МИНИЙ ХАЙРТАЙ АХААР ЮУ БАЙНА ДАА?

Халтар манан шөнөөр утас хангиналаа. Цаг бусын утас, цаг бусын юм дагуулдаг болохоор анирдав. “Миний хайртай ахаар юу байна даа?” хэмээн орчлонгийн бүх дуу чимээн дотор ийм урин далласан авиа байдаг бил үү гэм цочим өнгөөр налиглах нь Номико мөн. Би өдийг хүртэл ингэж амархан нойроо үргээж байснаа санахгүй юм. Ижий минь алсаас хөхөөрөө даллан дуудсан ч ийнхүү сэрэхсэн болов уу даа.

14518238_10155205030129045_892418876_n

“Юмгүй дээ. Амраг жаалхан охиноо их санажээ. Алтанхан сайхан хэвлий дээр чинь аравхан секунд хэвтэхсэн. Юун ч хоромхон юм билээ дээ? Ядаж арван минут гардаг байгаа даа. Тийм ховор тавилан мань мэтэд тохиохгүй биз дээ. Дүү нь төрхөмдөө ирчихээд байна. Төрхөмдөө ирсэн бүсгүй хүн тарвалздаггүйсэн бил үү? Тантай бол тарвалзах байтугай арвалзсан ч яадгийм. Тэгвэл чинийхээр больё. Тэгээд би яах юм? Такси бариад ир…” Бид ийн хөөрөлдлөө. Номико бол тэнгэрийн оддыг тэр чигээр нь нүүрэндээ буулгаа юу гэмээр өнгө өнгийн туяа гэрэлтүүлсэн өвөрмөц төрхтэй, өөлөх юмгүй охин билээ. Мэнгийг нь тоолоод үнсэхэд үүр цаймаар, тэгсэн ч үл ханамаар ажаам. Ялангуяа ягаахан уруулыг нь чимэн анивчих ногоон туяатай хос хөөрхөн мэнгэ нь ямар гоо харагдуулдаг гэж санана.

Номикотой учрав уу, үгүй юу уруулыг нь үмхэж, өгзөг, хөхийг нь базалмаар гижиг дуудах бөлгөө. Тархи, зүрх хоёрт зэрэг цус харвуулмаар дээрх танхил, тансаг яриа дөч гарсан “чулуужсан эр” намайг тамхиа угсруулан татаж, тэлчилж холхиход хүргэв ээ. Хаалга… Будда, Аллах, Есүс гурав бараг үгсэн байж илгээсэн гэлтэй, бүсгүй заяатны үзэсгэлэн бүрдэх хорин гуравтай, “будаггүй” цагаан шар охин, нэвт гэрэлтсэн силкэн цамц, тийм материалаар хийсэн богинохон бор цоохор банзалтай зогсоо нь босоогоороо ухаан алдмаар аа. Эр биеэ барихчаан аядаж орохыг урьсан болов. “Ах аа, намайг үнсээч” хэмээн айлгүйтэх нь хүйсээ дөнгөж мэдэрч буй нялх охин шиг өхөөрдмөөр… Тэр сурсан зангаараа шуудхан том өрөөний буйдан дээр очин баруун хөлөө ачин суух нь “секс символ”-ын амилсан дүртэй ажгуу. Би бүр алмайрч орхив. Тэр том өрөө рүү зүглэхдээ шилбэнээсээ хасаа хүртэл илхэн, шулуухан хоёр хөлөө шидлэнхэн алхах нь шидэт орчинд урласан урлагийн амьд бүтээл, эрдэнийн явдлаар явах мэт этгээд бөгөөд эвлэг ажаам.

Амьдрал сонин юм аа. Бишгүй л юм үзсэн би ингэж байхад бусад залуус харвал яах бол… Тэр хоол идсэнээ хэлсэн болохоор би дотор “хөгжөөх” ажилдаа орлоо. Бид сурсан, дадсанаараа “Алтай” дарс аягалан тулгацгаав. Түүний ийм төрсөн нь буруутай л биш бол тэгэхээс аргагүй тачаангуй ухаа уруул нь зөвхөн дарсны шилэн аяга шилэмдэхээр заяасан адил уран үзэгдэхэд нүд халтиран хандсан зүгтээ тэнүүчилнэм ээ. Яльгүй халсан ясархаг хоёр хацар нь яргуй цэцгийн төрсөн дүү мөн байлаа. “Хөгжим чинь бий юу? Бүжиглэе л дээ” гэх нь нас хулжсан надаар нэг л дэмий үйл хийлгэхийн цондон амуй. Бид бүжиглэх биш, Бурханы үйлээр нийлэх, эсрэг хүйстний босоо байрлалд бие биедээ шигдэцгээжээ. Хар тамхи, “хатуу юманд ч” ингэж мансуурдаггүй болов уу. Үүлэн дээр бүжиглэх л ийм байдаг даа гэмээр сэрэхүйн эрүүл бус орчинд сэлцгээж эхэлжээ. Ертөнцийн цаг хугацаа яаж өнгөрснийг бүү мэд. Нэг л мэдэхэд бид хоёр хөнжилд шургачихсан ноололдож байх юм. Биеийнх нь булбарайг ээ. Миний доор өдөн дэвсгэрээс өөр мэдрэгдэх юм үгүй ч осолдохгүй цэл залуу эмийн биеийн элч төөнөх нь цадиггүй, тааламжтай авай. Түүний жижигхэн, уран цагаан биеэс миний насандаа ч үнэрлэж үзээгүй үнэр сэнгэнэх нь наадааныг туйлд нь хүртэл хурцална.

Хусны мөөг шиг хоёр сэргэр хөх нь эр амьтны энгэр түшихээр бүтээгдсэн нь илт. Алтанхан сайхан хэвлий дээр нь хичнээн хором хэвтсэнээ ч мэдсэнгүй. Биесийн тавираан бүх юм өндөрлөснийг илтгэнэ. Нялх балчир ахуйдаа горхины ширгэн дээр эрлэгт очих биеэрээ элэгдэн хэвтэхэд тун зөөлөн торгомсог санагддаг нь энэ бүсгүйн хэвлийн дэргэд юу ч биш байжээ. “Ах аа, миний бөгсийг илээд өг” гэх нь алтан хүүхэн өвөрт хэвтэх аягтай. Хүссэнээр нь боллоо. Хүүхний хондлой бишгүйдээ л илсэн дээ. Хоёр томхон алим алган дор өнхрөх шиг их бие нь хатуувтар ч хонины өөхөн сүүл адил арьсан дээгүүрээ зөөлхөн, үгээр хэлэх арга алга. “Би нөхөртэйгээ унтахдаа үргэлж таныг боддог”.

Энэ үг нь эгдүү бас дургүй хүргэчихэв. Хууль ёсоор авсан эр нь хувь эрхийнхээ дагуу эдэлж байхад хуумгай эсэн бусын авир гаргаад байхдаа яахав дээ. “Ах аа, намайг дахиад тэгээч…”. Тачаангуй гэдэг нь, золиг гэж… Тэрэн шиг амархан юм тэнгэрийн дор хаа байхав. Тэгэвч би татгалзлаа. Нөхөр нь нүдэнд үзэгдээд болдоггүй ээ. Номиког биш гэхнээ нялх үрээ тэжээхээр муудан, сайдан мунгинаж яваа эр амьтныг тэгэх ч гэж дээ, чааваас… Өвөрт хэвтээ охины өгзөг шиг өөхөн цагаан сарны туяа өвчүүн дээр гулдах нь өнгөт орчлон гэж үүнийг хэлдэг юм гэх шиг… Цонхоор шагалзах нарны цоог шаргал туяа нүүр самардахад би сэрвэй. Тэр ч босон усанд орлоо. Ванны буурал том алчуураар бүсэлхийгээ хальт ороосон Номико гарч ирэх нь өглөө ингэж л эхэлдэг гэж сануулам сайхан. Бид хөнгөхөн цайлаад босоцгоов.

-Ер нь ийм холбоогоо цэглээд ердийн ах, дүү хоёр байцгаавал яасийм?
-Та чадах юм уу?
-Чадалгүй дээ. Ийн ярилцаад би түүний тэгш цэвэрхэн, “тэнэг” цагаан духан дээр тангарагт ахын ёсоор үнэрлэвэй.

4 Comments

  1. GlaDyS says:

    Зүгээр л хог 

  2. black pearl says:

    Балууных нь уран тансаг гэж Мu үнэнийг өчжээ .баахан мэнгэ үнссэн юм биш үү үнэхээрийн уян яруу бичих гээд утгыг нь алдуулсан бололтой.

  3. iron_Captainx says:

    Uran-yaruu-tansag

  4. Mu says:

    Uneheerin teneg, ulemj utgagui, ulbeger uguulleg bulguu. Uran ugeer chinegleh ydsan, uchirgui ydmaghan bichwer boloi gdimu odoo yadin..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.