Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үнэн үг юм байна шүү…

0911a34a502c8db7fd3f9afb34659b3d

Энэхүү захидлыг минь уншин байгаа эрхэм төнд аз жаргалыг ерөөе. Эдүгээ би 31 нас хүрэх гэж байна. Цаг хугацаа гэдэг туйлын харгис ажээ. Хамаг залуу насаа хуулийг чандлан сахиулах, нийт иргэдэд тэгш байдлыг эдлүүлэхийн тулд төрийн албыг нэр төртэй, шударгаар сахисаар гэртээ ч тухлах эрхгүй, гэргий ч болох завгүй ажиллаж байжээ. Ажилд ороод найз залуутайгаа хамт байх цаг багасаж, хөдөө томилолтоор явах нь ихэссээр нэг л мэдэхэд ажлын газрын эгчээсээ -Манай найзын охин танай хуучин найз залуутай сууж байгаа, хүүхдийг нь тээж яваа гэдэг мэдээ сонсноор түүнийг биш өөрийгөө буруутгасан. Хэдийгээр -Би чамайг эзгүйд шоудаж байхдаа 1 унтсан. Миний хүүхэд биш. Жирэмсэн болчихлоо, чамд хэлнэ гэж сүрдүүлээд байхад нь тэр хүүхдийг нь авахуул гэж мөнгө хүртэл өгсөн. Би чамаас салахгүй гэж байсан ч би түүнээс салсан.

Мэдээж тэр бүсгүй аргаа барахдаа л ээждээ хэлж, ээж нь найзаараа дамжуулж надад хэлсэн байх. Ингээд л улам их завгүй ажилласаар 4 жил дараалан байгууллагын тэргүүний ажилтнаар шалгарч байлаа. Санаандгүй байж байгаад гар утаснаасаа wap-д орж болдогийг мэдээд хүйтэн хөнжилдөө ганцаардаж байхаар гээд тэр wap-д орж хүмүүстэй ярилцаж, заримтай нь утсаа солилцож, өдрийн цагаар msg бичдэг болсоор 1 залуутай нь уулзах хүртлээ бие биенийхээ тухай мэдээллийг бүрэн мэддэг болсон юм. Анх уулзахад хэзээний танил мэт дотно санагдаад төд удалгүй үерхэж 1 жилийн дараа гэхэд тусдаа байр хөлслөн гарлаа. Шударгаар хэлэхэд би хаана ч өөрийгөө төдийгүй дүү нараа аваад явчих чадалтай айлын том охин. Тэр айлын бага. Хэдийгээр түрээсийн байранд амьдарч байгаа ч гэрийнхээ бүх тавилгыг би өөрөө худалдан авч тусдаа гарсан.

Тусдаа гарснаас хойш түүний зан авир бүрэн мэдэгдэж миний амьдралдаа сонсож үзээгүй муу муухай үгээр намайг төдийгүй ээж, эмэгтэй дүү нарыг минь дайрч доромжлон, хардаж сэрдэн, босож чадахгүй болтол минь зоддог болсон. Жирэмсэн байхад минь хүртэл даргатай минь хардан, миний хүүхэд биш, хөгшин өвгөний шээс тээж байж минийх гэлээ, хоёуланг чинь ална гээд зодож байсан энэ хүнийг хүртэл эцэг, эхийн хайр ханатлаа амсаагүй бага балчиртаа өнчирсөндөө бусдыг хайрлаж сураагүй байх гэж өмгөөлж боддог байлаа.

Би өмнө нь эр хүнийг халамжилж, дэргэд нь байж чадаагүйдээ алдаж байснаа марталгүй аль болох л түүнийг алган дээрээ бөмбөрүүлсэн. Олон ч удаа уучилсан. Хавар шинжилгээ хийлгэж тэмбүү гэдэг өвчин авснаа мэдсэн. Ингээд л миний амьдрал дуусчлаа. Өөрт нь хэлсэн чинь -Тэр хүүхэн тийм өвчинтэй байхаар муухай хүүхэн биш, чи л дурандаа хөдөө явж, эр цувуулдгаараа олж ирээ биз гэдэг байгаа. Арай ч дээ. Одоо гэрээсээ яаж ч хөөгөөд явахгүй юм. Хувцсаа бэлдэж тавьчихаад өглөө гараад бүүр орой орж ирж унтчаад л яваад өгөх юм. Ийм эр хүн гэж байдаг юм уу?

Яг хэзээ энэ өвчнийг авснаа ч мэдэхгүй байна. Бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд хэзээ ч хэзээ ч чат энэ тэрээс танилцсан хүндээ бүү итгээрэй. Эрүүл мэндээрээ хохирон байж, эцэг эхээ доромжлуулан байж, олон сая төгрөгөөрөө хохирон байж, олон удаа сэтгэлээ уруулан байж үүнийг ойлгох хэрэгггүй. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг үнэн үг юм байна шүү.

18 Comments

  1. Zovlogoo says:

    chmg omooroh eregtei hun bdaggui yumuu? Sain hashraaj ogood, esvel tegej zodoj bhad ni tsagdaad ogood shorond yavuulah yostoi bsiim shig,,

  2. gala says:

    shal teneg yumaa huuligvi bol shuud buudahgvi yu 

  3. tungaa says:

    Тийм муухай эрчүүд зөндөө байх юмаа болдог бол бүгдийг нь

  4. ter chn chataar taniltssantai eroosoo hamaagu shde, chi l hunee tanij chadaagu bn shde

  5. man says:

    Owchin gesnees uneheer sonin ymtai uchirj blaa.Ehner bid 2 anh taniltsad 3 sar bolj bhad ehnerees tembuu ilerch bsn. Getel bid hamgaalaltgui untaj bsn hernee ndd virus ni ilreegui. Exnerees l ilersen.Bi ooroo tiim darhlaatai bn gj baih uu. Ternii gaigaar aimaar owddog tariag 3 udaa hiilgesen biluu dee.Bi ternees hoish gadagsh dotogsh ywah ajlaar shinjilgeend orj l bsn ymar ch owchin ilreegui. Tegeed emchilgee duussanii daraa emch ehnert maani tsusand chn mash baga haldwarlah chadwarguiger virus ni uldsen bga gesen bn lee.
    Boon heruul bolj yasan iisen bolood l argadaj uzeed l bsn getel huuchin nz zaluutaigaa neg udaa l uulzaj unseltssen l gsn. Minii huvid bol shudee awhuulah gj har horinii terend neg emlegt orj bsn ariutgaagui bagaj ashiglasan bj magadgui ooroor tsus tsusan buteegdehuun ntr hereglej bgagui. Asuult yo be geheer owchin oor zamaar haldwarlah bolomj her bdg bol

  6. dashka_baatar@yahoo.com says:

    Заас азгүй бачка л байна шдээ чи.Тэрнээс интернэтээр хүнтэй танилцаж болохгүй гэхээр харин ч хойд хөтөл давахаас цаашгүй гэдэг нь болно шд.

  7. mogi says:

    ter tsagaas ene ug olon zohiold hereglegdej bichigdej bdag nom unshdag humuus andahgui medeh biz. ternees em hun erhii huruundaa irgene gej yu baisii haha oyodol hatgamal bj bolhiim daa kk

  8. mogi says:

    ug ni bnaa jinhene ug ni tuuhendee baildaj yavsan baatar tserguud horezmoos butsaj yavahdaa 2 salaa zam dairaldaj ali zamaar yavah talaar margaldaj ovgon tsereg ni noyondoo zov zamiig heltel hamt yavsan noyonii hatan muu sanaa aguulj buruu zamiig zaajee tegeed noyon ni ovgon tsergiin ugnees zorj hatniihaa ugend itgen buruu zamaar yavsnaar hariinhanii otoond orj olon mongol tsereg ers ami uregden uhej bhad noyon ni em hund itgej aldlaa odoo erhii mergen huruundaa itgej harvaldan tsavchildaya hemeen hatnaa alaad daisantai tulaldaj yalsanch tsoohuulee ulden eh nutagtaa ireed mash olon mongol tsereg uhsend gashuudan EM HUND ITGEHEER ERHII HURUUNDAA ITGE gej ug uussen tuuhtei yum shuudee uuniig emegteichuud esregeer ni ashiglaad bh yum haha.

  9. Онон says:

    Чи өөрөө цагдаа юм бишүү. Хуулийн байгуулагад ажиллаж хууль сахиулдаг гэж бичсэн байхийн. Тэгээд тийм гөлөгт зодуулаад гэртээ бүгүүлээд дарамтлуулаад ямар хэрэг байнаа. Сайн хашраагаад хөөгөөд гаргаач. Найз цагдаа нар энэ тэр гэж байдаг биз дээ. Ер нь айлын бага хүүнүүд голдуу хариугүй гөлөгнүүд байдгийн. Арчаагүй аймхай хулчгар хөгийн юм байгаадаа.

  10. argal says:

    zaaval ingej sunjruulahgui anhnaas n chanaraa taniulanguut salj bhgui geheer zarimn yum l bol sal gej zovloloo geed shuumjildeg bil uu! Iim hun hezee ch oorchlogdohgui.

  11. 2013 says:

    хэхэхэхэ баларсан юм цахим ертөнц ч дэмий

  12. aimar hog ve says:

    yasan davartsan zaluu be? chamd hamgaalah ah duu hamaatan sadan , nz nohod bdag bol teruugeeree hoolgooch, esvel sain hashraagaarai, chinii amidarch bga gazarin buudal gej bodood bga yum haishaa yum. iim l uchraas bi ch bas zaluuchuudtai taniltsahaas emeegeed l yavaad bdag. bugd bish ch ihenh ni neg iimerhu yumnuud bdag

  13. orig says:

    WAP bol WAP shde ugaasaa online yum shaal demii. yu ch chadahgui humuusiin uulzdag gazar INTERNET shuudee

  14. Zaluu 32 says:

    Chi ooroo bas teneg yumaa tegej baigaad. Odii boltol gertee oruulaad baidag.  Yavahgui baih n yamar hamaatai yum chamd oort chine hayad yavah arga zondoo l baigaashd. Chataar taniltssan ch bai uguu ch bai huniig tanij medeh hugatsaa heregtei. Chamd iim hugatsaa hangalttai basan yum shig bna.  Eriin orontsog gedegiig n medsen l yum bna. Erthen deer n hoogood yavuulj boloh l baisanshd. Odoo tegeed oortoo l gomdojdee. Er em geltgui hogiin yumuud zondoo l baigaa ter bolgoniig tanij medej baij huuhedtei bolj ger bul boloh, butehgui garuudiig zamaasaa zailuulaad yavah chine l nasand hursen hunii gol zarchim yum bishuu. Chi terniigee ooroo hiij chadaagui baij chatand buruu ogood yahavdee

  15. oyuna says:

    Hamgiin itgej yavsan hundee huuragdsanaa medeh yamar aimshigtai ve

  16. zaza says:

    gashuun surgamj bolloo. tiim muuhai erchuud olon baih yum daa, er hun gej neeree muu muuhai yumni tsugluulga yum daa

  17. bi says:

    oroi irehed ni oruulah hereggui sh de.huwtsasiig ni gargaj tawiad tsoojniihoo goliig soli eswel bur bairaa solioch.dawartsan amisgaa we

  18. SSSS says:

    Uuchlaarai chat-r tanilstsan bol saihan neg negniigee husliig hangaad l yavj bhgui dee. Nuhur oloh geed bdag shd ene emegteichuud.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.