Инээгээрэй инээгээрэй инээгээрэй ход ход ход год год год гижиг гижиг гижиг :D

Бүгдэд нь мэнд мэнд. Халхын сайхан хацар гоо охид минь ээ ухаантай байж тэсэхээс өөр арга алгаа. Өөр ямар ч гарц алгөөөөө. Бусдын бэрхшээлийг уншсан чинь минийх юу ч биш юм байнаа. Тэрүүхэн үедээ маш хүнд хэцүү л санагддаг юм бараг л үхчихмээр хэхэхэ. Бүйсгүйчүүдийнхээ сэтгэгдэлүүдийг уншаад дотор онгойчлоо. Би л зовоод байна гэсэн чинь надтай адил зовлонтой хүүхнүүд байнашдээ зарим нь бүр ч их хэцүү асуудлуудтай тулгарч байна. Эндээс би юуг ойлгов гэхлээр би туулах ёстой амьдралаа туулж яваа юм байна зовлонг нь түрүүлж харахдаа биш сайн сайхан зүйлийг буюу аз жаргалыг нь олж харж тэвчээртэй байж хатуужих ёстойн байна.

Мөн цаашилбал бусдыг өөрчлөх гэж оролдохоор өөрийгөө л нэн тэргүүнд өөрчлөж эхлэх хэрэгтэйн байна гэж яг одоо зүрхнийхээ угаас ойлгож авлаа. Би жил дараалан охин хүүтэй болсон бас л хөөрхөн тэвчээр шаардаж байна. Том нь 2 нас бага нь 8 сар хүрлээ. Нөхөр өглөө 7 гээд ажилд орой 10, 11 гээд л ирнэ дээ бас амралтын өдөргүй. Гэхдээ миний хань чинь намайгаа хуурч мэхэлж байгаагүй ээ би л даварч байгаа юм байна. Харин ханиа өрөвдөөд хайр хүрчихлээ. Ядарч ирэхэд нь хөрсөн цай хөрсөн хоолоор угтаад бас дээр нь хэрүүлээр угтаад юу болж байнаа уг нь ингэдэггүй л байсансан.

Хүүхдүүдээ асарч байна гээд ханийгаа халамжлахаа цалгардуулжээ. Одоо ингэхгүй ээ энэ 3-аа би л тордож хайрлаж халамжлахгүй юм бол миний өмнөөс хэн ч хийх билээ дээ. Хайртай шүү ханьдаа хайртай шүү хүүхдүүддээ үгээрээ биш үйлдлээрээ харуулнаа та гуравтаа. Надад заяаж болох хамгийн дээд нь та гурав минь шүү дээ.

ХҮҮХНҮҮДДЭЭ Л ГЭЖ ХЭЛЭХЭД БИД Л ЭНЭ ХАТУУ ХОРВООГ БОДОЛ, ҮГ, ҮЙЛДЛЭЭРЭЭ ЗӨӨЛЛӨЖ ЯВАХ УЧИРТАЙ ЮМ БАЙНА ШҮҮ. ГҮРИЙНЭЭ БҮГДЭЭРЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ БАС АЖ ЖАРГАЛЫГ БҮГДЭД НЬ ХҮСЬЕ ДЭЭ!!!

Инээгээрэй инээгээрэй инээгээрэй ход ход ход год год год гижиг гижиг гижиг 🙂

About the Author

has written 21342 posts on this blog.

5 Comments on “Инээгээрэй инээгээрэй инээгээрэй ход ход ход год год год гижиг гижиг гижиг :D”

  • eku wrote on 28 December, 2016, 13:30

    yes mongold gants uhaalag huuhen torloo

  • Сайнаа wrote on 28 December, 2016, 15:29

    Хахаа

  • xapxvv wrote on 28 December, 2016, 17:48

    mundag yumoo, iim busgui olon baival ail ger urgeljid buren buten bh niguurtai buizaa, daanch amidraliig zuulludug ni bish hatuuruuldag ni, munhiin setgel dunduur yawdag charslbaanuud ni olin yum daa

  • emegtei wrote on 28 December, 2016, 18:21

    Huuhed joohon bhad nuhur ugluu garaad shunu oroi irehed hetsuu shuu,huuhed hudulguund orood nud salgalgui harag heregtei bolno,ih l stresstei bdag bj bilee.2 nyalh huuhedtei ih l hicheej bgaa um bn da,Huuhed tomrood taivshirsan hoino bodohoor nuhruu uruvdunu,bas uuriiguu davaad garsnaa bodood myndagaa gaihna kk,heneer ch haryylalgui yas uuruu usguj bn daa.

  • cahirmaa wrote on 29 December, 2016, 7:10

    Chinii l songoson amidral shuudee.nadad bol chi l orovdltei bn, 24 tsag huuhed nuhruu asrana. Huuhde huneer haruulaad ajil hiivl yasan um. 

Write a Comment

Gravatars are small images that can show your personality. You can get your gravatar for free today!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Cekc.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Copyright © 2017 Секс.мн. All rights reserved.
Proudly powered by WordPress. Developed by Deluxe Themes