Австралийн хамгийн баян 30 эмэгтэй

Untitled-1

BRW (Business Review Weekly) олон улсын эмэгтэй чүүдийн өдрөөр өөрийн хүч, хөдөлмөрөөр баяжсан Австралийн хамгийн баян 30 эмэгтэйг жагсаажээ. Энэ жагсаалтанд Николь Кидманаас эхлээд Мичл Брижс зэрэг нэртэй хүмүүс байгаа ч Вики Тео тэргүүлж байна. 2013 оноос тэр энэхүү жагсаалтанд орж ирсэн ба энэ онд түүний хөрөнгө 938 сая доллараар үнэлэгдэж байна. 1980 оны үед Малайзаас цагаачилж ирсэн нөхөр Дэвидийн хамт “TPG Telecom” компанийг үүсгэн байгуулжээ.

 Эдгээр эмэгтэйчүүдийн нийт хөрөнгө нь 2014 онд $4.5тэрбум байсан бол 2015 онд $5.4 тэрбум болж өсчээ. 

Эдгээрээс 4 нь урлагийн чиглэлийн хүмүүс: Николь Кидман, Кайли Мино, Элле Макфөрсон ба Кейт Бланкет нар юм. Мөн Вестпак-ын экс захирал Гайл Келли, уул уурхайн гүйцэтгэгч компаний Айнис Скотланд болон Макуари Банкны гүйцэтгэх захирал Шимара Викраманаяки нар бизнесийн төлөөлөгч нар багтжээ. 

Энэ 30-аас 22 нь өөрөө дангаараа эсвэл хамтрагчтайгаар хувцас зохион бүтээх, хүнс ба зочид буудлын салбарт өөрийн бизнесээ эхүүлэн амжилттай ажиллаж байгаа хүмүүс юм. 

Бэйкер Дилайтын хамтарсан гүйцэтгэх захирал Лесли Гиллипси өөрийн нөхөр Рожерийн хамт $75 сая доллараар жагсаалтанд багтжээ. Тэд 1980 онд Мелбурн хотод талхны газар нээн ажиллуулж эхэлсэн бол өнөөдөр франчайсын загвараар Австрали, Шинэ Зеланд, Канадад 700 гаруй агуулахтай болжээ. Энэ зун 6 сард Бэйкер Дилайт анхны агуулахаа Америкт нээхээр болжээ. 

“Анх бид хүүхдүүдээ л хүссэн сургуульд нь сургах зорилготой л бизнесээ эхэлж байсан. Одоо бол бидэнд хүмүүст буян хийхээр чадалтай боллоо” гэж Гиллипси хэлэв. 

Брисбан хотын $103 сая долларын хөрөнгөтэй Сарино Руссо ажил зуучлах, сургалт ба үл хөдлөх хөрөнгийн салбарт ганцаараа ажиллаж эхэлжээ. Тэр түүний эрхэлж байгаа ажил ажилгүйдлийн асуудлыг, ялангуяа, эмэгтэйчүүдийн ажилгүйдлийг шийдэж чадна гэдэгт итгэдэг юм. 

Руссо “Эмэгтэйчүүд өнөөдөр хийж болох сонголтоо хийж чадаж байгаагаас илүү сайн зүйл гэж үгүй, энэ нь эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлээд зогсохгүй санхүүгийн эрх чөлөөг олгож байдаг” гэж ярьдаг. 

Дэлгэрэнүйг дараах холбоосноос уншина уу: http://www.brw.com.au/p/lists/rich-women/2015/the_richest_self_made_women_in_australia_glJsENIZI9Xd82t2JaZEPO

3 Comments

  1. xy says:

    tiim , business emegtein hajuud yalgaagui nohruud n bdag. anhandaa icheed oroltsdoggui bj bgaadajil n zogschihgui yavaad bhaar tusalj demjij hamt ajilladag bolson gedeg. zarim tuuh unshihaar. bolomj tohiroo n burdvel hen n bsan n hamaagui nogoodoo tuslah n zov.

  2. GegeenCom says:

    Ed nar ih bagaas ehelsen hamtran zutgegchid n nuhruud n bsn bn
    Mongol ers ingej hicheej ehneruuddeebolomj olgoj ur huuhdiinhee bolovsrold sanaa tavidag boloh heregtei bn

  3. qwerty says:

    Ene awgai nariin heden $tai n bidend tui ch hamaagui shdee adminaa dalii yum oruulahiin yadaj mongoliin awgai nar bsan bol yaay gehew

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.