Өөр хүнд татагдаад байгаа бол би замаа хөөе л гэж бодож байна…

Эхнэртэйгээ ханилаад 11 жил болжээ. Энэ хугацаанд олон ч зүйл тохиолдсон би ч зүгээр байгаагүй хуурах тохиолдол гарсан манай эхнэр ч хуурсан. Том маань өөр хүний хүүхэд гэхдээ над дээр гэдсэндээ байхдаа ирсэн болохоор хэн ч мэддэггүй минийх биш гэж. Бага маань бага настай. Эхнэр анх томын эцэгтэй уулзаж байсан нь баригдсан. Ичмээр юмнууд яахоо мессенжерээр бичилцсэн захиа бичсэн байсныг нь санамсаргүй мэдсэн. Захиануудыг нь уншиж үзсэн. Би ч бас хуурсан үнэнээ хэлсэн. Тэгээд сүүлийн 4 жил үнэнч хуураагүй л явна.

Гэтэл манай хүн хэдэн сарын өмнө бага ангийнхатайгаа уулзлаа гээд бүтэн өдөр 16-с маргааш үүрийн 6 хүртэл утас нь таг болоод алга болсон. Асууж уурлаад бөөн юм болсон уудаггүй хүн чинь харин тасарчиж гэж хэлсэн. Тэгээд дараа нь найз хүүхнийг нь өмнөөс нь мессенжерээр бичиж байтал гэнэт ам алдаад чи тэр балиар юмнаасаа салаач чи нүүр өгөхгүй бол ирэхгүйшд. Хүүхдэд чинь муушд гэж бичдэг юмдаа. Би тэгээд нөгөө найз хүүхэнтэй нь уулзаад нэг муу нусгай эргүүлээд байгааг нь мэдсэн. Эхнэртээ хэлсэн гэтэл надад буруу байхгүй гэрт хүргэж өгчөөд машинаас буухгүй байсан жолооны үнэмлэхийг нь авчаад өгөх нэрийдлээр уулзаад машинаас нь буухгүй гонжироод гарыг нь хөх болтол базсан байсан. Тэр ч яахав тэгээд би уурлаад нөгөө бандийг нь айлгаад өнгөрсөн.

Гол асуудал нь одоо хүртэл өөр хүнтэй байна гэж би хардаад байна. Би гэр орондоо анхаарал халамж тавьдаг өндөр албан тушаалын ажилтай орлого гайгүй юмаар нээх дутаадаггүй. Хоолоо хийдэг хааяа гэр орноо ч цэвэрлэдэг сексийн асуудал ч зүгээр. Ер нь бол нээх асуудалгүй нөхөр л гэж боддог. Гэтэл манай хүн нөгөө НуА-тай болсон хүний шинж гээд юм байсан тэр л ажиглагдаад байх юм. Их ууртай жоохон юм болохоор уурлана. Намайг хараана доромжлоно ганцаараа амьдар сал сайхан хүүхнээ ол гэж уурлана. Би ч тэгэхээр нь тэсэхгүй зөрүүлээд уурлана. Иймэрхүү байдал байнга л давтагдаад би бүүр залхаад үхлээ. Гэр орондоо тайван л амьдармаар байх юм.

Бага насандаа эцэг эхийн алдаанаас болж орон гэргүй айл хунараар ч амьдарч байсан арай гэж амьдралаа босгоод байр машин энэ тэр гээд юм юмтай болохоор тэр босгосон амьдралаасаа хөөгдөж жийгдчих гээд байх боллоо. Би ч бас жоохон ааштай л даа. Гэр орон замбараагүй уусан идсэн аяга тавгаа угаагүй энэ тэр байвал нь үглээд л орхидог. Тэгээд л хэрүүл болдог бас. Яамаар ч юм бэ дээ. Гол нь эхнэрээ өөр хүнтэй болсон эсэхийг нь мэдмээр байх юм. Үнэхээр л болохгүй надад уурлаад харахаар уур нь хүрээд байдаг тэгээд өөр хүнд татагдаад байгаа бол би замаа хөөе л гэж бодож байна.

13 Comments

  1. Eba says:

    Soko chi ch gesen zugeergui l baisan bizdee nadtai holoond orj hudlaa helj karaokedej yavchaad hohino za. 

  2. Coko says:

    Ashguidee 1 ch gsn emegtei nuhruu araar ni tavij baival. Mongoloor duuren bugsnii dontoi erchuud. Manai nuhur ch bas adgiin novsh 97 onii ohintoi holbogdson. Amidral uneheer hugiin yumaa. 

  3. Хүн чанар says:

    За энэ миний амьдралын бараг л нэг хуулбар нь байна. Хөгшөөн иймэрхүү хүүхэн засардаггүй юм байна лээ шүү. Бүхэл бүтэн 8 жил амьдарчихаад, заваараад явдаг юм байна лээ. Хүнтэй явсныг нь уучилсан ч ахиад өөр юмтай заваардаг юм билээ. Шууд шийдвэрээ гаргаад л салсан нь дээр.

  4. Woman says:

    Emegteichuud sugarig gargaas, eregteichuud angarag gargaas irsen gd John Gray n nomiig yamar neg shiidver gargahaasa omno zaaaaaval olj unshaarai!!!!! Tuun dr hosiin amidral dr gargadag aldaagaa nudend haragdtal oilgoj uhaarch , uussen asuudlaa zovoor zohitsuulah arguudaa medej avah bnooo. Salah gj buuu yaararai. Unshaarai gj guuya.

  5. ЗОЧИН says:

    эхнэртэйгээ сайхан ярилц.гэр орны ажилд нөхөр оролцоод, үглээд бхаар заримдаа яршигтай бдг юм.гэхдээ та 2-ын хувьд салах шалтгаан биш бнаа.эмэгтэй хүн их зөөлхөн шдээ.

  6. эмэгтэй says:

    эмэгтэй хүн аргадуулж гуйлгаж хайрлуулж энхрийлүүлж өөрийгөө тоолгох гэж муухай ааш гаргах тохиолдол бна. тэрийг нь эрчүүд ойлгохгүйээ ядаж байхад. харилцаа чинь эрүүл биш хөндийй хүйтэн болсон энэ үед магадгүй таны эерэг хандлага харилцаа та 2ын хувьд ойлголцох боломж болж болно шүүдээ. санаачлагыыг гартаа авч аль болох эхнэртэйгээ ярилцаад үзээрэй. салах амархан хэзээ ч салж болно. монголоор дүүрэн салсан сарнисан урдах хойдохтой хуурсан явалдсан хүмүүсийн тоог дахин нэгээр нэмэх хэрэг байнауудаа

  7. zaluuuuuuu says:

    Za oilgoloo jiriin l neg amidral jiriin l negen vil ybdal. Tegtlee hoer tiishe boloh deeree tulaagvi l yum bn. Medeej olon olon zvil vzsench ta hoer hamt baisaar bn Ene chin ta hoer tsaashid baisaar l bn gesen vg. Salah tsag ni haa baisiin boloogvi bn. Odoo ehleed uuriinhuu naad hogiin ylih shalihgvi yumand vglej yanshdag bvh zviliig emh tsegtstei bailgah gesen zangaa bagsaga hugshuun. Ehneriig chin neg bandi ih uruu tataj gehdee l ehner chin hil hyzgaaraa medej bga uchiraas yag hetsvv ye deeree ybj bga. neg hoer udaagiin ybdal baigaag vgvisgehgvich ene bvhen dahij dabtagdahgvin tuld bvhnig hiij bga ehneree bitgii nemj daramtal. Zvger l hamt zuragtaa vzej hoshin shog kino edreer jabhaalag shn ungu oruul. Vnetei hubtsas abch uguugvi udsan bol abch ugch bayrluul hoeulahnaa zugaalaagvi udsan bol ubliin tsas hailhaas umnu gaduur alhaj setgelee sergeetsgee!! Yag ene hetsvv tsagt ta hoert olon olon huuchin tsagiin saihnaa sergeeh zvilsvvdl dabj garahad tuslana. Ternees mynga bie bieniigee vgiin muuhaigaar doromjilood baidal bvr dordono chi nuhur hvn yum chin chi l hariu hereldehee bolichih! ( ydaj oiriin 3 sardaa)

  8. xanxvv says:

    chamd buruu yum haragdahgui l bn daa, ed hurunguu odoonoos arga eviig ni oloh ni deer bizdee, 
    hudulmurluj olson zuilee yasan gej neg myy al, am 2 ni zereg zagatnasan banzal emd uguud, aldaad duusahiig huseh ve dee. salah bol baga huuhdee uuruu aw.

  9. Золбоо says:

    Чи хөөгдөх биш, хөөгөөд явуулах эрхтэй гэдэг дээр санал нийлж байна. Боломжтой бол хувийн мөрдөгч хөлсөлж байгаад явалдаж байгаа зураг хөргийг нь олж аваад шууд нүүрэн дээр нь үзүүлбэл яадаг бол. Ямар ч байсан эхнэр чинь өөрийг чинь хүндэлдэггүй, их л аашилж зовоодог юм шиг байна.

    Одоо хүмүүс бүгд л шууд сал барь гэх биз. Тэрнээс өмнө нөхцөл байдал яагаад ийм болсон шалтгааныг олох гээд үзсэн нь дээр. Чиний аашнаас болсон уу, эхнэрийн аашнаас болсон уу, яагаад араараа тавилцав, сэтгэл хэзээнээс хөрж эхэлсэн гэх мэт. Эмэгтэй хүний сэтгэл нөхөртөө үнэхээр татагддаг бол араар тавьдаггүй юм. Бас өөрийнхөө ааш занг ч гэсэн бодолцож үзэх хэрэгтэй шүү.

  10. Sanaa zovoltgui ee says:

    Huviin murdugch ol doo. Gehdee ene muuhai l daa.
    Ail geriin amidrald muchlug gej baidag gesen. Teriig davj chadval bat beh orshij chaddag gene. 
    Salj sarinaad yah ch yum bilee dee. Hed naslah gej. Yalanguya ohin urtei bol bur demii! Uhaalag bus ehtei bol 1 yumtai suumaar ayddag. Ter ni yachih ch yum. 
    Bonustaigaa irsen huuhen yum baij yamar daviluun bna. Chinii huvid bol usgusun etseg iluu buyantai bdg yum gene  bilee. 1 ch gesen huuhdiin numur nuulug ni bolj yvna gedeg saihan hereg bn shuu

  11. Boyka says:

    Anhnaasaa yagaad iim huuhentei orootsolddog yum we? Xunii xuuxed teegeed irehed ni l teriin daraa medsiin bol shuud salaxguu. Gertee xonoxguu ogloonii 6 xurtel yawna gedeg chini yu gesen ug we? Erthen holdson ni deer hiimori suld chini doroitoj bgaan bna.

  12. Sos says:

    ..

  13. Xmen says:

    Zaluu mini chi zamaa huuh bish ehner chini zamaa huuguud zaivhairaad zailah heregtei yum bna daa ter yvaldaad bgaa hunee dagaad yav gej hel yas yuman deer yavj chadaggui l bhgui yu ter yvalddag hun n ch gesen hunii hereglechihsen  huuchin edlel shig huuhniig avaad zailj chadahgui l bhgui yu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.