Энэ хүн хэзээ миний сэтгэлийг ойлгож намайг хайрлах юм болдоо…

download

Сайн байна уу та бүхэнтэй өөрийнхөө амьдралын тухай хуваалцаж жоохон ч гэсэн тайвшрах гэж энэ захидлыг бичиж сууна. Би жирийн л нэг айлын охин. Анхны амьдралаа эрт зохиож тэр амьдрал минь нэг сайхан хүүтэй болоод л үлдсэн. Тэр мөчөөс хойш 2 жилийн дараа энэ хүнтэй танилцаж дотносож хамт амьдрахаар шийдэж аав ээжийнд нь хамт амьдарч эхэлсэн. Аав нь их л муухай ааштай ээж нь бүр юу ч дуугардаггүи хүмүүс байлаа.

Эхэндээ ч гайхаад сүүлдээ айдаг болж гэртээ орохоос ч айдаг боллоо. Нөхөр минь өөрөө ч аавдаа их дургүй байсан юм. Нэг өдөр хадам аав минь чи миний хүүд онгоноороо ирсэн биш зайл гичий минь гэх зэрэг сонсох сонсохгүй муухай үгээр харааж юм хум шидэлж эхэллээ. Яах гэж юуны тулд би энэ зүйлийг тэвчиж байсан даа одоо харамсдаг.

Ингээд би хадам ааваасаа яг юу буруу хийснээ мэдэхгүй ч уучлалт гүйж бэр гэдэг үүргээ гүицэтгэж эхэллээ. Өглөө эрт босч цай чанана гал түлнэ хүмүүсийг босоход гэр дулаахан идэх хоол цай бэлэн гээд л ажил эхлэнэ.

Өвлийн хүйтэнд гарч хашаагаа цэүэрлэж цасаа шүүрдэнэ хогоо ачих ус нүүрс гээд 2 хүүтэй айлд хүнд хүчир бүх зүйлийг л хийдэг байлаа. Ингээд хийгээд бондолзоод гүйгээд байхаар хадмуудын ааш ч сайхан боллоо хадам ээж хумсаа янзлуулж гоо сайханд ороод л би халтайж нүүрстэй зууралдаад л. Ингэж байтал нэг өдөр нөхөрлүүгээ ажил нь хэр байгаа талаар асуухаар залгалаа. Гэтэл утас нь 30 минут хиртэй яриад л байлаа. Ашгүй нэг утсаа авч хэнтэй яриад байгаан гэхэд нэг ахынхаа нэрийг хэлж байна би ч худлаа гэдгийг нь мэдээд ажил руу нь гүйчихлээ очиход нөхөр сандраад нөгөө удаан ярьсан ах нь гараад ирлээ. Ингээд л миний хамгийн их итгэж энэ бүхнийг тэвчих итгэл хайрласан хүн маань намайг улаанбаатар их сургуулийн багш эмэгтэйгээр солих гэж байгаа тухай мэдлээ.

Би ч уйлж унжаад бөөн л юм боллоо. Тэгээд тэр хүүхэнтэй ярьлаа. Гэтэл надад эхнэртэй гэж хэлээгүй ээ уучлаарай дахиж би холбогдохгүй миний дүү их сайн охин байна амьдралаа аварч үлдээрэй гэж хэлсэн юм. Энэ явдлаас хойш би ямарч итгэлгүй болж яахаа ч мэдэхгүй байлаа. Ээж аав дээрээ нэг очий гэж гуйж байгаад аавдаа очилоо аав минь нөхрийг минь магтаад л ёстой буурьтай сайн хүн миний охин битгий гомдоогоорой гэж байна. Ингээд л би буцаад нөгөө аймар хүмүүстэй аймар газар луугаа явлаа. Арай гэж хадмуудыгаа миний охин гэж хэлэхэд хүргэлээ хадмын дүү агсам тавьж намайг зодож харааж зүхэж байсан ч би шүд зуун тэвчсээр л байлаа.

Бас нэг гунигт өдөр нөхрийн минь утас дуугарлаа нэг л сонин санагдаад авахад эмэгтэй хүн байлаа. Би утсаа аваад ах усанд орж байна эгчээ та хэн бэ гэлээ тэгсэн хүүе би фитнесээсээ хоцрох гээд байна ахыгаа хурдал гэж хэл гэнээ. За ингээд би гэж хүн яахаа ч мэдэхгүй боллоо. Иймэрхүү зүйл дахин 2 удаа гарлаа би нөхрөө уучилсаар л…

Ингээд бид хамт амьдраад 5 жил өнгөрлөө аав минь хүнд өвчнөөр нас барж би ээжтэйгээ ханьтай хэд хонохоор боллоо. Эргээд гэртээ ирэхэд утсаар нь дүүрэн хүүхнүүдийн утас бүр зургийг нь хүртэл дарсан байлаа. Нэг муу эр битгий хэл хосгүй эрдэнээ алдсан би энэ хүнээс сална гэж шийдсэн ч аавын миний сүүлийн удаа миний охинд энэ хүн байгаа болохоор аав нь охиндоо бас хүүдээ санаа зовохгүй байна гэж хэлсэн тэр л үг зүрхийг минь зүсч байсан юм.

Аавыгаа алдаад удаагүй байтал нэг шөнө нөхөр минь гараад алга болчихлоо шөнийн 2 цаг өнгөрч байхад хэвлийгээр минь маш хүчтэй өвдсөн хадмууд сандралдаж түргэн дуудаж байтал нөхөр минь ирээд цаашаа унтаач битгий баашлаад бай гээд өмдөөрөө цохиж байна юун тэрний тэр өвдөлтийг мэдрэхийн эцэсгүи аймшигтай өвдөж байлаа ашгүй түргэн ирж шууд эмнэлэг авч явлаа. Очоод шинжилгээ хийлгэж онош тодорход өндгөвчний хавдар гэсэн оноштой боллоо. Яг ийм л үед хүн нөгөө намайг гомдоож зовоож байсан хүмүүсийг уучилж тэр хүмүүс шиг сайхан хүмүүс надад байхгүй мэтээр төсөөлдөг юм байна лээ.

Хэд хоног эмнэлэгт хэвтээд нөхрийгөө ирэхээр нь гараад машинд нь хамт сууж байтал бас л нэг мсж тэр нь эмэгтэй хүнээс. Би тэр үед гомдоогүй ээ одоо энэ хүн надаар ч яахав дээ л гэж бодсон. Гэхдээ энэ хүнийг үргүй хүүхэдтэй болох боломжгүй гэсэн хариу гарахад нь энийг минь надаас өөр хүн ойлгож хайрлахгүй байх гээд л би гэрлэлтээ батлуулж хүүгээ авчирсан шүү дээ. Насны эцэст миний хүүгээр хөлөө хучуулагдээ л гэж бодож ирсэн гэтэл энэ хүн яагаад ийм хүн чанаргүй юм болоо.

Би одоо ажилдаа орсон урьдны хүчирхэг эмэгтэй болсон хэнээс ч юугаар ч хараат бус. Ийм их зүйлийг би зөвхөн аав ээжийнхээ нэрийг хугалахгүйн төлөө л тэвчсэн тэвчсээр ч байх болно. Тэрний охин дахин салсан гэнээ гэж аавынхаа нэрийг гаргахыг хүсээгүй болохоор л би өдий болтол явсан. Энэ зөв үү надад туслаач би одоо яах вэ? Яаж энэ нөхрийг эрийн дайтай эр болгох вэ? Ээжээр нь нэг ч аяга угаалгалгүй хайрлаж аавыг өвчтэй байхад бүх л талаар хайрлаж халамжилж өөрийнхөө төлөө байгаа бүхнээ зориулсан.

Энэ хүн хэзээ миний сэтгэлийг ойлгож намайг хайрлах юм болдоо…

Захидлыг минь тэвчээртэй уншсан та бүхэндээ баярлалаа надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөөрэй…

53 Comments

  1. buyna says:

    bolij uz busgui mini hezee ch chamaig hairlahguiee tiim hun sal.huugee uurigoo gj amidat tet olon huuhnuudtei hun chamaig hairlah zai bhgui unendee.chi etsest ni hen ch bish tedni bool shig bolj udej bn shde uhaaraach.ungursun niigem aild buhniig ni hiij uuriin eej aavaa martan ter muu zaluug argadaj amidarch yadag bnaa.

  2. gerel says:

    Тэр тэнэг юмыг юунд хайрласан юм бэ.Салсан нь дээрдээ.Хүн гэдэг амьтан хүнд дарлуулах, доромжлуулах гэж хорвоод ирдэггүй юм.Хүний эрхээр зовохоос өөрийн эрхээр жарга даа дүү минь.Ийм хүн хогоор яах нь вэ.Бушуу холд.

  3. kkk says:

    Naad zavaan novshoosoo sal. uhehdee holoo huchuulah urgui bj yun zavaan banzaliin. Yvaldaad bgaa huuhnuud n holiig n huchna grj bodood bgaan bhdaa. 

  4. ax says:

    neg l oldoh amidral shuu dee, taivan amgalan amidrah chin deer bish uu.
    uuriiguu uneleh unelemj gej chamd baina uu hu ?
    hunii iim aash avir zasardaggui yum shde,

  5. ax says:

    oilgosongui, yunii tuluu, yah gej iim yumiig tevcheed baigaag chin oilgoj chadahgui ni bas oilgohiig husehgui bna.

  6. jj says:

    Minii bas anhnii amidral buteegui. Bi 19 nastai joohon  ohin ter 27 nastai zaluu minii amidralaar togolson. Ochnoon huuhentei uulzaj bgaad nadad barigdsan. Utsaar yariad garch naiztaigaa uulzana geed bann.d boovoo ugaaj baigaad barigdsan. Gehdee bi salaad huuteigee amidarsan. 10 jil bolood say 2 dahi amidralaa zohioloo. Huuhnuud min yund n ingej yaardag yum be? Hunee taniagui ooriigoo huuhdee zovoogood teneg yumtai ahin dahin suuj bie zovooh uum

  7. зочин says:

    Чи яагаад сэтгэгдэл бичсэн хүмүүсийг шүүмжлээд байгаа юм бэ. Чиний өөрийн чинь бичсэн өөрийн чинь амьдрал ямар ч утгагүй байна ш дээ. Би ч гэсэн чамд бас тийм л үнэлгээ өгөх юм байна зүгээр үү, эрүүл үү, тархи чинь хамуурсан уу, мангар тэнэг гээд л. Бас дээр нь чи өөрийнхөө сул талыг мэддэггүй юм шиг байна. Нөхөртэй байхын тулд хүмүүст муу хэлүүлэхгүйн тулд амьдрана гэдэг утгаггүй. Бас хадмууддаа зодуулчаад тэсээд байна гэнэ үү, бүүр адаглаад нөхөр чинь зодсон гэвэл арай дээр сонсогдож байна. Энэ бүхний хажууд хүү чинь хаана байнаа, чи түүнийг анхаарч байгаа юм уу, бас утас аваад дүү нь болж жүжиглээд л их онцгүй санагдлаа. Чи өөрийгөө нэлээд олон зүйлээр л өөрчлөх хэрэгтэй байна даа.

  8. Anonymous says:

    emegtei hun hamgiin turuund uuru uurigu hairlaj baij busdiin hair, hundetgeliig hurtdeg. chi uurihuu une tseniig medrehgui, medruulehgui bol bugd chamtai ene 1 yum baij l bdin gesen bdaltai l haritsana.
    uvdud uheh ged hevtej bhad baashilla ged ushigluj bdag nuhur chamd bas chini huud hani bolohu?? yagad zarim humusin nud ingetlee sohorchihdog bnaa, bi uneheer gaihaj bna. uhaan sanaa chini eruul l bol eruul hun shig setgej, eruul amidraachee! barag adguusnas door amidarch bj yuun ner hund, aaviin zahias yariad bgamde

  9. ggghjjj says:

    muu l bn da xuug ni orovdchixloo

  10. erguu malnud says:

    yahara iim erguu malnuud bdag bn aa uurun tolgoigui huuhdee ch bddggui 

  11. ailiin ehner says:

    Ee huchtei emegteichuud hezee ch huugee muu humuusiin hul garnii huchuur bolgodoggui um hundlel hairiin burhad hanhuu gunjiin amidralaar amidruuldgiin kkk hudlaa bichij uguh umaa

  12. zochin says:

    gesen ch bi shud zuun tevchseer bailaa.. kkk bur sain tevchih heregtei dee teguul, shudee zuun tsusaa goojuulan, us xumsaa unatal tevchih heregtei yukev zugeer

  13. 39тэй аав says:

    Үнэхээр гайхалтай эмэгтэй байна. Ийм хүнээр ханиа хийгээд гомдоолгүй авч явах сэтгэлгүй мулгуул байна да. Энэ гэхдээ миний л бодол шүү. Хүн юу боддогийг та 2н амьдрал ямар байдгыг харж байгаагүй болохоор мэдэхгүй юм да. Надад бол чамбай л эмэгтэй шиг санагдлаа.

  14. enkuush says:

    чиний ухаан санаа эрүүл үү. бөгс бөөрөөрөө байнгын оролдоостой хүний хажууд хүүхэд чинь ямар хүн болж өсөх бол. больж үз. заримдаа хатуу хахир байх алддаггүйм шүү

  15. zahidliin ezen says:

    zowlogoo ogson bvh hvmvvst bayrlalaa.zarim neg hvmvvs yagaad iim uhamsargvi doroi bdag bnaa oilgohgvi yum tarih ni hamuurana gdg ni l yum bhda.hvn amidralaa bicheed tuslamj hvsej bhad t1 hohi ni genee.oyunii homsdoltoi hvnvvs bdag l yum bn 

  16. nn says:

    er n bol hadmuudiig sohruulj amidrah uhaand surah heregteim shigee (shuud utgaar bish)

  17. Ah says:

    Chi t1! Bye

  18. lkasdfj says:

    urd hiisen nugliin uiliin ur yumdaa ene huuhnuud tegj l baig gol ni ur hoich maani saihan bolj baival ed uheed l ugnu hen ch dursahgui

  19. tumbaash_76@yahoo.com says:

    chi saihan amidrah erhee martjee

  20. yet says:

    ингээд дээрэлхүүлээд байдаг хүүхнүүдийг гайхаад байдаг юм. харваас нөхөр чинь чамд хайргүй юм биш үү. хайргүй хүнтэй өөрөө л дурандаа хамт байгаа байж зовлон тоочоо л. 

  21. bbbbh says:

    Bi yag cham shig neg ner hoyor hoch awah wii ternii huuhed salj gj yarih wii gj aisaar amidraliinhaa 12 Jiliig barsan hamag l zaluu nasaa. Gehdee bolohgui yum blhgui lbdgiin blee. Ci salna naadah chini ert uu oroi yu gdg tsag hugatsaanii l asuudal ert ni deerdee l gj heleh bn

  22. ollo says:

    Salaachdee salaach yun ner tur yu yariad uuriiguu zovoogood zovlon ruugaa guigeed bdiin be yasan ih uruvduj duusdagui uuchilj duusdagui teneg yum be uuruu. Eej deeree ochood hvvteigee uuriiguu bolgood yavchij chadah l yum bn shdee iim hvn zasrahgui ee hudlaa shuu dahiad uchnuun tsag hugatsaa aldahaasaa umnu hurdan bolij vz ene heveeree bval chamaig olon jiliin daraa bvvr enenees ch dordson bn gej barisan ch alzahgui shuuu hurdan salaa uuriiguu hairlaach lai bgada ingeel salaad yavchij chadahgui zovlongoo barial suugaal bdag eostoi oilgohgui yum 

  23. narhan says:

    Yund naidaj yug hezee saihan bno gj tewchene be. Hun hezeech zasardaggui yum. Ystoi l gants l oldoh amidral. Eej huuteigee saihan amidar l daa. Chamaig yaj hairlaj enheriilj usgusun aaw eejiigee bod. Yed law chamaig ingej zowj bhiig harahiig husehgui l bgaa. Tsag n bolson bna. Odoo ene utgagui amidralaasaa sal. Uuriinhuu tuluu gd shiidwer gargaad saihan amidra busgui mini. Chi uneheer mundag yum

  24. OKS says:

    yamar ynen tsengyi emegti we nasan turshdaa ingj amidrmaar bgaa bol amidrdaa

  25. Хүчирхэг болсон юм бол бүх муу муухайг нь ганц сайн дуудаж өгөөд салаад өгөөч, наад зэвүүнүүдээсээ салж хариугаа аваач дээ

  26. GegeenCom-d says:

    Хүчирхэг болсон юм бол бүх муу муухайг нь ганц сайн дуудаж өгөөд салаад өгөөч, наад зэвүүнүүдээсээ салж хариугаа аваач дээ

  27. zaluu says:

    Hun jargal daadgui zovlong hantal daadag gedeg chin ene dee. Ene huuhnees surgamjlaadaad zarim neg huuhnuud jargaldaa het oodrohgui amidrah heregtei. Chi jaahan hartai yum shig b daa. 

  28. wooow Humuus yah gej ingej gantshan oldson nas biee garguund ni gargaj zerleg balmadaar tamlagdaj amidardag um boloo???? gehdee eej aaviinhaa neriig gedeg ni zuvlduu.Gehdee yaj ingej tevchij bainaa.eej aav mini altan tseejtei mungun bugstei ur turuuleegui ch adgiin hog shaaruudiin alchuur bolgoh gej ene bieiig turuuleegui l baih gej bodood bi bol ali hediin yavaad ugsuuun.Hairan zaluu nas.Doromjlol doromjlol doromjlol.Etsest ni uvchnii uur bolood uhej medne.Tegeheer hun bolsoniihoo uchir utgiig uzeh harah nas,tsag ireh bolooooo

  29. jiriin zaluu says:

    naad huneesee erthen salahgui yu da. odoo iim bga hun zasrahgui dee. uuriiguu bodood erthen sal. chamd shan amidrah bolomj zunduun baigaa

  30. Би харин чамайг хэзээ нойрноосоо сэрэх юм болдоо л гэж асуумаар байна. Хүн харахыг хүссэн юмаа л хардаг. Чи тэр хүнийг засрана гэж найдаж харж байгаа учираас л тэр хүнээс гарсан маш өчүүхэн хэмжээний эерэг занг томруулж хараад, итгэл найдвараа алдахгүй байна. Итгэл найдвар гэдэг их хүчтэй зүйл. Зөв чиглэл рүү явсан итгэл найдвар хүнийг хүчирхэгжүүлж, хөгжүүлж, аз жаргалтай болгодог бол буруу бүтэхгүй зүйлд итгэсэн итгэл найдвар хамаг хүчиийг чинь сорж, чамайг сульдуулна…

    Чи хэн нэгнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Хүнийг өөрчилж чадах цорын ганц хүн бол тэр хүн өөрөө. Чиний нөхөр гээд байгаа хүн өөрөө л буруу зүйл хийж байна, би өөрчлөгдөнө гэж л хүсэхгүй бол хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм болохоор чи хэзээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэж хүлээгээд ч хэрэггүй.

    Ямар ч эцэг хүн хүүхдээ, ялангуяа охин хүүхдээ аз жаргалтай, нүдэндээ нулимсгүй, сэтгэл тэнүүн, нүүрэндээ инээмсэглэлтэй, хүчтэй байгаасай л гэж хүсдэг. Таны Аав ч мөн ялгаагүй. Тэрнээс өөрийх нь нэрийг нь хугалахгүй төлөө, хэн нэгний төлөө, ингэж өөрийгөө золиослон зовоож амьдраасай гэж хүсээгүй. Тэгээд ч саллаа гээд юун нэр хугардаг юм. Юу яриад байгаа юм. Өөртөө шаардлагатай зүйлээ л хийсний төлөө яахаараа нэр хугардаг юм. Бусад  хүн юу гэж ярих хэнд ямар хамаатайн. 

    Өөрийгөө хүндэл, өөрийгөө хайрла, өөрийгөө ойлго. Юу хүсээд байгаагаа тодорхойл. Чи өөрийх нь ээж хүмүүжүүлж чадаагүй ийм “нялх хүүхдийг” хүмүүжүүлэх үүрэг ч байхгүй. Энэ чинь Ээжийх нь хийх ёстой ажил. Өөрийгөө хүмүүжүүлж, өөрийгөө хөгжүүлэх нь тэр хүний л ажил. Хүн хариуцсан хариуцсан юмаа л хийгээд явахад болно. Чи наанаа бусдын үүргийг хүлээж амьдрах ямар ч хэрэг байхгүй. Цэг.

  31. Batka says:

    Sain zaluuchuud zondoo l baina. Yagaad zaawal muu zaluuchuudiin araas ingej guigeed baidag yu be ene emegteichuud.

  32. туул says:

    Хүүеэ чи чинь одоо мэдрэл чинь зүгээр үү. Өөрийгөө хатан ухаантай гэж магтуулах гээд байгаа юмуу эсвэл солонгос кинон дээр гардаг боол царайлсан хүүхнүүд шиг гэж өрөвдүүлэх гээд байгаа юмуу. Тийм муухай залуугийн хөлийг хүүгээрээ хучуулна бас аавынхаа захиасыг биелүүлнэ бас хүн амьтанд нөхөртэй юм шиг харагдана гээд наад юмтайгаа байгаад байна шдээ.Чамд өөрийн гэсэн толгой тархи гэж байна уу. Чи хүний хэлснээр л яваад байгаа болохоос дотроо бол хүлээн зөвшөөрч чадахгүй байна шдээ. Хэцүү байгаа биз дээ.Ингэж өөрийгөө тамалж амьдарна гэж. Аав чинь тэр залуутай амьдрахгүй. Чи амьдарч байгаа. Аавийн хэлсэн болгон хууль биш. Би ч бас найз залуутай байсан. Миний аав тэр залууд их сайн байсан. Харин би тэр залууг хаясан. Учир нь их муу залуу байсан үнэндээ бол. Тэглээ гээд би хэзээч харамсдаггүй. Харин ч үргэлж өөртөө баярлаж явдаг. Чи ямар хүлцэнгүй бусдын нөлөөнд автахдаа амархан юм бэ. Өөрөө юу хүсч байна гэдгээ сайн бод.

  33. uugii says:

    Uy bee hvvgee bodoj amidar.vrgvi banzal har umnii uynd n gj amidardg bn a.yadaj hvvgiin chn tursun etseg bol uur baihsan.yostoi uuriiguu bodhgvi iim bgd bwal uwchinii vvr bolood chi l hohirno.aaw eejsee ch tysdaa garch chadhgvi archaagvi amjirgaagvi gar bn.hvniig hairladaggvi heleh ch vg alga.chi eej aawtai n yylzyyldaggvi bish bvh umiig n hiigd bhd uyndaa horogdood bdgiin hayd yaw.myy amisgaanyyd chamaig yawyylsandaa ghramsah bno.chamd vnehr hairtai bl amidralaa awaad yawaad zasran.vgvi bol daraagiin gd banzaldaad yawna.

  34. ari says:

    chi arai l sonin emegtei bnaa huud chin hetsvv l bgaa bhdaa tiim hun nasni hani bj chadahuu chi ooriinhoo bichsen ymiig engiin unshigchiin uudnees 1 unshdaa 

  35. d says:

    Хүчирхэг болсон юм бол салаач. Наад арчаагүй амьтнаараа юу хийгээд байгаа юм. Хүнд дарлагдах өвчин туссан биш. Дуртайдаа ийм байгаа юм биш үү гэсэн нэг зэвүүн үг бас байна шүү.

  36. Матарууд says:

    Нялх үрээрээ эргүү юмны хөл хучуулна гэнэ үү. Энэ хүүхнүүд чинь тэнэг үйллэл сонголтоо тэвчээр гэж андуураад байх юм. Юун хоосон нэр төрсөг юм. Хүү чинь чамг хараад өрөвдөж байгаадаа. Эцэг нь чинь  сэтгэл амар өнгөрчээ. Одоо өөрийгөө болох цаг. Чамг өрөвдөх биш нэг сайн ухаартал дэлсээд өгөөсэй ээж чинь. Чи ганцаараа зовоогүй, чамтай цуг үр чинь зовж байгаа. Ухаар 

  37. omg says:

    Oligtoi hani taarahgui bol 10 salsan ch yafag yum. Tertei tergui huu chini geed saihan erhun bhad. Chi yur ni teneg emegtei bna. Huugeeree huliig ni huchuulah gej avchirsan gene uu. Chi iim hulduu teneg, huugee, uuriiguu hairladaggui uchraas naad humuus chini chamaig ingej deerelheh ni tuiliin zuv. Bi cjinii orond bsan bol huugee l songono, huugiinhee tuluu buhniig zoriulna. Chi uuriiguu l doromjilson manguu em bna.

  38. bat says:

    Busdad taalagdahiin toloo bish oortoo taalagdaj setgel hangaluun amidarval hun bolsonii gavya.shine gemteliin zuun hoino Bio energi emchilgee sudalgaanii hureelend ochij emchiluuleerei havdar edgerdeg ovchinshuu emchlegch bagsh zahiral ni Purevsuren gej emegtei bgaa.ooriigoo hairla l daa

  39. Эх хун says:

    Аав нь сэтгэл амар бурханы оронд очсон миний дуу.Чи уургээ сайн биелуулсэн.Одоо оорийнхоо толоо амьдар.Чи сайн,эруул саруул  толгой ондор явж байж хуу нь свйн явна.Хун юу гэж хэлэх хамаа алга.Бусдын толоо оорийгоо буу золиосол.Наа гэр булд чинь хуу чинь бур тамлуулж бгаа.Тусдаа гар.Тэвчээр биш тэнэг бна шуу миний охин минь

  40. zochin bishee says:

    burhan sain xvnd myyg taaryyldag, myy xvnd sainiig taaryyldag yum shig bna. 2 sain xvn taaraad amidarch bgaa bol ter xamgiin saihan az jargal baih. Bi eregtei. Halamjgvi, setgelgvi xvvxend xairtai bolchihood odoo vil tamaa vzej bna. Zarimdaa ooriigoo xorboogiin xamgiin teneg amitan gej boddog. Getel chi bas nemeggdlee. Chi bid hoer gej dvvrsen teneg amitad yum daa. Xoorxii. Xezee xiisen viliin vr yum bol doo.

  41. zuvluguuu says:

    Ene heveeree amidral chini ulam l hund bolno, erthen salsan deer, iim humuus hajuud ni bgaad bval hezeech uuriug chini oilgohgui, hamgii  gol ni huu chini mash ih setgeliin daramtand usuh buguud, nasan turshdaa setgelzuin sogogtoi ch bolj bolzoshgui.

  42. Ааш муут says:

    Юун vнэгvй зарцын намтар уншчихваа. Еерийнхее ээжтэй цуг амьдраач. Юун худал нэр терсег юм билээ дээ. Энэ мэтээр бол чи амьдралд нухлагдаж, наснаасаа эрт овор сууна шvv дээ. Хачин жигтэйгээр насаа енгерееж яваа улсууд ямар их байдаг юм бэ. Vнсгэлжинд ханхvv ирдэг. Чам шиг Vнсгэлжинд юу ирнэ гэж найддаг байна айн?

  43. enkuush says:

    Aaw chin hezee negen tsagt engej amidrahiig chin hezee negen medhel bsan medeed engej bhaar salahgvi ysan yumbe gj urun umur bsn bhda.etseg hvn bvriin setgel ohin vriihe tulu shvvde
    bi hoid aawtai hoid geheergvi hvn minii toloo 20 jil zvtgej vsee tsailgaj ywaa hvn bi.nuhurt garahad min hen hvnees ilvv uilj suusan.chi aawiha tuluu yu hiij chadah we gewel hvn shig amidrah heregtei salsan deer ee

  44. zuna says:

    Ийм тэнэг хуухнуудийг ойлгодоггуй 
    Хумууст хэлуулэхээс айгаад ингээд мал шиг амьдраад л байхгуй юу даа

  45. songogch says:

    sallaa gej heluulehees yundaa aisan.

  46. songogch says:

    hehe, tegj bgaad erleg haalga togshih uyed neg salhi sevelzeed ongorch magad. yah gej iim yumtai suusan yum be? herwee aawdaa unenee helsen bol aaw chini baidliig uneneer dugnej oor zovlogoo ogoh bsan bh daa. hellee shuu nasaaraa zowno oilgoh ch ugui.

  47. ganbaa says:

    Хүн өөртөө ингэтлээ хайргүй байх гэж байхаа? Өөрийгөө хайрладаггүй хүнийг хэн ч хайрладаггүй юм шүү дээ.

  48. sain bod says:

    Naad hun chne zasarlaa gehed hezee ch tsoo shine hun bolchihguishte. ail geriin heruul urgeljilseer baih bolno ternii orond salaad huuhdiinhee tuluu ch bolov zurge. Ahiad neg zaluu taaraldjil taarna.  yadahdaa chamaig hairlaj hundeldeg baih bolno shude chamaig hundeldeg er hun bol hezeech chamaig huurahgui

  49. nastya says:

    tiin vnen shvv .salsan deeree iim hvn ugsaa zasrahgui nasaaraa ingj ulaan tsain nuurndee huuruulj amidrh itgl bna gju ugsaa hairlahgui bga hvnt bj yadii sali2 oor shn hawigui dr hvn uchirna shvdee amjilt egchee 

  50. Zochin says:

    Yunii omno chi ih tevchertei mundag emegtei yuma chamar baharhaj bna. Nohor chin hezee er hun shig er hun bolj chinii hiisen ene buh zuiliig oilgoh boloo hezee hezee? Minii bodloor ene hezee gedgiig hen ch hariulj chadahgui bha bas hen ch hariultiig ni medehgui gej bi bodoj bna magadgui neg odor ter hun genet uhaarch magadgui magadgui hezee ch uhaarahgui ch bj magadgui. Tanai nohor jinhen shalig hun yuma nogoo talar helvel barag l dontoi gej helj bolno iim hun zasrah ni mash hetsuu bdag onodor neg emegteitei holbogdood margash dahiad oor emegteitei holbogdood hariltsa togtoodog. Ene bol neg torlin ovchin yumdaa. Tim bolhor magadgui gej huleged doromjlulad suuh uu esvel amdiralaa shiner ehleh uu ene buhen chinii shiideh zuil. Za amjilt sain saihaniig huseye.

  51. GegeenCom says:

    Hen yu geh yamar hamaatain chi uuriinhuu az jargalaa olooroi uneheer l huchtei hun yum bol uurtuu taatai zuilee l hii oncgui humuusees zaigaa bari

  52. baby says:

    Yu hutsaj bgaan be yaj ingej amidarch boldiin hayad yav bugd uilaad duulaad guigaad irne toohgui saihan amidar mgliin erchuud naadhaar chin duusah bish dee helehch muu ug oldohgui bna sal sal 

  53. Go says:

    Ene horvood neg l amidrana. Busdiin yu geh chamd hamaaguie. Naad tenegteigee hamt baival udah tusam chi l zovoh bh daa
     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.