Миний ээж архичин

A woman lying on a couch

Сайн байна уу эрхэм хүндэт уншигчидаа захидал хүрэх өдрийн мэнд хүргэе. Би 23 настай манайх боломжийн амьдралтай сайхан гэр бүл гэвч ээж /53 нас/ минь нэг архи уухаараа 7-14 хоног тасралтгүй уудаг гүн хордлогонд орж байж зогсдог. Уугаад 7 жил болж байна. Ээжийгээ архи уух болгонд архинаас гаргах ямар арга байна гэж толгойгоо үргэлж хашлагадаг. Эрүүл үедээ шал өөр хүн үнэхээр гэгээлэг хайр татам. Би яах ёстой вэ гэж өөрөөсөө үргэлж асуух юм ээжтэйгээ зөндөө ярилцаж үзсэн ээж нь уухгүй л гэдэг. Хамгийн гол нь уухгүй байхаараа 1-6 сар уухгүй байдаг. Өөрөө их хичээдэг боловч, 10 жилийн уулзалт замын найз нь тааралдаад жаахан ганц 2 хундага тогтоогоод гэртээ бараг эрүүл ирээл тэгээд л ам нь халаад өөрөө архиа худалдаж аваад бага багаар уугаад дараа хоногоос нь бүр шил шилээр нь уудаг тэгээд өөрийгөө зогсоож дийлдэггүй.

Хориглохоор гараад зугтаагаад уусаар л уусаар л ямар нэгэн аргаар яаж ийгээд л олчихсоэ байдаг. Та бүхнээсээ асуух гуйлт гэвэл энэ тэнд архинаас гаргадаг үнэнч шуналгүй үзэж хардаг хүн байна уу. гэж асуух гэсэн юм. Мөн ээж маань архиаас гаргах АА нийгэмлэгт явж байсан боловч нөлөөлөхгүй нь . Би бодохдоо ямар нэгэн учир шалтгаан хараал энэ тэр байдаг юм болуу гэж бодоол байж байна. Та нар минь зөвөлгөө өгч тус болооч ээж минь амьдралдаа их зовлон амссан ээжийгээ ингээд алдмааргүй байна. Насных нь эцэст халуун дулаан гэр бүлээрээ жаргалтай амьдарч буянтай буурал болохыг нь хармаар байх юм. Жич гадуур архи ууж явж байгаад хүнд цохиулах явдал байгаагүй, ээжийгээ хүнд алуулчих вий гэхээс айж байна.

12 Comments

  1. аа says:

    Архичид аминчлахуй (АА) гэдэг нь өөрсдийн туршлага, хүч тэнхээ, итгэл найдвараа бие биетэйгээ хуваалцаж, өөрсдийн зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох өвчнөөс эдгэрэхийг хичээж буй бусаддаа туслахаар хамтран нэгдсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл юм.
    Гишүүддээ тавьдаг цорын ганц шаардлага бол архинаас ангижрахыг зорьсон чин хүсэлтэй байх явдал юм. АА-ийн гишүүнчлэлд хамрагдахын тулд аливаа төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Бид өөрсдийн хандив цуглуулгаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг.
    АА нь шашны ямар нэгэн урсгал бүлэг, улс төрийн аливаа байгууллагатай холбоогүй ба үзэл бодлоор тэдгээр байгууллагатай тэрсэлдэх болон нэгдэх хүсэлгүй билээ.
    Бидний гол зорилго бол архинаас бүр мөсөн ангижирч, бусад архичдад архинаас гарч, эрүүл саруул болоход нь туслахад оршино.АА УТАС 351056

  2. Zaluu says:

    Sonin l yum bna emch nar l zovlogoo ogoh bhdaa. Ternees arhichid chine 6 sar teseh baitugai 6 honog tesdegguishd. 6 sar uuhgui baij chaddag geheer engiin hunees mundag ym baishd arhichin gehed hetsuu l yum bna setgetsiin emgeg talruugaa baij magadguu yum bna

  3. Tuslamj says:

    Sain ohin mine ter haluun tomor enter doloolgoh emegtei hund arail aimar hund ym bn.Gehdee nalaihad arhinaas gargadag 1kazak owgon bdg gsn minii oir taniag 2-3hun occhood odoo uuhgui bga gsn.bi ooro garguulagui bhor sain mdehgui l de gehdee l ih sain heldeg gsn chuluu tatad bas humuus ih meddeg zorij ochdog gsn shuu.nalaihad ochood zahiin hunees l asuuhad bugd meddeg heled ogdog gsn.ter hun mongo togrog nehdeggui ooro l medej ogdog gsn bas neeh aimar zowoogood bdggui gsn.amjilt husie ohin mine.eej hunshig hamgiin unench saihan hun ene horwood bhgui hajuugaar ni setgel sanagaar sain demjeerei Good luck.

  4. AAA says:

    Ээж дээ санаа зовох нь үр хүүхэд бидний үүрэг шүү гэхдээ янз бүрийн эмчилгээнээс илүү сэтгэл зүйн эмчилгээ нь үр дүнтэй болов уу. үүний нэг жишээ нь чиний дээр дурьдсан ААА юм. Миний ах нэвтэрхий архичин байсан /20 жил архи уусан/ ААА -д яваад 4 жил огт архи амсаагүй шүү. хамгийн гол нь байнга тасралтгүй явах хэрэгттэй 7 хоногт 1 удаа л цугладаг дээр нь хүүхдүүд та нар ээжтэйгээ сэтгэлээ онгойтол сайн ярилцаад дэмжээд өгвөл болно доо амьдралыг сайхан өнцгөөс харж яваарай.

  5. emch says:

    odoo yamar ch em emchilgee nemer bolohgui ee.baahan zardal mongo tsag hugatsaa demii ursen ajil bolno.hordlogond ortloo arhi uuj bgaa emegtei hun tertei tergui arhinaas hezee ch garch chadahgui. ene unen shuu. horigloh tusam buur dordono.durtai yumiin ogood gertee bailgaj baisan deer. horij horigloj baij gaduur sogtuu yavj baigaad osoldoj endvel yana.daraa n demii haramsah yum boloh vii

  6. амжилт says:

    тэр кодолдог их зүгээр санагдсан.Архи ч үнэрээр Монголчуудын минь толгойн өвчин болж байна шүү.Миний таньдаг ах Сэлэнгийн нэг эмэгтэй хүнээс тан авч уугаад жил уугаагүй одоо ч уухгүй байгаа гэсэн харин нилээн нэвт орсон ах эмчлүүлээд 6 сарын дараа эргээд ууцан гэсэн хүн хүнээсээ их болдог юм шиг байгаамаа.

  7. muugii says:

    ooo tiim ahn bas martachij hanii matiriald neg buu baidiag yum bnlee ter arhinaas bas surhii garagdag yum bnlee ulaissan hutga doloolgool 5 honog gam bari gedeg yum bnlee ter ih surhii gesen shuu

  8. muugii says:

    tanai eej chin manai aavtai adil yum bna aa? neg iim gazar baidiim bnlee negdugeer horoolold oros emch codoldog gediim bnlee manai aav teren dr ochij 5 jileer codoluulaal odoo ogt amsdaggui gemj joohon unteil yum bnlee neg say gedeg yum bnlee terl dr baihdaa chi ih sain ohin bna eejdee ingej sanaa tavidag ene deed taliin udan dagdag ntr shal hudlaa iim t1 yum bichej bga yumand bitii itgee arhi uuh uuhguin hunii uhamsar shuu dee za amjil husie

  9. zochin says:

    Eej chin uudag bol yavaandaa chi ch uudag bolno. Er n udam dagadag l yum

  10. an says:

    hristiin sumd yawuul ter zugeer bi hristiig shutdeggui gehdee arhinaas zunduu humuusiig gargasan gej sonsson bi ch gesen ih uudag wino uuriiguu zogsooj diilehgui l bna

  11. Ggjhhg says:

    Minii bodloor naidvartai sain spiral taviulah heregtei gadagshaa zahij avchruulsan n deer baihaa manai neg suuliin 20 n jil uusan ah chehees biluu avchirsan spiral taviulaad odoo suiliin 5 n jil uugaagui 

  12. L says:

    uruvdmuur yumaa, dev mevtei arhi uusan uu hunii horlold l orj dee huurhii,  neg hunii dugaar bgaa ih surhii uzej hardag hun bas zasal hiideg  arhinaas garah gedeg huvi hunii setgel zuin emchilgee shu dee, ter hun harin yagaad gedeg uchriig ni garaj tailj ugch tuslah baih, tsag avah gesen yum egchee geed evteihen yarij baigaad ochooroi. 99053773 Enkhtsatsral gej emegtei bgaa, 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.