Сэтгэл хоосроод ээжийгээ баярлуулахыг хүснэ

116280466

Сайн байна уу ? Уншигчидаа, сайхан намаржиж байна уу?  Би зүгээр л энд захидал бичиж хоосроод, гуниглаад, санаа зовоод байгаа зүйлээ, мөн хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа зүйлээсээ хуваалцах гэсийн. Би өөрөө бол 40 хүрчихлээ. Ээж минь 61-тэй. Сүүлийн 15,16 жил элэгний сирозоор өвчилсөн. Өөрөө сэргэлэн, цоглог ээж учраас бид бүгдийг зовоосонгүй энэ олон жил. Өөрийнхөө чадлаар мөнгө төгрөг болоод хотын төвөөс захдуу хашаа байшин, жижиглэнгийн хэдэн 4 хошуу мал, тахиа, нохой, галуу гээд л бүгдийг бий болгосоон хүн. Өвөл нь тэндээ амьдрахгүй ч байнга эргэж тойроод л байдаг байсан.

Өөрийнхөө идэх хоолны мөнгийг хасаж байгаад энэ хэдэн амьтандаа хоол хүнс цуглуулаад бид нар загнуулаад, загнуулсандаа болоод юмаа тас нуучихдаг л тийм хүн. Хожуу машин барж сурсан юм. Ер нь элэгний сироз нь хүндэрсэн үед. Тэр үеэс эхлээд л машиныхаа бага сагийг нь өөрөө засчихна. Хажуугаар нь таксинд явчихна. Хажуугаар нь сайхан монгол дээл оёчихно. Одоо нүд нь юм оёход муу болчихсон доо. Ерөнхийдөө нэг ийм хүн бий. Ингээд гол асуудалдаа оръё доо.

Ээж минь яг одоо дээшээ доошоогоо цус алддаг болчихлоо. Энэ нь 2 дахь удаагаа болж байна. Элэг муутай, цус алдалд явагдаад байгаа болохоор бие нь их хуурайвтар болсон. Нэг үгээр хэлбэл ходоодонд болоод дотор эрхтэнд цус алддаг, энийг маш хэцүү тогтоодог гэсэн. Монголд бол эмчилгээгүй шахам болчихоод байгаан. Хэдэн жилийн өмнө эхний цус алдалт явагдахад элэгний донор яаралтай хийлгэ гэсэн юм. Гэтэл тэр үед миний бие муу байсан учраас мөнгө төгрөгний боломж болоогүйгээс гадна, тэр донорыг яаж хаана хийлгэдгийг мэдэхгүй өнгөрсөн юмаа. Мөн өөрөө ч гэсэн би хэдэн хүүхдээсээ, хэн нэгэн хүнээр донор хийлгэсэн оронд жамын юм жамаараа байсан минь дээр гээд халгаагаагүй юм.

Бид ч ахин энийг бодох сөхөөгүй хүнд хэцүү үе байсан. Яг одоо хайртай ганцхан ээжийн минь бие муу байнаа. Мөн л цус алдаад! Дам дамаа хүнээс сонсоход Солонгосд хийдэг гэнэ. Мөн Европд хийдэг гэнэ. Европд болоод Солонгос хаана хийдэг юм болоо? Яаж тэр эмнэлгийг нь олж, яаж холбогддог юм болоо? Үнэ хөлс нь ямар үнэтэй байдаг юм болоо?

Өдий 40 нас хүрэхэд манай гэрт ингэж өвдөж зовоож байсан хүн байхгүй болохоор үнэхээр туршлага муудаад байнаа. Уул нь бид бүгд дундах эрэгтэй дүүгээ бурханы оронд үдсэн л дээ. Хүүхэд болохоор мөн гэмтэл авсан болохоор 2 жил мэдээгүй байж байгаад гэнэт тархины хүнд гэмтэлээс болоод эмчилүүлж байх хугацаанд эмчилгээндээ ч сайн ороогүй өнгөрчихсөн юм. Тийм болохоор юу хийх яахыгаа мэдэхгүй байнаа. Зүгээр л айгаад байнаа. Зүгээр л сэтгэл хоосроод өвдөөд байна. Яахав ээ, хүмүүсээ надад туслаад үнэтэй зөвөлгөө өгөөч. Мөн зөөлөн болоод хийж өгч болох хоолны жор олж өгөөч! Баярлалаа.

16 Comments

  1. MglausCom says:

    Taivshir gokshoo 
    Oluulaa osson ulsuud busdad naidaad belenchleh setgelgeetei bolchdiimaa
    Chi coohuulee ussun esvel busad ah duu nariinhaa umnu hariuclaga uurdeg n bsn bol eniig oilgotloo ih udna.

  2. zochin says:

    Чи ээждээ хайртай байж болно. Сэтгэлгээний хувьд ямар залхуу юм бэ. 20той дуу нар чинь ямар залхуу юм бэ. Интертнэтээр “гадаадад оношлуулах эмчлуулэх зуучлах” гэсэн 4хен уг бичээд хайх гэсэн товч дээр дарчих сэтгэлгуй бэлэнчлэхээс еер сэтгэлгуй сонин хумуужилтэй улс вэ.

    Бух мэдээллэл гараад ирэхээр  бугдийг нь нэгд нэгэнгуй уншаад зуучлана гэсэн бух байгууллагад оношоо егеед имэйлэр унийн саналууд аваад харьцуулаад узчих тийм хэцуу
     юу. 

    Оролдлогогуй л гэж энэ байх. Монголд бараг 30-д байгууллага хятад солонгос сингапут тайланд малайз энэтхэгруу зуучлаж эмчлуулэх ажил хийж байнашд. Бугд мэдээллээ монгол хэлээр интернэт сонин сэтгуулд тавьж, бугд монгол хэлтэй монгол хумуус утсаа тавиад зевлегее егч байна. Танай дуу нар ухаалаг утастай л байлгуй чаатлаж фэйсбуукдэж суухаар ганцхан газар олоод унэ асуугаад оношоо егеед явуулах сэтгэлгуй залхуу санагдлаа сорри.

    Тэр ч мэдэхгуй энэ ч танихгуй тэр ч байхгуй яах вэ гэсэн сэтгэлгээтэй юм. Бид нар ч байхгуй танихгуй ш дээ. Гэхдээ асуудал уусэнгуут гуйж харайж хувийн эмнэлгийн эмч нарыг дуустал уулзуулж холбоотой ном сэтгуул ардын эмчилгээ уншиж. Зуучлах газар хэд хэдээр нь очиж ядахнаа хэрэгтэй менгенийхее багцааг олж завсар зайгуй гуйдгээс биш.

    Оо мэддэггуйэ. Хоолны жор хаа байдын болоо гадаадад танилгуйэ. Гадагшаа хаашаа хандахаа мэддэггуй гэсэн юм яриад сууж байгаа хунийг ойлгоход бэрх л байна шуу чи надтай ойролцоо л настай юм байна.

    Хатуу хэллээ гэхдээ унэнийг чинь хэллээ. 

  3. Omg says:

    Хариулт чинь ямар сонин санагдаж байна аа. 21р зуунд амьдраад интернэт ашиглаад энэ захиаг бичсэн нь унэн л юм чинь бусад дурдсан мэдэхгуй байна аа, тэгж бодоод байна аа энэ тэр гэх зуйлсээ эрчимтэй хайгаад олоод мэдээд авчих л даа баталгаатай. Таны 20 иод насны дуу нар бол хэнийг ч дагуулахгуй гарамгай баймаар юм интернэт хэрэглэхдээ. Vнэндээ асуудал биш шvv дээ. За Ямар ч байсан энд ингээд ч болов бичсэн нь нэг урагш алхам байна. Эдгэрэх болтугай. Аав ээж нар минь урт наслаж удаан жаргаасай!

  4. Ene zaxidliin ezen bainaa. says:

    Yunii turuun ta bugdedee bayrlalaa gej helie dee. Setgel xodolsonoor ygeer ilerhiilehedee muu hun sh dee bi . Tiim bolohoor bayrlalaa gedeg yg Hamgiin saihan ug gej bodood chin setgeleesee bayrlalaa. Bi ene zahidaliig barag l 2 doloo hengiin bichsen baihaa , Anh bichsen doloo honogtoo mash ih huleesen . Yamar negen arga zam oldoosoi , hen negen hun zob zamiig heleed zamiig zaagaad ogoosei gej husej baisan , husseer ch baigaa.
    Negen: ooriin chin sanaliig huleej ablaa. Baitsaanii shol hiij ogie oo. Mon mongold emnelegeer ybj baigaa 1-r emnelegt odoo hoert dah udaagaa uzuuleh gej baina . Yrid ni 3-n jiliin omno hariu ni neg ondoo baih baihaa . Odoo yamar hariu garahiig sain medehgui baina. Ter garah hariug huleegeed suuj baina. Gadaadad bol emchiluulj chadahgui yum shig sanagdaad baigaa , yagaad be gevel une tolboriig ni diilehgui yum shig sanagdsaan. Mongo gadaad ruu emchilgeend ybahdaa mongoloos gargasan onshoo hend yaj yabuulaad daraa ni hen negen emch huleej abaad yamar unetei , haana emchilgeend oroh , hedii ih naidbartai bolohiig medehgui baigaa ychiraas l ter.Bichsen zuil chin taalagdaj bainaa . France , hollandad tanidag meddeg hun baihgui ee. Mon tsagaachlald humuus yaaj ordog , haanaas yaj emchee olj handdagiig ni medehgui ee. Tiim bolohoor tolgoi ergeed suuj baina.

    Toroo:tiimee chinii bichsenees mash ih yumiig oilgoj uhaarch bainaa. Bid Eej aabaas oluulaa. Eejiigee uul ni chadah yadahaaraa emchileed l baigaa yum yum. Heleed baigaa 1-r emneleg deer ochsoon . Emch bugd ondoo ondoo hariu Helj ondoo ondoo em , taria ogood deerees ni ooroo hodolgoontei ajillasag hun bolohoor uneheer hetsuu yumaa. Deerees ni bi ooroo 40 hurch baina , duu nar mini Dongoj gar ni ganzagat hureed 20 hurch , 20 garch baigaa bolohoor eejiin setgel sanaa ni taiban Bus ih mongo em tariand zarahaasaa aidag hun. Tuuniihee orond negend ni ch bolob geed l guidegiin . Mon manai geriinhen amraltgui hot hoorond ajilladag humuucee baidgiin , neg ygeer helbel har ajliin maluud. Ingej ajillaj amidarch ybahadaa zamiin hool undnaas bolood 4- maani 3-han jiliin omno hamgiin hund sharlachihsan . Emch nar ni medehgui ybj buruu onsholj ybuulaad komd orchuulchihsan . Ingeed uldsen hedeec ni donar garah bolob uu gej bodood l huseed l baina. Bas l bodood baihaar donar bolj chadahgui shinjtei emegteichuud maani yagaad gebel bugd l udahgui amarjih neg bol nyalh nyarai bietei baigaa uchiraas l ingej bodood baina.Eej mini ailiin gants ohin uchiraas bidnees oor hun baihgui ee. Tiim ch uchiraas eej maani bidnii joohon huuhed shig bidend erhelsen , bidnees bugdiig harsan hun baigaa.Gebch bie biedee ami negtei jinhen bie bienee hairlasan humuuc baidgiin. Bayrlalaa harj suugaagui ee, chadaliinhaa hereer l zutgeed l baina. Gebch argaa olohgui baina.

  5. Терее says:

    Та нар эх эцгээсээ хэдуулээ юм бэ. Та нарын дотор донор болчих хун байхгуй юм уу. Манай 1р  эмнэлэгт ч элэг шилжуулж байгаа шд. Саяхан ээжийн чинь уеийн 60 гаруй настай эмэгтэйд охин нь донор болж орсон гэсэн. Нэвтруулэгч Гантигмаа эгчдээ донор болж энэтхэгт очоод эруул болсон, сэтгуулч Эрдэнэцогт бур маш хундэрсэн хойноо яваад хамаатны нь охин донор болсон гээд маш олон хумуус эдгэсэн сайхан мэдээнууд байна шд. Ээж чинь циррозтой гэж оношлогдоод удсан байна, хун хичнээн хэцуу байсан ч теруулсэн ээжийнхээ телее явдаг л юмдаа. Миний ээж ч бас нэг уе евдеед еерее эмнэлэгт очихгуй, 60 гарчихсан юм чинь мереерее ухнэ гэхээр нь уйлж загнаж байгаад эмнэлэгт хэвтуулээд хагалгаанд оруулаад тэр уед нехер маань гадаадад байсан би ээжээс ганцаараа болохоор 2 хуухдээ сургууль цэцэрлэгт зеегеед хажуугаар нь ээжийгээ эргэж тойроод едер шенегуй л арван хэд хоног гуйсэн , одоо ээж минь евдеж зовох юмгуй сайхан байгаа. Хуний ээж евдеж зовж байсан ч хуухдээ зовоохгуй гээд эм уухгуй эмнэлэгт очихгуй гэдэг юм гэвч хеерхий цаанаа нэг едер ч гэсэн амьдрах юмсан хусэл байгаа шд, дараа нь ээж минь охиныхоо ачаар дахиад хун боллоо гэж баярлаж байсан. Харин та нар олуулаа бол боломж бацна шуу дээ. Харсаар байгаад хенгевчлех эмчилгээ ч юмуу хоол тедийхнеер аргацааж байгаад ээжийгээ явуулах гэж байгаа юм биш биздээ. Би ээжийнхээ оношыг дуулаад л нетээс орос англиар хайгаад сайн муу бугдийг нь судлачихсан энд ч гэсэн 1, 2, 3 хавдар гээд сайн гэсэн эмч болгонд хувь хувьсгалын эмнэлгийн уудийг нь сахиж цаг авч байгаад л узуулээд байсан. Одоо ч гэсэн та нарт боломж байна.

  6. negen says:

    sainu, zahiag chini unshaad uuriinhuu bodliig bichiheer shiidlee. 1-rt. baitsaag ideh hemjeegeeree hercheed 1 litr usand hiigeed butsalga,us ni 1 ayga hirtei bolood ireheer ni jaahan hurguud baitsaa us 2-g ni bvgdiig ni idvvlbel sain,yamar ch baitsaa bolno jaahan sul daws hiine, 2-rt herew mongold bolon gadaadad emchlvvlj chadahgvi mungu tugrugnii bolomj muu baiwal baruunii ali neg tomoohon ulsad ochood tsagaachlald ni oroh heregtei, bvr aimar muudaagvi l bol hul deer ni bosgood l ugnu, mongold emchilgeegvi gesen onoshtoi olon hvmvvs tsagaachid handaj emnelgiin tuslamj awch emchlvvlj hul deeree bosdog yum shvv, elegeer bol prants, holland ih sain gesen, hamaatan sadnii chini hvmvvs ter hawiar baidag bol sain asuugaad vzeerei, ,,minii bichsen zvil zarim hvmvvst taalagdahgvi baij bolno gehdee bas negen garts baij boloh yum gedeg vvdnees bichlee

  7. Ene zaxidliin ezen bainaa. says:

    Erka: bayrlalaa, emchid handsaan. Emchilgeetei baigaa. Gehdee ene emchiin neriig bicheed abchihlaa
    Zochin: hoolnii jor bolon linkiig ybuulsand bayrlalaa 
    Jiriinbusgui: chinii bichseniig unshaad mash uhaaral , nar garsantai adil medeeleliig ablaa. Ene huniig olj uulzaj asuunaa Bayrlalaa
    Hok: oo uuchlaarai ,Havarjih gej bichij baigaad aldsan bololtoi minii buruu . Yamar neted baisan yum be ? Todruulaad ogbol ih sain baina
    B6 : tanii ogson zobolgoo mash ih taalagdaj bainaa , manai Eej em , tariand ih Durgui hun . Ter hurtel ybj chadbal uzeed Aldahad ih zygeer sanagdlaa 
    Jaryun : bayrlalaa temdegleed abchihay aa
    Hongoroo: Harin tiimee bid bugd eejdee hairtai ch obching ni emchilj chadahgui l baina daa
    Den negen: chamd mash ih bayrlalaa . Mash ih unetei zobolgoo ogoj , minii omnoos zalbirch baigaad chin mash ih bayrlalaa . Setgel sergeed l ybchihlaa.

  8. Хэн нэгэн says:

    Элэг шилжүүлэх мэс заслын эмч Намиш Мехта 5 сарын 5-9 ирнэ. Элэгний цирроз, хавдартай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж зөвөлгөө өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 99098250, 91917696 утсаар лавлаарай.

    Энэтхэгийн талын мэдээллийг дээрх утаснаас аваарай. Цай юу кофе юу-гаар орж байсан энэтхэг эмч, эмнэлгийн мэдээлэл. Ээж чинь хурдан эдгээсэй хэмээн Бурханд залбирах болноо.
    Амжилт хүсье

  9. Hongoroo says:

    Nugel nemegdene shuu…. ene ug orhigdson bn.

  10. Hongoroo says:

    Ehiinhee nudnees nulimas unagasan neg soniin noiriig ni hagaslaj segteliig ni zovooj honuulsan shono bolgonii toogoor hunii nemegdej baidag ymshu humuusee ehiigee l hairlaj yvarai chamaig geh hun Ehees chin oor bhgui shu. Hani ur huuhdeese iluu Ehiigee l hairlaj yvarai.

  11. jaryun says:

    Unicity geed amerikiin companybnaa ter kompanii elegnii butegdehuuniig awaad hergleed uzee ,youtube dr unicity mongolia gj bicheed haihaar c1 tv iin yriltslaga bgaa,teriig uz,utas n door n bga elegnii uwchtei hun teriig uugad edgersen gesen,88967397 iishe yri ene hun elgee emchilsen hun

  12. B6 says:

    Olon yum helmeer baidag  ipad d mongol useg suulgaagui bolhoor tovogshoolgui unshana gedegt naidii. Bi anh 3- jiliin omno   Dam damaa surag sonsood Arhangai aimagiin Hangai sumiin nutagt baidag Hoyonhangai gedeg nertei haluun rashaand  ochij baisiin. Bi bol zurehnii tsooroltoi tiim l hun. Tend elegnii rashaan baisan uudag bas ordog rashaantai buur deer ues l baisiin bna bid namar neleen oroi ochison hungui uuliin amandaa  rashaantai neleen naahan ni  rashaanchidiin modon ambaartai yag unendee zamiin yawdal daahaar bol shuud tiisheegee eejiigee awaad yawaach ee l geh geed bna. Buh dotor erhtenii uudag ordog rashaantai yalanguya elegnii tserrozd bur sain gedgiin bn lee bidniig ochihod ter ezgui uuland 60- garan nasnii neg egch baisan ug ni bol  vr hvvhed ger bvltei gej baisan gehdee tedendee tovog boloogui geed zamiin unaand daigdaad  jijigheen tsunhtei huvtsasaa awaad l irsen geed …. Emnelegt yamar ch emchilgeegui gesiin tegeed hunees bas l dam damaa sonsood l irsen ireed 5- honoj bn anh irehdee hul gariin uzuur ni huruud baingiin huiten hoolnoos garsan mahiig bol buur idhee baisan ireed odoo noirtoi hondog bolson bas hul gar ch buleen baidag bolsoon gej baisan  bid tend 10 honson  odortoo Tsas orj hailaad shunduu uulandaa chono uliad buga uramdaad baigaliin saihand tolgoi amarch uvchinuu martaj setfel sergeed unheer saihan Hun gegch tsagaa tulhaar amindaa hairtai l baidagiin bnlee  tegeed butsah bolsoon naana Tariat sumiin Tsagaan nuurt elegend sain geed neg zagas baidag gene ter zagasnii elegiig olj idne geed suman deer buugaad uldsiin  ungursun jil rashaandaa yawj baigaad yag ter suman deer ter egchtei taaraldsaan amid seruun eruul saruul bolood tebdhiin Hatadiin rashaanruu yawaj bna geed taarsaan . Hun gegch setegliin amitan gedeg shuu dee  bi ch bas tsag ni boloogui bol bosood l uridine bna gej bodson Minii oilogsnoor bol hat uu sonsogdoj magadgui Uuchilaarai ta nar bol harsaar baigaad l nvd aniulahiin bn l daa . Bi eleg    Geheer l uuriin meddeg  vzej harsan ene arga l busdad heldegiin za tegeed Minii helsneer hen l ter ezgui uuliin muhart ochio bilee gesen ungursun jil 2- hun ochiod hul deeree bossoon geheer ni buur l uiggvi l ingeed Hun bolgond l heleed bga  yum l daa  mongnii bolomjtoi baisan l yum bol Ali ert enchiluulej baihgui dee 

  13. hok says:

    Yun namarjih ve havar namraa ch ylgahgui bga ymu.neere udahgui elgeer dagnasan emch nariin uzleg zohion baiguulagdana gj interneted bsan.tiishee yaraltai och

  14. jiriinbusgui says:

    Манайхан Энэтхэг маш их явж элэг солиулах хагалгаа хийлгэж байна. Сэтгүүлч Эрдэнэцогт гэдэг залуу маш хүнд байдалтай очоод одоо эрүүл болчихоод явж байна. Хамгийн гол нь элэг өөрөө нөхөн төлжиж чаддаг ганц эрхтэн. Донороос 1/3 элэг аваад суулгахад 2 хүний элэг 2уулаа тодорхой хугацааны дараа ургаж хэвийн болдог. Хэвийн болдог учир элэгнээсээ өгсөн хүн хохироод байх юм байхгүй. 61 гэдэг дахиад нэлээд олон жил амьдрах нас шүү дээ. Яаж ийгээд ээжийнхээ элэгийг солиулаачээ. Та нар залуу хүмүүс. 3 сарын дараа буцаад хэвийн хэмжээний элэгтэй болчихно. Ээж чинь ч эдгэнэ. Тэр сэтгүүлч залууг бүх хүн л таньдаг. Олж уулзаад зөвлөгөө аваад эмнэлэгтэй нь холбогдоочээ. Эмч нь монголд ирчихээд ярилцлага өгөөд л яваад байсан. Манайхан хүртэл элэг солиод эхэлчихсэн. 1-р эмнэлэгт очоод асуугаачээ. Нийгэмд болж байгаа зүйлсийн талаар яагаад огт ойлголтгүй яваад байгаа юм бэ. Миний гэр бүлд ийм өвчтэй хүн байхгүй ч би энэ талаар олон зүйл сонссон байх юм. Ээжийнхээ төлөө хөлөө хүрэх газар гүйх хэрэгтэйшдээ. Өөрөө машинаа засчихдаг юм яахав яахав гээд яваад байж арай ч болохгүйшдээ. Хүүхдүүддээ гай болохгүй юмсан гэдэг ойлголт яагаад ээждээ өгчихсөн юм бэ. Ямар ч үед ээжээ би дэргэд чинь байгаа шүү гэдэг ойлголт ээжид чинь яагаад байхгүй байна аа. Манай улс 100 эмчийг гадаадад 4 групп болгож сургаад элэг солих 4 баг бэлдсэн шүү дээ. Саяхан хүртэл нэг хүүхдийн элэг сольсон. Одоо дараагийнх нь 4 настай охины элгийг солих гээд бэлтгэл ажил хийгдэж байгаа. Зурагт үзэж байгаачээ. Солонгос савангийн дуурь үзэж байхаар мэдээ үзэж байгаачээ. Ээжийнхээ төлөө гүйлдээ. Бүр уур хүрчихлээ

  15. zochin says:

    Хоолны жор http://www.sweetkitchen.mn  гэсэн сайтад монгол бух хоолны жор зурагтайгаа байгаа.

    Интерномын дэлгуурт анагаах ухаан 2 давхарт, эруул мэнд 1 давхарт номын тасаг байгаа. Эмгуй эмчилгээний олон ном байгаа. Элэгний циррозыг хуртэл эмчилсэн ардын аргууд байгаа. Тэр номнуудыг уйгагуй уз. Хэрэгтэйгээ худалдаж аваад узээд алдахад буруудахгуй

  16. erka says:

    Emchid handaa. Minii medheer Badamjaw emch sn shu. Olon hun irj emchluuldeg yum bilee. Tegsh husel gj emneleg bdag. Anduudiin baruun tal ruu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.