэг байх ёстой атал танай нөхөр чинь арай бишээ

  34. N says:

    YO bi vnen vg helchi HEZEECH ZASRAHGVI BOLOBSROLGVI MEDLEGGVI ZALHUU ARHICHIN LVDNVVD HEZEECH ZASRDAGGVI YUM. Erdem nom hvnii setgelgeeg telj uuruu bysalgan bodsnor uhaalag soeltoi boldog bolhoos UHAR BODOLDO hichneen bodsonchSURSAN ZAN HEZEECH ZASRAHGVI Chi er n dahiad neleed heden jil ZODUULJ zobj amidrasni ezest uhaan oroh bh te TE? TEGED HASHIRJ SURAAJ! DOTUUR TAMIRTAI BAIGACH!

  35. Зоддог бол салсан нь дээр

  36. LOLA says:

    Za daa ochood vzexgvi uy daa tegeed l baidal ni medegdene shdee bid yamar mergen tvrgen bish yaj medex we dee xvntei ywsan vnexeer zasarsan esex deer. xarin ochood l jiremsen bolchixwoo sain xamgaalalttai bai odooxondoo xvvxed gargaad ugch bolxogvi l gej xelii daa. Nuxur chini bol shuud l xvvxed geed unax magadlal bol undur shde. Er ni tegeed emegtei xvniig um l bolwol zoxij nvddeg xvn jiremsen bolchuul chamaig yana gej bodoj baina. Aimar shvv tiim xvmvvs chi yamar olon udaa amidrax bish 1ts amidarna. Tegeed xardax serdex gedeg bol 1 turliin setgetsiin gajig. Xen ch chamaig terentei suuxgvi bol alna talna gej anx ta xoyoriin niilvvleegvi ungursun bolson bvx zvil chinii songoson songolt gedegiig bvv mart. Ezen xicheewel zaya chini xicheene.

  37. жаргал says:

    хэрэггүй ээ хэзээч ойлгоно гэж байдаггүй юмаа ихл бодож хэдэн сар дажгүй байна тэгээдл бүх юм эргээд новшийн болдог юмдаа. танай нөхөр бусад эрчүүдээс их өөр юм шиг санагдлаа. ямарч эр хүн энэ зэргийн юмнаас болж эхнэрээ зоддоггүй юм шдээ нөхөрөө хуурч байсан нь баригдах гэх мэт ноцтой шалтгаанаар л зоддог тохиолдол их юм билээ. байр авна гэсэн гэнээ. иймэрхүү юмаар л хуурч эрхэндээ оруулдаг юмаа. наадахнаас чинь ч илүү юм амлана. одоо тэгээд хүүхэдтэй болчвол салахгүй боллоо гэж улам дарамтлана. нээрээ шүү. сайн бод. бас үзмэрч хүнээс асуу за. сайн мэддэг хүмүүс ягл үнэнийг нь хэлж өгдөг юм байна лээ нэг хүний үг итгэлгүй санагдвал дахиад өөр хүнээс нь асуухгаарай их нухацтай хандаараа за ямар шийд гаргасанаа дараа бичээрээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.