Хүн өөрөө л хичээхгүй бол бурхан дэргэд нь байсан ч нэмэр болохгүй бололтой…

content_1468713_315051165368955_7867622863721288319_n

Ядарч байна яг яах ёстойгоо мэдэх юм алга. 35 настай эмэгтэй 2 хүүхэдтэй. Нөхөр маань сэтгэл гутрах өвчнөөр өвдөөд 2 жил болж байна. Аж амьдралаа авч явахын тулд өглөөнөөс орой хүртэл борви бохис хийлгүй ажиллана. Захиралдаа загнуулна, төлөвлөгөөнд шахуулна. Хүүхдүүдээ сургуулиас авна, гэртээ хүргэнэ, гэр гэж нохойн оромж шиг юм байна. Хоол ч үгүй цай ч үгүй, за тэр хоол цай нь ч дүүрч гэхэд ядаж өөдөөс инээмсэглэсэн инээмсэглэл ч үгүй. Ярвайсан, уйтгарласан, амьдралаас уйдсан, үхэл эрэлхийлсэн хүн намайг ширтсээр. Хоёр хүүхдээ бодооч ханийгаа бодооч гэж мянга хэлээд ч нэмэр алга. Үхэл л энэ хүнд хэрэгтэй бололтой. Үхмээр байна гэж хэлэх тоолонд нь үр хүүхэд бид 3 ямар ч үнэ цэнэгүй мэт санагдаж, амьдрал ямар ч утгагүй санагддаг.

new_banner

Хичнээн ч удаа тэр хахир хөндий хүйтэн үгэнд нь гомдож уйлж суусан юм бүү мэд. Одоо нулимс ч гарахаа байж дээ. Заримдаа ч хүүхдээ тэврээд гэртээ ороход түүнийг амиа хорлочихсон байх вий л гэж айх юм. Хүн их муухай юм боддог юм билээ. Эхлээд аль болох үхүүлчихгүй байх юмсан, хамт амьдрах юмсан гэж боддог байсан бол цаг хугацааны эрхээр итгэл алдарч ядаж үр хүүхдийнхээ дэргэд, гэр орондоо амиа хорлож нүгэл битгий хийгээсээ л гэж боддог болж. Хэзээ нэгэн цагт энэ хүнийг амиа хорлочихсон гэх мэдээ сонсвол зочирдохооргүй л боллоо.

Сэтгэл гутралд орсон хүн гэр бүлээ битгий хэл өөрийгөө ч анхаардаггүй бололтой. Жин нэмж, бие хаа нь язарч, бүр өмхий үнэртэнэ. Бос шүдээ угаа, бос усанд ор гэж гуйж байж нэг юм хөдөлгөнө. Гаръя оръё кино үзье, юм үзье гадуур гаръя гэх тоолонд эсэргүүцнэ. Гэртээ дээшээ хараад хэвтэх эсвэл фэйсбүүк ухаад л сууж байх бололтой. Өнөөдрийнх шиг ийм новшийн бороо уйлангартсан өдөр бол амиа хорломоор байна гээд л хэвтэж байгаа байх. Яаж хоёр хүүхдээ аваад харина даа л гээд яс хавталзаад сууж байна даа. Хүүхдүүд маань хоёр хүү тулдаа л тэсэж байх шиг, хоорондоо тоглоод л шулганалдаад л. Хаа нэгтэй аавыгаа тоглоё гэж гуйх боловч аав нь хөдлөх шинж алга. Бүр залхсан янзтай харна. Охин үр байсан бол яана даа л гэж бодох юм. Зайлуул хөвгүүд юмдаа л гэж сэтгэлээ тэвтээх юм.

Заримдаа ч энэ үйлийн үртэй амьдралаас би өөрөө түрүүлээд явчихмаар санагдана. Гэнэтийн осол аваар гараад үхчихдэггүй юм байх даа л гэж бодно. Намайг үхээд өгвөл энэ хүн нэгийг ухаарч нөгөөг ойлгох юм болов уу бүү мэд. Үр хүүхдэдээ л хоргодох юм гэтэл энэ хүн яаж ямар амархан аргаар үхэх вэ л гэж бодож суугаа байх даа. Заримдаа энэ бүхний буруутан нь би юм шиг л санагдана. Үнэндээ ээж аав нь бараг надаас болсон гэдэг юм билээ. Энэ хүн ингэж өвдсөн, ингэж аашилж байгаа нь миний буруу бололтой. Сэтгэлийн тэнхээгүй эрх танхи өссөн хүний хүүхдийн амьдралын зовлон даахгүй байгаа нь миний буруу байх аа. Болдог бол өмнөөс нь өвдөж, өмнөөс нь үхмээр санагдах юм.

Ажилгүй, амьдралгүй, үр хүүхэд ханиа гэсэн сэтгэлгүй, үхье л гэсэн бодолтой хүнийг харж 2 жил амьдрахдаа үнэндээ үс минь бууралтаж нүдний минь гал унтарч байх шиг. Одоо энэ хүн надад үзүүлэх зовлон нь нөхрийнхөө толгойг залгисан бүсгүй, үр хүүхэд нь насан туршдаа галзуу өвчтэй новшийн үр хүүхэд гэж адлуулах л дутуу байх шиг. Хичнээн олон эмнэлэг, хичнээн олон бөө лам, сэтгэл зүйчээр явсан юм бүү мэд. Хүн өөрөө л хичээж, өөрөө л өөрчлөгдье, өөрөө л энэ заваан өвчнөөс салах юмсан гэж тэмцэхгүй бол Бурхан дэргэд нь байсан ч нэмэргүй бололтой. Өөрөө нэг ч тэмцэл, зүтгэл гаргахгүй хирнээ бусдыг буруутгаад суухад яаж өвчнөөсөө ч салах вэ дээ.

Сүүлийн үед юун секс, юун хайр, эр хүний тэр дулаахан тэвэр дүүрэн хайр нь хэзээ дуусчихсан юм болдоо бүү мэд. Хамгийн сүүлд хэзээ секс хийснээ ч мартаж орхиж. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн дэргэдэх хүмүүс хамгийн түрүүнд сэтгэл гутралд орж, хамгийн түрүүнд үхэцгээдэг гэсэн, бараг үнэн байх аа. Ханилсан ханийхаа толгойг залгисан, үр хүүхэд минь галзуурч үхсэн аавтай л гэж хэлүүлэхгүй байхсан. Иймэрхүү сэтгэл гутралын өвчнөөс яаж салах вэ? Салж байсан туршалгатай хүмүүс байна уу? Үнэндээ ийм өдөр гэртээ ч харихаас дургүй хүрч сууна. Яах вэ?

58 Comments

  1. сэтгэл says:

    Та 35-тай гэхээр нөхөр чинь 40 орчим насных байх. 40 эргэм насны эрчүүдэд mid life crisis буюу дунд эргэм насныхны шилжилтийн үеийн сэтгэл зүйн хямрал бий болдог. Нас явж буйг ухаарч, өнгөрсөн амьдралдаа юу хийсэн, эд хөрөнгө, гэр бүлийн байдал, өөрийн нийгэмд эзлэх байр суурийг дүгнэж амьдралын энэ хэсэг хугацаанд хямралд ордог. Сэтгэл зүйчид ханд, урам өг, нөхрөө хэсэг зуур ганцаараа, дураараа байх, найзуудтайгаа байх боломжоор ханга, хамтдаа гадаадруу аял. Эхнэрүүд энэ үеийг тэвчээртэй байж нөхрөө ойлгох хэрэгтэй. Ганц 2 жилээс тогтоно доо.

  2. хорвоо says:

    GegeenCom өөрөө тийм амьдрал үзчихээд юундаа хүүгээ бөөцийлөөд байгаан? Танай бэр гэж бас нэг зовсон амьтан гарах нь дээ. Нөхөр нь тоглоом тоглохоос өөр чадваргүй,  хадам нь гэж нэг өөрийгөө хамгийн ухаантан гээд эндүүрчихсэн. Тэгээл бэр хөөрхий тэсэхээ болингуут гэгээн нээх хүүгээ өөрийгөө гадаад дотоодоор явж юм үзэж харснаараа далайлгаад… хөөрхий бүсгүй зовох байхаа

  3. GegeenCom says:

    Uzseen hu sportoor hicheellej uguhgui l bn. Bas neg PC nudsen gamer l bolood bn. Ashgui ireh jilees ajil hiij tusdaa garah hurtel n tesverleshgui baidald oruulah gj bga. Ineed hureed l bn. Ehendee joohon ulsuh l bhda gehdee eej n changa bj chadnaa

  4. dnfn says:

    чи хүүхдүүдээ багаас нь ямар ч хамаагүй спортоор хичээллүүлэхийг бодооорой. сургуулийнх нь ямар нэгэн дамжаа сургалт байвал заавал бүр загнаж байгаад ч хамаагүй явуулаарай. новшийн эцгээсээ болоод бас гутралд орж магадгүй шүү. эхнэр нь хамаг амьдралыг авч явж байхад ямар нүүрээрээ хоол идэж, фейсбүүк ухаж сууж чаддаг байнаа. мөнгөгүй болчихлоо, интернэтийн мөнгөө төлж чадахгүй байна гээд интернэтээ таслуул. өдөржин сайхан нет ухаж, порно үзэж, гэдсээ илж хэвччихээд чамайг ирэнгүүт зовсон зүдэрсэнээ яриад л…. үхнэ сэхнэ гээд … үхэх л байсан юм бол зарлаад байлгүй хурдан далд орохгүй хүн паразитлаад амьдраад байхий. интернетыг шууд салгуул. мөнгөгүй болчихлоо гээд телевизээ зар. тэгэхгүй бол интернэтгүй гээд телевиз үзэж хэвтээд салахгүй. гэрт зүгээр хэвтэх шалтгаантай болохоор, чи хүүхдүүдээ нааш цааш зөөгөөд, хоол хүнс аваад байгаа болохоор тэгж байгаам. нэг бол хөдөө аваачаад 10 хоньтой, нэг гэрт хаяад яв. 10 хонио алж идээд, сүүлдээ турж үхвэл сайн л биз. чи өөрөө аль болох гоё бай. ядраад байна, хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж амжсангүй гээд 2-3 удаа гэрт нь аавтай нь өнжүүл. өдөржин хүүхэд харж, хүүхдүүд хоол нэхэхээр хоол хийхгүйн тулд өглөөд өөрөө хүргэж өгдөг болго. битгий урдуур нь орж юм хийгээд бай. үхнэ гэдэг хүмүүс үнэндээ хамгийн арчаагүй, аминдаа хайртай байдаг юм. заяа нь үхэхгүй. үхэл тулгарвал хажуу дахаа түлхэх хүмүүс. эсвэл чи нөхрөө 2-уулаа ингэж байхаар хүүхдүүдээ аваад гоё хөдөө явж амарья гэж хэл. тэгье гээд явбал хөдөө аль болох өөрөөр нь ажил хийлгэ. эр хүн байна даа гээд гал түлүүл, загас бариул, шорлог хийлгэ. эр хүн хээр гадаа аргагүй өөр юмаа, хамаагүй эв дүйтэй юмаа, эр хүний жаргал эзгүй хээр гэж үнэн юмаа гээд сайн хөөргө, магт. хэрвээ тэнэг царайлаад явахгүй энээ тэрээ гэвэл наад хүнд чинь засрах найдвар байхгүй гэсэн үг. тиймээс хүүхдүүдээ аваад амралтанд яваад 14 хоно. хэсэг ч гэсэн энерги сорогчоос хол бай. бага багаар ажлуудаа өөрт нь даатга. ажил сурга.

  5. S_S says:

    Арван жилд байхдаа Оросын Обламав гэдэг ном уншиж байлаа. Хүн болох багаасаа л юм байна даа гэж бодож байж билээ. Олон эгчтэй хөдөө тосгоны хүүг эргэн тойрныхон нь багаас нь бөөцийлсөөр байгаад ямарч тэмцэлгүй IQ-тай, EQ-гүй эр болгодог. ухаарая ойлгоё, амьдрая гэвэл юм хөгжөөд хаа сайгүй л үлгэр дууриалал авахаар жишээнүүд их л байна. Нөхөр чинь хичээхээсээ өнгөрсөн хувиа хичээсэн паразит юм бишүү? Хаяач тэгвэл л ойлгох байх тэрнээс балчир хүүхэд биш насанд хүрсэн эр хүнийг аргадаж дуулж босгоно гэж юу байхав дээ. Өөрөө босч чадвал амьдрана, чадахгүй бол хэн ч тусалж чадахгүй ш дээ. Би иймэрхүү энерги сорогчидод үнэхээр дургүй. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг яагаад амьдардаг юм болоо?

  6. Даваасүрэн says:

    Салаад хаяад явж чадахгүй бол энд.ингэж бичээд яадын

  7. Gegel says:

    Ene uvchnuur uvduj shanalaad 7,8 jil bolson. Bukh l gazraar yavsan, buu, lam khar, uzdeg khardag khun, ikh ch mungu zarsan. Khamgiin suuld Christ -iin sum deer ochij avragdsan, edgesen. Amidral utga uchirtai, amidraliin zorilgotoi bolson. edgeed 6 jil boljiino, akhij uvduugui, bi avragdsan, Esus-iin tsusaar edgersen. Unekheer Christiin sum deer ochooroi. Burkhan chamaig zorilgotoi buteesen yum shuu. Amen

  8. Naran says:

    Европт ийм өвчтэй хүмүүс их бна. Монголчууд хүлээж авч, ойлгохгүй бх шиг бна. 11 сар их гутралын үе бдаг гэнэ, галт тэргэнд дайруулж, амиа их хорлодог. Танай хүн яг ямар оноштой вэ? Сайн эмчлүүлээрэй, хэцүү хүнд өвчин. Сайн уншиж судлаарай. Хүсвэл би мэдээлэл хайж өгье. 

  9. dorlig says:

    Setgetsiin emlegt avaachaad hayachina biz. Emch nar ni yalgagdahgui galzuu yumnuud bdii tolgoi gej olgoi fuck.

  10. Ivy says:

    Hobbytoi boloh, neg umand huchtei durlah l heregtei dee ter hun. 

  11. Сэтгэл says:

    Жирэмсэн хүн дааврын өөрчлөлтөнд орж уйлж стресстэж, эмзэгхэн болдог шиг хүний биед дааврын еерчлелт байнга явагдаж байдаг. Нехер чинь эмнэлгээр явж нарийн шинжилгээнүүд хийлгэж зөв оношлуулах хэрэгтэй байна. Эхнэр нь ч өвчтэй хүн гэдэг талаас нь харж ямар өвчин туссан, ямар хүндрэлтэй талууд байдаг, яавал хурдан эдгэрэх талаар сайн уншиж судлах хэрэгтэй байна. Эрүүл хүнээс шаарддаг шиг зүйл нэхэж бухимдаж хэрэггүй. Наад хүн чинь өөрөө хүсээд ч чадахгүй нөхцөлд байна гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Сэтгэл гутрал ойр дотны хэнд нь ч тусч болох аймшигтай евчин. Нехрийнхее дуртай хоолыг нь бэлдээд халуун дулаан үгтэй захиа бичээд үз. Бүр болохгүй бол адилхан хобби сонирхолтой хүмүүстэй нь уулзуулж агаар салхинд гаргаж сэтгэлийг нь сэргээ. Харсаар байж юу ч хийхгүй алдсанаас чадах бүхнээ хийгээд үз. Дараа нь харамсаж суухгүйн тулд. 

  12. Сэтгэл says:

    Заавал терелхийн биш олдмол сэтгэл гутрал байдаг. Эсвэл ямар нэгэн суурь евчин туссан, гэмтэл бэртэл г.м ээс болж 2 дагч сэтгэл гутрал бий болж болно. Удамшсан сэтгэл гутрал биш ч байж болно гэсэн үг. Эмнэлгээр яваад бараг амжилт олохгүй дээ. Наад хүн чинь залхуу тэнэгтээ биш биед нь стрессийн гормон ихдэж мэдрэлийн хэт ачаалал ядаргаанд оржээ гэсэн үг. Депрессээс гадна Chronic fatigue syndrome гэж бас байна. Их ачаалал авч бэлтгэл хийдэг байсан тамирчид ч тусч болно.Жирийн хүмүүс хараад ойлгохгүй буруутгаад байгаа ч наад хүн чинь мэдрэлийн гүн ядаргаанд ороод бие нь ч сэтгэл нь туйлдаа хүртэл цуцсан байна. Депрессийг эмчлэхэд ойр дотны хүмүүсийн урвалт, бодлогогүй шүүмжлэл их саад болно. Улам хүндрүүлнэ гэсэн үг. Амиа хорлоно гэж байгаа бол ер нь бол дотроо шийдчихсэн байна. Гэхдээ ар гэр, үр хүүхдээ бодоод арайхийж тэсч байна л гэсэн үг. Тэр амьдрах шалтгааныг нь үгүй хийчихвэл тэр хүнийг өндөр хавцалын ирмэгээс үх гээд түлхэж байна гэсэн үг. Зарим хүн бие нь хүчтэй өвдөлтийг тэсвэрлэхгүй ингэж амьд явахаар үхэж биеэ амраая гэж ч бодно. Ямар ч хүн зүгээр аз жаргалтай амьдарч байгаад үхье гэж бодохгүй. Гаднаас нь харж өнгөцхөн дүгнэлт хийгээд доторхи өвчин шаналлыг нь олж харахгүй хүмүүс дайрч давшилцгаадаг. Сэтгэл нь эмзэглэж өвчилүүлсэн шалтгааныг нь олж эмчлүүлэх хэрэгтэй. Сэтгэл гэдэг эрхтэн зүрх уушиг , бөөр, элэг ходоод шиг өвддөг эрхтэн. 

  13. Өнгөрсөнд үлдэгч says:

    Өвс өгөөд үзээч инээгээд л их өөдрөг болчдог гэсийшд. Гэхдээ тэр үед нь дуртай юмыг нь хийлгүүлээд л чадна гэж сайн өөрт нь итгүүлэхгүй юу. А гэхдээ бас орчоод чамаас нэхээд бөөн гай болдийн болуу миний л бодол лдоо.

  14. S says:

    Сэтгэл гутралыгг муур эмчилдэг гэсэн мууртай бол

  15. hgd says:

    udamshil gedeg sonin. Би жишээ нь аллергитай.Хожуу том болсон хойно орчин өөрчлөгдөхөд гарч ирсэн. Манай эцэг эх аллергигүй. Олон үелүүд дундаас 2 нь аллергитай байна. Тэр хоёрынх бол бүр багаасаа гарч ирсэн зовсон хүүхдүүд. Тэр 2-ын эцэг эх аллергигүй. Бас бидний хамтын эмээ өвөө аллергигүй. Би тэр хоёртой эцгийн талаар холбоотой. эхийн талд аллергитай хүн нэг ч байхгүй гэхээр эцгийн талаас 3-аас дээш үеийн аль нэг дээр аллергитай хүн байжээ. Бид нарын эцэг эх, эмээ өвөө өөрсдөө аллергигүй ч тэр мэдээллийг бид нарт генээрээ дамжуулсан байна. үүнийг л удамшил гээд байна. Заавал орчноос хамааран сэдэрч гарч ирээгүй бол удамшаагүй гэж бодож болдоггүй юм.

  16. kjh emegtei 29 says:

    shizo and depression are slightly different from each other, but ofcourse both are mental illnesses, depression udam damjihgui and so is shizo, depression is a continuous low mood with an complete empty and guilty feel within, also you feel damn amount of unreasonable fear, whereas shizo is talking and seeing things that are not real. both are very hard to cure, but shizo has lower chance to be cured and mostly it is not. But depression can be cured!

  17. kjh emegtei 29 says:

    hundruulchij, mgl-d edgeeh gazar baidaggui shu, gadaadad bga, chi naad hunee eruul gej bodood gomdood bn eruul bish shuu, naa hun chin dotroo amidaaraa tamlagdaj baigaa, amidiin tam baidgii mash hetsuu! chamaig esvel huuhdee yamar ch bodoh suhuugui bodii gesen ch chadahgui aimar hetsuu baigaa shuu! bitgii zemleed bgaarai zemleed nemer bolohgui

  18. er hun says:

    5 jiliin ugluu bolgon usand ordog bsan. odoo 7 honogt 3 ugluu usand orj busad udurt ni tolgoigoo l ugaadag bolj . iim uvchin tusch bgaa yum bna

  19. er hun says:

    ooo fuck bi iim uvchteigee say l medlee. novsh gej. zalhuu geed bodood bsan iim yum tusch bsan yum bna l daa. erthen gym fitnessd yavj erch hucheer duuren amidray baiz

  20. simple guy gegchid says:

    ok фенисист

  21. Нээрээ says:

    Өө ямар хэцүү амьдрал вэ. Хувиа хичээсэн хүн л ийм өвчнөөр өвддөг гэнэлээ. Тэрнээс биш үр хүүхдээ боддог эр хүн хэзээ ч ингэхгүй л дээ.

  22. Simple guy, nothing new says:

    Энэ сайтад дандаа нэг нөхрөө шулж, алж иднэ гэсэн эсхүл амьдрал огтоосоо үзээгүй, нөхөр аав ээжээрээ насаараа тэжээлгэчихсэн, жаахан л юм гараад ирвэл хэцүү байна, үхмээр байна гэдэг хүүхнүүд цугларчихсан юм уу?!

    Салсан хүүхнүүдийн зөвлөгөөг авч амьдралаа сүйрүүлвээ. Бүр нэг яаж амьдарч, амьд гарсан юм болоо гэмээр хүмүүс байх юм

  23. Simple guy, nothing new says:

    Нөхөр чинь дэпрэссдээд амиа хорлох талаар бодож байхад чи тэгээд орчин үед эмэгтэй хүн л ганцаараа ийм юм хийхгүй гээд хачин феминист юм яриад зүгээр сууж байх юм уу? Бүүр нэг учраа мэдэхгүй мал шиг фенисист хүүхнүүд бүр их болчихжээ, худлаа нээх хүний эрх ярьчихсан. Нөхөр, хань чинь тийм хэцүү байхад ядаж гэр орноо цэвэрлэж, уур амьсгал оруулаад, сайн сайхан аашлаад сэтгэл санааг нь бага ч болов өргөдөг болохоос чам шиг 21-р зуунд цалин авч байж гэр цэвэрлэнэ гээд яриад сууж байхгүй л лавтай.

  24. emchid uzuul says:

    Hetsuu zovlontoi amidral helj baigaag chin sain oilgoj baina! 

    Yunis turuund:
    emchid uzuulj, emnelegt hevtuulj, emiin hynaltand oruul
    setgel sudlaachid uzuul

    setgel gutraliin uvchtei humuus, uuriiguu ch hairladaggui, uzen yaddag , tiim hunees hair huseed hereg baihgui! Emen emchilgee bol zailshgui chuhal shuu!!!!!! deerees ni iim humus, untahgui eldev bodold avtsaar baigaad, norguidsen, hun untag amrahgui udaan yavahaar, zugeer tarhi ni ch galzuu huniih shig boldog!!! 

    tiim bolohoor emnelegt hevtuulj, sain em taraigaar tordood, untuulj amaraa. emch bol dor hayaj sar, 2-3 sar emnelegt hevtuul gedag yum baina lee. mango tugrugnii bolomjoosoo hamaaraad, huviin, ulsiin medreliin zunduu emneleg baigaa . 

    huviin emnelegt 14 honog l hevtuulsen, uuruu hevtehgui geed, gehdee ymarch genes em ugh shaarlagatai, uuhgui bol medrel ni hudulnu gedegee oilgood, emee uudag bolson. 

    odoo gaigui, zarimdaa nuguu setgel gutarlaa yariad ehleheer ni sonsohgui, shuud uur yum yariad, uhmeer baina enter gevel, uuruu med geed haydag bolson. bitgii uh enter greed uilj, duulj, guitar, ulam davraad, ailgah arga ni yumuu geltei….

  25. simple guy gegchid says:

    Гэр гэж нохой хороо гэж юу гэсэн үг вэ? Чи гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийдэггүй юм уу?
    ajil, huuhed, ene balai amitan ter ih stress dund yun bas ger oron tseverleh ve? enen shig emegtei hun ger oron tseverleh yostoi gej bodddog heddugeer zuunaas irsen ni todorhoigui guys tsuuruusei l bilee. tanaih ehner chin tsverledeg bol ter chin tendee l biz, bitgiii busad tuluvshuugui enuugeer ordog huuhduuded buruu oilgolt taraagaad bai. geriin uilchlegch geed tusdaa tsalintai ajliin bair hurtel bdgiishde, orchin ved. emegtei hun ger tseverledeg chin ajil hiij tsalin avdaggui bsan ungursun zuun hurtel l heviin zuil bsan bh shuu, jaahan open minded bj chadahgui bol bitgii busdad buruu yum taraagaach dee, please

  26. hdhdfhhf says:

    Bi bas hetsul bn dotroo ih temtseldene yugmerch yum za yroso fb orohoo bolih gj hicheey bas engiin ger ornoi ajil nom unshih baigal delhiige harah gd hew maygaa oorchloy suulde yah gj amidrad bga talaar utga uchriin talaae bodhoor unende yum orj irehgui munhag boljee ene sedweer hondson ih sn bolj suuldee haraa ih muuddag yumble

  27. hdhdfhhf says:

    Chinii buruu tododrhoi hemjeegeer bga ghde bs chiniich gsn amidraliig ballaj bn bas buruutai ghde odo hend hamaatai naad gereese zail tgd boloo

  28. T1 Mn ee says:

    Хэн ч өвдөж болно. Гэвч эднийд нэгэнт өвдсөн хүн байгаа тул удамшлаа тооцож л явбал үр хүүхдүүдэд нь хэрэгтэй байх. Тооцохгүй явбал яах вэ хожмын нэг өдөр муу юм тохиолдоход энэ мэтййн юм л болох магадлал бий гэж байна. Заавал өвдөнө гээгүй байна.

  29. T1 Mn ee says:

    Чамаас өөр шизо ярьж андуурсан барьсан хүн алга. Эцэг эх нь эсвэл ах дүү нарыынх нь нэг сэтгэл гутралаар өвдөж байсан бол түүнд өртөх буюу орчин тойрны нөлөөлөлтэй уялдан өвдөх магадлал огт тийм биш айлынхаас 3 дахин их гэж байна.

  30. Zaluu says:

    Bi neg yriltsaad uzevel zugeer bolgon doo unen shuu

  31. Mm says:

    ene humuus zalj ogoh umaa.setgel gutral ,shizofreni 2 oo yalgahgui bj ih medemhiireh umaa.setgel gutral bish shizo udamshdag.hen ch ovdoj boldog ovchin.niigem iim ih stresstei bgaa ued buur ih boldog.ter bitgii hel emegteichuded zarimd ni torsonii darah s/gutral gej ch bdg.tarhi tolgoindo gemtel avch bsn ch noloolj bolno.mash olon shaltagan bnaa bn. yamar shaltaganas bolj ovdson be gedeg ni chuhal ter uchir shaltaganiig olj bj edgene.ooroos ni ih zuil hamaarna.setgeliin tenhee medne de.edgej bolno.

  32. Хүрлээ says:

    Эхлээд өвчтэй хүн гэдэг тааас нь харж сайн эмчээр эмчлүүл, ийм хүний дэргэд байгаа хүмүүс яаж асарч бас өөрсдөө бясалгал хийж тэвчээртэй байх талаар судла, 2 жил бол наад өвчний чинь хувьд их хугацаа биш байна, Салаад явж болноо гэхдээ хүн чанаргүй алхам чинь хэзээ нэгэн цагт бурхны гэсгээл хүртэх л байх

  33. hm says:

    Ийм өвчтэй найзууд байна аа байна. Нэг нь харин гэрлээд ажилд ороод овоо дээрдсэн. Бараг л зүгээр болсон.

  34. hm says:

    bnm яг миний хэлье гэж бодоод байсан юм хэлж. Хэдийгээр салаад явсан ч өвчин удамших магадлал өндөр тул хүүхдүүдээ багаас нь харж байх хэрэгтэй гэдэг нь бөөцийл гэсэн үг биш бас хэт хатуу ханд гэсэн үг биш бас дундуур нь байнга тогтмол яваад бай гэсэн үг биш.

    Энэ хүн өвчилсөн нь чиний ч буруу биш, хэний ч буруу биш. Дээр нэг ийм юм гарч байсан тэрийг олж уншаач. Өөрийнх нь бүүр нэг уулзах ём сан гээд байгаа хүн байвал тэр хүнтэй нь нэг уулзуулах боломж олгооч.

  35. GegeenCom says:

    Uu shit usand ch orq umhiiruud gerees ch garq niigmiin amidrald ch orolcohguu nogoorool hevteel unjdug, jijhen berhsheel buriig zovlond toocoj gonshgonood bdg ulsuudiig zalhuu zavaan bish setgetsiin hyamraltaid toocdiim bn shd. Uul n gaigui bolgoj chadsan gehdee unendee tiim humuust ahij amidralaa ureh sonirhol algaa. Bi uuruu uudrug amidraliin idevhtei hun bsn tiim ulsuudtai udaan amidraad baga zereg uuschih shahsan bn shw. Zalhuu malhuu bolool haaya garah durgui bolool ain. Bas muu nuluutei zolignuud bsn bn shw busdad haldaagaad zugeer. Gehdee tiim setgeliin hatgui mya turuh chini etseg eh humuujsen orchin bagadaa davan tuulj bsn yumnuudaas ch bas hamaardag bh gj boddiishd medq mgld yer n ingej nevt nuurletsen zalhuural yaduurliin uvchinguudiig edgeehgui bol ard tumen sehehed hund bnaa.

    Hedii oir orchind bsn hed maani oligtoi deerdsen ch bi uuriiguu ih eleej horogduulj yavsan bn zaluu nasiig zavgui l unguruusun bn. Ter us tsasand guilgaj bj sardaa ganc 2 ordog baisniig n setgelzuitei holboj oilgoj bgaguin bn. Bohir zavaan zalhuu ussunii gor buruu humuujil l gj boddog bsn shd. Odoo tom maani bas tiimerhuu yum hii l gehgyi bol zambaraagui sanaachlagagui bolood bhyn gehdee huuhed bolohoor hiilgeed zuv zalaad bhaar bas buur zaaj uguhgui bol chaddaggui bur debil yumnuudiig bodvol uuruu uchriig n olood ayataihan hiichdiin huurhii. Burhnaas zayasan turmul zuiluud dotor ter hurts uhaan tsetsen tselmeg gyarhai baidal chadvar chansaa oolgots geed yum yum yavj bdg bha.

    Medq huuhduudiin aav joohon udaan oilgoctoi yum heleheer guliichuud yum zaaj uguhuur surahdaa udaan tegeed geriinheniihee ganc sor n geed uuriiguu magtaad bgn tegsen uneheer l duu nar n bur l suuri muutai zayamal chanaruud n uneheer dundjaas hetreheergui zarim n bur dooguur teruuneesee deeshleh husel sonirhol ch gui hetsuuhen nuhduud bsn. Huuhduudiin aav l harin ih chiruulj guldchuulj bj dundjaas gaigui amidrald duhsun bh gehdee ugiin zayamal yumnuudiig bol yah ch argaguim bn gdgtee evlerseen huurhii uurtuu taarsan yum olood avchuul hen heniigee hemlehgyi taarsan taar shuudaitaigaa sxn l bh bailgui

  36. Bnm says:

    Sain bnu, mnai nz zaluu bas ene uwchnuur uwchilj baisan. Iimerhuu bdald orj bgaagui humuus medehgui bj ene emegteig buruutgah gd bh shaardlaga yeruusuu ch bhku. Medehgui zuil deeree zugeer l duugui ungurch sur! Ter uyed zunii amralt bolood bi doloo honogiin 6 udur ugluunuus oroi hurtel ajilladag bsiin. Tgd gertee harihad bs l unduu sundui, hool idej uusan ayga tawag ni hugluruud, hushig ni haalttai, computer dr kino uzeed us tsasand ch orohgui suuj bdg bsan. Oiroltsoogoor 2 sar orchim tm bdaltai bsn, uneheer hetsuu bdg yum bnlee. Uilj neg uzne, uurlaj neg uzne, yanz buriin yum hiiy gadagshaa garya gd daguulaad yawna, biy ni l hamt bhaas uhaan sanaa shal uur gazar, 1 tm idewhigui gutrangi bdaltai. Ystoi arai l gj ter uyiig tewchij unguruusun, suuldee bi hedii chamd hairtai ch uurtuu iluu hairtai, bi zaluu hun ingej amidarmaargui bn gj heldeg bsn. Ghd tgd hair maani huchtei bsn tuldaa tsag hugatsaanii erheer uwchin ni bs gaigui bolood odoo hamtdaa bg. Ene uwchin edgerdeggui ni unen bh, amidraliin ymar neg egzegtei, hetsuu tsag muchid butsaad iim bdaldaa oroh mgadlal ihtei. Ug ni em bdg, teriig uuhaar ilt saijirna. Ghd em l bolson hoino uur hor nuluu bg, ghd setgel sanaa ni l deerdej bwal ter hamaagui l bh. Tgd yer ni bol az jargaliin hormon yalgaraltiig demjdeg hool huns heregleh, bs sportoor hicheelleh ni tusaldag gdgiin bnlee. Medeej hamgiin gol ni huwi hunii uuriih ni uwchnuusuu salya gsen husel temuulel, tgd hureelen bui humuusiih ni demjleg, setgeliin hat chuhal. Herwee uurt chini uneheer hetsuu tsaashid dahij tesch chdahgui bol salaad yaw l gj zuwlumuur bn. Aan tm, ene uwchin yer ni udamshdag yumshig bnlee, tm bolohoor huuhduudee bs anzaarch bagaas ni emcheer onoshluulj, setgel sanaag ni togtwortoi bailgah talaas ni anhaarch bgaarai 

  37. Kuku says:

    Ene chin nuguu erhiin balai gdg uvchinuu?? Bi ch uuruu zalhuu hun l dee gehdee bnga temtsdeg. Tarhi tavan muchuu hudulguj bj hun amidarna. Tejeeh chi bgaa bolhoor ingej bn. Uuriiguu bodoo nzaa yu gsn uguuu? Naadhaa huduu yvuul baigald mgl ahuid garaad er suvtei amitan bn aduu mal azarga hurtel yaj surger hamgaalj huraaj bn ym bodoh biz. Huduu bugluu hol gzr luu huuuuuj yvuuul. Setgetsiin uvchin n tgd bur diildkui bol emnelegt n ug. Uuriihuu huuhduudiinhee amidralaa bod. Uvchtei hun uvchniihuuu muriig huunu biz

  38. уур хилэн says:

    Надад хэлэх юм алга өө 20 жил ахыгаа зүгээр болчих болов уу гэж горидож амьдарлаа данч санаагаар болохгүй юм билээ. Нөхөр чинь өдөр ирэх тусам хэцүү болно өөрийгөө бүхнээс дээгүүр тавина зөвхөн би би би гээд л байна олигтой үг амнаас гарахгүй. Дээр нь хий юм харна сонсоно эмнэлэгт үзүүлэх ээр бүүр долоон дор юм болнодоо чи намайг галзуу гэлээ гээд л эхлэнэ. Өөр л ийм өвчтэй гэдгээ ойлгохгүй бол эмчилж чадах эмч энэ Монголд байтгуйа дэлхий байхгүй одоогоор зөвхөн тайвшруулах л эм би тэр эм нь сүүлдээ үйлчилэх ээ болино. Бүүр сард нэг удаа таридаг тарианд орно доо Зүгээр л юм аа хүүхдүүдээ аваад гэртээ харь гэж зөвлөх байна. Сэтгэл гутралын эхний шатанд нь эмчилж чадахгүй бол тэгээд л өнгөрөө эмчилж чадах тийм сүпэр эм тариа гэж байхгүй.

  39. ganbaa says:

    Ямар юмны өвчин байх вэ. Байдаг л нэг паразит байна. Яг үхэж харагдаач. Цагаа тулахад наадах шиг сүгнүүд аминдаа ямар их хайртай гэж бодно. Зүгээр л хүүхдүүдээ аваад орхи наадахаа. Харин ч хажууд нь байснаараа чи буруудах болно.

  40. Partizan says:

    zaxidlin ezeng vnexeer uruwduj bna. Ger bvlee gsn ex xvnii aguu setgelin tenxe bgad bxad xanilj suusan ail gerin noyn nuru yaj aashilj bgan boldo….

  41. Raijin says:

    Амьдралд янз янзын юм байх юмдаа

  42. Simple guy, nothing new says:

    Бөө, лам depression-ыг эдгээж чадна гэж бодоод байдаг юм уу? Энэ чинь хүний дотоод ертөнц дахь тэмцэл л гэсэн үг ш дээ, дотор нь байгаа 2 хүн зөрчилдөөд эцэст нь тэр хүн өөрийгөө ч яг аль нь, юу гэдгээ мэдэхээ байчихдаг юм. Чи салмаар байвал сал, хаямаар байвал хая, нөхөр чинь амиа хорлоод л үхнэ. Хүнд туслая гэхийн оронд өөрийгөө л бодох юм даа, зарим хүмүүс.

  43. Simple guy, nothing new says:

    Гэр гэж нохой хороо гэж юу гэсэн үг вэ? Чи гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийдэггүй юм уу? Миний нөхөр ийм гээд гэдсээ илээд хэвтээд байвал нөхөр чинь яаж өөрчлөгдөж, өөрийгөө ойлгох юм бэ? Depression гэдэг өвчин нэг өвдсөн бол хэзээ ч эдгэнэ гэж байдаггүй өвчин, зүгээр л тогтвортой болдог, удалгүй ямар нэгэн зүйл тохиолдоход тэр нь эргээд л сэдэрдэг. 35 гарчихсан мөртлөө амьдралын утга учиргүй бол танай гэр бүлд хооронд чинь асуудал байна.

    Чи л нэг энд хэцүү, хамаг юмыг даван туулж байгаа юм шиг бичиж байхаар нөхрөө эхлээд ойлгох гээд үзээч. Чи нөхрөө ойлгохгүй бол тэр хүн өөрийгөө ойлгохгүй ш дээ. Нөхөр чинь сэтгэл санаа нь тогтворгүй, үхэхээс буцахгүй болчихсон байхад ядаж шалтгааныг нь мэдэж, ярилцая гэхийн оронд надад хэцүү байна гэж хуцаад сууж байхаасаа ичдэггүй юм уу? Надад бол чи нөхөртөө огт сэтгэл гаргадаггүй, нөхрийгөө ойлгодог гэж боддог ч ойлгохыг ч хүсдэггүй, хичээдэггүй, гадны хүмүүсийн өмнө хамгийн сайн эхнэр, ээж шиг харагддаг, ихэмсэг тийм л хүүхэн харагдаж байна. Хүний эхнэр, 2 сайхан хүүхдийн ээж хүн байж арчаагүй, амьдралын бодолгүй, хөнгөхөн юм.

    Нөхөртөө тусла, ярилц. Депрэсст орчихсон хүн доторхоо ярихад их хэцүү, яг ярих гэхээр цээжин дээр юм тээглэчихээд гаргадаггүй. Тэр бөглөөсийг нь аваад 10 хан л минут ярилцахад тэр хүн яахаа мэдээд, сэтгэл нь онгойж уужраад сайхан болчихдог юм ш дээ

  44. zochin says:

    busdiin umnuus uuriiguu bitgii buruutgaa busgui min, uuriiguu uruvduh uvchtei, uruvduuleh don tussan, jargaliig zovlon gej oilgodog tiimerhuu etgeeduud, aashmaa nuud horvoogoor duuren, bi neg tiim emegchingees zugataaj bj l inerhteigee bolson, tsagaa tulahaar naadah chin amidrald horgodnoo.

  45. Yashgil bn says:

    Lam boo setgel zuich ch hereggui 1 aihtar aashtai ajilsag gj jigteeh n bas boloogui zailjin tm owoo emee nart heseg amidruulchh, bolovsrol uhaan dutaj buin shinjde ter fb bol hunii amidarlig alj bgashd ma nuhur 2jil fb uhaj uhaj odo amidralchgy bolood bj l bga naad fb ch huniig hii hooson how bazsan awgail bolgono, erchuud n huuhnuudese iluu how bazdag hopwoo boltson bnshd , ternii opond jahan nom unshsan bol naad tailan zergin yum yashgil bnshd. Eswel chi hudla owd turuulj hamag yumi n higed bhar dawarch bhgu u bas Opoo naad hunee sn uramshuul hun urmin uger l amidardinshd yaj hiih arga bapili n ewteehen oilguulku u bolowsrol n dutaal tailanch hj chadku bhgu u sn yunsh yunsh bas hoopondoo sn yarilts

  46. GegeenCom says:

    Huuh tanil zuraglal bn. Huuhduudiin aav ussun bairnaasaa salsanaas bolj neg iimerhuu bolj bsn. 5 jil uigagui nocoldoj bj bair sav bosgoj uguud heseg sxn bsn. Daraa urguidliin ?daltaigaa medeed emchilgeegee ch buren hiichq bas 2 jil shahuu uuriiguu uruvduj gasalsan yum ih durgui hurgesen. Yah argagui hun hajuud urgelj gonginood bhaar teertei l bdyn ble. Zaluudaa ch tevcheertei ch bj bolohoos n bolq hurtel uigaguil uzdeg bsn. Odoo bol unendee yadarch bnoo hunii hugshin huuhduudees gadna uuriin ur huuhduud tomrood ireeduig n bodoj ehlehgui bol aav n amid seruun bj l urh tolgoilson ehtei unchin huuhduud shig usuud hugshin har yumnaas buruu ulger duurail avaad zalhuuraad yalhaigaad setgel tatah yu ch gui bolood am angaihaaraa l zovlon toochood bdg huntei dandaa tsug bailgaad bh bas hetsuu ah duu nar n bas neg tiim zan hurtel suutsan ch bh shig duug n tur bailgatsan bish baisgeel joohon yum bj duvt biyee chagnaal hugshin hun shig buun uvchin toochood suuldee amia horloj bgamu dalchganaad gadaadad tegeed ter tusmaa anh udaa tiim dalchgar yum uzej bga hun joohon shockond orj huleej avsan bi bur turgen duudtsan chini gadaadad ter n 700$ n tulburtei bdgiig medeegyi teriig hen n tuluhuu bolj buun asuudal bosood bur balai yum bolsoon.

    Huuhduud maani tegj dalchganaval harin shockond orohoorgui neleen setgelzuin beltgeltei bolson.
    Yer n ugiin tiim turulhiin zayamal zovlontoi humuus gj bdyn bn gj dugneed bgashd. Uul n uud n tatchyyl boldiim bodood bsn odoo bol orhison yarshig uuriinhuu asuudliig barq hevtjiij bas ter lainuudiig nemj uureed her udahavdee hediid n amidarch amjihiin be

  47. Mm says:

    Bi ovdoj bsn gehdee edgej chadsan.het ih amraltgui ajilsanas bolj medreliin yadarga hunder ch setgel gutrald orj bsn.yavagui gazargui bolsonii daraa emch.setgel zuich.boo.lam bish bi ooroo l meriih heregtei um bn gedgiig oilgoj zutegseer bgaad l zugeer bolsondo.barag 2 jil uzeltssende.

  48. Zovlon negt says:

    amidraliin uxaangui usgusun xumuus tiim boldog gej unen yum shig bna lee

  49. Zovlon negt says:

    Naad uvchin chin yagaad ch edgexgui yum bna oo bi iim zovlontoi uchraad 7 jil boljee yavaagui gazar alga oo odoo ch itgel aldraad nulims ch garaxaa baisan ur xuuxduudee bodood uuruu l changa baixiiig xicheex tevcheer mini duuschixgui l bol eruul xun ni yamar ch bayar bayasalgui uur utsaartai boldog gej unen shuu bi uuriiguu mash ix uurchlugdsuniig medeed l baigaa odoo yaya gexev teseed l baixaas xeterxii erxluulj setgeliin xatgui anidraliin 

  50. Single.man says:

    Даваасүрэн ёстой эм хүний үнэргүй шулам юм аа дандаа л муу юм хэлж зөвлөж дээрээс өөрөө нөхөртэй байж хүний хүүхэд тэгээд одоо сална ч гэх шиг балай матар юмдаа.

  51. Hair halamj eyreg bodoloor duurgej setgel sanaag orgoson zuil sonsgoh heregtei gedgiim bilee huuhduudee aavd ni iluu oir bailgaad unsej unguuleed bvl yaadgiin bol

  52. Ene ovchin huniig ystoi sug bolgodog yum bilee hamt bga humuus dagaad hymardag manai ah tiim bsan yuu ch hiihgui gutraad l uugaad l uhne hatna geel ug ni gar hol buren buten zaluu hun bj gd bid zagnadag bj bilee tgeed yaj ch zasah gd lav diilku hamt bhad bainga har energytei setgel sanaa dagaad gunduu boldog geriin uur amisgal gj avah yumgui bdg bj bilee tged bi ch tusda garch ys salsan odoo ter ah maani bahi baidgaaraa l bga uhlee huleej bga aimshigtai shuu, chinii huvid yg hanilsan hani bolohoor ene ovchnoos salgaj hun bolgooroi l ene bol ovchin

  53. tip says:

    хэсэг тусдаа байгаад үз ээ. өлссөндөө болоод өөрөө хоол ундаа хийж эхлэх биз. хамаг юмыг нь бэлдээд байхаар бүр ялхайгаад хэвтээд байна шдээ. өвчтэй хүний зовлонг хуваалцана гээд адилхан өвдөх утгагүй шүү. 2 хүүхдээ бод. нөхрөө бясалгалд явуулах гээд үз, тэрнээс биш кино энэ тэрхэнээр сэргээчихнэ гэж байхгүй байх

  54. Гэгээнээ нэг юм хэлээчээ says:

    2 land n nastai aav eej baidaggui yum u. Nastai humuus bas neg yum helne de.  Aav eej ah duuseesee tuslaltsaa avch gadaad dotoodod emchilgee hiilgevel zugeer gj bodoj bn. Hunii hani bn etssiig n hurtel yavj setgelzuichid handah heregtei bolob u. Bur argaa yadval boogoor yav l da. Nar sarnii hoorond 2 huuhedteigee zuurdaad ajil ged yavaad baival dordoh l bolno. Ger buliinhneese tus avaad huuhduudee haruulaad 2-la yadaj aylald yav l da. Hair halamjaar l edgene de

  55. Zochin says:

    Ene ubchin nobsh shvv ajilgui baolood heseg gytarsan svvldee noir hvrehgvi shonjin servvn serbelzen vhliin tyhaich bodoj vzseen arhi nileen yysan tamhiig yariadch hereggvi ajilgvi hvnd ymar mongo baihab akyrk hvrtel ooriin medelgvi tvvj tatsan daa hicheeldee heregel gej oboo emeen ogson mongoor hvv min tamhi bariad orj irj baisan ve zondoo ter veiig daban tyylhad hani min ih tys  bolson chamd zoblhod nohroo heseg eej aab Ali esvel ah dvv narlyyn yabyyl heseg tysdaa Bali gehdee has neg ergej ochooroi

  56. сур says:

    Яах аргагүй өвчтэй л хүн байна даа. Эм уудаггүй юм уу?

  57. Даваасүрэн says:

    Huuhduudee bodloo gene shuu. Hayaach naad laigaa. Salaad boloo

  58. zochin says:

    Ene buhend chinii buruu baigaa gej bas oilgo. Er n bol uvchtei hun shdee. Hunii hani baina daa. Daguulaad setgel zuich deer och. Setgel gutraliin esreg emnuud zunduu bii. Ooroo uudaggui yum bol nutsaar hoolond n hii. Yamar negen baidlaar amidrald n idevhitei bolgo. Negdugeer hamgiin sain arga n tur salaad tusdaa amidar

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.