Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье

china-flag-map

Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэж мөрийцье. Эдийн засгийн нөхцлүүд хэдийн бий болчихсон, одоо улстөрчид л ажлаа хийх үлдлээ. Бээжинд одоогийн байдал тун тааламжтай. Яагаад гэвэл гаднаа туурга тусгаар мэт Монгол улс хүсээгүй хэрнээ улам бүр Хятадыг даган самбаганах боллоо.

АНУ, Их Британийн шинжээчид түгшүүр зарлаж байна. “Financial Times” сонин Монголчуудын талаар “Далайд гарцгүй Монгол улс нь ОХУ, Хятадаас өмнөхөөсөө ч илүү ноцтой хамааралтай болж болзошгүй. ОХУ-ын боомтуудтай холбогдох төмөр зам барихыг Монголчууд сайшаажээ” гэж бичжээ.

Монголчууд дээрх үйл явдлын ачаар Хятадын эдийн засгаас хамааралтай байдлаа багасгана гэж найдаж байгаа юм. Одоо Монголын экспортын 70 хувь нь Хятад руу чиглэсэн. Энэ тал дээр хятадууд Оросыг ардаа хол хаячихлаа. Бид Алс Дорнодын хязгаараа үл тоомсорлож байх хооронд Бээжин Монголтой хиллэдэг газар нутгаа эрчимтэй хөгжүүлж, хот тосгод, харилцаа холбоо барьж босгосоор л. ОХУ хэдийгээр Монголын төмөр замын хувьцааны 50 хувийг эзэмшдэг ч энэ нь Хятад тэндээс биднийг шахан зайлуулахгүй гэсэн баталгаа биш. Дэлхийн Сэргээн босголт, хөгжлийн банк Моншолын төлөвлөгөөг шүүмжилж, “Оросын илүү урт, тав тухгүй маршрутаар тээвэрлэхэд Хятадын хойд боомтууд руу ачихаас гурав дахин үнэтэй тусна” гэж анхааруулжээ.

Монголыг геополитикийн гол чухал объектуудын нэг хэмээн анхааралдаа авах хэрэгтэй. Энэ улс газарзүйн байрлалын улмаас Орос, Хятадаас бүрэн хамааралтай байсан. Одоо ч эдгээр орон чухал үүрэгтэй хэвээр. Яагаад гэвэл Монгол улс олборлосон байгалийн баялгаа гадагш гаргахын тулд Москва, Бээжинтэй тохиролцох ёстой.

Европын бараг талтай тэнцэх газар нутагтай, асар уудам энэ улс маш цөөн хүн амтай, ердөө л 2,7 саяулаа. Өөрөөр хэлбэл нэг монгол хүнд 520 хятад оногддог. Иймээс нэгэн сайхан өдөр хятад луу Монголыг зүгээр л “идчихнэ” гэж Улаанбаатар эмээж байна. Энэ айдас бас ч гэж үндэслэлтэй. Бээжин өмнө нь Оросын газар нутаг руу илүүдэл ажиллах хүчээ экспортолж байсан бол өнөөдөр энэ бодлогоо Монголд хэрэгжүүлж байна. Түүнээс гадна Монголын томоохон байгууллага, компаниудыг ОХУ-ын хяналтад байдаг гэж хардаж байсан бол одоо эндхийн дунд, ялангуяа жижиг бизнесийг хятадууд бараг бүхэлд нь атгачихлаа. Хятадууд одоо бүр том бизнест хөл тавьж байгаа. Иймээс Хятадын эсрэг үзэл Монголчуудын дунд их тархах болжээ. Нутгийн үндсэрхэг үзэлтнүүд Хятадын ажилчид руу халдах нь улам олширсоор.

Хятад үнэхээр Монголын хувьд амбицалдаг. Тэд “Энэ улс бол үнэндээ биднээс шударга бусаар булаан авсан газар нутгуудын нэг” гэж үздэг. Түүх сөхөхөд Орос улс 1911 онд Хятадад гарсан самууныг ашиглан, Монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжсэнээр монголчууд тусгаар тогтносон билээ. Дараа нь энэ улс хэсэг хугацаанд Оросын хараат байдалд байсан. Гэвч 1917 онд Оросод хувьсгал эхлэхэд Хятад үүнийг ашиглан байр сууриа Монголд бэхжүүлэхийг оролдох болсон билээ. Харин генерал барон Унгер фон Штернбергийн удирдлаган дор цагаан оросууд 1921 онд Хятадын засгийг түлхэн унагасан юм. Гэвч тэдний ялалтыг коммунистууд ашиглаж, цөөн тооны цагаан оросуудыг бут цохин, Улаанбаатарт өөрийн коммунист дэглэмийг байгуулж чадсан. Энэ улс хэдийгээр албан ёсоор бие даасан гэгдэж байсан ч 1991 он хүртэл чухамдаа Москвагийн бүхий л зааврыг чанд дагаж мөрдөн, түүний үнэнч холбоотон байсаар ирсэн юм. Монголчууд өнөөдөр тэр үеийн үйл явдлуудын талаар эсрэг, тэсрэг байр суурьтай байна. Нэг талаас тэд “улаан хүчирхийлэгчид”-ийг харааж зүхдэг ч нөгөө талаас Бээжингийн эрхшээлд орсон Өвөр Монголыг жишээ татан “Хятадын геноцидоос аварсан”-ы төлөө коммунистуудад талархаж байдаг. Монголын сэхээтнүүд “Манай хүн ам геноцидод өртсөн. Соёлыг маань устгаж, хэт даврагчдаас сэргийлэн хядадуудыг манай газар нутагт нүүлгэн суурьшуулсан” гэдэг.

ЗХУ бутран унасны дараа Монголд Хятадын нөлөө улам ихэссэн. 1990-ээд онд Хятадын капитал мянга, мянган цагаачдын хамт ийшээ урсан орж ирсэн юм. Одоо харин монголчууд Хятадад залгигдах аюул байгааг ухаарч, Өвөр Монголын хувь тавиланг давтахгүйн тулд ОХУ-аас зууран авчээ. Монголчууд аварга том, хоёр гүрний хооронд тэнцвэртэй байдлыг хадгалах гэж оролдон, эрчим хүч, эрдэс баялгийг олборлох болон төмөр замынхаа сүлжээг сайжруулах чухал гэрээ, хэлэлцээрийг олон улс оронтой байгуулах боллоо. Одоо Монголын баялгийн төлөө дэлхийн олон орон хоорондоо маш хүчтэй өрсөлдөж байна.

Монгол Улс удаан хугацааны турш байгалийн сайхнаас өөр юмгүй, хөдөө аж ахуйн ядуу орон гэж тооцогдож ирсэн. Харин геологчид энэ улсаас вольфрам, цайр, молибден, хар тугалга, зэс, алт, байгалийн хйи, нефтийн баялаг орд газруудыг илрүүлснээр байдал өөрчлөгдөв. Хамгийн гол нь энд ураны асар их буюу 1,3 сая тонн нөөц бий. Эдгээр түүхий эд ОХУ-ын сонирхлыг их татдаг. Мөн эрчтэй хөгжиж буй Хятадын ч гэсэн. Түүнээс гадна Хятадын ган хайлуулах үйлдвэрлэл маш хүчтэй томорч байгаа учраас Монголын үлэмж хэмжээний коксжих нүүрс Бээжинд хэрэгтэй.

Нөхцөл байдал хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл Монгол хуучин алдаагаа давтаж, зөвхөн Хятад ба ОХУ-аас хамааралтай байхыг хүсэхгүй байна. Иймээс монголчууд өрнөдийн орнууд болон Япон руу гараа сунгаж байна. Өрнөд ч манай гарагийн ураны гол нөөцийг эзэмшдэг тус улсын стратегийн ач холбогдлыг ухаарч, бусад улс гүрнүүдийн эсрэг тэсрэг байдал дээр тоглохыг оролдох болов.

Монголын олон нийтийн дунд санал асуулга явуулахад хамгийн шилдэг түншээр ОХУ-ыг нэрлэжээ. Түүнээс бараг хоёр дахин бага саналыг АНУ авсан бол гуравт Япон, дөрөв Хятад орсон байна. Гэвч Хятад аажмаар төмөр саврын атгалтаа чангаруулсаар, бараг л ялалт байгуулж явна. Үүний шалтгаан нь монголчуудын өөрсдийн нь авир төрх, мөн шунахай эрх баригчид юм. Гадаадын, түүний дотор ОХУ-ын компаниуд “Монголд бидний ашиг сонирхол, мөн өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт маань огт хамгаалалтгүй байдаг” гэж гомдоллодог. Учир нь монголчууд нэг хэсэг хүнээс мөнгө авчихаад орд газраа өөр бусдад шилжүүлэн өгөх нь цөөнгүй. Иймээс тэнд ажиллахад маш хүнд.

Хятадын хувьд иймэрхүү ажиллагаа явуулах нь монголчуудад амаргүй. Тэд Дундад иргэн улсын даяаршсан ашиг сонирхлыг аль болох хөндөхгүйг хичээдэг. Яг одоо Монголд хамгийн бат бөх суурьтай нь Хятад улс. Хятадууд өнгөт металл, нефть олборлолт, тэрчлэн авто зам тавих гээд Монголд хаа сайгүй л хяналтыг гартаа авсаар. Нөгөө талаар Монгол улс Хятадаас улам их хамааралтай болж байгаа өөр нэг шалтгаан бо ашигтай нөхцлөөр авсан асар их хэмжээний том зээлүүд. Чухам ийм учраас Хятад өнөөдөр Монголын худалдааны гол түнш болжээ.

“Хаан” банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу “Хятадууд бүх фронтоор давшиж байна. Энд Хятадын зам, тэнд гүүр, бас тэгээд уурхай. Монгол Улс нүдэн дээр л Хятадын түүхий эдийн бааз болж байна. Яг л Канад улс АНУ-ын түүхий эдийн бааз байсан шиг” хэмээн өгүүлж байна. Одоо Монголд Хятадын 1100 компани бий, гэтэл Оросынх харьцангуй цөөн. Монголын нийтийн хоолны салбар тэр чигээрээ Хятадын гарт орчихсон. Бас нэхмэлийн үйлдвэрийн тал, түүнчлэн ноолуурын үйлдвэр бүхэлдээ. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд ч хятадууд давамгайлан, геологи хайгуулд бүр ноёрхлоо тогтоож байна. Монголын Ашигт малтмалын агентлагийн төлөөлөгч Д.Ярдалсалихан “Манайд өдөр бүр Хятадын компани шинээр байгуулагддаг. Хятадын зах зээл бол зэс, төмөр, цайр гээд бүгдийг залгидаг хар нүх л гэсэн үг” гэжээ. Тэрбээр өөрийнх нь улс орон Хятадыг баримжаалан, тийшээ “хандарч” байгааг нуусангүй. Учир нь зөвхөн сүүлийн жилүүдэд л гэхэд энд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 30 гаруй сургууль нээгджээ. Ингэснээр орос хэлийг бидний нүдэн дээр шахан зайлуулж байна. Гэхдээ Бээжин өөрийн имиджийг сайжруулах, түүний дотор соёлоо сурталчлахын тулд Монголын нийслэлийг өөрчлөн шинэчлэхэд хөрөнгө хаяж байгаа. Чухам хятадууд л энд бизнес төв, шинэ барилгуудыг барьсаар. Түүнээс гадна Хятад улс олон зуун оюутанд тэтгэмж өгөх зэргээр аажим аажмаар Монголын сэхээтнүүдийг аргандаа оруулж байна. Ингэснээр Дундад иргэн улс маргааш Монголд өөрийг нь дэмжих эрх баригчидтай болох юм. ОХУ Монголд байр сууриа алдсаны бас нэг баталгаа бол Монголчууд манай х руу явахаа болиод өмнө зүг рүү чиглэх болсон. Яагаад гэвэл ОХУ-ын “визийн систем их хэцүү”.

Тэгэхээр Монгол тун удахгүй Хятадын бас нэг муж болно гэсэн бооцоог өнөөдөр тавьж болно. Үүний эдийн засгийн нөхцлүүд хэдийн үүсчихсэн, одоо улс төрчид л ажлаа хйих үлдлээ. Гэхдээ Бээжинд одоогийн нөхцөл байдал таалагдаж байгаа. Яагаад гэвэл гадна талдаа туурга тусгаар мэт харагдах Монгол улс өөрөө хүсээгүй ч үнэндээ Хятадын аясаар улам бүр “бүжих” боллоо.

37 Comments

  1. LAKi Lxaa says:

    Энэ МОНГОЛ улс ертөнц оршин тогтнох бүх цаг хугацаанд үеийн үед ТУУРГА ТУСГААР МОНГОЛ улс хэвээрээ оршин тогтнох болно !
    Харин энэ улсаа дэлхийд ямаршуу байдалтай олигтой авч явах эсэх нь одоогийн залуус бидний л эр зориг ажил хөдөлмөрөөс хамаарна .
    Төрд суусан хужаа нар хэзээ ч ард түмэн биднийг бодохгүй СОНГОЛТ БИДНИЙ ГАРТ !!!

  2. Umssun huwtsas idcen hool ni hujaa bolj e pizda  ene elbegdorj  ardchilsan nam zasgiin erhend garsanaas hoish hujaa pizdakuud dawarch bna a bugdiig ni duujilwel taarna

  3. Mongol hun says:

    Eniig hyatad hun bichjee. Bidnii sanaa setgeliig uimuuleh gej. Bidnii mongolchuud baisaar Ch irsen, baina, tsaashid baih ch bolno!!!!!!!!!

  4. vnen says:

    Xyatadiin muj bolchikhson ni  deer shvvdee amidral saijrakh bailgvi

  5. ADMIND says:

    Naad teneg niitlelee hasaachee mongol hun iim bileggui yum yarih demii. Humuusiin setgeliig bitgii uimuuleed bai ADMIN-aa!!!!!!!!!!!!!!!!!!!!

  6. Myagmarzul says:

    Tertee tergui taivan zamaar Ali hediine hujaad ezlegdchiheed yugaa ch medehgui l amar taivan yavtsgaah ym daa manai vher mongolchuud.

  7. bi bol mongol says:

    NAMALG AMID SERUUN BHAD TEGNE GEJ SANALTGUU 
    DAYAAR MONGOL BULGEM UWURMONGOLIIN SHILEGDMEL ZALUUCHUUDTAI HUCH HAWSARJ UHTLEE UZELTSEHEER SHIIDSEN ………….MONGOLIIN GAZAR SHOROONOOS BURHAN GUISAN CH BUU OG” 

  8. mnd says:

    ene niitlil setgel sanaagaar daramtlah bus negiig heleed bgan bishvvv enedees l hvn bvhen dvgnelt hiij bodoltoi boloh eostoi.yadaj l ter hytad restorand orohoo bolichihooch.vndesniihee ymiig ali boloh heregleh geh meteer zondoo l olon zvils bgaa shdee

  9. Oogii says:

    Minii bodloor zov l um bichsen bnashde. Dotroo bodoltoi doroo suuritai bhad ilyydehgui gej bichee bizdee.Avahiig ni avaad hayhii ni hayad unshihad yahav de … Boon haraal erool heleed yraltsaad yahiim be de hymyys min. 

  10. xt says:

    xamag Mongol tumen mandan badran aix umgui xicheex xuchtei bai

  11. Эрчүүд. says:

    Хөгжил гэж тэнгэр баганадсан өндөр байшинг хэлдэг гэж ойлгож байвал та тэнэг байна. Кувейт Саудын араб Катар шиг хүн болгон нь баян өндөр боловсролтой Хойд Солонгос шиг эх оронч хамтач нийтэч Швейцарь шиг төвийг сахьсан Швед шиг социалист нийгмийн бодлоготой болж байж бид хөгжиж байна. Хэрвээ та хятадын иргэн бол тэр улсын хөгжил танд огт хүртээлгүй хийх ажил олдохгүй хэл усыг нь ч ойлгохгүй бас үхэр монгол гээд чамайг захын хужаа яаж ч магадгүй. Урвагч бол нохойн амьдралаар амьдарч нохойн үхлээр төгсдөг.

  12. дорж says:

    Үүнийг бичсэн хүн бол урд зүгийн бөгөөд захиалгаар бичсэн байна. Цөөхөн хэдэн монголчуудыг өдөөж, сэтгэл санааны дарамтанд оруулах зорилготой байна.

  13. à says:

    urgashgui udirdagch nariin gai daa heleh ch ug algaa

  14. найз says:

    амар амар. хөгжиж байвал болоо шд. нэг мөсөн нэгдээд сайхан доо

  15. unshaagui says:

    bitgii iim yum, niitelj bgaach erguu yum uu?

  16. kkk says:

    Xyatadtai negdvel negdene negdene arai ilvv khogjiltei ner khvndtei ulsiin igen gegdeed delkhiid bardam yavnashte ene zuun chini khyatadiin zuun gegdeed bkhad ikh gvrnii bvreldkhvvn gegdeed zvgeershtee ugaasaa mongol ene bdlaaraa khogjij  uls shig uls bolokh naidlagagvi  tertee tergvv khedkhen khvn khuvaagaad idej uugaad duusaj bga gazar nutag tsus….

  17. Zochin says:

    Amnii bilgees ashidiin bileg gej dandaa l ingej yaritsgaaj baih yum. Zugeer l er n haa haanaa bodlogo bodoltoi baiya geed bichij boldogui yumuu. Haraagaad ch baigaa yum shig

  18. zaluu9111 says:

    өмхий хужаатай нийлснээс Украйныг дагаж Оростой байсан дээр бхаа

  19. m@fri says:

    manai mongoliin erh barigchid yasan uhaan muutai uls we hoichiin ireeduugei unher bodohgui yuma mongolchud ene bdlig dawhin tuld olgiorhuudig archij hayh heregtei ene shan eh oron elgen sadna boddogui humuus yumchine 

  20. Borte Chono says:

    Геополитик гэдэг зүйлийн “Г”-г нь ч сосоогүй хүн л ингэж ярина даа.

  21. enkee says:

    oo eo 560 Hitad gsn vvv za teriiig ch hashaaniiha haan orshuuldag ym bilee  yaj iij bgad orshuulna da hhaha

  22. jhkp says:

    za yaw l gej yah ch gu

  23. Чимгээ says:

    Юу л болоод байна даа, эх орны хөвгүүд охид маань хаана байна аа.

  24. МОНГОЛ says:

    Ингэж ард олны сэтгэлийг үймүүлж байх хэнд хэрэгтэй юм. Яахав нэг хужаа бич ээ л АДМИН чи үүнийг оруулж л байдаг. Таарсан юм даа. Нөгөө талаар Хятад ийм юм бодоогүй байхад бид өөрсдөө ийм тэнэг санаа өгөөд байвал бодоогүй бодлогыг нь өөрсдөөр нь бодуулна гэх вий дээ. Ер нь бол одоо бодохноо ийм жижигхэн монголд ардчилал хэрэгтэй байсан ч юм уу гэж бодогдог боллоо. Уг нь ардчилалын үзэл бодолтой түүнийг дэмжджг мөртлөө. Бидний үеийнхэн нөгөө Ж.Гүррагчаагийн хэлгээд арай л нэг худраггүй байна уу даа. Энэ бол гүндүйгүй Монгол үг одоо юу гэмээр ч юм бэ дээ ёроолгүй тэнэгүүд гээд орилмоор ч юм шиг тэглээ гээд би яах вэ дээ. Р.Чойномын нэг үг энэ нийтлэлийг бичсэн пиздаа зориулаад үсгийнхээ фондыг томруулж байгаад биччие ИХ ХҮНИЙ АЛДААГ ИРГЭН ХҮН ШҮҮДЭГГҮЙ ЮМ гөлөг минь

  25. TOM AX says:

    Mongol Munhud orshin togtnoh bolno. Hediigeer ene bichej bgaa zuiluud ni unen bolovch tenger yazguurtai bid hezeech har hyataduudad ezlegdeed bsan tuuh bhgyi. Daraad baival changardag magtaad baival sulardag surhii mongol shuu. 

  26. ТМ says:

    Битгий олон нийтийн сайт дээр хүмүүсийн сэтгэл санааг угаах айлгаж дарамтлах гэсэн нээрээ тэгэх байх шүү гэсэн бодол төрүүлэхээр зүйл бичээд бай. Ийм зүйл бичсэн нөхдүүдийг үндэсний эрх ашиг болон Монгол улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн үндэлэлээр шалгаж шийтгэх хэрэгтэй. иргэдийн тархинд нээрээ ийм зүйл болж магадгүй юм гэсэн болгоомжлол айдас бий болгож аажмаар үүндээ дасгаж эвлэрүүлэх гэсэн санаа энэ бичлэгээс цухалзаж бас ханхалж байна. Архины далд сурталчилгаа гэдэг шиг Хятадыг муулаад байгаа хэрнээ нөгөө талаас нь тэдэнтэй нэгдэх нь зөв бас зайлшгүй гэсэн хорт санааг агуулж байна гэж ойлгож байна. Эзнийг нь олж хариуцлагад тат…

  27. mongolman says:

    Бодит байдлыг товч тодорхой үнэн бичсэн байна. Харин гарчиг нь өдөөн хатгасан турхирсан доромжилсон бассан өнгө аястай болж. Гумилёв Монгол үндэстэнг доргион чичрээхгүй юм бол 500 жилийн дотор устаж алга болно гэсэн нь 1990 оноос эхлээд одоо ид хүчээ авчихсан явж байна. Бид Хятадаас Э/З санхүү бизнес хоол хүнс барилга гээд бүх талаараа дэндүү хамааралтай болчихоод байна. Дээр нь төрд шургалсан эрлийз хурлийзууд болон мөнгөний төлөө юу чхийхэс буцахгүй монгол нэртэнгүүд Монгол эх орныг минь Хятадын колони муж болгох бүх арга замыг амжилттай хэрэгжүүлж байна. Бидэнд хаа байгаа Америк Европ биш хажууд байгаа Оросууд туслана гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Яагаад гэвэл Монгол улс Хятадаас Оросыг хамгаалах хамгаалалтын Буфер улс мөн олон жилийн найрамдалт харилцаатай байсан гм олон шалтгаанаас бид Оросуудад хэрэгтэй орос ч бидэнд хэрэгтэй. Одоо Монголчуудыг доргиох цаг болсон. Ядахнаа бид өөрсдөө үйлдвэрлэж чадах зүйлээ урдаас оруулахыг тас хориглох мөн хятад ажилчдыг оруулахыг болиулах хэрэгтэй. Хамгийн чухал нь Өглөө бүр өмнө минь Тангад буюу хар хятад улс байгааг сануулж бай гэсэн эзэн Чингисийн сургаалийг Төрийн хар хайрцагны бодлогод тусгах хэрэгтэй. Бид монголчууд хэзээд Монголоороо байх болно…

  28. bold says:

    yay gehevdee unen yum chini.ar mongoliin oortoo zasah oron.hussen huseegui bid unendee yaj ch chadahgui

  29. zochin says:

    Tehhh tun udahgui mongol hyatdiin neg muj bolno bolno. Odo yay gehv 

  30. unshaachee erguu malnuudaa unen l ym bichsen bnshd hudlaa tom baaj bhiin orond negiig bodoj 2iig tungaaldaa

  31. Mgl hun says:

    Ene sda er n mgl hun mun sda g uuriig n hujaaruu n zailuul

  32. Burged says:

    hujaag altsgaaya

  33. mal says:

    zuun garaaraa salaavch, baruun garaaraa dund huruu ogiii

  34. вантөмөр says:

    үнэн үнэн 

  35. fda says:

    Hudlaa unen iimerhuu yum niitelj bhaa bolichihvol zugeer bn.

  36. KOKO says:

    HEn iim erguu teneg yum niitleed baigaa yum be??? ustgaach eee

  37. lalr says:

    Duugui bai gichiii mini

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.