Эмэгтэйчүүдийн бэлгийн сэрэл өөрчлөгддөг


Биений юмны мөчлөгийн янз бүрийн үед эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл, бэлгийн сэрэл өөрчлөгддөг болов уу? Экстроус мөчлөгтэй эм амьтдын бэлгийн зан үйл нь мөчлөгийн дааврын өөрчлөлтөөс хамаардаг болох нь тогтоогдсон. Ийм эмэгчин амьтад зөвхөн эстроус буюу ороо нь орох үедээ л бэлгийн зан үйл үйлддэгээс бусад үед үүнийг хийдэггүй нь тогтоогджээ. Энэ бол биологийн маш мэдрэмжтэй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, эмэгчин амьтад зөвхөн үржлийн үедээ л эрэгчинтэйгээ нийлдэг байна.

14518826_10155205107529045_564542178_n

Эмэгтэй хүний хувьд мөчлөгийн аль ч үед бэлгийн зан үйлийг үйлддэг ч зарим үед бэлгийн хавьтал хийх давтамж өөрчлөгддөг байж болох юм. Энэ талаар хийсэн судалгааны үр дүн нь эсрэг тэсрэг байлаа. Зарим судалгаагаар өндгөн эс боловсрон гарах үед бэлгийн хавьтал хийх давтамж нэмэгдэж, дээд хэмжээнд хүрч байсан бол зарим судлаачдын судалгаагаар биений юм ирэхийн өмнөхөн болон ирсний дараахан хамгийн дээд хэмжээндээ хүрч байсан байна.

Бэлгийн хавьталд орох давтамжийг эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийн хэмжүүр болгон үзнэ гэвэл нэлээл няхуур хандах хэрэгтэй байдаг. Хосууд хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр бэлгийн хавьталд ордог ч зевхөн эмэгтэйчүүдийн дур хүслээр бус эрэгтэйчүүдийн санаачилгаар бэлгийн хавьталд орох болдгийг санахад илүүдэхгүй юм. Өөр нэгэн судалгаанаас үзэхэд биений юм ирж байгаа үед гар хангалга, бэлгийн мөрөөдөл зэрэг бэлгийн зан үйл үйлдэх нь ихсэж харин бэлгийн хавьтал үйлдэх давтамж нь буурдгийг тогтоожээ.

Бас нэгэн судалгаагаар эмэгтэйчүүл өөрсдийнхөө зан ааш, бэлгийн сонирхолыг тэмдэглэсэн тэмдэглэл болон тэдний цусан дахь бэлгийн дааврын шинжилгээг нэлээд нарийн судалжээ. Судлаачид эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл болон тестостероны хооронд нягт уялдаа холбоо байдаг гэж үзсэн тул эстроген, прогестероноос гадна тестостероны түвшинг тодорхойлж үзсэн байна. Судалгааны үр дүнд тестостерон нь өндгөн эс боловсрон гарах үед дээд хэмжээндээ хүрдгийг тодорхойлсон байна.

Эмэгтэйчүүдийг бэлгийн дур сонирхол нь дээд хэмжээндээ хүрдэг давтамжаар нь үндсэн хоёр бүлэгт хувааж болно. Эхний хэсэгт биений юмны урьдал хам шинжийн зовиур илэрдэг эмэгтэйчүүдийг багтааж болох бөгөөд тэдний бэлгийн сонирхол өндгөн эс боловсрон гадагшлах үед хамгийн дээд түвшинд хүрдэг байна. Харин нөгөө хэсэгт биений юмны урьдал хам шинж төдийлэн илэрдэггүй төдийгүй тэдний бэлгийн сонирхол нь биений юм ирэхийн өмнө дээд цэгтээ хүрдэг гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.