Миний хамгийн нандин хайр

Firts_Love_nd2-v

Сайн байцгаана уу? Би одоо 16-тай. Яг энэ насан дээр хайрыг илүүд үздэг болчихдог юм байна. Миний хэзээ ч мартаж чаддаггүй ганц л хүн байдаг. Хүн болгонд байдаг байх. Бид 2 багаасаа л хамт байсан. Нэг анги. Түүнийг Э гэдэг. Эхэндээ тэр миний найзад сайн байсан. Би тэр 2-г нийлүүлэх гэж явдаг байлаа. Дараа нь би өөрөө ухаангүй сайн болчихсон. Ээж минь тэр үед зүгээр л шохоорлол гэдэг байсан. Би ч хааяа тэгэж боддог байв. Гэхдээ их сонин учралаар учирсан. Нэг тийм учрах естой хүмүүс шиг. Нэг цэцэрлэгт. Яг манай хойд талын байр. Тэгээд нэг анги. Хамт суудаг гээд л хэзээ ч салдаггүй сонин учрал. Бүр нэг удаа 2-лаа яг адилхан утас нэг өдөр авчихсан байсан. Тэгээд би дотроо маш удаан хайрласан.

Нэг л өдөр тэр намайг гуйсан. Бид 2 шөнөжингөө утсаа халтал ярьж, хамт гадуур явж өдөр болгон хамт байдаг байсан. Ямар их жаргалтай байсан гээч. Гэхдээ нэг л өдөр бид бие биенээсээ хөндийрэн салцгаасан. Удаан үргэлжлээгүй юм. Тэгээд би нэг хэсэг мартахаар шийдэж над руу залгах бүрт нь авдаггүй байлаа. Мэндлэхэд нь сонсоогүй царайлж харахаар нь харцнаас нь бултаж байсан. Тэгээд тэр ч гэсэн намайг мартсан байх. Тэгтэл манай ангийн миний хамгийн дургүй охинтой үерхэж байгааг хараад миний уур хүрж эхэлсэн. Их сонин. Намайг гэхгүй болчихоор нь би эргээд сайн болж байсан. Тэгээд л эргээд сайн болчихсон.

Тэгсэн тэр дургүй охин маань сургуулиас гарчихсан. Тэгээд бид 2 эргэж нэг нийлсэн. Гэхдээ л болж өгөөгүй. Хэн хүнээс илүү бие биенээ маш сайн мэддэг. Нэг нь л зориг гаргаж буцаад урьдных шигээ харьцаж эхлэхгүй бол бид 2 сайхан дурсамжуудаас өнгөрсөндөө үлдээнэ. Одоохондоо зориг гаргаж чадаагүй л байна. Гэхдээ ингэж өөрийгөө зовоож байснаас зүгээр л мартахыг хүсдэг. Мартагдахгүй юм. Ийм л миний хамгийн нандин бас хамгийн сайхан нь юм даа. Ирээдүйд биднийг юу хүлээж байгааг тааварлашгүй. Одоо бол шийдсэн шийдвэр минь мартах. Таны бодлоор би яасан нь дээр вэ? 

15 Comments

  1. mb says:

    ohin min hicheelee hii. joohon ym baij hair durlal ntr. mundag emegtei blsni daraa hair durlaldaa yv,

  2. GegeenCom says:

    Hehe daraa n neeh sxn anhny hairyn dursamjtai geriin avgai boloh blguide. Sain nuhurtei uchirchihad ter hicheeleer yadiin geel yavj bga biz. Eej n erguutsen bn gedgiig n uul n heleel tavisan bn ih heregtei zuvlumj surgamjuud araas n yavsaniig ene huuhed chihniihee hajuugaar unguruulsen bh. Uul n id sxn ireeduinhee suuriig zuv tavidag nasan deeree iliirch balairaad yavj bhyn daraa n zasaad zamaa zuv zurchuul ch bas uchirtaildaa gehdee minii neg tanidag ohin joohon setgeciin ?daltai boltoloo l neg bandi bodoj amidralaa alsan

  3. surdaggui says:

    ugaasaa suradggui tolgoinuud n bandi bodood yavj bdag. amidraliinhaa chuhal uyed tsagaa ureed zorilgogui yavj bdag. chamaas busad n yamar mergejiltei boloh ve haana surah uu, togsson humuus n hediin tsalin avdag yadag iideg sudlaad yavj bgaa.

  4. Ааш муут says:

    Хvve золиг минь хичээлээ хийййй. Vxсэн хатсаны чинь хайр дурлал. Наад бодлоо тvp хойш тавиад эрдэмийн оргил еед мац мац. Эхлээд чи маш сайн боловсорч ав. Сайн сурч, сайхан боловсрол эзэмшсэн байхад наад хvvxдээс чинь  илvv, бvp хамаагvй илvv xvн амьдралд зендее гарч ирдэг юм ш дээ. 
    Дахин хэлье охин минь ном их унш, гадаад хэл судал. Еерийгее завгvй байлга. Завгvй хvн цаг нь болоогvй учиралын телее цагаасаа эрт шаналахгvй. 

  5. hitch says:

    16tai herne 30 40 tei ym shg yum bichhiin . unen bdimu

  6. zax says:

    Ахын дүү ээж чинь шохоорхол гэж үнэн хэлжээ.Чамд анхны хайр юм шиг л санагдаж байгаа гэхдээ тийм биш гэдгийг чи дараа нь жинхэнэ хайртай учирхаараа ойлгоно.Ах нь бас чиний насан дээр хайр гэж бодоод гүйж явлаа.Харин жинхэнэ хайртай ах нь 22 настай байхдаа учирч байсан.Тэр үед гар утас гэж байсангүй.Гэрийн утас дуугарахыг хүлээгээд л,өөрөө залгаад цаанаас ээж нь юм уу? аав нь Байна уу? гэхээр нь сандраад утсаа тасалчихдаг байсан..Дугуйнд сундалж хамт зуслан явахдаа ядраагүй,амьсгаадахгүй лаг эр хүн болох гэж байж тагларч бөглөрч үхэх шахаж байж билээ хэхэ.Мартана гэж бол байхгүй зүгээр л чамд дурсамж болж үлдэнэ.

  7. Donuts says:

    Өөрсдөө 16 тай байж үзээгүй юмшиг тэнэгтэхиймаа хүмүүс. миний дүү яг ингэж санагдөх үе байдгийн. Бас эрэгтэй хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдээс хамаагүй хожуу бойжилт нь явагддаг болохоор бас сэтгэл зүйн талаасаа наад хүү чинь чамайг яг одоо чам шиг хайрлахгүй байгаа. Магадгүй олон жилийн дараа мини анхны хайр байж гэж бодох байх. Тийм болохоор чи одоо түүнд анхаарлаа төвлөрүүлэх тусам тэр чамаас зугтана бас чиний амьдрал алдагдаж эхэлнэ өсвөр насны яг одоогийн үеийн чинь төлөвшилтөөс чиний ирээдүйн амьдрал маш ихээр шалтгаална. чи түүнээс болж шаналж гэр орон, найз нөхөдтэйгээ таарамжгүй болно, хичээл сурлага муудна, ирээдүйгээ төлөвлөхөө болино. Тиймээс одоо болоогүй байгаа учралыг түрдээ хойш нь тавиад хамгийн чухал зүйлдээ анхаарлаа тавь. мэдээж жижиг сажиг болзоонд явж бай, хөвгүүдтэй утсаар ярьж бай. Амьдралд өөрийгөө бэлтгэ. Гэхдээ хөвгүүдэд битгий бүх анхаарал хайраа зориул. Тэд чамайг түүний ганцхан хайр гэж ойлгож мэдрэх болоогүй байгаа. Тэрнээс нь өмнө чи хэтэрхий гүнзгийрээд жишээ нь хүүхэдтэй болвол чи л зовно. Чи их сургуульд ороод насанд хүрээд жинхэнэ болзоонд яваад төлөвшиж яваа залуустай зөндөө уулзана. тэгээд сонголтоо хийгээд жинхэнэ ханьтайгаа учрахаараа 16 насны анхны хайр чинь чамд өхөөрдмөөр, дурсаад өнгөрмөөр л санагдана даа. Амжилт хүсье!

  8. kkk says:

    16 nasand ukhsen elentsgiin khair mair baikh vedee
     suuld bodokhoor ineed khureed bdgiin
    neg okhin erguulj baisan chatsuu khumuus suuld taaraldsan khugshin avgai l kharagdaad kharakhaas aimaar bsan yaj enentei uerkhcheegui yum be gej bodogdson kkk

  9. Nora says:

    shohoorhol hair bishe minii duu… hair geed huuhedtei bolchiv do.. erchuudin huvid ted 25 hurch bj l ehner huuhed gj 20 huvi ni l bodoj eheldeg ym… ternees umnu ohin bolgon goy haragdaad l ntr bolj ugnu shu de

  10. nar says:

    Minii duu ym surch nud tail, magadgui chi 20 hureed irgeed harval ineed chin hureh bolno. Ene site-eer duuren salalt sarnilt asuudal bhad chi teriig nemj yaahnam be? Amdrald surah huuhed nas l goe bdag, turshlagaas harhad ert ger bulj bolj chinii nasan deer khair yrisan humuus ih hohirdog ym chig bna lee. Daruu bai, uzesgelentei tsoglog bai daa,,,Amjilt

  11. baldan says:

    odoo tsetserlegyn huuhed bichvel tgd l bugd buren bolked bdg!!! Admin neg yum bodni bga yadaj 18 hursen hunii zahidal niitleesei dee

  12. 123 says:

    хар ядаргаа. өдий багаасаа юун сүртэй хайр хайр гэж гүйгээд, эрийн мөрөөсөл болчихдий. 

  13. tol says:

    medehgui, tsetserlegiinhee huuhedtei gerlesen hun bdag yum uu? 20 nasnaas omnoh buh zuil shohoorhol.

  14. zochin says:

    Duud handaj helehed: Tsag hugatsaa buhniig haruuldag yum. osvor nasnii uerhel shohoorhol durlal gedeg yamar ch hund ih saihan gegeeleg dursamj uldeedeg yum. osvor nasandaa ingej durlaj shanalaagui hun barag bhgui biz. bugd l durlaj zarim ni butdeg zarim ni butelguitej shanalj martdag. gehdee amidral gedeg baylag, saihan humuus mash olon bdg bolhoor heterhii hicheeh hereggui. zugeer l aysaar ni harznaad uzvel deer bh. ih surguulid orj end tendhiin club duguiland hamragd. ter gazruudad chi oor zondoo goy humuustei uulzaj taniltsana. amidraliig uzeh uzel chini tolovshino. amidrald chini sn muu zunduu zuils tohioldono. ter tsagt hajuud chini bj chadsan, olon dundaas shalgarch uldsen hun l chamd hani bolno. zuvhun hairaar amisgalaad blgui oor zuilseer tarhi oyunaa duurge. nejm helhed ene site-ruu osvor nasniihan orood nasand huregchdiin amidraliin ereen baraaniig unshij bga gj bodhoor yu ch uzeegui bj sanaa suuj bg bhdaa gej haramsaj bn. 

  15. mg says:

    ene nasan deer chn hicheelee hiidiim shdee huuhdee. yun hair. tsag ni boloogui uchraliin toloo tsagaasaa ert shantrah heregguie gj

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.