Шагдарыг хэн буй болгосон бэ?

thumb_size

/явдаггүй замаар гарц хайж тэмтэчсэн тэмдэглэл/

Яагаав, нөгөө “Гарын 5 хуруу” киноны? Лодойдамба гуайн зохиол, Нямгаваа гуай кино зохиол болгосон, 80-аад оны, гэр бүлийн харилцааны тухай бидний мэдэх шедевр. Энэ үед л үзэл суртлын хийрхэл жаал намжиж, нийгэм, хүнийхээ асуудал уруу илүү анхаарлаа хандуулж, нөгөө талаас уран бүтээлчид ч олон талаар бэлтгэгдэж, зах зээлийн шуурга эхэлчихээгүй, чанар шаарддаг асар том тогтолцоотой…, ёстой нөгөө “хувьсгалын тохироо” гээч нь бүрдсэн сайхан үе санагддаг. Киноны тухай ингээд зогсооё.

Энэ киноны талаар дурсахад танд юу бодогддог вэ? Хувийн жаргалаа бодож, таван хүүхдээ хаяад хүүхэн дагаад явдаг Шагдар, түүний хойно итгэл найдвараа алдаж хоцордог бүсгүй, өнчирч үлддэг таван хүүхэд… Ээж минь залуудаа олон хүүхэдтэй, яг л Хорлоо шиг үлдсэндээ ч тэр үү.., энэ киног үзэх бүртээ уйлдаг байж билээ. Тэр бүр Шагдрыг, аавыгаа, хүүхдээ орхиж явдаг аавуудыг үзэн яддаг байж билээ…

Олон эхнэр сольж, хүүхэд өнчрүүлсэн.., шар махтайгаа хатан байж босгосон амьдралаа нураасан Шагдар шиг хүн болно доо… гэж мөрөөддөг хүү байхгүй! Ялангуяа эцэг нь орхиод явсан хөвгүүд бүр ч ӨӨР АМЬДРАЛ мөрөөдөж өснө, ихэнх нь… Гэтэл яагаад Шагдар-уудын тоо буурахгүй байна? Харин ч бүр ихсэх төлөв ажиглагдаад байгаа нь юуных вэ?

Тэднийг төрүүлээд байна!
Хэн? Яаж?
Та ч байж магад…

Кино уруугаа эргээд оръё.

1. Кино эхэлхэд хүүхэд бүр өөр өөрийнхөө юмсыг хийж, битүүхэндээ бүгдээрээ ээж аавыгаа хүлээж… дээвэр дээр нэг нь дурандаж… автууснаас буумагц нь “-Ээжээ, Ааваа!” гээж дуудацгаан угтдаг. (Ямар айлын хүүхдүүд том нь жижигтэйгээ нийлж, тоглон.. бүгд нэг сэтгэлээр аав ээжийгээ харуулдан байдаг вэ? Ямар айлын хүүхдүүд аав ээжийгээ айх айдасгүй баярлан дуудах вэ? Энэ бол хамгийн аз жаргалтай гэр бүлийн дүр зураг)

2. Автобуснаас буумагцаа
Должин: -Чи наад хачин юмаа унаагаа зассан хойноо л авахгүй! Улс амьтан хүртэл хараад явуулахгүй юм…
Шагдар: -Үгүй яах вэ дээ, өөр хүн авчих байх гэж яараад…
Должин: -Хог дээр байсан ч авахгүй… солиотой юм шиг новш цуглуулаад… /Шагдар өөрөө хоёр гартаа юм барьсан яваа хэрнээ, эхнэрийнхээ барьсан юмнаас хамжих гэнэ. Должин өгөхгүй/
Шагдар: -Хүүхдүүд маань урдны улс юу эдлэж хэрэглэж байсныг үзэж, мэдэг л дээ…
Должин: -За за за… бэлээхэн музэй байхад чинь…
Шагдар: -Хүүхдүүдэд маань хожим нь хэрэгтэй шүү дээ, Должин минь…
Должин: -Хн…
Хүүхдүүд уралдан аав дээрээ очно. Аав бага хүүгээ тэврэн авч өргөж эргүүлээд, эхлээд хоёр багаа, дараа нь том охиноо үнсэж, авч ирсэн ”хог новшоо” үзүүлнэ. Хүүхдүүд ихэд баяртай байна. Яагаад ээждээ үнсүүлэхгүй байгаа юм бол?

3. Сцен солигдоно. Шагдар гэрийнхээ хувцсыг өмсөн, нүүр гараа угаасан болтой алчуур мөрөндөө тохсон гэрээс гарч ирнэ. Хүүхдүүд тоглон байна. Аав халаасандаа гараа хийн: -Хүүхдүүд ээ, миний гарт юу байцгааг таацгаа!?
Хүү: -чихэр!
Аав: -Таасангүй! Маргааш үзэх жүжгийн билет. Бүгдээрээ явна шүү! /Хүүхдүүд баярлалдана/ Бүгдээрээ үзье гээд 7 билет авснаа чамд хэлэхээ мартчихаж… Должин: -Алив, гараа угаа! Хүүхдийн юмаар яах вэ дээ… эд нар үзнэ биз.. би чадахгүй ээ… /сцен солигдоно. Маргааш нь хүүхэлдэйн театрт. Пушкины Алтан загасны үлгэр хүүхэлдэйн жүжиг тоглогдож байна. Энд анх Шагдар Хорлоог олж хардаг…/
Энэ бол киноны эхний 5 минут. Үүнээс цааш үйл явдал яаж өрнөдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ биз.
Шагдар. 40орчим насны, өндөр цалинтай инженер. Хувийн машинтай, тухайн үедээ л нэрийн хуудастай, хүүхдүүдтэйгээ тоглодог, хөгжил, боловсрол, хүмүүжилд нь анхаардаг, кино, жүжиг үзээстэй, гэрийн ажилтай, нөгөө талаар эртний юмны үнэ мэддэг, орон гэрээ төвхнүүлдэг, албан газраа нэр хүндтэй, хүнтэй ам хэлээ олчихдог нөхөр. Энэ бол түүний талаар хөдлөшгүй баримтууд. Шагдрын өөрийгөө үнэлж байгаа үнэлгээ дотор хүнтэйгээ толинд ярьдаг хэсгүүдээр илэрдэг.

Харин Шагдарын авааль эхнэр, Должин түүнийг яаж үнэлэв?

– Шагдарын хүнээс өрсөн байж авсан эртний эдлэл Должингийнхоор бол “хачин юм”.

– Өөрөө ч барьж яваагүй хэрнээ хүмүүсийн сонжиж харсан харцнаас тэр тээршааж, ичсэн

– Хог дээр байсан ч авахгүй /хог түүдэг хүнээс ухаан мулгуу/ новш цуглуулдаг солиот…

– Музей мэддэггүй, мөнгө дэмий үрсэн… буруу шийдвэр гаргадаг.

– Шийдвэрийг чинь дагахгүй, /-7 билет авсан.., бүгдээрээ явна шүү! –Хүүхдийн юмаар яахав дээ… та нар явна биз…/

Магадгүй Должин хүнд ажил хийдэг, ажлын орчин, мэдлэг боловсрол нь ч өөр байсан болохоор ядардаг байсан биз… 20жил ханилж, 5 хүүхдийг нь төрүүлсэн болохоор итгэлтэй ч байсан биз… ажил амьдралдаа түүртээд өөрийгөө ч гээсэн биз… юутай ч энэ бол Должингийн нөхрөө үнэлж байсан үнэлгээ.
Цаашаа бичвэл өчнөөн юм бичмээр ч.., ингэсгээд тойруулж тэмтэрсэн болхи эрлээ дүгнэвэл:

– Байгаагаас нь илүү биш гэхэд байгаагаар нь ар гэртээ үнэлэгдэхгүй байгаа байдал

– Нөхрийн ертөнцийг өрөөл бусдын үнэлгээгээр үнэлэх үнэлгээ

– Цэцэрхэл, басамжлал, үгэнд орохгүй тэрсэлсэн байдал, доромжлол, үл ойшоолт зэрэг нь бусдаас илүү биш гэхэд бусдын л адил энгийн нэгэн өрхийн тэргүүнийг та бидний мэдэх, хөгийн Шагдар болгон төрүүлдэг ч байж мэдэх юм.

Та арай..?

Манай хуудас гэр бүлийн асуудалтай байгаа хосуудын аль нэгний талд орж, асуудлыг дэвэргэх хүсэлгүй бөгөөд, тухайн нийтлэлүүд зөвхөн хосуудын хэн нэгэнд хандсан сануулга байдаг. Жишээ нь энэ ажиглалт бол эзэгтэй нарт нөхөртэйгөө харилцах харилцаандаа анхаарал тавиасай гэж бичсэн.

Шагдруудад хандаж бид цөөнгүй нийтлэл бичиж байсан. Яг энэ кинотой холбоотойгоор хоёр ч нийтлэл тавьж байсан бөгөөд тэдгээр нь эрчүүдийг хариуцлагаа ухамсарлахад уриалсан байсныг хэлмээр байна.

36 Comments

  1. Sarah says:

    Ene yag zov niitlel shuu. Yalanguya 40 garsan huuhnuud, esvel heden huuhed gargasandaa erdsen huuhnuud nuhurteigoo ih hachin haritsdag yum bn lee. Nuhur ch gesen hun uchraas gants amidrahdaa setgel duuren saihan amidarhiig husne. Salsan humuus ihevchlen iim hachin teneg haritsaanaas bolj golduu saldag, tegeed zaluu huuhenruu ochhod boon bishrel hundlel hair durlal butsalj bdag uchraas ochood suuchihdag. Bas salaagui humuusiin yariag sonshoor mani met n tevcheeretei bolhoor salchihgui shig teseed baijil baina gedeg yum bn le. Ehneruud heden huuhed gargasandaa erdeed tenegtej ugdug yumshig baigaam, hatuu helehed huuhdiig hen ch gargana neeeh lag hunii hiidguig hiij ugsun yumshig tenegteh shaardlaga baihgui. 

  2. ganaa says:

    Harin hadam eej maani er hun hormoigoo neg l udaa segsreed er hun garval chi l  huurhii bolnoo gj bsn. Ali ali ni l unen ug bn le odoo bodohod.bi eniig ni er hunii durguig chi olon hurgevees ted duugui bj  bgd neg udaa shuud shiideed garnaa gj.er ni bol er hunii uildliig ems bidniig tevchee l gdg utga bnaaa

  3. ganaa says:

    Ugui yahav de shagdar amidral dr bdg l tugeemel dur bolood bn. Ar geree  hayaj yavdaggui shagdaruud duuren bgo. Ems bid tevcheed l.ih l yumiig unguruuh yumda. Ohin hunii uiliin ur l bhda. Minii eej heldeg bsiin. Er hun tsever novsh gj. 

  4. Wow! says:

    Энэ кинонд хуруу хошуу нэмэрлэсэн хүн шиг мундаг анализ хийжээ. Би бол сэтгүүлчийг биширчихлээ. Хүмүүсийн тэр болгон анзаардаггүй зүйлийг анзаарч, шал өөр өнцгөөс харсан байна, ухаалаг байна. Тээд, яг энэ кинотой холбоотойгоор хоёр ч нийтлэл бичсэн гэж байна, тэрнийг нь олж уншихыг хүслээ. Секс.мн ээ, анхааралдаа авна уу, холбоосоор хавсаргаж өгөөч плийс. Бүсгүйчүүд эмзэглэж, Должинг өмөөрөөд байгааг буруутгахгүй ээ, гэхдээ Должингийн алдаа нь ч бас өнгөлж далдлах аргагүй юмсанж. 

  5. зочин says:

    зарим сэтгэгдэл бичсэн хүмүүс киног бүүр цааш нь зохиогоод секс нь сайн муу байсан эсэх рүү нь орж. энэ бол зүгээр л кино. болсон явдал биш. энэ зохиол болон киногоор юу харуулахыг зорисон нь чухал. кинонд олон харилцааг нарийн харуулж чадсан. эхнэр нөхрийн, хүүхэд эх эцгийн, нуа гийн гэх мэт. би ойлгохдоо энэ кино амьдрлын хатуу үнэнийг л өгүүлсэн. шагдар бол ихэнхдээ л үүснэ, бараг гарцаагүй гэх маягын утгыг харуулсан. гэр бүл салж үр хүүхэд зовж зүдэрсэн асуудал нь уг кинонд хүч оруулсан. түүнээс араар тавилт хууралт бол бараг л гарцаагүй зүйл гэдгийг хэлсэн. гол мэссэж нь “гэр бүлээ салгаж үр хүүхдээ битгий зовоо”. энэ нь ч нийтэд хүрч энэ сайтаар дүүрэн үр, хүүхддээ хойд эцэг эхийн гар харуулахгүй хэмээн зовсон хүмүүс л байна да

  6. zochin says:

    Horoloog hashraalaa geed yahav dee. Shagdariin setgel yavchihsan ued. Sergeliin argamjvaas bie n haa holdoh ve gej Chingis uvuugiin ug baina tsaana chin. Undes shaltgaan n Shagdariin setgel zuid baihad neg Horoloig hashraagaad ch daraachiin Horoloo garaad l irne

  7. zulaa says:

    D oljingiin orond bsn bl ter horoloog hashraagad hayah bsiin 

  8. Nnn says:

    Hichneen aash saitai miss huuhen bsan ch hezee negen tsagt erhun uur huuheng uzeh gedeg l bhgui yu. Doljin arai amarhan buugaad ugchihsun n l buruu, ter uedee ter muu huuhentei n eweer heleed bolohgui bol uzeltseed, nuhruusuu salgahgui geed aldaagaa dor n zasaad huuhduudee unchrvvlehgui bh bsan yum.

  9. Nnn says:

    Doljin anhnaasaa aash muutai bgaagui blguidee. Ger bul yumchini ineeh uedee ineegeed hugjilduud jargaltai udrvvd olon bsan bj taarna. Seksiin huwid ch asuudalgui bsan yum bishuu, olon huuhedtei boltloo udur shunuggui seksdeed bie biedee taashaal uguud bsan bna. Shagdar ehner 2iin huwid olon huuhedtei yaduu amidraldaa tolgoi undiih zawgui ajillaj tuurteed 2uulaa neg negnee geh setgel n bhgui bolson bsan heseg ue. Yag ene ued chinii minii buruu ehner aashtai targan geed blgui ur huuhdiinhee umnu huleesen uurgee hamtdaa uureed ach zeegee uzeed hamtdaa utluh bsan. Doljing buruutgaj bolohch etsest n sallaa geed hen hojiw. Doljin nas baraad, huuhduud unchruud, aaw n hamgiin muu hun bolj taarlaa. Medeej emegtei hun ehner hun nuhurtuu iluu haragdchih yumsan gej hicheedeg blgui, olon joohon huuhdiin hajuugaar hetsuu bsan blguidee. Doljin muuhai aash gargasan ch Shagdariin nowshiin zangiin derged yuch bish. 

  10. Ooo says:

    Yag iimerhuu niitlel unshij bsan yum bna. Ene kinogoor jishee hiigeed 

  11. comment says:

    Хуц муу тэнэг gegeencom. хаягдаж байхдаа таарсан Должингууд. үглээ тэнэг 5н үгнээс мулгуй хадаас шиг орчинд өсч ир нь эмтэрч тос өөх хир дагандаа баригдсан баасны хутга аятай хүмүүжил зан сэтгэлгээ оршмол балиар өмхий амтуудыг хаях нь зөв. Cnmm гэсэн янхан байна. үхэх үед нь би байх уу гоё хүүхэн нь байхуу ккк Гоё хүүхэн нь байна пизда минь. ямар сэдэв юу яригдаж байгааг ойлгохгүй ойлгохыг хүсэхгүй ойлгосон ч үхээд  хэвтэж байхад чинь хэн байхыг санаарай ккк заналхийлсэн тэрэндээ итгэлтэй. тэр байр суурьнаас  дээд өнгөнөөс харьцаж үл тоож хаягддаг тэгээд яагад хаягдгдсанаа ойлгох ч үгүй. хэзээ ч … 

  12. zochin says:

    erdee hundlelee aldaj, etsest ni erdee hayagdah shig doromjlol ch emsed hamgiin gutamshigtai ni bhdaa. er ni uurt ni hairtai durtai bolson l bol gutaan doromjlohiig ni tevchih yostoi gej boddog ems erthen aldaagaa uhaarch, hair setgeliig ni hurguuhgui baiguushtai. nasan turshdaa doromjluulj, heruul sonsohiig yamar er huseh ve dee. ami bish, zaya bish, horvoogiin huuhnuud mundah bish dee hu hu hu huu”

  13. GegeenCom says:

    Huuhendee hundlelee aldah shig gutamshig er hund ugui.
    Hundlel hairiig n huleej chadsan bol daaj yavah l uchirtai. Daanch chadq l de

  14. hehed says:

    sorry bi thailandiin transgenderees yum avahgui

  15. CyBd says:

    Niitlel taalagdlaa. Bas bodoh l asuudal.

  16. еспри says:

    heterhii neg taliig barisan um bichij, shagdar uuruu l tiim hun baisan doljin tiim bolgoogui.

  17. hehe says:

    Cnmm gej yamar shalchignasan pizda ve. Shagdariig zuvtguud bgaa yum alga, haa haanaa anhaarval zohiltoi zuils bii gedgiig l gargaj. Avahiig ni avaad hayahiig ni hayaj suraach.

  18. cnmm says:

    Harin aaw n tsoohon hajuud n bdag buyu uzegddeggui bolohoor etsgiigee huuhduud n sanaad unsuulj bna gej bodogdohgui bna. uu? geh gesen. dashramd helehed ene kinonii tom ohin n manai hamaatan

  19. cnmm says:

    za manai thailandiin tsergiin transgenderuud nemeed demjeed bicheed bgaarai 🙂 chi hogshin bolood esvel hetsuu uye bval aawiigaa bish eejiigee bodoh magadlal ondor shuu. odoo nastai erchuudiin yaria tv-eer haraad bgaarai ted aawiigaa dursaj uilj bna uu eejiigee dursaj nulims n garch bna uu? bugd eejiigee yarihad nulims n gardag. manai aaw hurtel nas ondor bolood ireheeree eejiigee zuudleed bna gedeg. sanaj bna gesen ug. eej hun bol uhsen hoinoo ch ur huuhdee hogshin bolson ch zuudend n zurag bolj uzegdej huuhdee taitgaruulj chadaj bna.

    hend hairtai ve gedeg zaaval unselteer ilreh zuil bish. yalanguya droniihond bol… huuhduud n eejdee unsuuldeggui geed ted eejdee hairgui , hairtaigaar n aawdaa unsuulj bna gej dugneed bgaa hund helehed. eej n bainga hajuud n bdag bolohoor ted eejiigee bhgui bh yamriig medreegui bgaa. Harin aaw n tsoohon hajuud n bdag buyu uzegddeggui bolohoor etsgiigee huuhduud n sanaad unsuulj bna gej bodogdohgui bna.

  20. hehe says:

    hunii olj haraaguig harsan bas l zevuun analysis bna shuu. Yer ni tegeed er ch bai em ch bai urmaar negnee tetgeed, sanaj sedsen zuiliin demjdeggui yum gehed uguisgehgui baih chuhal yum bna daa. Hervee ter zuil ni chamd gai bolohgui bol ter shuu dee.

  21. yooyo says:

    Bas l zuv untsuguua ni harj surgamjtai talaasaa ni bichiye.  Bas l boduushtai shuu

  22. zochin says:

    Aa bas yahaa aldsan teneg uuriiguu ih yumnd bodoj nuhruuruu uuriiguu hundluulj asruulj nuhurtuu tunisaar bgaad hardaj zalhaagad yavuulj bgaa huuhnuud bas bgaa bgaa

  23. zochin says:

    emegteichuud bid nuhruu uursduu iim bolgodgiig uguisgehgui ee. Tegehdee anh ger bul bolohdoo aashlaj uurlaj hundlehgui haritsaagaar handdaggui. Harin amidraad ehleheer ehner hairtai bolohooroo ingeech tegeech gej nuhurtuu anhaaral tavih, anhniih shigee uurtuu halamj hussendee ug n olshrood irne. Ter uyed nuhur toohgui yadargaatai yum gedeg bdliig heden udaa gargachihval, za tegeed sanaatai sanamsargui emegtei huntei engiinees iluu bhad emegtein aash shulam l bolno bh daa. Tegeed l nuhruud shulamtai gerlechihej uur huntei suuy geed l iluu harj ehelne. Tegeed l 2 dahi ehner n bas l uuriinh n umnuh zangiin ilreliig davtahaar umnuh ehner maani, ur huuhed maani namaig geh bolov uu odoo gej bodoj ehelne. Zarim aztai busguichuud anhniih shigee nasan turshdaa nuhurtuu erhelj amidarna, harin zarim aztai nuhruud 2 dahia huntei suuhdaasetgeln suu shig huntei l uchirdag bh daa. Enennii 2 dahi az tun hovor shuu. 

  24. Busgui says:

    1 zuil bodogdlooldoo.  Shagdar er ni uheh geed emnelgiin oron deer honog toolj baih ter muchduu ene 2 huuhnii heniig ni iluu bodoh bol? Heniih ni tuhai yu gej bodoh bol?  Gangan huuhniihee tuhai gai bolson yumtai uchraagui baisn ch boloosoi gej bodhiin boluu…

  25. Доогий says:

    Hudlashu

  26. Sar says:

    bi bol nuhruu uchnuun olon jil bolson ch anhinhaaraa l hairlaj erhluulj terneesee kaif avch yavdag huun. negen heviin barigdmal uzeltei bj bolohgui shu huuhnuudee. tedniig chuleetei duraar ni bailga. huu nar shigee l erhluulj hairla. chamd unen zurhneesee hairtai l bol hezee ch chamaas yavahgui. 

  27. Setgel zuich says:

    baij boloh l huvilbar bn shu dee. er ni nuhurtuu huurtaad orilj hashgichaad bdag huuhnuud nuhruu buruutgahin orond uuruusuu aldaag ehelj haih heregtei. buduun targan, tsarai muutai bj  hartai, hair halamjgui, zalhuu bj bolohgui ee. enend bol hen heniih ni l buruu bga yum. gehdee uriig ni tarij bga humuus etsesiin etsest huuhnuud bid uursduu l bolj taarch bga biz? 

  28. unen says:

    unen unen , unen l yum bichsen bnashtee khun bur Shagdariig uzen yaddag Shagdar yagaad ingesniig boddoggui l yum bna ldoo

  29. Hi says:

    Hi? Yer ni bodoj yavhad buruudahgui l yum baina. Hosuud biye biyeniigee baigaagaar ni unelj uram zorig uguhduu joriig ni taaruulj baival boloh baih daa.  

  30. cnmm says:

    hehe yostoi ineed hurchihlee. yern l er hunii shinjee buur aldlaa. shaldar bulidar baagii nar bicheechees avhuulaad haha hereggui unshlaa. garchi zurag 2 ch todorhoi bsan l daa gehdee arai ch iim yum unshchihna gej bodsongui. thailandiin nogoo tseregt burtguuleed zogsdog ohid shig humuus bichij.

  31. zochin says:

    hen tedniig shagdar bolgood bn, hen tedniig shagdar bolgoh zam ruu tulheed bna? 
    bodoj uzsen uu? 

  32. 39тэй аав says:

    Энэ киноны эхний хэсэгт гардаг тэр салдаг хэсэг миний амьдралтай нилээн төстэй. Би айлын том ээж 3 дүүтэйгээ бага дүү гэдсэнд байхад аав маань орхиод явсан яг тэр үед энэ кино гараад л ээж үзэж ирчихэд л яг танай хөөрхөн царайт гарж байна гэж хэлж байж билээ. Үзэж эхлэхээсээ өмнө л Шагдарын талаар таагүй сэтгэгдэлтэй болчихсон болохоор дээр бичсэн зүйлсийг нээх анзаарч харж байгаагүй юм байна шүү. Тэгээд л ер нь зурагтаар гарч байвал анхны ойлголтороо л ерөнхий үзээд л явчихдаг юм байна шүү.

  33. zochinBJ says:

    Negiig bodogduulj l bna daa ene niitlel. Orchin uyeiin zaluus bas davramtgai gedgiig davhar bodoj yavah heregtei. Er nuhruu hundlelgui yaahav. Ali boloh baigaagaar ni hairlah heregtei. Gehdee… zarim zaluus ene nmg hundleh yostoi gesen shig dord uzej ehelvel asuudal uur.bolno. 

  34. bbbb says:

    emegteichuudiig tugs bailgah geegui bailgui dee, tehdee doljin shug har yar geed l haritsaad bval hezee negen tsagt shagdar l uusne. tehdee hun bur uuruur bodoh bh l daa, er ni hosuud bie bienee oilgoj demjdeg l bh heregtei, teershaasan haritsaa ugaasaa angal l uusgeh bh daa

  35. nar sar od says:

    Одоо тэгээд юу гэсэн үг үү. Хүүхдүүдээ өсгөнө. Гэр орон ахуй амьдрала авч явна. Бас нөхрийн сэтгэл санаанд тааруулж амьдрах хэрэгтэй болж байна. Гэгээн мариятай л суувал нэг сэтгэл хангалуун явах юм байна л даа. Төгс төгөлдөр байлгах гээд ядчих юм. 

  36. Niitech zaluu says:

    Тийм шүү. Энэ нийтлэл маш их таалагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.