Хайрт минь Зүрх сэтгэлээ надад нээгээч дээ


Сайн байцгаана уу.

Би анх удаа захидал илгээж байна, уран яруу үг утга найруулга байхгүй байж магадгүй. Гэхдээ өөртөө тохиолдоод байгаа зүйлийг чадан ядан бичиж бусадтай хуваалцахаар шийдлээ. Ойр дотныхондоо хэлж чадахгүй өөрөө өөрөөсөө хүртэл нууж, үгүйсгэж явдаг зүйл байдгийг, бодит үнэнг мэдрээд хуваалцахаар шийдлээ.

14518238_10155205030129045_892418876_n

Би одоо 30 настай. 2013 оны 11 сард нэг залуутай танилцсан юм. Тэр минь яг одоо миний хажууд байгаа боловч сэтгэл зүрх нь миний хажууд биш гэдгийг мэдэрч байна.

Анх бид 2 нэг нэгэндээ маш их таалагдаж уулзах болсон. Хайртай гэж тэрэндээ хэлсэн тэр минь надад байнга хайртай гэдгээ мэдрүүлдэг байсан. Сайн найзын минь найз болохоор түүний тухай мэр сэр зүйлс сонсож байсан нь тийм ч сайхан зүйлс биш байсан. Гэхдээ л тэр минь эр хүн тийм л байх ёстой гэсэн бүх зүйл түүнд байдаг. Миний мөрөөдөж хүсч явдаг байсан залуу тэр чигээрээ мөн. Анхны болзоон дээрээ хурим зохион байгуулдаг найзтай нь танилцсан энэ нэг юм хэлээд ч байгаа юм шиг санагдсан. Дараагийн болзоон дээр эх баригч найзтай нь таарсан нь бас л нэг зүйлийг хэлэх гээд байна уу гэлтэй. Юунд ч юм итгэж найдан ерөөлөөр учирсан юм болов уу гэж бодогдох болсон.

Ээж эгч 2 минь үзэж хардаг хүн дээр очингоо намайг хэзээ хүнтэй суух талаар асуусан байж “могой жилд заяаны ханьтайгаа учирна” гэж хэлсэн он бас яг таарч байгаа юм…..

Тэрний хүүг төрүүлсэн байна гэж хичнээн их зүүдлэв, Зүүдэнд үзэгдсэн зарим нэг зүйл маань бодит үнэн болж биелхийг үзээд тэнэг бодолдоо улам итгэсэн.

Би дээрхи бүх давхцал тохироонд найдаж өдий болтол болж бүтэх ёстой гэж найдсаар ирсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд тэр минь аль хэдийн нэг эмэгтэйг хүүхэдтэй болгоод, нөхөр хүүхэдтэй эмэгтэйд дурлаж хайрлаад тэрэнд үнэхээр хайртай харамсахгүйн тулд би тэрэнтэй хамт байх гэж бүх зүйлийг хийхээр явлаа гэж хэлээд намайг орхиж байсан.

Санамсаргүй байдлаар би утсан дээрхи мэссэж, фейсбүүкийг нь үзэхэд тэр эмэгтэйд үнэхээр хайртай юм. Тэр эмэгтэйд атаархахаас өөр юу ч хийж чадахгүй юм даа.

Би хүлээсээр бас тэнэг ч юм шиг зүйлүүддээ итгэсээр өнөөдөр хүрэхдээ би чамд урьдых шиг хайртай биш болсон. Юунд ч найдах хэрэггүй гэсээр бид 2 энэ 10 сард эргээд нийлсэн ч юм шиг үгүй ч юм шиг харилцаандаа эргэж ороод өнөөдөр дахиад алдаж чадахгүй, урьдых шигээ бүр тэрнээс ч илүү хайртай гэдгээ мэдэрлээ. Тэрнийг надад хүн өөрчлөгддөггүй болохыг өнөөдөр дахин сануулахад.

Урьдын гуниг шаналалыг дахин мэдэрхээс айж байна. Дахин давтагдахвий гэхээс үнэхээр их айж байна. Бас зөн совин, давхцал, зүүдэндээ итгэсээр шантарлаа.

Тэр намайг гомдоож зовоохоос айдаг, хайрладаг гэж мэдэрдэг ч урьдых шигээ биш гэдгийг бас мэдэрдэг. Би тэрэнд хэцүү цагт тусалсан болохоор надтай уулзаж байгаа юм гэж үү?

Эргэж хараад намайг тэврээсэй гэж хичнээн их хүснэ бэ Хайрт минь Зүрх сэтгэлээ надад нээгээч дээ

Утга авцалдаа муутай ч миний захиаг уншсанд баярлалаа

9 Comments

  1. Даваасүрэн says:

    Чи өөрөө больчооч. Зайл гээч. Санж үхэх гэж байгаад мартчихдагын. Гэхдээ чи хөгширч байгаагаа анхаараарай.

  2. Zahidliin ezend says:

    27 toi bhda taniltsaad odoo 30 hurtlee iim bdaltai gdg bolkuu shuu. Hairan tsag hugatsaa, uur taarch tohiroh hun bj l bga, zaaval neg shiidvergui, shalig er hun shig bish neg muu bandid bitgii tsaashid tsagaa uree l gej helmeer bn. Iim uhaangui hair setgel yariad bga ved bol holdoh hetsuu l dee, mash tevcheer shaardah bhaa, yamar ch gsn good luck. yaahav yalgaagui, uur hun oldohgui, taalagdah hun oldohgui geh met shaltgaanaar naad hunteigee uldlee ch gsn setgeliin hooson oron zai duurehgui setgel zuin huvid hetsuu bh bhaaa. iim bsnaas gantsaaraa ch gsn setgel amar taivan bh ni deergui yu. Ingej shanalaad bval eruul mended nuluuliishuu, tegd ajild nuluuliishuu. Bie ee bodoo kk

  3. Zavhai huuhen says:

    Chi ch bas ih moroodomgii zolig bn kk 30 hursen busgui bj bodit amidral deeree buu ho gazard, moroodliin zaluu ntr geed neeh soyltoi gunhsan tsarailag zaluu taaraad bayrlaad kk demiidee 30 hursen busgui tsirkiin uzuulber bish setgeliin uzuulbereer uyrdag nas shuddee yarah hereggui songoltuud garch irne naadahaasa salaad haalga haagdaad nogoog neeh bolomj garch irne amidral iim l bdg 

  4. Zavhai huuhen says:

    Yu wee chi bur sohorch guitsej nudee tom neeged oorigoo dahiad neg har hentei bgaagaa har, iim zungag shig yum amidral boldguimoo naadah chmg zapas bolgosn bn chi nohvor gishuun boljee ,jaahan sehee avaad oorigoo hairlaad uneleed ogdoo busgui mini ,oorigoo hairlaj uneldeggui hund hench hairlaj hundeldeggui hatuu huulitai , unj doroo buu bai zaluu shan bgaa deeree naadhaa nyslaad yvuul oor erchuudtei uulz mart horvoo naadhaar chin diusdaggui yum ok

  5. зочин says:

    Өөрт нь хүн хайргүй байхад юуэч романтик юм билээ дээ.Сайхан үнэнч хайр чинь бие биедээ.дурлаж байж л бий болохоос нэг нь өчнөөн гоё сэтгээд ямар хэрэг байхав.Өөрийгээ хүндэлж хайрлахгүй хүнийг аятайхан байлгахын төлөө амьдарч бгаа бол ямарч утгагүй,бүр доошоо орчихождээ чи.Өөр хүнд хайртай хүнийг яагаад эргүүлээд тэнэгтээд бгаан бэ,орхиоч ээ,энэ чинь өөрийгээ хүндлэ л дээ

  6. tsomo says:

    Uur hvnd hairtai bol tgd hudlaa doo chmar zuger l tsag hugatsaag bolon unen hairaa haisan setgeleel argafsaadiin bn naad zaluu chin
    2t hurim zohion baiguuldag nz bolon eh barigch nz nar chamd yamar hamatainbe kkkk ter hvnii l nzuud chi uuruu jijig zuiliig het tomoor duwiilguud muruuduud bsin bishvv 16t jahan ohin bishdee 
    naad zaluga hairtai hvnlvv ni yawuuldaa ter l hamgiin zuw songolt hichneen hetsvv ch 

  7. hehe says:

    Ogt uurt chini hairgui, uur hund hairtai huniig yavuulaa. Chini zuud ntr gel ter buhen bol zuger l hoson ym. Chi l tegej uchir holbogdol ugch bodoj bga bolohos ter hun chamag ogt tegej bodogui baina. Neg lam zurhaichin ugend itgeed uurt hairgui huntei zuuraldaal baij baih yamar hereg baina? Unendee archaagui shalig er hun baina. Uneher chamag gomdoohiig huseegui bol anhnasa tegej uur hunte ene ter yavahgui baisan yum. Esvel uur hund setgeltei bol terenteigee hamt baina ged chamas salah baisan.

  8. MglausCom says:

    Buruu l hund zurhee ugchde yadahad ailiin avgai jiremsluulcen huniig goyochilj haraad bdg bas ter avgaid ataarhahaas uur yu ch hiij chadq bn gene u. Sanasamndaa hurch sarvaisnaa avdag turliin hun bish boltoi. Tevch itge hulee gdg durem chini huuchraad temts hichee zutge bolciim bishu. Ailiin avgaig zamaasaa zailuulj chadq bn gj ulger blguide

  9. jin says:

    юун завхарсан жонхуу шиг залуу вэ. зүгээр л нэг шалиг залуу байна шдээ. битгий байгаагаас нь илүү гоё болгож хараад бай л даа. өөрийгөө хайрла, өөрийгөө хайрладаг өөртөө итгэлтэй хүн л бусдын хайрыг татдаг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.