2030 он гэхэд ХДХВ-ын тархалтыг зогсооно

151161-01122014-1417398250-4588847-aids

Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

ХДХВ/ДОХ-ын улмаас дэлхий дахинд өдөрт 5000 орчим хүн амиа алддаг. Энэ өвчний улмаас дэлхий дээр 12 секунд тутамд нэг хүн өвчилж, 16 секунд тутамд нэг хүн нас барж байна гэсэн судалгаа байдаг. ХДХВ-ын халдвар тээж буй хүмүүсийн ихэнх нь буурай хөгжилтэй орнуудад амьдардаг бөгөөд энэ өвчний талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ч байгаа гэнэ.

ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзани, Гаитийн өвчтөнүүдэд илэрч бүртгэгдсэн байдаг.
ДОХ-ын гарал үүслийн талаар хэд хэдэн таамаглал бий. Сармагчны цус хүний биед орсноос халдвар тархсан эсвэл АНУ дэлхийн хүн амын тоог багасгахын тулд энэ биологийн зэвсгийг гаргасан гэх нь ч бий. Харин эрдэмтэд ДОХ-ын эсрэг вакцин зохион бүтээхээр оролдсоор байна.

Энэ жил НҮБ-аас гаргасан, 2013 оны байдлаарх ХДХВ-ын халдвар, өвчлөлийн тухай судалгааг доорх хүснэгтээс хүлээн авна уу.

doh-094424-1532518914

Дэлхий нийтэд аюул учруулж буй ДОХ өвчний тархалтыг 2030 он гэхэд зогсооно хэмээн НҮБ-ын ДОХ-той тэмцэх үндэсний сангаас мэдээлэв.

Харин 2013 онд 2 сая гаруй хүн тус вирусын халдвар авсан бол эрдэмтэд энэ тоог 2030 он гэхэд 200 мянга хүртэл бууруулахаар ажиллаж байна.

Гэхдээ вирусын халдвартай тэмцэхийн тулд 2020 он хүртэл жил бүр 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Хэрэв 2020 он гэхэд ДОХ/ХДХВ-ийн тархалтыг хумиж чадвал 2030 он гэхэд өвчний тархалтыг бүрэн зогсоох боломжтой гэж НҮБ-ын ДОХ-той тэмцэх үндэсний сангийн шинжээчид хэллээ.

Хэрэв ДОХ-ын вирустай тэмцэх шинэ арга замаа тодорхойлбол 2030 он хүртэл 21 сая хүний амь аварч, 28 сая хүнийг энэхүү вирусын халдвараас сэргийлэх боломжтой.

ДЭМБ-ын статистик судалгаагаар 2013 оны эцсийн байдлаар дэлхий нийтэд 35 сая хүн ХДХВ-ийн халдвар авсан гэж гарав. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд халдвар авсан болон нас барсан хүний тоо буурч байна.

Тодруулбал өнгөрсөн гурван жилийн хугацаанд ДОХ-ын халдвар 13 хувиар, ДОХ-ын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнгөрсөн 10 жилийн хугацаанд 35 хувиар буурсан. Ялангуяа Өмнөд Африк, Этиоп улсуудад нөхцөл байдал сайжирсан.

Эдгээр эерэг дүнгүүдээс харахад ирэх жилүүдэд ДОХ өвчний тархалтыг зогсоох боломжтой гэж эрдэмтэд онцолж байна.

Төсгөлд нь хэлэхэд, ХДХВ-ийн халдвар анх илэрснээс хойш дэлхий даяар 78 сая хүн тус вирусын халдвар авч, 39 сая хүн амиа алджээ.

2 Comments

  1. GegeenCom says:

    Gay bolon afrik humuust albaar taraasan bha

  2. Zayaka says:

    Burhan mini muu yum holuur holuur tui tui tui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.