Хоол уу? Хор уу?

Анх удаа бичиж байгаа болохоор жаахан нуршуу болсон байж магад гэхдээ болсон бүхий л зүйлийг өөрийн өнцгөөс харж бичлээ.

Сайн байцгаана уу? Юуны өмнө би өөрийгөө танилцуулахад би гэж одоо 30 шүргэж яваа ганц бие айлын отгон эрхээрээ хатаж, зөнөг тэнэг нь мэдэгдэхгүй ээждээ эрхэлсэн бүсгүй байна. Олон л ажил хийж явлаа. Хаанаас халгач хүртэл гэдэг байх аа. Харь нутагт  DJ, туслах тогооч, цэвэрлэгч хийж, нутагтаа ирээд олон нийтийн байгууллага, төрийн байгууллагын хаалгыг татаж тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулж ирсэн. Хүний нутагт бие өвдөн түргэнээр эмнэлэгт хүргэгдэхэд ингээд харийн нутагт үхээд өгвөл хэн ч намайг мэдэхгүй нь гэж гутарч явсан ч түүнээс хойш нилээдгүй хугацааг тэвчин өнгөрүүлж Монгол нутагтаа хөл тавиад цэнгэлийн манлайг эдэлж яваа нэгэн. Тиймээс эрүүл мэнд хэр чухал гэдгийг мэдэж, мэдэрсэн, үнэлсэн, тэмүүлсэн.

За тэгээд урьд нь хүн амьтны наад сүлжээ гэдэг чинь худлаа зүгээр л бие биенийгээ дамлан шулах ажиллагаа, наад хүмүүс чинь чиний төлөө гэж байгаа ч чиний халаасан дахь хэдэн төгрөг чинь чухал гэж хэлж байхыг сонсож байсан. Гэхдээ за яахав бас зарим нь тийм ч биз үгүй ч биз гэж бодож тийм ч гэлгүй үгүй ч гэлгүй өөрөө нэг их сүлжээнд сүжрэлгүй бас нэг их ад үзэлгүй чимээгүй л явдаг байлаа. Гэтэл гайтай нь миний 10 жил эрчимтэй хуримтлуулсан 20 кг илүүдэл хур тарга маань үргэлж хүний нүдний үзүүрт гайтай харагдаад байдаг болж би гэдэг хүн гэрийхний ярианы гүн гүнзгий сэдэв болоод удлаа. Миний бага эгч 3 сайхан хүүгийн эх дархан бэр болсон сайхан бүсгүй өөрийн гоо сайхныг 3 хүүгийн ачаар багахан хэмжээнд алдсаныгаа өөрийн хүчээр нилээдгүй хүч гарган байж эргэн авсан ч бас ч гэж тодорхой хэмжээний илүүдэл жинтэй байна гэж үздэг. (Миний хувьд эгч маань 3 хүүтэй бүсгүй гэхэд чамгүй сайхан бүсгүй)

Гэтэл саяхнаас Herbalife гэдэг сүлжээний хэрэглэгч боллоо. Тэр нь ч өөрт нь таарч тохирч байна гэж сэтгэл өөдрөг явна. Хүмүүс турж эрүүлжиж гоё болж байна гээд л…

Харин миний сонсож дуулж мэдсэн зүйл арай өөр байлаа. Дээр дурдсанчлан хаанаас хаалгач хийж явахдаа мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс дуулж мэдсэн зүйл багагүй, мөн түүнчлэн өөрийн үзэж харсан зүйл ч байна аа. Гэхдээ энэ миний мэдэж байгаа зүйл таамаг төдий зүйл хүмүүсийн хэлж байсан гаргалгаа зэргийг дүгнээд өөртөө тодорхой хэмжээний болгоомжлолыг бий болгосон байсан юм. Учир юу гэвээс хүмүүс бидний хорт хавдар гэдэг зүйл нь нэгэнт их бага ямар ч хэмжээгээр хөгшин залуу гэлтгүй хүнд үүссэн тохиолдолд тухайн хүн мэдээгүй байж байгаад амин дэмийг хэрэглэж эхэлбэл тэр амин дэм нь хорт хавдрыг тэжээж улам томруулдаг гэж мэдэж дуулсан ухаантай. Хүмүүс хорт хавдартай гэдгээ мэдэлгүй амин дэм хэрэглээд тухайн хорт хавдрыг идэвхжүүлж, өвчлөлийг мэдэрснээр тухайн бүтээгдэхүүн нь хорт хавдрыг илрүүлдэг сайн бүтээгдэхүүн, цаашид хэрэглэвэл сайжрана гэсэн бодолтой байснаас хүн өөрийнхөө үхлийг түргэсгэдэг гэж дуулсан.

Гэхдээ энэ бол миний хувьд үнэн худал нь мэдэхгүй тийм л асуудал. Ямартаа ч мэргэжлийн хүнээс үүнийг сонсож байсан. Мөн бид өөрсдийгөө эрүүл гэж бодож байгаа ч ямар ч өвчтэй байж болно гэдгийг мэдсэн. 30 хүрээгүй залуу ходоодны ракаар өнгөрөхийг ч харлаа.

Бас нэг тохиолдол гэвэл миний ажиллаж байсан газар 60 хүрчихээд бид мэтийн залуусаас илүү байна уу гэхээс дутахааргүй нэгэн сайхан эгч бидний хамт олон дотор ажиллаж байсан юм. Эрч хүчтэй, цог золбоотой, гомдож тайтгарах нь амархан, цайлган сэтгэлтэй, үргэлж инээж явдаг сайхан хүн байсан юм. Гэтэл тэр эгч маань мөн л Herbalife хэмээх өнөөх сайхан бүтээгдэхүүнийг шүтэн биширч, өдөржин шөнөжин ус ууж дээрээс нь өглөө, өдөр, орой гэсэн зурагтай гурав дөрвөн шахмал эмийг уудаг байлаа. Тэгээд л би үнэхээр сайхан болж байна гээд л баярлаж хөөрч байсан. Гэхдээ тэр эгч маань амралтаараа гэртээ хариад ирэхдээ өөрийгөө элэгний цериоз гээч өвчтэй гэдгээ мэдээд 3-4 сарын дараа бурхны оронд одсон. Гэхдээ энэ тохиолдол уу, үнэхээр үүнээс болов уу гэдгийг би  мэдэхгүй. Энэ бүх мэдээлэл дээр үндэслээд би өөртөө хэрэв аливаа нэг бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө сөрөг үр дагаварыг урьдчилан мэдэж, сэргийлэх үүднээс өөрийн эрүүл мэндийн ажилтантай зөвлөж, шинжилгээ өгч байж хэрэглэх нь зүйтэй гэдэг бодолтой болсон юм.

Ингээд миний илүүдэл жинд эгч маань санаа зовж явдаг учраас чи нэг хэрэглээд үзээч гэж удаа дараа надад ухууллаа. Би ч нэг хэсэг гүрийлээ. Гэлээ гээд эгч маань миний төлөө санаа зовинодог хүний хувьд уйгагүй ятгаж намайг нэгэн бизнес семинар гээчид суугаад үз гээд бүр мөнгийг нь өгөөд суулгахаар ятгаж дөнгөлөө. Би ч эрхийн балай, эгч ингэж миний төлөө зүтгээд байхад би ядаж сэтгэлийг нь бодоод хичээгээд үзье, ядаж л тэр семинар дээр нь зөвөлгөө өгчих хүн олдох байх гэсэн найдлага өвөрлөөд зөвшөөрлөө. Тэгээд өглөө нь урилга аа авах гээд очтол нэг эгч (клубын багш гэнэ ээ) хичээл зааж байна аа. Миний хамаг зүйлийг л хэмжээд л чи ийм тийм гээд л…

Тэгээд дараа нь баахан зураг гаргаж ирээд тайлбарлаж эхэлж байна аа. Гэхдээ тэр хүн урьд нь барилгатай холбоотой ажил хийж байсан жил гарны өмнөөс энэ хоол ундыг хэрэглэж байгаа гэнэ дээ. Тэгээд л ярьж байгаа юм нь уг нь үндэслэлтэй байж болмоор юм яриад хэлээд байна аа. Гэхдээ тэр хүн жил гаруйхны дотор эмч болтлоо сайжраагүй гэдгийг би гадарлахтайгаа.

Ингээд амыг нь дагуулсхийгээд сонсож байх хугацаандаа хэд хэдэн шар бор уудаг зүйлсийг надад өглөө. Дараа нь тийм ийм гээд тайлбарлаж байна. Тэр өгч байгаа зүйлсийг нь өглөөний хоол гэж нэрлэдэг. Миний хувьд амт шимтээр маруухан эд байна лээ. Үнэндээ надад тустай гээд л залгилаад байлаа. Тэгээд тэр өгөөд байгаа зүйлс нь бүгд нийлээд өдөрт 6500 болдог гэнэ. Энэ зөвхөн өглөөний хоол. Гэхдээ эхний удаад танилцуулах үүднээс надад үнэгүй өгч байгаа гэхээр нь баярлалаа гээд нөгөө урилга аа аваад гарч өглөө.

Яг цагтаа суудлаа эзлээд хүлээлээ. Монголчууд л болсон хойно 20-оод минут хоцорч эхэллээ эхлээд хэдэн бүсгүйчүүд эвлэгхэн нь аргагүй гарч ирээд сүлд дуундаа бүжиглэцгээлээ. Бүгд дагаад бүжиглэж байна. Би мэдэхгүй зүйлдээ анх ирж байгаа болохоор гайхасхийгээд л хараад сууж байлаа. Тэгтэл ч шинээр ирэгсэд байна уу? Гэж хөтлөгч асуугаад шинэ ирсэн болгоныг тайзан дээр дуудан гаргаж нэр ус, хаана юу хийдэг, ямар зорилготой ирснээ тайлбарла гэлээ. Би шинэ хүн ч бас юу юугүй тайзан дээр гараад яах вэ гэж бодоод хараад сонсоод сууж байлаа. Тэнд ирсэн хүмүүс бүгд л маркетинг судлахаар орж ирсэн жингээ 4 хоногт 3,5 кг хаясан нтр гээд л танилцуулж байна аа. Би ч за ашгүй би ч дороо турах нь энэ хүмүүсээс юугаараа дутах вэ гэж бодоод л суулаа. Зарим нь илүүдэл жингээ хасч зарим дутуу жингээ нэмээд эрүүл сайхан болж байна л гэж байна. Сонсоход сайхан л байлаа. Үүний дараа компаний танилцуулга явагдлаа. Энд эрдмийн зөвлөл гээд л орон орны эрдэмтдийн зураг хөрөг харуулаад л гүйцэтгэх захиралынх нь компаниа танилцуулж байгаа баримтат киног ч үзүүллээ. Би тэр киноноос энэ компани нь судалгаа шинжилгээ сайтай, чанарын баталгаатай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг олж мэдлээ.

Ингэж байтал завсарлагаа боллоо. Энэ үед би гэж сониуч туучий нөгөө эрүүл мэндийн мэргэжлийн эмч байна уу асуух юм аа асуучих юмсан гэсэн санаатай зохион байгуулагчтай нь уулзахаар очлоо. Өө тийм  семинар эхлэхээс өмнө зохион байгуулагч нь ариун цэврийн өрөө соёлтой ашиглах, мөн семинар дундуур юм асууж лавлаж болохгүй гэж сануулсан юм. Гэхдээ семинар дундуур гэдгийг нь би гээч нь мунхаглан бодохдоо ид үйл ажиллагаан дундуур гэж ойлгоод завсарлагаанаар нь болно байх гэж санаад нээх соёлтой хүн

“Сайн байна уу? Уучлаарай та нар зохион байгуулагчид нь уу?” Гээд л асуулаа. “Тийм байна.” Гэхээр нь “Би та нараас нэг юм асууя, энд мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөх ажилтан байна уу?” гэлээ.

Гэтэл өөдөөс “Чи хэн юм бэ? Багш чинь хэн бэ? Спонсор чинь хэн бэ? Чи ер нь хэр удаан хоол идэж байна?” гээд бүүр сонин сонин зүйлс асуухаар нь “Би анх удаа өнөө өглөө л идсэн, эгч маань намайг явуулсан юм” гэтэл “тэгвэл багш нь хэн юм” гээд л асуухаар нь “тэр нээх чухал биш ээ, би зүгээр л мэргэжлийн эрүүл мэндийн ажилтан байвал уулзаж юм асуух гэсэн юм” гэтэл “Та энд байх ёсгүй хүн байна, та одоо яв” гээд шууд хөөдөг байгаа.

Би ч шууд л “Та намайг ганц юм асууя гэсний төлөө хөөж байгаа юм уу?” гэтэл “Энд хоол идээгүй хүмүүс ирдэггүй юм. Таны байх ёстой газар биш. Яв” гээд хөөхөөр нь “Би энд бусадтай л адил өөрийгөө өөрчилмөөр байна. Тийм учираас л би мэргэжлийн хүнээс зөвөлгөө авах гэсэн юм. Гэтэл яагаад намайг хөөж байгаа юм бэ?” гээд бага зэрэг маргаад зогсож байтал хажуунаас нэг хүн хүрч ирээд “Уучилаарай та 2 хэрэлдээд байх шиг харагдаж байна. Энд хэрэлдэж болохгүй” гэхээр нь би “Би энэ хүнээс мэргэжлийн эмнэлгийн ажилтан байна уу гэж асуусан чинь намайг яв гээд хөөгөөд байна.” Гэтэл “Та манай хоолыг 20 хоног идээгүй бол энд суух эрх байхгүй манай дотоод журам” гэдэг юм байна.

“Тэгвэл түрүүн хүмүүс энэ хоолыг чинь идээд 2, 3 хонож байна гээд өөрчдийгөө танилцуулж л байсан ш дээ” гэтэл “Тэр хүмүүс ойр дотныхон нь энэ хоолыг иддэг” гэнэ. “Манай эгч энийг чинь хоёр сар гаран идэж байна” гэтэл тэр хамаагүй гэнэ. Тэгээд хаанаас ч юм баахан хүмүүс бүчиж аваад үүд рүү намайг түрлээ. Тэгэхээр нь “За та нар намайг нэг асуулт асуусны төлөө хөөж байгаа юм байна. Би асуултынхаа хариултыг авч чадахгүй юм байна явлаа” гэтэл нэг нь “та суудалдаа суугаад дуусгаад сүүлд нь асуух зүйлээ асуугаад яв” гэтэл анх уулзаад хөөсөн хүн маань харин хойноос нь хүрч ирээд “яв” гээд хөөдөг байгаа. “Би хүлээж байгаад дуусахаар нь асуух юм аа асуучихъя” гэж хэлээд зогсож байсан хүн хөөсөн үг сонсоод уур хүрээд шууд л ахиад хэрүүл. Билет ээ үзүүл гэхээр нь үзүүлэх гээд салгалаад зогсож байтал нөгөөх нь энэ хэний хүн юм гээд л хүрч ирээд л загнаад байна. Би уур хүрээд наадхыг чинь би худалдаж авсан ингэж ганц асуултын төлөө хөөгдөх гэж наадхыг чинь аваагүй. Би мөнгөө авъя гээд уурлалаа. (Cүүлд бодоод байхад намайг тэд нар урилгагүй туулай, эсвэл зүгээр л үймүүлэх гэж явна гэж бодсон байх)

Тэгсээр нэг бүсгүй бүр үүдэнд ярилцая гэхээр нь за гээд дагаж гараад ашгүй мэргэжлийн хүн юм байх гээд асуутал биш зохион байгуулагч гэнэ. Тэгээд бас л шууд “яах гэж үймээн гаргаад байгаа юм, байх газар чинь биш” гээд л хөөж байна аа. Тэгэхээр нь би бас учираа хэлэх гэтэл “бид бүгд хоолны мэргэжилтэнгүүд” гэж байна. “Би мэргэжлийн эмнэлгийн ажилтан байвал нэг л юм лавлах гэсэн юм. Тэгээд л би энд ирсэн юм” гэтэл. “Бид бүгд бүгдийг мэднэ” гэнэ. “Тэгэхээр нь за тэгвэл хорт хавдар мэдэх үү” гэтэл хүний нүд рүү ч харахгүй гөлөгнөөд ийш тийш хараад юу юугүй зугтаах нь ээ. “Мэдэх үү” гээд лавлатал “тэр чинь ямар хамаатай юм” гэнэ. “Юу гэсэн үг вэ энэ хорт хавдрыг амин дэм тэжээдэг. Энэ та нарын хоол гээд байгаа зүйл амин дэмтэй байгаа. Хэвийн хэмжээнээс илүү”. Гэтэл “тэр хорт хавдрыг зөвхөн химийн гаралтай нэмэлт тэжээлүүд л тэжээдэг” гэсэн хариулт сонслоо. “Би өөрөөр л сонссон доо” гэтэл “бид чамайг ам руу чинь цутгаагүй хордож үхвэл тэр л биз, бидэнд ямар хамаатай юм. Тэгж их асууж мэдмээр байгаа юм бол мэргэжлийн хяналт, шүүх цагдаагаараа яваад  мэдэхгүй юу” гэсэн хариу сонсож ам руугаа алгадууллаа хөөрхий.

Уг нь би анх “сөрөг нөлөөгүй биз дээ. Урьдчилж үзлэгт орох шаардлагагүй юу” л гэж мэргэжлийн хүнээс асуугаад л өнгөрөх асуудал байлаа. Эцэст нь тэдний хувьд хүмүүсийн эрүүл мэнд биш, зүгээр л тархийг нь угааж, амыг нь ангайлгаж байгаад хоол нэртэй зүйл ээ хийж сөрөг нөлөөллийг нуун дарагдуулж хэдэн төгрөг олох гэсэн хэдэн хүний зоосны нүхний хэлтэрхий төдий зүйл болох оо л энэ өдөр мэдэж авлаа.

Энэ бүх зүйл болж байх завсар нөгөө багш хүүхэн дуудагдлаа. Түүнээс би энд асуулт асууж болохгүй байсан юм уу? Энд хоол идээгүй хүн мэдээлэл авах эрхгүй байдаг юм уу? Гэж асуутал надаас асуу гэнэ. Асуулаа гэтэл өглөөхөн нь ярьж байсан зүйлээ зурагдсан пянз шиг давтаж байна. Ингээд би өлгүүрээс хувцасаа авах гээд явтал энд тэндээс татаж чангаагаад хаачих нь вэ гээд байхаар нь бүр гэдэн хөдлөөд ороход өгсөн бал дэвтрийг нь хаалганых нь завсраар шидчихээд явлаа. Эндээс надад авах юм юу ч байхгүй санагдаад.

Энэ олон сүлжээний хоол унд зөв хооллолт гээд байгаа зүйлс яагаад мэргэжлийн эрүүл мэндийн ганц зөвлөх тэр 300 хүн дотор байдаггүй юм. Бид тэр гадаадын мэргэжилтнүүдийн судалгаатай бүтээгдэхүүн гэдгийг мэдэж байгаа ч үнэндээ миний мэдэхээр тэр барууны орныхон чинь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хагас жилдээ ядаж ганц удаа орчихдог эрүүл мэнд ээ тодорхой мэдэж байгаа хүмүүст хэрэглэдэг  бүтээгдэхүүн ээ 10 жилд ганц ч шинжилгээ хийлгээгүй хүнд хэрэглэх гээд байна аа. Эргээд та нарын эрүүл мэнд бидэнд хамаагүй гэдэг үг яагаад ийм амархан гарч байна аа гэж л бодогдсон. Би үүнийг мэдрээд маш их уурлаж бухимдсан.

Гэхдээ би эдгээр бүтээгдэхүүн муу гэж байгаа юм биш. Үнэхээр таарч тохироод эрүүл саруул болж байгаа хүмүүс байгаа байх. Гол нь мэргэжлийн зөвлөхгүй, бүрэн бус мэдээлэлтэй, сөрөг талыг нь судлаагүй байж ингэж болж байна уу л гэж бодож байна. Та бүхэн хараарай. Оросын телевизээр аливаа эмийн бүтээгдэхүүнийг сурталчлахдаа эмчийн заавраар хэрэглэнэ гэсэн бичиг доор нь заавал явдаг. Бид бүрэн мэдээлэлгүй байж хоол идээд байна уу? Хор идээд байна уу? Ямартаа ч миний ам руу хүчээр цутгахгүй л бол энэ сүлжээний бүтээгдэхүүнүүдийг дахиж хэзээ ч хэрэглэхгүй.

Гурван цагаан хороо багасгаж, хөдөлгөөнөө хийж, ус аа хангалттай уугаад л эрүүлжиж турах минь.

Анх удаа бичсэн болохоор утга зүй, үг үсгийн алдаа ихтэй байж магадгүй уучлаараа.

Зохиогчийн тухай

бичсэн 16300 нийтлэл байна.

65 Сэтгэгдэлтэй :: “Хоол уу? Хор уу?”

  • nemj helehed 23 January, 2013, 13:18 нд бичсэн

    evropt moodnoos garsan ed shyy dee,surug nuluu ihtei gesen

    Thumb up 20 Thumb down 3

  • mgl 23 January, 2013, 13:31 нд бичсэн

    zuvuu… ene bol ugaasa zuun huvi chinii zuv. sulje buged ugaasaa tsever hudal baidag sh de…

    Thumb up 17 Thumb down 2

  • Anonymous 23 January, 2013, 13:33 нд бичсэн

    ulaan tsagaandaa garsan luivarchdiin talaar saihan sedev hunduj bichsen chamd talarhaj bn. ednii ene hool geed bga buteegdehuunig ni olni tanil humuus heregledeg yum genelee. gehdee heseg hugatsaand saihan taarch tohirood yawaad bga yum shig bh bolovch tsaanaa mash muu ur dagavartai boloh ni amidral deer notlogdsoor bn. uchir ni har tamhinii holitstoi uchraas hunii bieiig zugeer l hornii hamaarald oruulchihaj bn gesen ug. bdagaa shavhaad l eniig heregleed uuruu uuriiguu huuraad yawah uu, ugui bol hewtert ortoloo hamag biee uvddug bolgoh uu?  ta nar sn bodooroi!!!!!!!!!!

    Thumb up 18 Thumb down 2

  • Nadtai uulzaa 23 January, 2013, 13:34 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 2 Thumb down 16

  • Хатан 23 January, 2013, 13:37 нд бичсэн

    Надад бас таалагддаггүй юм. Хэрвээ тийм байсан юм бол тэр илүүдэл жинтэй америкчууд өөрсдийн бүтээгдэхүүнээ ууцгаагаад бүгд туранхай байхгүй яасын? Хүний голоод хэрэглэхгүй хогийг авчирч монголчуудаа мунхруулаад л…

    Thumb up 20 Thumb down 2

  • sts 23 January, 2013, 13:46 нд бичсэн

    eniig hereglej l blaa baliar am ni hogjson heden avgai 100 aild heden huuhnuud toiruulj suulgachaad yarij(bulterch) ogno doo harin ch neg. bi 500 garan myangan togrogoor ter ogloonii hool nemelt buteegdhuuniig ni hereglesen yamar ch ur dun garaagui barag huuchnaasaa iluu ih targalsan boon luivarchinguud l baidag yum shig bna lee shd

    Thumb up 7 Thumb down 2

  • nar 23 January, 2013, 13:47 нд бичсэн

    yu tohioldsoniig chn unshaad bur uur hurchlee kk.. Bi gedes tseverledeg ged neg tsaig n uuj bsan (ug n turaadag bish zuvhun gedes tseverledeg l ged bsn ym) uuj ehlenguut l shuud nileen tursan tgd duusaad uuhaa bolison chn margaashnaas n ehleed bur heviineesee ih targalsan butsaj turah gej nileen zovson Shal hudlaa ym bnlee herbalife dahij heze ch hereglehgui

    Thumb up 5 Thumb down 2

  • zochin 23 January, 2013, 13:53 нд бичсэн

    зөв сэдэв байна а. би бага зэрэг бас илүүдэл жинтэй, уг нь иймэрхүү юманд дургүй гэхдээ хүмүүс үр дүнтэй гээд байхаар очиж үзсэн юм. Гэхдээ тэнд байгаа хүмүүсийг хараад урам хугарсан л да. хараажаар боловсрол дутуу, яг л сүлжээ хөөсөн хэдэн авгай хүүхнийг хараад больсон. 

    Thumb up 9 Thumb down 1

  • туяа 23 January, 2013, 14:12 нд бичсэн

    Herbalife шал худлаа бизнес. Эрүүл мэндээрээ тоглож болсон болоогүй химийн найрлага ихтэй хор ууж байхаар цагаан идээ жимс ногоогоо л сайн идэх нь зөв.

    Thumb up 15 Thumb down 2

  • Kkk 23 January, 2013, 14:39 нд бичсэн

    Enig hergeldeg neg egch hagalgaand orson chin aris ni oydoloo daahgui semreed bsn gej sonsson 

    Thumb up 9 Thumb down 2

  • Anonymous 23 January, 2013, 14:47 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 5 Thumb down 16

  • Anonymous 23 January, 2013, 14:49 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 0 Thumb down 10

  • зочин 23 January, 2013, 15:08 нд бичсэн

    энэ бүтээгдэхүүн хүнийг ямар ч дархлаагүй болгодог гэдэг нь үнэн юм шиг байгаан … эрүүл сайха нтураад байгаагийн цаана нь хүний биен дэх дархлаа нь идэвхигүй болцон болохоор л Гэхдээ энэ сүлжээ их худлаа

    Thumb up 10 Thumb down 1

  • unen 23 January, 2013, 15:22 нд бичсэн

    tiimee bidnii idej uudag zuil baruuni orni humuusiinhees tes uur shuu dee tsag agaar ni hurtel uur baidag yum manaihan denduu neg yumand itgeheeree zamaa aldchihdag zantai yum bna lee yag ene buteegdehuuniig minii neg tandag emch hergelej bsan odoo hergelej bgaag ni medehgui ter jaahan targan hun l dee turna geed l ene buteegdehuuniig hergelsen yum bi neg udaa taaraldaad harsan chini tanidag hunee egeel tanihgui ungruuchih shahsan shuu uchir ni ner tursan gesen chini bur tanigdahin argagui muuhai buur hugshirchihsun aris ni unjisan nudnees garchihsan hargadaad chi chini yaasan zugeeruu gesen chini bi ih saihan bolj bgaa turaad geed l nuguu suljeegee magtaad l bsan nadad bol yostoi muuhai hargadsan shuu uuruu bolohoorgoyo geed l bsan ter chigeeree bh yum bol ter huniig hun tooj harahad ih hezuu boloh bhaa l gej bodson za za suljeenii beznis bol hereggui ed l geh gesen yumaa

    Thumb up 2 Thumb down 2

  • blalalaala 23 January, 2013, 15:54 нд бичсэн

    za bi amerikt bdag hun bnaa. enuugeer l duuren aimshigiin buduun humuus. gaihaltai n unuudur minii hamt ajilladag korea huuhen yag ene herbalife-iig chin uuh geed avaad orood irlee. hed heden l savtai yum bn. en dbichseneer bol demii l yum bololtoi.

    Thumb up 5 Thumb down 2

  • herbalife 23 January, 2013, 16:15 нд бичсэн

    neerei ene herbalife-iin avgai nar unen aimar humuus bdag.. uursdiiguu emch geel bodtson.. nudend haragdtal yaridag..
    tertee tergui hooloo zov tsagtaa zov idvel ene buteegdehuungui turj bno sh dee…

    tegeel ter business seminar ch geh shig shaal hudlaa 10,000 tug salgah gesen arga..

    bi hereglej uzsen heseg saihan bolgono.. tegeel togtmol hereglehgui bol shuud targalna.. n
    neg yosondoo addicted bolgodog yum bn lee…

    Thumb up 3 Thumb down 1

  • Zul 23 January, 2013, 17:01 нд бичсэн

    Ene niitlele buh saitudap, tv, sonin setgulep tsatswal taapna, mdku hun zunduu bga ene jijig saitad tawiad yhwde enuhen endee ypigdj bgal ongopno

    Thumb up 9 Thumb down 0

  • yoyo 23 January, 2013, 17:26 нд бичсэн

    bi ene buteegdehuuniig bas nileen udaan hereglesen. anh iluudel jintei geed hereglej baisan . jil orhcim hereglehed 3 kg hassan. harin hereglehee bolihod shuud butsaad 10 kg targalsan. bi gedseeree ogt targalj uzeegui baital odoo hevliigeeree hamgiin ih targalsan. uneheer uramgui heregleegui baisan bol bi odooniihoosoo deer baih baisiin. tegeed hamgiin horlontoino bi mash amarhan turdag baisan bol bi odoo sar dasgal hiihed 1kg-iig ch arai yadan hayaj chadhuu ugui yu l bolson. tegeed l hoolnii durshil bur ihesgeed l targalaad l. busguichuud mini eniig l bitgii heregleerei. 

    Thumb up 4 Thumb down 4

  • nadad lav taalagdsan 23 January, 2013, 17:43 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 2 Thumb down 12

  • Anonymous 23 January, 2013, 18:28 нд бичсэн

    herwee sain baisan jum bol jagaad zohion baiguulagchid n sandraad nuugaad baigaa jum be ene chin amerikiin hog shuudeee

    Thumb up 3 Thumb down 1

  • Anonymous 23 January, 2013, 20:06 нд бичсэн

    Haaha, ene syljeenii biznest mongolchuud tarhia ugaalguulj hanahgy zasrashgy teneg hymyys ium daa.

    Thumb up 1 Thumb down 2

  • sssssssssssssssssssssssssanal 23 January, 2013, 20:06 нд бичсэн

    yag nairlagand n yu bgaag medehgui bolohoor shuuhed hetsuu yum. Harin ter company ch yum uu yu ch yum nileen zohion bguulagdsan zuil bdag gej bodsongui. Turah geed bgaanuud n nogoonii shol (hamgiin kalori baga amin dem ihtei, ene emegtei yagaad amin demd durgui bgaag oilgohgui bna. amin dem chuhal. amin dem baga avahaar darhlaa sulraad irdeg) uugaad bhad ayandaa turna. Ogt yu ch idehgui bh demii. Zurh chini neg l odor zogsoh geed bgaa n medegdene. uuh yum gevel hagas lemonii shuusiig (lemon detox-iin jor) yamar neg modnii 2 halbaga shuustei (original jor n maple modnii shuus, bi chavganii shuustei uudag) holiod joohon nuntag haluun nogoo tsatsaad (barag amitiig n medrehguigeer baga) haluun yum uu huiten (zun) ustei uuh sain. mash amttai. manaid bol aaruul ideed bhad saihan turna. tsagaan idee nogoo jimstei ideed bhad yah ch ugui, haaya 7 honogtoo 2 udaa mah ideed bhad amarhan hasagdah yostoi.

    Thumb up 3 Thumb down 2

  • sssssssssssssssssssssssssanal 23 January, 2013, 20:15 нд бичсэн

    yer n turah gej bgaa hun ehleed interneteer bgaa olon sain duriin tursan humuusiin tuuhiig unshih tusam suuldee medeelel n shigshigdeed yag neg zuil bolood irne. Emch ch gesen yalgaagui l zuil helne. emchiin neg tal bol emch tsus shinjleed ooriinh n bodisiin soliltsoo yaj yavagdaj bgaag helj ogdog. (hun hun oor uchraas ingej ooriinhoo analyse hiilgeh zugeer) Terniih n ur dun deer tulguurlaad yug tulhuu hereglehiig helj ogdog. manaid ingedeg esehiig medehgui. Ug n jiriin orhiin emch l hiideg zuil. Buur sain oilgomoor bol ooh gej yu ve yagaad uusdeg geed unshihaar tarhia joohon turahdaa uramshuulahad hereg bolno. Minii huvid neg dund surguuliin joohon ohin surguuli deeree ooh yaj hadgalagddag ashiglagddag tuhai angidaa neg hicheel deeree iltgel tavih geed tuundee beldeed dasgal hiij yarij bgaa video bichlegee youtube-d tavisniig uzeed ih uramshsan, Hyalbarchilsan shinjleh uhaanii tailbar gesen ug.

    Thumb up 0 Thumb down 2

  • lol 23 January, 2013, 22:51 нд бичсэн

    Zvgeer yu geh yum bedee? Anh ene herbalife gedgiig ymar zorilgoor oruulj irsen bj taarah we? Ymar ch bsan sain sanaagui bas muu sanaagui bh. Ene bol zvgeer bizness shoodee. Hen ch ger horoolold  amidarch autobusaar ywj sariinhaa tsalingaar omnoh sariinhoo oriig tolj ywahiig hvsehgui. Herbalife heden ond ch Mongold orj irsen yum bede? Ymar ch bsan europe yumuu busad ornuudad iimerhvv maygaar l zaragdaj bsan bh. Mongold nevtrvvlsen garuud chin ene ashigtai ongolon daldlalt saitai iim biznes-g tiim amar aldahiig medeej hvsehgui shoodee. Saijruulah arga saam yu bna tee Mongoliin noloo bvhii hvmvvst nevtrvvlii heregledeg bolgoy heregledeg hvmvvsiin uulzalt vdeshleg ve ve zohioy Shine hvn elsvvliy geh meteer l setgene shde. Ooroo harin jaahan dutuu setgesen bna. Nuuts camer-tai orj bichleg bicheed. Tegeed bichlegee youtube deer tawij shuugian tarihgui. Mongold bolj bvtehgui bgaa yumnii talaar sonsohoor bvvr durgui hvreed bhiin.

    Thumb up 0 Thumb down 0

  • onna 24 January, 2013, 1:58 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 3 Thumb down 11

  • onna 24 January, 2013, 2:15 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 1 Thumb down 7

  • onna 24 January, 2013, 2:18 нд бичсэн

    Martaj baina . Tanii yariad baigaa habdar bolon olon olon habdaruudiig idebxjuulehgyi harin shimegdegch uuregtei gej unshij baisan . mun zaalgaj ch baisan .

    Thumb up 2 Thumb down 4

  • herbalife 24 January, 2013, 2:34 нд бичсэн

    bi ch gesen turah geed turj chdahgui bnaa herbalife iig heregleed uzdeg ch yum bil uu gesen chini ergelzeed bnaa,europ d baidag hun bolgon l medne dee em beldmel geheesee iluu ugluu humuus guideg,ajilaa taraad fintness club uud ni pig duuren bdag shuu dee ene sain hariult boloh bhaa,bi zavtai bolj bgaad fintness dee butsaad yavnaa,guriigeed bhad turahgui haachih bilee dee

    Thumb up 2 Thumb down 0

  • bi 24 January, 2013, 2:44 нд бичсэн

    bi amlaj bna.yaduu buurai orond l ene suljee gedeg teneg um bdag.orost  manaid yalanguya ih bgaa .hyataduud bas muu sanaatai heregledeggui bhaa.buuuuuuuuuuuuuuuuur buh suljee hudlaa shuu.humuusee ohidoo busguichuudee suljeenees hol yavaarai. bi bas 3 sss ch biluu 1 tiim balai umand elseed baahan orond orood estoi 1 buh nasaaraa uzen yadsan da ene suljee gedeg umiig chini bas bus busad suljeeg ch mednee bugd hudlaaaaaaaaaaaaaaa shuuuuuuuuuuuuuuu hairan tsag munguu gamnaarai busguichuudee guij bna,,,unen setgeleesee

    Thumb up 4 Thumb down 1

  • мн 24 January, 2013, 4:28 нд бичсэн

    Herbalife-ийг америкууд эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдгий нь батлаад хүмүүс хэрэглэхээ байсан шдээ. Элэг ходоод муутгадаг. Шаралсан хүн ч гарч байсан гэсэн.

    Thumb up 6 Thumb down 1

  • мн 24 January, 2013, 4:32 нд бичсэн

    Баталгаагүй бүтээгдэхүүний тоонд ордог юм байна лээ шүү. Тийм болоод гадуур лангуун дээр зардаггүй сүлжээгээр зардаг. Хүний эрүүл мэндэд муу нөлөөгүй эрүүл хүнс, эм бэлдмэлийг лангуун дээр л зардаг биз дээ.

    Thumb up 6 Thumb down 2

  • mgl 24 January, 2013, 15:00 нд бичсэн

    сайхан авч байнаа та нар. ямар ч мэдлэггүй гаууд гэдэг нь тодорхой байна сэтгэгдэл бичигчид. би энэ сүлжээг магтах гээгүй, гэхдээ аймаар том компани байдаг гэсэн, би 1 жил уусан эрэгтэй хүн. одоо уухгүй байгаа.
    1. үүнийг уугаад бас юу идэж уухаа юуг идэж бодохгүйг заалгаж авснаар би 35 кг турсан шүүү 1 жилийн дотор.
    2. Хавдартай хүн байгаад тэр нь нуугдмал байгаад түүнийг нь эрт үед илрүүлэн гаргаж ирж байгаа бол нэн сайн биз дээ, 1-2 үед эдгэдэг өьчин
    3. уураг, нүүрс ус, эслэг 3-ийг тэнцвэртэй хэрэглэхийг л заадаг юм. түүнээс биш эм өгдөггүй. энэ чинв үнэхээр ШУ-ны үндэслэлтэй юм билээ.
    4. яахав хөөрхий багш нар нь зарим нь боловсрол муутай сайн дурынхан байдаг л даа, тэгэхдээ та өөрөө интернет энэ тэрээс уншаад ойлгоод явж болно
    Би турсан л юм даа. юу идэхээс таны галбир тодорхойлогдоно, хүн булшаа амныхаа халбагаар ухдаг гэсэн үг байдаг шүү найз нараа, иймээс дураараа баахан иддэгээ болих хэрэгтэй. бага ид, их уу, сайн унт, эрт бос, алкогал бүү хэрэглэ, өдөрт 1-3 цагийн хооронд махан хоол ид, жимс ногоо сайн ид, төмс бүү ид, цагаан гурилаар хийсэн юм бүү ид, өөх бага ид-7 хоногт 1 удаа өөх идсэнээр цөсөө ялгаруулж цөсөө өтгөрөхөөс хамгаална, давс багатай хар мах шүүсэнд нь болгож юмуу жигнэж ид, дүүпүү сайн ид, махан хоолыг өдөрт ганц удаа л ид, өглөөд 1 өндөгний цагаан ид хар талхтай, бас нээрээ хар коффе дангаар нв хааяа уу, идэхээ багасгаж байж илчлэгийн зөрөөгөөр турна шүү гэдгийг хатуу сана. турахдаа хамгийн гол нь өөхөө шатааж турах хэрэгтэй. тэгэхийн тулд уураглаг хүнс хэрэглэхээс өөр ямарч арга байхгүй нь нотлогдсон. хөлсөө гаргаж турж болно тэгэхдээ уургаа нөхөж байх хэрэгтэй, тэгэхгүй бол ядарч турна, энэ нь юу вэ гэвэл өөхнөөсөө биш булчингаасаа хар махнаасаа жин хаяж турна гэсэн үг, тэгвэл туралт биш болно,

    Thumb up 18 Thumb down 11

  • Anonymous 24 January, 2013, 16:13 нд бичсэн

    Thumb up 0 Thumb down 0

  • koko 24 January, 2013, 16:40 нд бичсэн

    Herbalife ugaasaa hudlaa heden mangar avgai nariin tolgoig ugaagaad zovloh bolgotson. Herbalife uugaad hodoodoo tairuulsan humuus zondoo l bn

    Thumb up 1 Thumb down 1

  • onna 24 January, 2013, 17:26 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 1 Thumb down 5

  • Anonymous 24 January, 2013, 21:38 нд бичсэн

    энэ бүтээгдухүүнийг уугаад нас барсан 2 хүнийг би мэднэ. гэхдээ үүнийг нууцалдаг. аймшигтай… /1ийг нь хэлье төв шууданд ажилдаг байсан нэг бүдүүн эгч байсан 1 жилийн дотор гайхалтай болтлоо турсан. би дандаа гаднаас ачаа ирээд тэр эгчээс авдаг байсын. гэтэл дандаа байж байдаг нөгөө эгч чинь сүүлийн 2 удаа харагдахгүй болохоор нь хажуу хүнээс нь асуулаа. … нас барсан гэдэг байгаа… /хэрбэл лайф билүү тэрийг уугаад гоё турж байгаагаа гайхуулан ярьж байсан тэр эгч //Монголд хүний эрх маш ихээр зөрчигдөж байна. Хяналт юу ч байхгүй.

    Thumb up 6 Thumb down 3

  • Anonymous 24 January, 2013, 21:40 нд бичсэн

    тэр орифлэмийн хүүхнүүд гэж орифлэм ийн биш гээд хэлчихвий гэсэн шиг золбин цариатай хүүхнүүд шар үстэй зэвхий цариайтай гайхаад байдийн

    Thumb up 8 Thumb down 0

  • сайхан бүсгүй 25 January, 2013, 0:26 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 1 Thumb down 5

  • Anonymous 25 January, 2013, 8:21 нд бичсэн

    ingej margaj bhaar shuud nairlagand n bgaa bodisuudiig jagsaachih. teriig n harj bj bolno. Zurgan deerh shig shake bol hun zugeer gertee hiigeed uuchihdag. Yalanguya fitnessd yavdag humuusiin uudag zuil, aarts, taria, jimsgene(guzeelzgene esvel busad oin jimsnuud), samar(*), busad jijig heregtei urnuud, us, sahar orluulagch hiigeed mixerdeheer uneheer amttai. Minii dund huruunii gol nugalardag uye n asuudaltai bsan uuniig hiij uusnaas hoish zugeer bolson. shake chini hun yu l bol yu hoorond n holiod hereglej bolno. Bas ter humuus chocolate orluulaad nandin chavgiig byatslaad samarnuud cacao-toi nuhaj iddegiig bi bananeer yum uu aartsaar orluulaad hiideg bas l amttai.

    Thumb up 0 Thumb down 0

  • Anonymous 25 January, 2013, 13:13 нд бичсэн

    manai neg egch uugaad barag 20d kg tursan aimaar goy bolool nileen mungu ch zarsan tegeed turchihaad za odoo yanz buriin yum heregleed yaahav fitnes d yavay saihan turaadjindee irchihlee geed fitnesseer hicheelled ehelvee tegtel heseg uulzaagui baij baigaad uulzsan chin jin nemchjee yaasan be getel herbalife uuhaa boliod hichneen hudulguuntei baisanch butsaad targalaad baina bainga nasaraa uuhguil bol nemerguin baina gechihsen yavj bailee

    Thumb up 1 Thumb down 0

  • Oogii 25 January, 2013, 15:13 нд бичсэн

    Onna chamtai jich yariltsaj zovlogoo avmaar bna, hariltsah contact, id-gee uldeegeech pls

    Thumb up 2 Thumb down 2

  • Tsaski 25 January, 2013, 15:29 нд бичсэн

    Hehehe yahvde uurigu daichillah chadvargui archaagui emegteichuud buduun baidiin bi ch bs herbelife iig uuj l blaa uujich baigaaa 20 kg tursan hununeher turhiig huseed zuv deglemee barij chadval turdinma ulsuhguiger chi zgrl enig ugad id shidiin turah zuil shg oilgoj ene kompanii uv tuuh labrator ntriig ni mdehgui bj hamagui ingj yarij bolj baiganmuu amerkiin los angeles hotod baidgiin bi uuriin biyeer yavj sudalj taniltsaj uzsen hervee uneheerl biyd hortoi muu baisan bol odo ugad yavj bhuuu bs shinjilge hiilgehed uvchintei havdartai bh ni ysn yum be hrnch eserger ni edgerch saijirch erch huchtei bolj bn chi zgrl heseg naimaa harsan humuus deer ni ochij bi odoo 19 nastai ene ajiliig hiidg durtai deerees ni odo japand surj bgaa zgr ingj ungutshun oilgoj teneg mdleggui hun gdge haruulj ter avgai gd bgaa humusig chalchij yanz yanzin yum yaridag gj helsen bhin hrn end inged teng yum shg buruu zuv uu ch mdehgui bichj bga chn avgai shg sanagdj baina muuhai helsend uuchilna bz uneheer setgelse handaad hussen hun l enenii id shidiig mdnuu ghes zgr sonirhson zalhuursan archaagui yalanguya emegtei humuus mdehgui neg ugeer helhed odo urtu anharahgui iim unetei buutegdehun uuj bj hichegegui zgrl buteegdehunde naidaad orhison humuusd helehed ymar archaaaga aldsan yum be l gj helmer bnda etsest ni helehed sudalj uzej bj yamr ni zuv ymr ni buruu gdgiig jinhene uuruu mdj bj amniha zorgoor heldee! Gner bn

    Thumb up 4 Thumb down 6

  • onna 25 January, 2013, 16:34 нд бичсэн

    ogii-d oyumaa73@ahoo.com ene minii hayg mun 0038-40-5327581

    Thumb up 0 Thumb down 0

  • onna 25 January, 2013, 16:59 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 0 Thumb down 5

  • onna 25 January, 2013, 17:34 нд бичсэн

    Aan ter europ bolon amerikiin bydyyn targan humuuc yagaad ene heregledegyi be gebel ted ehleed bi oorooroo baina aa. Geed l nogoo baidag tsagaan talh bol hool geh zabaan yumnuudaa ideed l hudulguun gej hiihgui gereec garna mashin ajil deeree ochno baingiin hebeetei . Ingej ybsaar 200-300kg bolno . ene yed mergejiliin hun heregtei bolno neg bol hairlaj durlaad ireheer goe haragdahiig husne. 100kg dotor baih hugatsaandaa bol neeh toohgui . Yagaad gebel orchin ni yag tiim baigaa ychiraas l ter.Ingeed 200 kg bolood ireheeree nogoo l eruul hool ,eruul byteegdehuunii mergejiltenguudtei holbogdoj baigaa yum daa.
    Uneheer ta bolon humuuc tyrah gej baigaa bol omno ni ooriinhoo yadaj l aris mahiig neg sain ajillaad yzehed iluudehgui ee! 1. Changa ars mahtai humuuc, barihad aris ch barigddagyi
    2. sul unjsan shulhag shulhag gecen mah aristai humuuc geed 2 angillaj baigaa . 1. Changa aris mahtai hymyyciin arisiig barihad barigddagyi chimhej ch boldogyi zuugeer ch yum uu yamar negen yumaar hatgachihmaar arisandaa barigdaad oort ni mash ix hetsuu amisgalah bolon alhah gishgehed mash hetsuu baidag .2.Sul aristai barihad tsultsag tsultsag geed barigdan oort neeh ix zoblon baihgyi gebch huls ni ix gardag diapittei.Ene hoer hunii yalgaa mash ix Daayalguya . 1-rh hun bol myanga hudulguun hiicen ch mash udaan zobood l baidag zobood l baidag hezee ch tyrj chadahgyi . Mash ix huch hudulmur zartsuulaad hedhen g hassana .Byyr hasaj chadahgyi uilah bol yu ch bish .Ene hund yu heregtei be gebel em apteekiin em eer tyrah bish Herbalife byteegdehuuniig herluulehed yr dun ni amarhan garch irne.Yagaad be gebel naad boglorood teegleed baigaa byh bohir nuurc huchil ,usiig gadagshluulj baij hund medegdehgyi haragdahgyi bohiriig tuulgahad aris mah chin ooroo zoolorood ogno.Ene yed l hool bolon sportoor hicheellehed bie chin changarch aris chin neeh unjihgyi tutna. Ene targan hunii neg ontslog ni aris ni hezee ch sundaggyi aris agshih ni mash sain baidag.Erdec bodis ihtei ch nuurs huchil ix abdag l hun geed bodohod bolchihno doo .harin 2. dah ni mash amarhan tyrj boloh bolobch aris unjih bolon neg shirheg samar idsen ch targalana.Tegeheer ene humuus byyr hooloo soigood ch tyrj bolno gebch tyrsan ch gecen aris ni mash unjij tyrdag .Goltsuu ene humuuciig ooroor ni ehlej tyraachihaad daraa ni arisiig hasag mec hiij ch boldog . Ene humuus mash ix sahar baidag , sahariinh idebhiig ehlej bagasgaj baij say ene hun eruul udaan hemjeend turanhai jingee barij chadana. Ene ni sahar bol diaped ih abdag hun geed l bodchixod bolno . Ene hoer yanziin targan hund ene herbalife yagaad heregteig ta endeec harj bolnoo

    Thumb up 3 Thumb down 4

  • hun 25 January, 2013, 18:20 нд бичсэн

    Hidden due to low comment rating. Click here to see.

    Thumb up 1 Thumb down 6

  • Anonymous 25 January, 2013, 21:37 нд бичсэн

    harlaa, europe-t bas zardag yum bna. online. gehdee une n hed dahin nugalsan unetei yum bna. iimerhuu buteegdehuunuud zugeer ahuin heregleenii delguurt uildverlegcheesee shaltgaalaad yanz bureer bdag hamgiin hyamdhan n 5 euro bdag yum, edniih 49 euro gej bna. neg jishee. uunii orond jims nogoogoo idsen n deer. nogoo gehed 100 gr n oiroltsoogoor 28-40 ilchlegtei bdag. 1 havtgai chocolate 100 gr n 500 orchim ilchlegtei.

    Thumb up 0 Thumb down 0

  • бүсгүй 26 January, 2013, 0:18 нд бичсэн

    манай улсад таарахгүй байхаа орлогын түвшин ямар билээ өдөрт 10-20мянгын зүйл ууж хэрэглээд байвал угаасаа бусад хэрэглээ нь хязгаарлагдана тэгээл турдаг байж таараа дэмий дэмий тийм л мундаг сайхан зүйл байсан юм бол ядаж нэг аптекд зарна биздээ бодоод үзээч

    Thumb up 0 Thumb down 1

  • Ba 26 January, 2013, 2:06 нд бичсэн

    Yum asuuh gsiin transferfactor geed Bas suljeenii  Marketing geed tsuglaraad yariad bdag yum bn Lee.ter hir boloo humuusee

    Thumb up 0 Thumb down 0

  • Tsaski 26 January, 2013, 7:58 нд бичсэн

    Aftek bolon gaduur hudaldaand gargahiig tsaanaas amerkas ni horigloson ygad gevel ashig oloh gsn hden zuun myangan hun bdg hariutslaga tootsoj chadahgui ene kompanii ajilchin bish bl uuniig huuli busaar hudaldaalahiig horiglodog yum ene bl kompanii tom bodlogo aftik bolgond sain yum zaraad bdagguin joohn uhamsargai bicheech ur zulbuulah yanz butiin huchtei antibiotkuudig tgd sain em gehuu sain buteegdehun gehuu chinii bdloor sainl yum bnlde hehehe hun udur ideh hooloo aftiknaas avj ideh yum bnldaa bichj bgaa yumandaa john tolgoigoo ajiluulj bichlde! 

    Thumb up 0 Thumb down 0

  • Kkk 26 January, 2013, 10:28 нд бичсэн

    Kkk ene tsaski gej archaagui avgaichuudbuduun bdg gecheed bi uuj bga gehleer nogoo archaagui avgaichuudin neg yum bn tegsen nas ni 19 geh yum tegelheer nogoo huuhed gargaad avgai geed bg nasan deeree irheerei bur delvereh bololtoi minii duu naadhiigaa heden jil uuchaad tegeed daraa ni setgegdlee bichvel oorchlogdoh bh 19 hen nasandaa turaadag buteegdhuun uudag yamar archaagui ohin be ooriigoo neg harchaad busdig bolovsrol medleg buduun narinaar ni heleerei ene niitlelin huvid bol medej eldev busan yum uuhyaj ch bodson sain bish bhaa oorsdoo hoolo jaahan bagasgaad hodolgoontei bvl bolno zaaval fitnessd yavah albagui gertei ch hodlood bj bolno shuu de

    Thumb up 2 Thumb down 2

  • Anonymous 26 January, 2013, 14:39 нд бичсэн

    kk bi turah geed uusan chine 5kg nemchihsenshd tegel haychihsan

    Thumb up 0 Thumb down 1

  • uyanga 27 January, 2013, 14:28 нд бичсэн

    sain bnu eniig bichsen hund gej helehed tanii bichseneer bol ih muuhai haritssan bna . medeej alivaa neg gazar yamar negen hariltsaanii soyol muutai humuus bj l bdag muuhai aashtai ch yumuu. Bi uuruu ajilladag gehdee nadad bol tm sanaa ogthon ch bdaggui neg hund ch boltugai tusalchihyumsan gej boddog.Tgej haritssan humuusin umnuus uuchlalt guimar sanagdaj bna.Tanig zov oilgood ene hooliig ideed goyo eruul amidraasa gej husch bna

    Thumb up 3 Thumb down 3

  • Pioneer 29 May, 2013, 11:48 нд бичсэн

    xaxa yag unen bi bs yawj uzsen yostoi duff garuud bnalee nuguu ogj bgaa zuils n turaadag neg bol targaluuldag gene bas bulchintai bolgodog, saihan bie galbirtai bolgodog gesn, ih l id shidtei zuils bnlee neg zuiliiig ideheer targan humuus turaad turanhai humuus targaldag gene shuu bi buuur ogt oilgoogui kkkk. uul n joohon mahlah gj ochson chn baahan buduun awgai nar suutsan turah gej bgaaaa gd l suuj baisan bi gaihaad mm turaadag yum bol nadad hereggui gd garah gsn chn bas targaluuldag ged suulgasn kkkk targan humuus turj turanhai humuuus targaldag id shidtei hool heregledeg yum bnalee xaxa,,,,

    Thumb up 0 Thumb down 0

  • gina 17 August, 2013, 4:18 нд бичсэн

    odoo tsagt eniig uuj iddeggui hun bgamuu. hun buhen l nogoon savtai bolson bna. bi bodohdoo niigem massaaraa ingej orohiig bodohod bugd l hohirood bugd teneg humuus bish bh gj bodjiino. hereeh neg heregleed hereglehgui neg hereglehgui l baina bizdee. ene bol songolt shuudee ohid huuhnuudee. 

    Thumb up 0 Thumb down 0

  • mery 21 August, 2013, 12:15 нд бичсэн

    Энэ хортой хоол байсан бол алдартай хол бөмбөгийн баг болон бусад спортын тамирчид юу гэж байнга хэрэглэхэв дээ. Нэг хүний хэлсэн үгнээс болж та амьдралаа өөрчлөх болодгүй байгаа бол та өөрөөл хохирно. Ер нь айвал бүү хий хийвэл бүү ай гэдэг биздээ, Би 1 жил хэрэглэж байгаа. Анхандаа та нар шиг хаширлаж улсын эмнэлэгт шинжилгээ өгч байсан. Шинжилгээ маань муу гарсан. Тэгээд энэ хоолнуудын хэрэглэж эхэлсэн, Харин 3 сарын дараа дахин шинжилгээ өгхөд шинжилгээ хэвийн сайн гарсан шүү. Эцсийн эцэст хүн мах цусаараа мэдэрч байж итгэдэг юм даа хөө.

    Thumb up 0 Thumb down 1

  • oogiinoo 7 November, 2013, 3:04 нд бичсэн

    Zaaa ooh mahaa shingeej chadahgui avgai min ochnoon olon hunii uuj iddeg ymiig odoo yu gej ingej bichdeg ym b de zov heregledeg humuus n zov saihan hoolloh ntr gd hevsheed mashin tereg bariad zuragt n hurtel udirdlagatai boltson iim hodolgoongui niigemd yadaj l chamd odort heden litr us..heden gramm uurag ,,yu iluu dutuu hereglehiig chin zaagaad ogch bn ,,,onoodor er n hen n eruul menddee anhaarch bgaa n l hojij bn manai aav eej 70 garui nastai ch 10 jil orchim heregleed 45humuus shig zaluu saihan eruul chiireg yavj bn ,erhiin balaigaa gaihuulj bhaar shine sodon zuiliig huleen avch naad oohon bieee emh tsegtsend n oruulaach..ugaasaa suljeegeer l iim yum mongold orj irehees bish oor yamar zamaar orj ireh ym ,,,,,,mash tom kompani ym bnalee,,,,,, iimerhuu humuus er n butehgui ee muu sanaatai ym …

    Thumb up 0 Thumb down 1

  • oogiinoo 7 November, 2013, 3:13 нд бичсэн

    Er n evropt mongogui humuus n gamburger meteer  hoolloj targaldag mongotei humuus n sushi ntr gd unetei ch chanartai targaluuldaggui hunseer hoololdog bolson ….mongolchuudiin nohtsold tohirohgui unetei ntr gej yah gj oorsdiigoo doosh n hiideg bnaa hujaa huvtsasand mongo hairlahgui targan biendee ugladag huuhnuud bolimoor ym bi 28tai eniig heregleed eruul saruul saihan l bn

    Thumb up 2 Thumb down 0

  • zaya 12 November, 2013, 10:42 нд бичсэн

    hehe uursdiig ni turaah gd tuslah ged baasnaas ni salgah ged bhd hohiiishdeee tgd ywdag jorlon tsarailaad umhiigee vnertvvleed ywj bhku yu azgui huwigui hvmvvs ugaasaa bvteegdhvn der ni hergelheesee umnu shinjilgee ug gj heldiiishd azgui zayagui amitad bi law 2 jil hergeljin emee owoo eej aaw nuhur teige hergeldeg uwchtei hvn gants ch alga uursduu mungu oldoggui biznes hiideggui geriin awgai nar ymuu haashain tgd ch ted nar chin emch bish hoolloltiin zowlohuud shde uhaangui medrel ymnuud bi ene hooliig idheesee umnnu 3 sar sudalsan ghde comment unshij bih kampanii taniltsuulgiin tvvh bvteegdhvvnii nairlagiin sudalj bsn bolohoosoo baasaa ch gargaj chdku malnuudiin commentiin unshij bgaagaui amerkid bdag ah egch naraasa asuuhad bvgd sain hergeldeg gj bsn mongolchuud vnen huduunii bi say oros german ntr ywchaad irsen tend chin heden mynga say hvn hergelj bdiin bnle yrun huwitai hvnii hool ymdoo hohino

    Thumb up 0 Thumb down 0

  • zaya 12 November, 2013, 10:46 нд бичсэн

    zarim hvmvvs halaasan hool sharsan huursan ym boow talhaa ideed ywjil baig manai geriihen law ugluuduu amin demtei uuraglag hurdan shingedeg koktel oo uugaad ywjin mungund ch hemnelttei hugshin emeegees min doloondor ym bvvr uruwdchihlu

    Thumb up 0 Thumb down 0

  • bataa 15 December, 2013, 21:24 нд бичсэн

    ya yasan uhaangui shuumjlegch be nudee tom bogood ouyn sanaagaa neegeech erhiin balai uurshigee yam buu yri ideh hoolnoosoo bolj uheh gej baij yugooch medehgui sain saihniig tugeej buu humuusiig buu shuumjil suljeenii biznest jaabal mergejliin hun baih albagui ci uuruu hunsnii nemeltiin tuhai buruu oilgottoigoo medeech erh iin tenegee

    Thumb up 0 Thumb down 0

  • hun 8 January, 2014, 15:21 нд бичсэн

    ta nar uuj hereglej uzeegui bj shan hudalaa yritsgaah uymaa hereglej uzeed ur dung ni uzeeree bi 100kg jintei bsan heregleed 6sar bolood 70kg bolson odoo hereglehee boliod 4sar bolj bn targalsan uym er alga hooloo zohitsuulaal dasgal hiigeel yag hewendee l bn

    Thumb up 0 Thumb down 0

  • life 24 January, 2014, 12:20 нд бичсэн

    tegwel bi udahgui uheh ym bnl da 5 jil ideed zugerl ywj bn shal hudla

    Thumb up 7 Thumb down 0

  • hun 24 June, 2014, 17:18 нд бичсэн

    ta nar uchriig n olohgui bj umuuruud uheh yumaa. hawdartai eswel buurnii arhag uwchtei eswel b,c virustei humuust bol ogt tohirohgui tm humuusiig bol alna shdee unendee. eruul saruul eswel arhag huuch uwchingui humuus n zugeer shan boloolywj bga bh bitgii zuwhun uriiguu l bodoj bgaach ta naraas busad humuus chin uur biyiin ontslog uur uwchtei humuus bdiishdee herwee naadahiig chin hun bolgon hool shig ideed bugded n taaraad bugd uwchin zowlongui turdag bsan bol delhii dr targan hun bhgui bolchih bsandaa zuwhun uuriinhuu bodloor humuusiig munhruuljii taarah negendee taardag l ym bga biz teglee gd buh hund bish…

    Thumb up 1 Thumb down 0

  • hun 24 June, 2014, 17:21 нд бичсэн

    ingej ih umuuruud bgaa humuus uuj bga uulgaj bga humuusee eruul bgad n bayrla. ta nar tgwl naad shan geed shuteed bishreed bgaa herbalife-aa hawdartai hamaatan sadan eej aawdaa uulgaarai tgd ta nar mun gj humuusiig doromjilj bahaa hangah bhdaa 

    Thumb up 1 Thumb down 0

Сэтгэгдэл бич

Gravatar бол таныг илтгэх жижиг зураг. Та өөрийн gravatar-г эндээс үнэгүй аваарай!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2014 Секс.мн. All rights reserved.
WordPress ашиглав.