Араар нь тавиад баригдчихлаа, одоо яах вэ?

Ямар нэгэн явдал болж та хайртай хүнээ хуураад баригдчихлаа. Мэдээж хууртсан хүн ихээр гомдож юун түрүүнд л салахыг хүснэ. Харин та салах хүсэлгүй байгаа ч юу ч хийж чадахгүй. Одоо яах вэ?

14518826_10155205107529045_564542178_n

Эхлээд: Юу хүсч байгаагаа тодорхойл
Таны хос салахыг хүснэ. Харин та? Энэ бол өөрөөсөө асуух маш хэцүү асуулт. Таныг уучиллаа гэж бодоход хайртай хүнээ ахин хуурч гомдоохгүй байж чадах уу? Ер нь та яагаад хуурсан бэ? Хуурсан хүнтэйгээ хамт байхдаа юу бодож, юу мэдэрч байсан бэ? Энэ тохиолдолд та хайртай хүндээ ирээдүйд үргэлж цуг байж чадна гэж итгүүлж, өөртөө ч бас итгэх хэрэгтэй.

Нөгөө хүнээсээ харьцаагаа тасал
Хэрэв та хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсч л байгаа бол таны амьдралд өөр хэн ч байх ёсгүй. Харьцаагаа таслах хэрэгтэй. Та хоёр маш сайн найзууд, гэвч алдаа гаргаж ганц шөнийг өнгөрүүлсэн ч бай хамаагүй тэр хүнийг ахин харахгүй, уулзахгүй байх хэрэгтэй. Ингэснээр дахин хуурахаас сэргийлж байгаа хэрэг. Тэр хүндээ мессеж, имэйл ч юм уу бичин учир байдлаа тайлбарлах хэрэгтэй. Үнэхээр сайн найз, ухаалаг хүн бол танаас ч мөн харьцаагаа таслах болно.

Хайртдаа үнэнээ хэл
Яг юу болсон талаар бүх үнэнээ хэлэх хэрэгтэй. Хэцүү байж магадгүй л дээ. Гэхдээ ингэхээс өөр арга байхгүй. Болсон процессыг бүр нэг бүрчлэн ярих хэрэгтэй. Ингэснээр та түүнд худлаа яриагүй гэдгээ батлах болно. Ийм юм болсны дараа худлаа яривал байдал улам л дордож, хайртай хүнээ улам л зовоох болно шүү дээ. Болсон үйл явдлыг ярихдаа хүний дургүй хүргэм хэсгүүдийг ярьж болохгүй гэдгийг санах хэрэгтэй.

Мишок шиг биш бэлэг шиг бай
Та хосоо хуурчихсан одоо сөрөг үр дагавартай нь нүүр тулах хэрэгтэй боллоо. Хос чинь ямар ч гэмгүй учир маш их гомдон, шаналаж түүнийгээ танд мэдрүүлж, ойлгуулахыг хүсч дайрч эхэлнэ. Та ч түүний өөдөөс аянга шиг байх хэрэгтэй. Түүнд өөрийгөө ойлгуулахыг хичээж, ахиж тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ батлан, цаашид хамт байхыг хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй. Юм бүхэнд хязгаар гэж бий. Та хуурсан гэдэг нь таны хос тань руу дайрч давшилж, доромжлох эрхтэй гэсэн үг биш юм. Та түүнийг таны хувийн орон зайд халдахыг зөвшөөрч болохгүй. Хэрэв хос чинь “Утасныхаа нууц үгийг өг” гэж шаардвал түүнд ингэж хэл! “Би чиний итгэлийг дахин олох ёстойгоо мэднэ. Гэхдээ энэ тийм ухаалаг санаа биш (энэ үнэхээр ухаалаг санаа биш).” Мэдлээ гээд та хоёрын харьцаанд улам л сэв сууна уу гэхээс дээрдэхгүй. Болсон явдлын “муухай” хэсгүүдийг яриулахыг хүсвэл “Би чамаас юу ч нуумааргүй байна. Гэхдээ энийг ярьлаа гэхэд чамд тус болохгүй” зэргээр хариулах хэрэгтэй.

Сексийн мэдрэмжтэй бай
Секс та хоёрын хувьд нэг хэсэгтээ асуудалтай байна. Сексгүй амьдрахдаа бэлэн байх хэрэгтэй. Хос чинь таныг хүсэх үед татгалзах болно мэдээж. Гэхдээ бага багаар ойртох хэрэгтэй. Хүрэх, үнсэх, тэврэх… Бэлэг шиг байх хэрэгтэй. Хуучин цагаа санагдуулж хайртайгаа илэрхийлж, өөр харьцаанаас илүү байдаг гэдгийг мэдрүүл.

Үүнээс суралц
Таны араар тавьсан шалтгаан тийм ч хангалттай биш, эсвэл магадгүй та хоёр муудалцсан ч байж болно. Нэгэнт хуурсан бол хуурахаасаа өмнө та хоёрын харилцаа ямар байсан талаар сайн бодох хэрэгтэй. Магадгүй танд хөндлөнгийн туслалцаа хэрэг болж болох юм. Та хоёрт заавар зөвлөгөө өгөх найз нөхөд, сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Энэ тохиолдолд та яагаад хуурах болсон шалтгаанаа мэдэж авах боломжтой. Тэгсэнээр та өөрийгөө таньж дахин хуурахгүй байж чадна. Ямар ч үед та хуурсан буруугаа хосдоо тохож болохгүй шүү.

Өөрийгөө уучил
Тийм ээ. Та маш муухай том алдаа гаргасан. Өөрөө өөрийнхөө талаар ч тэр яагаад хуурах болсноо ч тэр бодоход цаг их гаргаарай. Та чөөрийгөө үзэн ядаж л байгаа байх. Гэхдээ бас өөрийгөө уучлах хэрэгтэй. Хүн болгон л амьдралдаа алдаа гаргадаг. Та бол муу хүн биш. Өөрийгөө үзэн ядах нь танд тус болохгүй, та хоёрын харилцаанд ч тус болохгүй.

Та үнэхээр харамсаж байгаа бол, амьдралаа нураамааргүй байгаа бол энэ бүхнийг хийх хэрэгтэй. Таныг хайртаа хүнийхээ итгэлийг олж, цаашид хуурахгүй гэж итгэж байна.

3 Comments

  1. ice says:

    hvn bolsonoos hoish ajiliin garaa hvrtel araas tawilt zawhairal gedgiig medqu ywlaa bagdaa tsoriin gants gsn oilgoltiig. uru urtuu ugj hvmvvjilgv hvniihee buland hadaastai 20nas hvrsen. oir hawi tiim bsn uu hvmvvs tiim bdg ymuu araar tawih chin engiin vzegdel ym bna gej oilgoloo odoo hvntei bolhoosch aij bna 

  2. Лол says:

    Ххэ би баригдвал найз залуугаасаа салж чадахгүй зохицоод амьдар үгүй бол салий гэж нөхөртөө хэлнэ. Салахаар гэр орон л жаахан хэцүү юмдаа түүнээс хорогдоод бх юм түй ч алга. Эрхэм гишүүд минь 2 нөхөртэй байж болох тухай хууль санаачилдгүйм бхдаа хххххэ

  3. zyvhun says:

    emegteichuud l bolson processiig yariulah gj dairah bhdaa, yasabpn gj buhnee delgeh ve dee
    uuchlal guina( tiim yum boldog yumaa gehed), ternees ihiig huseed bval dund huruugaa gozoilgono.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.