Чин сэтгэлээсээ охин, дүү шигээ бодож зөвөлгөө өгөөч гуйж байна…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би бол өсвөр насны 18-тай охин, хүнтэй өмнө нь ойролцоогоор 1-2 жилийн өмнө үерхсэн найз банди маань шалиг болохоор нь салсан. Одоо миний араас нилээн хэдэн залуус гүйдэг нас ижил, гэхдээ тэд нар дундаас яг таалагдах хүн гарч ирэхгүй юм. Хэн нэгэнтэй нь сайхан үерхэе гэхлээр юуг нь харч үерхвэл дээр вэ?

Гэхдээ би зүгээр дэмий цагаа үрэх биш хамтдаа ирээдүйгээ бүтээх ер нь бол нөхөр болох хүнээ хайж байгаа юм л даа. Хүний заяаны хань гэж ямаршуу байдаг юм бол хараад л шууд татагдаад хайрладаг байх тээ алдаа дутагдлыг нь ч харахгүй. Би бас тэд нарыг бүгдийг нь сайн мэдэхгүй болохоор бүгдийг нь түлхэхгүй боломж олгоё, сайн хүнийг алдчихвал яах вэ гэж бодоод байх юм.

Анхны хайр бүх л зүйлсээ нөхөртөө зориулая гэж боддог юм хүнд хань болох хүн ер нь ямар байдаг юм бол, яаж таних вэ? Аав ээжтэйгээ иймэрхүү сэдвээр ярилцаж чадахгүй юм. Чин сэтгэлээсээ охин, дүү шигээ бодож зөвөлгөө өгөөч гуйж байна…

32 Comments

  1. мөнхөө says:

    бага ангид байхад дээд ангийн охидууд хөөрхөн харагддаг байлаа, ахлах ангид ороход нөгөө ангийнхан сайхан харагддаг боллоо. их сургуульд ороод нөгөө 10 жилийнхэн цаашаа л болдог юм билээ. ажилд ороод ажлынхан, нэг салбарынхан хамаагүй илүү санагдаад эхлэх жишээний.  гэх мэтээр мэдлэг, мэдрэмж, ахуй байдал, ертөнцийг үзэх үзэл тогтоод, дээшлэх тусам л өөр зүйлд хүсэж тэмүүлдэг. тийм болохоор жаахан хүлээхэд юу нь буруу гэж.
     

  2. badboy says:

    Bolor N сайхан зөвлөгөө өгчээ

  3. Ambaga says:

    18 gesnee yun zayani hani ve! Chinii odoo bodoh zuil chn er hun bish erdem nom, surguuli soyol huuhed min!!!!!! Dvv min baisan bol yas mahand chin helehsen!

  4. Зочин says:

    Хүмүүс заяаний ханиа хайхад эрт байна гэж худлаа хуцаж байгаа юм шүү. 18-тайд чинь эрт байна гэнэ. 19-тэйд ч эрт гэнэ. 20,21,22 эрт байна гэж байснаа 23 гэхээр яанаа хөгширлөөшдээ хүн амьтантай танилцаж явахад яадаг юм гэж тэнэгтэнэ. Ер нь юм юмаа л амжуулсан нь дээршд. Мэдээж шууд заяаны ханьтайгаа учирахгүй байх тиймээс завсрын туршлагаа суугаад, заваар нь бусдыг нь хийгээд яваач.

  5. тархи says:

    Хань нөхрийн тухай бодоход арай л эрт байна.Ийм сайхан насан дээрээ сурч боловсорсон нь дээр.Мэдээж чамтай ойролцоо насны хөвгүүд амьдрал авч явах ямар ч боломж байхгүй.Ээж аавынхаа л гарыг харна.Яахав сайхан үерхэж болох юм.Хамгийн гол нь бие биенээ гэсэн хувиршгүй хайр, сэтгэлийн мэдрэмжээ дагаарай.

  6. Энх says:

    Ер нь бол улам судрыг нь сайн хар гэр бүлийнхэн нь тэр тусмаа аав ээж 2 нь хоорондоо ямархуу харилцаатай гаас их юм шалтгаална. 

  7. Uhtlee Unench says:

    Хамгийн түрүүнд чи бодлоо цэгцлэ. Гэгэлгэн бодож байгаа чинь буруу бишээ өсвөр насанд байдаг л юм. Тэгээд чи өөрийгөө хир зэрэг авч явна чамайг тийм хүмүүс л хүрээлнэ. Нөхөрт гарах гэдэг чинь чи бодож төлвөлж байсан зүйлээ амжуулах ёстойгоо хийчлээ гэж үзсэн үед л яригдвал сайн шүү дүү минь. Унтаж хэвтэх, онгон онгон биш гэдэг тухай ойлголтыг арай өөр өнцгөөс хардаг бол. Чиний гарт энэ бүхэн бүгд байна. Хэн ч шийдвэр гаргахад чинь нөлөөлж чадхааргүй өөртөө үнэнч бай гэж хэлий даа. Хүний ятгалга, зугаа цэнгэлийн дон яавч сайн юманд чамайг хүргэж өгөх зам биш шүү. Миний дүү…

  8. hondlong says:

    za ohin duug bol shuud sur l gene oor yu ch zovlohgui. harin hondlongiin baagiigiin zugees bol naad nasand chini gerledeg hun gerleh hun gej bodoj haij yavdag hun howor. ooroor helbel aldah magadlal ondor gesen ug.

  9. annabelle says:

    Hervee ahij 18nasandaa ochij boldog bol, bi hamgiin turuund surah bsn. Buruu humuustei niilj arhi dars uuj, zaluuchuudtai zugaatsaj bsnaa butsaaj zasch boldog bol odoo bgaagaasaa iluu bair suuri ambiitstai bh bsn bh. Ali sain saihan ruu temuulj, deeshee temuulj tuhain ueiinhee amjiltand tsadaj olson munguu tsatsahgui amidrah blaa. Odoo yahav dundajaas deeguur amidardag ch bas l surch hudulmurluh zuil ih bn. Daanch emegtei hun gdg hetsuu huntei suusan l bol yag neg joohon huuhed archilj bgaa ym shig, ym ymiig ni hiij guiseer btal uuriiguu ch martah ym. Hairtai bolohoor l tgdg bailgui . Manai duu 18tai odoo ene jil ih surguulid orj bgaa. Duu deeree chamaig tusuulj bodoj uzlee. Denduu baga balchir genen tsagaan chamaas yalgaatai ni duu maani ireeduigee ih bodoj , ajil mergejil, kareer huuh yanztai. Huntei hezee suuh bodoltoi bna gj asuuj uzlee, uuduus yooo yun huntei suuh, ajil mergejiltei bolj , ambits kareeraa ehleed huuh min. Uuriinhuusuu iluu uur hunii huvtsas ugaaj chadahgui genee. Tghleer chi minii yu heleh gd baigaag sain bod. Bolomjtoi bol sur, bolomjgui bol ajil , mungu ol surgaltiin tulbur hii.28hursen hoinoo nuhriin ay bod

  10. N says:

    Yug n harah ve gevel uhamsariig n gene de. Ene ih orgon utgatai l da. Hair setgeltei uchrahaar hunees asuultgui setgel zurh medruuleed ogoh bailgui de. Gerleltiin huvid harin 25 orchim nas zugeer sanagddagiin (zav cholootei deeree surch medne, turshlaga suuna, zugaalj hogjih heregtei)

  11. huyg says:

    Gegeen tegj shaaj bolohgui shuu ooriihoo bodliig l yarih yum da

  12. zochin says:

    ene humuus chin yasan sonin ym be bi lav 18tai anh ehnerteige taniltsaj bsan tegeed 22 toidoo suugaad huuhed gargasan odoo 28 hurch yvna saihan l bna biy biydee hairtai halamjtai heveerei 

  13. GegeenCom says:

    25 hurtelh nasnii zaluust avgai bish boovnii zugaa l heregtei yun amidral bosgoh chadal chansaa manatai bga

  14. зочин says:

    Чиний насан дээр хөвгүүд тэгээд л байдаг юм.Чамайг л гоё хөөрхөн болохоор биш гэдгийг ойлгоод одоо хичээлээ хийж,ядаж их сургуульд.орчихоод эр хүн.хань бод.Дуугүй хичээлээ.хий чи,Би иймэрхүү охидыг таарахаар нэг л эвлрэхгүй сонин огшоод ирдэг.Юундаа яараа вэ.пээ 18  наснаас ирээдүйн нөхөр хайгаад эхлэхээр юу бодож,сурч явсан байх вэ.Буруу буруу нялцагнаад байх юмгүй шууд л хэлэхэд ийм байна.Миний хүүхэд 18 хүрчихээд хичээл номонд биш,ямар эрийг сонгох вэ гээд хүнээс асуугаад байж байхгүй гэдэгт итгэдэг.Би өөрөө хичээлээ л хийдэг охин байсан ,тэглээ гээд буруудаагүй.Надад хүнтэй адил мэргэжил,ажил байна.Би чиний сонирхоод байгаа  үерхэлийг хамгийн сүүлд тавьсанч алдаагүй оносон.Ойлгож уншаад тэнэгтэлгүй толойгоо цэнэглэ

  15. Sun says:

    Ажлаа хийгээд л байж байхад хайр хажууд байдаг юм.

  16. Xoxo says:

    Minii duu amidrald yarah hereggui gol n aldahgui bhiig hicheeh heregtei shuu. Saihan zaluu nasiig zov unelej tsaashdiin amidralaa odoonoos tolovlon tuuniihee toloo zutgeh heregtei. 

  17. gotsoo says:

    chamd busgui hund bh nanidin zuil chin bga bololtoi. ter nandin zuiliig anhnii hairttaa bish hanidaa ogooroi. yahaw huniig harj bgad taalagdwal vyerhej bolno. harin hania songohod aria ert bna. suuh gej yarah yordooch hereggui. ehleed n tuuniihee buh zuiliig sain gech n harj tanih hereetei dotor gadnagui shu de. ternii daraa suuh uguigee shiid harin suusnii daraa jinhen nudee aniad ewlerch amidar. amidral iim l bdgiin. tegj bj l ger bul orshin togtnodog. uyerheed dor hayaj 4 jil bolooroi tegj bj hania mun bishiig n shiid. ger bul bolson ulsuud yor n 5 jil bolj bj biye biye oilgoj yag ger buliin bdald shiljin eswel salalt ugui yumaa gehed biye biyneesee zalhaj, huuralt bii boldog tiim bolhoor shan hanitai az jargalaar duuren ger bultei boliil gej bga bol bitgii yar. za tegeed amjilt amidraliin zam chin dardan bg de. duu min

  18. буян says:

    Ирээдүйдээ ямар хүн болмоор байна. Тэр зорилгоо тодорхойлоод суралц. Хайр дурлал, нѳхѳр сүүдэр ярихад эрт байна. Үнэхээр санаанд чинь таарсан хүнтэй болмоор байгаа бол ѳѳрѳѳ эхлээд ѳндѳрлѳгт хүр. Тэр ѳндѳрлѳгт чинь нэг хүн чамайг хүлээгээд байж байгаа. Одоо ийм эрт хайр дурлал гэж гүйгээд голдуу алддаг л юм. Нэг бол эрт хүүхэд гаргана эсвэл шархалсан зүрхтэй хоцорч зорилгоо мартан хайраар ѳвчилсѳн юм болно.

  19. kkk says:

    bugdeerentei shaalts gej kheluulekh geed bga yum shig bna 
    Tegeed uzekhgui yu khen ni sain taviulsantai ni amidar kkk
    Jaakhan yum baij er bodokhoos uur yumgui zavkhai amitan l bnadoo yavj yankhan bol

  20. Бурхан л мэднэ дээ says:

    Сайн хань ижилтэй болох чинь эцэг эхийн чинь буян заяа, энэ биений чинь аман хишиг л мэднэ дээ. 

  21. Gravatar says:

    Ахын дөө !!!!!! 25 хүртлээ энэ тухай март, тэр сонгох гээд бгаа нөхдүүд чинь тэр үед очоод эргээд харахад шал өөр санагднаа. Юу юугүй волохгүй эрхтнээрээ оролдож волохгүй. Сур, өөрийгөө хөгжүүл.

  22. 39 тэй аав says:

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе. Болор Н болон Эзэн нь чи гээд маш сайхан сэтгэлээсээ зөвлөгөө өгчээ. Тэдгээрийг дахин дахин уншихад санаа авахаар зүйлсийг бичжээ. Монголчууд ярьдаг да.

    Насны залууд эрдэм сур

    Нарын эртэд малаа бэлчээ гэж

    Ирээдүйн амьдралдаа одооноос санаа тавьж байгаа нь сайн хэрэг гэхдээ эмэгтэй хүн 22 наснаас нээх хэтэрэлгүй амьдрал зохиож үр хүүхэдтэй болоход их зүгээр юм шиг харагддаг. Тэр хүртэл сураад мэргэжил эзэмшээд ав. Болж өгвөл мэргэжлээрээ 1, 2 жил ажилчихвал их зүгээр л юм шиг билээ. Амжилт хүсье.

  23. kkk says:

    18tai geheer ta nar neeh joohon yum gej bodood bn. Naaduul chin ta nariin ueiin ert uridiin 18 tuud bishee. Sanaa manaa baigaa baidal, sex mex n tanariin ueiin 25,26 tai huuhnuud shu

  24. ganbaa says:

    Сурах чухалаа чухал. Сайн мэргэжилтэй, мэргэжилдээ эзэн болох бүр ч чухал. Гэхдээ хүний амьдрал аз жаргалтай байхад амьдралын хань чинь хэн байхаас их шалтгаална. Чамайг юу юугүй нөхөр хайгаад байна гэж бодохгүй байна. Зарим хүмүүс тэгж ойлгоод байх шиг байна. Залуучуудтай юу юугүй дотно харьцаанд оролгүй, бие биентэй нь уралдуулалгүй үерхэж болзоод явж байвал хүн таньж сурах юм даа. Хүнийг таньж сурах гэдэг нарийн мэргэжил эзэмшсэнээс дутахгүй амьдралд хэрэг болдог зүйл дээ.

  25. Хатан says:

    Ээ дүү минь яагаад ийм юм бодоод явж байдаг юм бэ дээ?! Чи хичээлээ сайн хийгээд, сайхан сургуульд ороод өөрийн хүссэн ажлаа хийгээд явж байхад сайн хүмүүс чамайг тойрон эргэлдэнэ дээ. Одоо ирээдүйг хамтдаа босгох хүн биш өөрийн ойрын ирээдүйг төсөөлж, төлөвлөж хичээдэг үе юм шүү дээ. Чи өмнө нь үерхээд үзсэн болохоор үерхэл гэдгийг мэдэрсэн байна. Хэрвээ сайн хөвгүүн байхгүй бол үерхэхгүй байсан нь дээр. Эгч нь ингэж л зөвлөе. 

  26. Ezen ni chi says:

    Deer garhaar nam door baihad ondor, ene bol amidral. Harin chinii amidraliin ezen ni bol chi. 
    Saihan bailgahuu muuhai bailgahuu gedgiig chi ooroo l medne. Hen negend tolgoigoo medyylcheegyi l bol. Amidral bol saihan bas muuhai. Ongotei bas ongoggyi. 
    Jargaltai, zovlontoi. Bayrtai gunigtei. Nulimas dyyren mortloo bayraar bas dyyren.
    Er ni bol onisog. 
    Amidral iim baidag geteg todorhoiloltiig heleh hetsyy. Yagaad gevel chiniih miniihees oor. 
    Gehdee heden barimtlah zarchim baij bolno.
    Jishee ni Sain hanitai bolood byh bie zoriulna gej shiideed teriig neg zarchimaa bolgoj bolno.
    Gehdee ene ni ter yildeldee bish chi zarchimaa bolgoh heregtei. Tegehiin tuld chi ter yildel garah yr dyn bas zamdaa taarah saihan mortloo gashuun olon davaag tesch garah heregtei bolno.
    Ter hyniig olno gedeg ni bas yarivigtai. 
    Yagaad gevel chi sain hyntei dotno baij yzej baij l sain gedgiig ni medne. Gehdee ter ni dandaa sain baina gesen yg bas bish. Hyn bold sul tal bi.
    Ter sain burhan shig hyn ni sanaandgyi negen teneg yildleer chinii yzen yaddag hyn boloh magdlaltai. 
    Tegeheer tun hetsyy, gehdee saihan ahiad l bas muuhai. 
    Chinii hen be gedgees hamaarna. 
    Muu hyn gedeg ni mas ter chigeeree muu hyn gesen yg bish, zov tylhyyree olvol teriig tengeriin amitan bolgoj ch bolno. 
    Esvel haralgan yildleesee burhan shig hyniig gomdoogood gudamjind gargah ch bolomjtoi.
    Amidral tiim l bayan. 
    Tegeheer chi ooroo tanilts. Amidraltai. 
    Etsesdee chi ooroo l songoltoo hiij zovhon chi ooroo terniihee sain ch bai muu ch bai yr dyng yyrne. 
    Harin terend beltgeltei bai.
    Zarimdaa ter hariutslaga ni ih hatuu. Zarim ni daalgyi ovdog sohordog.
    Saihan medee ni iu geech. Ternii gol ezen ni chi. 
    Hysvel chi saihan bolgono. Es hysvel muuhai bolgoj bolno. 
    Busdiig hyndel, busdiig hairal, busdiig bayraluul, busdad tusal, busdad sanaa tavi, busdad tsag garga. Gehdee medremjtei bai. Heregtei ygyigee nyagtal.

    Amjilt!

  27. GegeenCom says:

    Ehleed minii duu uuriiguu oloo uuriiguu sain tanij med yund durtai yamar hun taaldag yahaar bayarlaj durguilhdeg yamar haraktertei ve gee ehleed olj med daraa n tiim hund taarah zaluus iim iim uzuulelttei bh yostoi n daraa n medegdene. Odoohondoo chi uuriinhuu yamriig ch medq bj yanz yanziin hunii tur zuuriin togloom naadgai l bolood duusna. Tegeed ch odoohondoo chi tuuhii bn myaa bga hen ch 18-tai amidral medq ajil turultei eseh n todorhoigui yu chadah n medegdehgui yaj amidrahaa ch oilgoogui gariig avgai bolgochii gej husemjlehgui shuu dee ehleed hunees guigaad bhaargui uuriin gesen erdem chadlaa zulgej bgd uuriiguu hoollood huvtsasladag bolchih daraa n ter ger bul ur huuhded iluuchleh tsag bolomj yarigdah n haashaan gehees uuruu ayagui bol aav eejiigee zulgaadag hugshin bacaan l bga blgui bas neg uur shigee hugshin bacaan avchirch eceg eheeree chiruuleed deerees n gedsee chirchuyl za tegeed buur unguruu.
    Yund n yardgiin ahiad 10-aad jil uuriiguu hugjuulj uuriiguu tanij med uurtuu cagaa ur buu buteh butq zaluustai huuculd hairan zaluu nas ahij oldq shw

  28. Bolor H says:

    Зааа 18-тай цэцэгшиг охинд юу гэж хэлмээр юмбдээ. Заяаны хань нөхрийн тухай бодоход дэндүү эрт байна юуны түрүүнд. Заа тэгэхээр найз(залуу биш) бандийн тухай хэлэхэд. 
    1. Тамхи татдаг, татдаггүйн мэдэх. Мэдээж пиво орно. (зарим нэг нь 9дүгээр ангиасаа хойш ёстой тасралтгүй alcohol угжаад бга хүн бна цаана чинь)
    2. Ном уншиж байна уу? эсвэл кинотеатраар зүгээр хэсээд байна уу гэдгийг нь анзаарах(кино үзэхдээ хүртэл учир утгатайг нь үзэх хэрэгтэй тэрийг нь сонс. Мэдээж энд PC болон Console нтр орно шүү)
    3. Хараалын үгийг зүгээр энгийн үгшиг хамаагүй хэлдэг үгүйг нь хар, мөн шүлсээ хир их хамаа замбараагүй нулимж байгааг нь анзаар(заа тэгээд гудамжны улсууд л ингэдэг юм ихэвчлэн)
    4. Охидын хамгийн дуртай сэдэв болох хувцасны тухай одоо ярилцъя гол нь загвар хэв маягтаа биш, үнэтэй пүүз гутал, өмд тэлээ, утас хувцас хир үнэтэй байх нь ёстой хэнд ч хамаагүй гол нь хир даарамжтай цэвэрхэн өмсөж эдэлж чадаж бна вэ гэдэг нь л гол. (мөн сонсдог хөгжмийг нь анзаар)
    5. Дүүтэй ахтай эгчтэйг мэдэх. Хир таарамжтай тэд нартайгаа харилцдагийг нь хар, сонс, мэдэр.
    6. ……………………….. Маш олон зүйл бичиж бас хэлмээр байвч хүмүүс үргэлжлүүлнэ биздээ.
    Хамгийн гол нь миний хэлэх гэж байгаа зүйл бол 18-тай охин зүгээр л сурч мэдэхийг, номын сайхныг найз залуугаараа сонго. Сонгосноороо хэзээч алдахгүй ийм насан дээрээ.  Ааа муусайн найз залуучуудыг 21 22-оос хойш хай…  

  29. dfgdh says:

    18-taidaa taarsan hunteigee gerlesen hun howor bh. chi teg bodoj bayvch nogoo huis chini oor. odoo bol naaduuliin chini id zugaatsdag nas yun gerleh.

  30. egchmed busgui says:

    ireeduitei zaluu songosn ni deerdee dvv mine.jisheelehed surlaga saitai,idevhi sanaachlagatai hol yvah magadlaltai hun songo.tiim hun oldohgui bval chi uuruu dood tuvshind yvj bn gj oilgoh heregtei 

  31. Sss says:

    Ehleed sur. Medlege bolovsrol soel bie setgel Sanaa geed buh yum chin jigdreed uhaan suugaad ireheer busdiin zuvulguuguigeer setgel zurh chin heleed ugnu. Dugui duguigaa oldog gedeg shig Her chi sain bolovsrono ter hereer Sain huntei taarna.

  32. Жиргээч says:

    Заяаны хань хайхад хамаагүй эрт байна даа, тэрний оронд өөрийгөө хөгжүүл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.