Би яг яавал дээр вэ?

4f108d001bdb

Сайн байна уу. Намайг С гэдэг. Одоо 18 настай. Хүнд хэлье гэхлээр санаа зовоод та бүхнээс зөвлөгөө авья гэж бодлоо. Дотроо онгойлогочих ч хүн байхгүй шаналхаас өөр юм байхгүй. Анх 18 хүртлээ хүнтэй унтахгүй. Охин биеэ нөхөртөө өгнө гэж боддог байлаа. Гэтэл өмнө жилээс эхлэн багаасаа таньдаг байсан ахтайгаа чатлаад сүүлдээ утсаар ярьж мессежлэдэг байв. Тэгээд нэг өдөр уулзаваа. Хамгийн анхны өдрөө зүгээр л юм яриал тэгээд намайг хүргэж өгөөл салцгаасан.

Харин 2 сарын дараа байна уу даа уулзахаар боллоо. Тэгээд ч уулзаад байтал намайг үнсээд авсан. Би ч гайхаад хүүе хаая та яагаад байгаан бэ зүгээр байгаач гээл тэр үедээ салцгаасан. Би уул нь ахаа гэж бодоол харьцаад хамаг ярьдаг байлаа. Яг тэр үед манайхан гадагшаа явсан. Би гэдэг хүн гэртээ ганцаараа үлдсэн. Нөгөө ах маань ч очлоо энээ тэрээ гээд хүрээд ирэв. Тэгээл нэг мэдэхэд үнсэлцээл унтсан байсан. Одоо бодохноо тэр хүний уян цэцэн үгэнд хууртагдсан юм шиг. Тэгээд яг юу асуух гээд байнаа гэвэл. Хүссэн үедээ гарч ирчээд хүссэн үедээ алга болчихдог. Би гэж тэнэг амьтан харьцахгүй таг болъё гэхлээр ерөөсөө чадахгүй юм. Тэгээд дурласан болвуу гэхлээр бас үгүй. Тэгээд эмэгтэй хүн болсон нь л хойно сайхан үерхээд аз жаргалтай явъя гээд хүн амьтантай харьцаад байж байхлаар яг тэр үед буцаал гараад ирнэ.

Саяхан холбоотой байж байгаад гэртээ ганцаараа байна. Хүрээд ир гээл би ч гэсэн эмэгтэй юм хойно удаан хавьталд орохгүй болохоор бас хүсэхийн… Тэгээд гэрт нь очоод өглөө нь бараг намайг гаргаж ч өгөөгүй унтаад үлдсэн. Одоо бүүр таг. Би ийм өөдгүй новш надаар зүгээр тоглоомоо хийж байгаа гэдгийг мэдсээр байжийж ерөөсөө холбоогоо тасалж чадахгүйн. Би яг яавал дээр вэ? Надад туслаач. Битгий харааж зүхээч. Уул нь одоо би нэг хөвгүүнд сайн. Тэр маань ч надаа маш хайртай. Тэгээд үерхэх гэхлээр түүний өмнө буруу зүйл хийсэн санагдаад өөрийгөө хог новш шиг хэрэггүй амьтан санаад үгүй гэхээс л цаашгүйн. Би тийм явдалтай олон хүн амьтантай үерхэж явалдаж байгаа ч гүй. Амьдралдаа ганцхан удаа үерхэж үзсэн. Тэгээд ганцхан алдаа гаргасан.

Миний энийг уншаад олон охид бүсгүйчүүд эрчүүдийн худал хуурмаг бэлэн цэцэн үгэнд хууртагдаж юмны гадна гоо үзэсгэлэн царайны сханд хууртагдалгүй. Чиний бие хаа царай зүсэнд чинь шунасан нэгнээс зайгаа барьж чамайг гэх чиний төлөө юу ч хийхэд бэлэн тийм нэгэн хүнтэй учирж байгаасай гэж хүсье. Бас би яавал дээр вэ?

8 Comments

  1. himitsu says:

    muuhai yma ter eregteign omnoos haramsaj bna 18 han nastai gegeen tsailgan ohinl gej bodoj bgada zlul

  2. 1 says:

    ДУР ХҮСЛЭЭ ТАТАЖ СУР, ЯДАЖ 20 ГАРЧИХААД ХИЙЧИХЭД ЯАДАГ БАЙНАА! ЧИ Л ӨӨРИЙГӨӨ ДОРОМЖИЛЖ ГУТААЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ОХИОН БОЛИОЧ ЧИ!

  3. Уншигч says:

    Чи өөрөө бүх асуултныхаа хариуг мэдэж байна шүү дээ. Сайн хүн дээрээ оч, тэрийг хэрэггүй новш гэдгийг мэдэж л байгаа бол хэрхэн холбоогоо таслахаа яагаад мэдэхгүй байна гэж? Дээр хүмүүс сайхан л зөвлөсөн байна 🙂

  4. Ишш дүү минь says:

    Алдаагаа даамжруулалгүй яг одоо зогс! gh-н хэлсэн тактикаар ч юм уу холдуулах хэрэгтэй. Өвчин хууч аваагүй, жирэмслээгүй дээрээ буюу яаралтай шүү!!! 

  5. ha ha says:

    “үхэр” чам шиг үхэр тал дүүрэн бэлчиж байна. одоо юу ойлгож байна даа?

  6. Нээрээ says:

    “Өөртөө чинь унтах таалагдахгүй байна. Дахиж битгий залгаарай л гэхгүй юу. Ер нь бол өөрөө үгүй гэж хэлдэг л байх хэрэгтэй. Эргүүлсэн болгонд нүүр өгөөд байвал юу болох вэ.

  7. gh says:

    тэр ахдаа “ахаа би жирэмсэн болчихлоо, 2-уулаа хамт амьдарья, анхны хүүхэддээ золбоо л гэж нэр өгнө шүү”гээд л наалдаад, “аав ээж дээр чинь очиж уулзья энэ тэр, хэзээ бэр гуйх ий, би тийм хуримын палаж өмсөнөө, хуримнаас өмнө гоё гоо сайханд ороод өөрийгөө гоё болгомоор байна мөнгө өг, бас одооноос хүүхэддээ хөөрхөн нялх хүүхдийн юмнууд авч бэлдэх хэрэгтэй, мөнгө өг” энэ тэр гээд л яриад бай. шууд өөрөө хар хурдаараа алга болоод чам руу дахиж ярих ч үгүй. 

  8. Зорра says:

    Чиний буруу л байна шдээ. Сайн найз байгаан бол яачихаад байгаан зүгээр очоод үерхээч! Дуртайдаа очиж унтчихаад дараа нь муусайн эрчүүд нтр гэх юм. Таалагдадгүй байсан юм бол анхнаасаа яах гэж наль наль гээд чатлаад уулзсан юм. Чамд өөрт чинь асуудал байна. Эрчүүд бол наашаа гэсэн хэнийг ч дараад л авна шдээ хүүхдээ кк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.