Үнэгүй тайралт
2016/12/21
МИНИЙ ХАЙРТАЙ АХААР ЮУ БАЙНА ДАА?
2016/12/22
Бүгдийг харуул

СЭРГЭР САЙХАН ХӨХТЭЙ БОЛОХ 5 ДАСГАЛ

Сайхан хөхтэй болохыг бүсгүй хүн бүр хүсдэг биз. Гэвч байгаль дэлхий бүгдэд нь эрчүүдийн харааг булаам сайхан хөх заяадаггүй. Гэлээ ч дасгал сургуулилтын хүчээр хөхний хэлбэрээ засч, сайхан хөхтэй бүсгүй гэж хэлүүлэх боломж бас байдаг аж. Ингээд хөхний хэлбэрээ засах, сайхан хөхтэй болох таван дасгалыг танд хүргэж байна.
14518826_10155205107529045_564542178_n

Нуруу түшсэн тэгш сандал дээр хэвтээд гартаа хөнгөн жингийн хоёр туухай атган цээжин тушаагаа барина. Гараа алдлан буулгаж, эргэж өргөнө. Энэ дасгалыг дараалан 20 удаа хийнэ.


Нуруу түшсэн сандал дээр хэвтээд гартаа хөнгөн жинийн хоёр туухай атган цээжин тушаагаа барина. Гараа толгой тийшээгээ тохойгоороо нугалалгүй буулгаж, эргэн өргөнө. Энэ дасгалыг дараалан 25 удаа хийнэ.


Сандал руу нуруугаа харуулаад хоёр гараараа түшнэ. Өвдгөө нугалалгүй доош гараа тохойгоороо нугалан өргөж, сууна. Энэ дасгалыг дараалан 15 удаа хийнэ.


Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоод, хоёр гараа мөрөн тушаагаа тохойгоо бага зэрэг нугалаад гартаа хөнгөн жингийн туухай барин зогсоно. Гараа их бие рүүгээ тохойгоороо нугалалгүйгээр өргөж, буулгана. Энэ дасгалыг дараалан 15 удаа хийнэ.


Сандал дээр суугаад, зүүн тохойгоороо зүүн өвдгөө түшиж, зүүн гартаа хөнгөн жингийн туухай атгана. Гараа тохойгоороо нугалж, хөдөлгөнө. Дараа нь баруун талдаа мөн яг энэ янзаар давтан хийнэ. Энэ дасгалыг дараалан 10 удаа хийнэ.

1 Comment

  1. MGL says:

    Ehnii 2 ni l tseejnii bulchingiin dasgal baina, 3 dahi ni 3 tolgoit, 4 dahi ni mur, 5 dahi ni gariin 2 tolgoit bulchingiin dasgal baina daa huuhee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *