Эксээ санадаг гэдгийг чинь ойлгож байна эрчүүдээ. Тэгэхдээ…

028

Сайн байцгаана уу, би саяхнаас энэ сайтыг уншдаг болж байна. Нэг их том асуудал биш ч гэсэн санал бодлоо солилцох гэсэн юмаа. Би одоо 30 хүрч яваа 1 хүүхэдтэй гэр бүлтэй жирийн нэг л эмэгтэй. Нөхөр маань надаас 6 ах амьдралын төлөө зүтгэсэн гэр бүл үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй. Ажил амьдралаа сайхан л авч яваа эр хүн. Бид 2 гадаадад амьдардаг нөхөр маань гадаад хүн биш шүү. Хүний газар хамаатан садан ах дүү байхгүй зундаа нэг монголд очиж амарчихаад 2 гэрийнхэнийхээ эдийн засаг мөнгө төгрөгийг чадлаараа туслаад явж байна.

Манайхан бага авлаа, танайхан их авч байна гэж хаа очиж хэрүүл уруул болоод байдаггүй л дээ. Нөхөр маань монголд байхдаа нэг хүүхэнтэй амьдарч байж, үр хүүхэд ч дундаасаа гаргаж гэхдээ хүүхдээ 1 ой хүрээгүй байхад нь салаад хүүхэд эмээ өвөөгийнхөөрөө явж байж насанд хүрсэн тэгээд саяхан ээж болсон би ч яаж зүгээр байх уу хүүхэддээ ч авч өгч чадахгүй үнэтэй хувцас хунар аваад монгол руу явууллаа. Хэдэн сар болоод хүүхэд руу нь их биш ч нөхөртөө хэлж байгаад хэдэн төгрөг явуулдаг юм. Манай нөхөр ч хүүхдийнхээ ээжтэй файсээрээ найзууд 30.40-өөд насны хүмүүс чинь ямар жоохон хүүхдүүд шиг зураг хөрөгөө янз бүрээр дараад тавиад өнөөх нь лайк дараад байх биш, би ч өнгөрсөн амьдралыг нь хүндэтгээд л хэрвээ наашаа ирж амрахаар бол хэлээрэй гээд мэнд усаа мэдээд хэдэн жилийн өмнө экстэй утсаар ярьж л байсан.

Надаас өмнө 17, 18 байхдаа л нэг гэрт орсон хүмүүсийг би хардаад байх утгагүй тэгээд ч нөхөр маань надад их хайртай халамжтай тийм болохоор ч би нээх сүйд болоод хардаад зовоодоггүй. Тэгсэн харин өнөөдөр гай болж өөрөө файсээ логаут хийгээгүй болохоор нь экстэйгээ бичсэн чат байнаа, 2013 онд манай нөхөр тэр хүн рүүгээ some like-ийн линк эд нарыг явуул өнөөх нь урдаас нь дуунийнх нь үгийг биччихсэн байнаа бүр бүтнээр нь. Яахав хэлэх юмаа дуугаар илэрхийлээд байх шиг байна. Тэрнийг нь олоод үзчихсэн болохоор жоохон уур хүрээд байнаа, өнгөрсөн амьдралаа санадаг байж болноо, гэхдээ одоогийнхоо амьдралыг хүндэлж хайрлаач дээ эрчүүд минь.

Амьдрал зохиож байгаагүй надад ч 2 экс найз залуу байж байна гэхдээ л би файсээрээ хэнийг нь ч бүртгэж авдаггүй. Яршиг тэртээ тэргүй өнгөрсөн юмыг дэмий л гэж бодох юм. Энэ 2-н чат уншаад нэг л сэтгэл хоосон оргиод явчихлаа, одоо яахуу өөрийгөө яаж тайвшируулах вэ? Надтай адилхан байдалд орж байсан хүмүүс байна уу сэтгэгдэлээ бичээч…

13 Comments

  1. zochin says:

    ta nar yu hutsaad bdiin huwiin oron zai ch gh shig ygasa er hund itgeed orhihoor yu boldog bilee dee dandaa l araar tawidag bz dee yadin hamag yumig ni sain negj shalgaa lai sh te

  2. zul says:

    zaadaa hamt bj bj aigaad bh yum alga hardaj uilj unjij zangaa uurchilj nuhruu uuruusuu holduulwaa. martaj uneheer chadahgui gej bga bol uurlahgui ert yarilts. er ni hun bolgon uuriin hywiin jijig nyytstai oron zaitai bh heregtei. bi l hywidaa nuhriig ezgui hoiguur porno uzdeg goe zalyysiig faceer hardag nuhruu orood irheer nuhruu l hardag ene minii olon nyyts uildeliin neg ni. nuhur medcheed uurlawal bi dawj garah gl uurlah bh teheer nuhur medeegui ni deer dee. dyndiin bosgoson amidraldaa dynda bgad harin ter jijig sajig dyynii ug metiig er ni face ruu ni hezee ch orohoo boliwol deer de 

  3. Bolor says:

    Chi hartai l Hun bna. Heterhii urguulj bodoj bolohgui, Heterhii doroi nomhon bj bolohgui emegtei hunii chambai Uhaan l gargadaa. 

  4. its life says:

    Hund ooriin huviin oron zai gj baih yostoi.Hichneen gerlesen bailaa ch gsn setgeliin nandin oron zaid ni haldah gesnii hereggui.Medeej tanai nuhriin zuv bish.Gehdee fb iig ni nuutsaar uzsenee medegdej heruul hiisneer bdal dordoj ch magadgui.Zugeer iluu ih hairla iluu uguumur uuch uujuu bai.Ter hoyor durslaa geed ternees tsaashlahgui biz.Chinii ezleh oron zai hamaagui iluud itge.Ter emegtei bol zugeer l dursamj ongorson ue haaya neg sereh medremj todii.Harin chi bol amidral ni shuu dee.Hundeer tusgaj avalgui tsag hugatsaand l daatgachih.

  5. ssh says:

    Chi uuruu teneg yum,  yundaa ex-tei n holbogduulaad bas gertee irehig uridag bn aa uvchtei yum.

  6. uugii says:

    Yamaanii mah halyyn dree.ewteihen chi yamar bololtoi bdg um gd fc.g ystgachih.neg zangaaraa bai sanaad bwal yawj bno.vgvi bol bidend vl oilgoltsoliin nemer gee.vnehr toodoggvi amidralaa boddg hvn bol zvgeer um helhgvi no.toi bwal uur vn bh.odoo ved wechat viber gd um bhd yarih chyhal asyydal garsn bol chinii hajyyd ytsaar yarina bizdee.teghgvi bol bainga bodoostoi zahia ntr bol.gehdee mash zuulnuur helj yarih hergtei shv

  7. qeryu says:

    2jil  guitsed  amidraagui hvmvs  dursaad  dursaad  yugaa  l shaliv  gej  dee  teged  

  8. qeryu says:

    Ih zaluu  uchirsan  yum bna deer  ni dundas huuhedtei dursamj  bdag l baih ldaa deer ni  chi  huuhdiin ni  toogostoi  ehner ni chamaig  bish  nuhuru l ingej  bna  gej bodoj bgaa  bailgui huuhed gej neg holboo yumdaa

  9. minjee says:

    Hichneen ur huuhedtei ch gesen ali boloh ekstei ni haritsuulahgui bsan ni zugeer yum shg sanagdaj bna.tgd ch huuhed ni nas biend ni hurchihsen gee bzdee

  10. далд says:

    эр хүн жаахан сэтгэл үлдсэн бол уулзана, учирна, секс хийнэ, чи нохой шиг хаягдана

  11. Anonymus says:

    Тайвшрахын хувьд дуртай зүйлээ хийж завгүй бай.

    Нөхөртөө авах арга хэмжээний хувьд, эксийг нь өөрийг нь хүндэлж явдагаа хэлж ойлгуулаад дараа нь санаандгүй үзсэнээ хэлээд гомдолтой байгаагаа хэлсэн нь дээр. Юу юугүй уншсан гэдгээ хэлвэл чи өөрөө буруутан болно шүү. Нэгэнт эксээ санадаг гэдгийг нь ойлгож байна гэхдээ… гэдгээрээ чи юу хүсээд байгаагаа тодорхойлоорой. Одоогийн амьдралаа хүндлээгүйдээ наад хүн чинь чамтай өдий болтол яваагүй л байх

  12. jiriin negen says:

    bi bsan bol shuud asuuh bsan bh, yagaad ingej bichsen shaltgaaniig n olj medeed taivshrah bsan bh daa. gehdee tanai nuhur chin halamjtai yum chin gaigui bhaa. sain yarilcaad boloo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.