Би бүр юу ч ойлгохоо байлаа

couple_upset_freedigitalphoto_ID-10044279

Хүний амьдрал гэдэг их сонин шүү. Би эхнэртэйгээ 1998 онд танилцаж үерхээд салж нийлж явсаар 9 жилийн өмнө гэрлэлтээ батлуулсан. Би багын хартай, бусдаас харамладаг байлаа. Гэхдээ зарим нэг хардалтын өвчтэй хүн шиг бол биш ээ. За тэгээд гэр бүл болоод залуу хүмүүс шоу цэнгээн хийхийг алийг тэр гэхэв найз нөхөдтэйгөө уулзана гэхэд нь би ер хорьдоггүй байлаа. Сүүлдээ шоу нь ихдэлээ. Би уурлаж хэрүүл болно биз дээ. Тэгсэн өөр залуучуудтай уулзаад байсан байгаан. Би ч совинтой ядаж байхад. Надад хэлэхдээ чамайг хий хардаад байхаар чинь өөр хүнтэй уулзмаар санагдаад байдаг юм гэнэ. Тэгэхдээ би унтаж хэвтээгүй гэж байна шүү. Ямар хажууд нь хараад зогсож байсан би яаж мэдэхэв.

За тэгээд хэсэг хугацааны дараа эвлэрлээ, ойлголцолоо. Тэгсэн дараахан гадагшаа сургалтаар явахаар болов оо. За миний найз яваад их юм сураад сайн яваад ирээрэй гээд л явууллаа. Тэгсэн нэг орой утасдаад утсаа авдаггүй бүр ядаад тэр шөнө чүй ай л нэг юм өнгөрлөө. Тэгсэн маргааш нь яриад хамт явсан хүүхдийнхээ эгч дээр очиж хоноод цэнэг дуусаад утас унтарсан гэнэ. За гээд л итгэлээ. Харин тэр үед би эхнэрийн Facebook нууц үгийг мэддэг байсан юм. Шөнө хаягаар нь ороод байж байсан чинь очсон газар байдаг байдаг бололтой нэг залуу сайнуу хонгор минь миний амь амьдрал энэ тэр гээд ороод ирлээ шүү тэгэхээр нь эхнэрийнхээ өмнөөс болоод бичиж гарлаа.

Тэгсэн өчигдөр хоноогүй шалтгаан нь тэр залуутай хамт байсан, хоносон байгаа юм. Тэгээд л би гэдэг хүн улаан галзуу юм л боллоо. Гэхдээ тэр залуутай унтаж хэвтээгүй юм шиг байгаан бичээд байсан чинь. За тэгээд удаагүй гэртээ ирлээ бөөн хэрүүл. За тэгэж байгаад дахиад л эвлэрлээ. Тэгсэн ер нь бол саяхнаас надаас сална гэж байна. Нээрээ бид охин хүү 2-той нэг нэгээр аваад сална гэж байна. Би ч сал салий л гэлээ гэхдээ яг үнэндээ салахаар бол надад их хүндээр тусах юм шиг байна. Яахаа мэдэхгүй л ингээд бичиж сууна…

12 Comments

  1. MR.$ says:

    сал сал сал. чи хожно…

  2. ganbaa says:

    Хүүхдүүдээ салгаж л тэнэгтэв дээ.

  3. zaluu says:

    iimerhuu shulamnuudiig chimeeguihen shig zailuulchuul deer bdg yum doo. huuhnuud iim yum bichsen bol comment chid sal sal gej bhgui, er hun bichsen bolohoor er ni buruutai bolgood bicheed bgaa biz. 

    umhii bugs ruu ni hurzdeed huuguud yavuul. al ni zagatnasan iimerhuu yumnuud hezee ch zasrahgui. 

  4. owl says:

    za hu er hun yum bol sonsoj bai ta hoer zaaval salj hairan saihan ger bulee ingej uren taran hiij yahnuu? chi ehnerteigee sai yarilts, chi yariltsahaasaa umnu bitgii hereldeed bai chi ih turgen aashtai muu sanaatai hun baina, untahaasaa umnu eldevin yum bitgii bodood urguulj setgeed bai, ta hoer xh yahav tegeed erguuteed yavad baij bolno, ur huuhdee bod er hun yum bol uchiriig n olooroi chi aav eejeesee asuu

  5. edmondhamilton says:

    Za  ene ch arai dendnee tegj yvj bgaa huniig avch uldmeer bnuu nudee neegeech herev nadad iiim ym  tohioldvol bi bol zuger shuud asuudalgui salna chi tenger nurah gj bgaa ym shig sanagdaj bgaa baih gehdee tiim uildel gargaj bgaa bol zuger bayrtaishdee zaluu muu bnaa

  6. Oh god!!! says:

    YAG YUGAARAA HUNDEER TUSAH GEED BNA ediin zasgraa bol oilgomjtoi …ESWEL GURIIHEES OOR ARGAGUI ?

  7. ммм says:

    чи л өөрөө зөөлрүүлж бичсэн болохоос нилээн хартай юм биш үү, тэрнээс чинь залхсан байх

  8. kjh says:

    sonin yavdaltai huuhen be, huuhed nuhurtei hun baij yuuuun huntei uulzaj altsagnaj yavah be, chi neg l trolldood baina daa

  9. Medusa says:

    Хардахын оронд итгээд үз дээ. Харин итгэл рүү ус цацвал тэр угаасаа хэзээ ч чинийх байгаагүй гэсэн үг.

  10. Sonirhogch says:

    Яах гэж элдэв юмийг нь уншиж зовов доо мэдэхгуй байвал амар ш дээ

  11. Mm says:

    Chi ehnertee itgedeg bol ehner chin jargaltai amidral chin saihan bh bish bsan gejuu? Iim hunii dergedees emegtei hun zugtalgui yahav. Chi tehdee bagiin hartai (ha ha, bagiin duuldag bsan gej bgaa bishdee) bol uuriiguu hyanaj chadahgui tavilan chin todorhoil yum bna l daa. Salah shiidver ni hurtel teneg, 2 huuhdee salgaj amidiin hagatsald unagah yum biz dee. Malnuudiig chutgur avag, huuhduudiig ni l uruvduh yum.

  12. zaluu says:

    зээ зайл өө гэж чамд хэлье. Нууцын төлөөс гэж энэ дээ. Үхсэн үлийгээ хийж нууц үгийг нь мэдсэн юм. Хэрвээ мэдээгүй байсан бол эхнэрийнхээ нууцыг мэдэхгүй байх байсан. Мэдээгүй учраас жаргалтай байх байлаа. Одоо үйл лайгаа эдлээд үхэж далд ор мэдээ. Нууц бүхэн төлөөстэй байдаг юм. Чи мдэх ёсгүй зүйлээ мэдсэн учраас салалт гэдэг төлөөсийг авч байна. хохь чинь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.