Надад зөвлөдөг ухаалаг аав байсан ч болоосой, намайг гэдэг ах дүү байсан ч болоосой…


Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Намайг З гэдэг уншигч та бүхнээс санал зөвлөгөө авахаар бичлээ. Та бүхэн минь миний амьдралд тулгараад байгаа асуудалд минь харамгүй зөвлөөд өгөөрэй. Би амьдралд мухардсан жирийн нэг бүсгүй байна 30 настай. Надад өдий хүртэл хийж бүтээсэн зүйл гэвэл суралцсаар өдий хүрсэн өөр юу ч байхгүй ээ, амьдралд тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал миний гэр бүлийнхэн.
14518826_10155205107529045_564542178_n
Би ухаан орсон цагаасаа л эрүүл бус харьцаатай архидсан хэрүүл шуугиантай гэр бүлд өссөндөө. Одоо эргээд харахад ах дүү нар минь бүгд л архичид 2 нь архинаас болж хорвоог орхисон үлдсэн 2 нь эрүүл согтуу галзуу солиотой нь мэдэгдэхгүй архичид байдаг. Үндсэндээ архичны гэр бүлд өсөж өндийсөн эрээн бараан сэтгэл зүрхтэй бүрхэг гунигтай тийм л хүн болж дээ.

Аав минь өндөр настай бас уух дуртай тэтгэвэрийн мөнгөөрөө хоёр архичин хүүхдээ тэжээдэг, би гадаад дотоодоор тэнүүчилж амьхандаа энэ бүхнээс зугтах гэж л хамаг байдгаараа хичээн тэтгэлэг авч гадагшаа сураад ирсэн. Амьдрал урьдын хэвээр бүрхэг хэрүүл шуугиан архины үнэр танар гээд л тэсэхэд хэцүү байна. Надад өөр очих газар байхгүй. Өдий хүртэл явахдаа 2-хон эрэгтэй хүнтэй л дотно байж үзлээ ягаад ч юм амьдраад суучих хүн өдий болтол гарч ирээгүй.
Магадгүй миний айдас хүйдэс уйтгар өөртөө итгэлгүй байдал нтр гээд нөлөөлдөг байхдаа. Би бас үгээгүй дорой амьтан бас биш шүү надад сонголт зөндөө байсан. Надаас сайхан амьдрал гэр бүлтэй нэгэн таньцъя дотносъё гэж байхад үргэлж зай барин өөрөөсөө түлхээд л байдаг байж дээ.

Тэрний намайг хүндэлсэн сэтгэл үнэлэмж нь миний ар гэрийн байдлыг мэдвэл гээд ичээд бас айгаад болгоомжлоод л харилцааг дуусгадаг байж. Архичин хэрүүл шуугиантай айлд хүүхэд хэзээ ч эрүүл саруул сэтгэхгүй өөртөө итгэх итгэл амжилттай сайхан явах нтр бол байдгүй юм байнаа.
Та бүхэн минь хүүхдээ зөв сайхан хүмүүжүүлж өсгөөрэй ялангуяа эрэгтэй хүүхэд заавал боловсролтой байх хэрэгтэй юм байна. Ээж минь өнгөрөөд 10-д жил болж дээ. Аав ээж хоёр таардаггүй байснуу үргэлж хэрэлдэнэ энэ байдлаас болоод одоо хүү нар нь эцгээ хүндлэхээ байсан архи ууж хөгшин эцгээрээ тэжээлгээд загнаад байжийдаг хөгшин пампрастай хэнд ч хэрэггүй амьтад болж. Манайх 1 өрөө байртай л даа тэгээд хоёр согтуу галзуу хүмүүстэй шөнө ч унтаж болохгүй бас илүү дутуу юмаа ил хуль тавьж болохгүй нэг тийм хэцүү байдалтай л байгаад байна. Хамаг өнгөтэй өөдтэйг зарж ууна.

Би гадаадад сураад тэндээ жил ажилласан яг мэргэжилээрээ биш учир цалин тийм ч өндөр биш ч өөрийгөө бол болгоод л байдгийн гэхдээ монголдоо ирмээр санагдаад бас цагаан сар болох гээд аавд туслах гээд ирсэн. Би гадаадад утга учиргүй ажиллаад олсон их ч мөнгө байхгүй хань ижилчгүй зүгээр цаг нөхцөөж байгаам шиг санагдаад тэнд ядаж монголчууд байхгүй, ганцаардаад амьдрал нэг л гунигтай хүрээд ирлээ. Нөгөө л нэг архины хэрүүл үймээн шуугиан тэсвэрлэхгүй хэцүү байнаа амьдрах итгэл ч үгүй болоод хоосон хөндий бөхөх гээд байгаа зул шиг л байна даа.
Тэгээд энд ажил олж хийгээд байр аваад амьдрамаар л байх юм, асууж сураглалаа гадуур ажил олдохгүй бараг хүнээ халаад хэцүү байгаа л гэхийн тэгэхээр нь бүр хямрахын. Би хэдхээн төгрөгний хуримтлалтай байр авах гээд мөрөөдөж байгаа юм гэтэл би нийгмийн даатгал төлж байгаагүй лизинд хамрагдахад ганцаараа байхад болдгийн болвуу бас нийгмийн даатгал 2 жил төлсөн байх шаардлагатай тогтвор суурьшилтай ажил орлоготой байх гээд миний хувьд мөрөөдөл хэвээрээ үлдэх гээд байдаг.

Дахиад эндээс зугатаад гадагшаа явах боломж байгаа ч нас минь явж өгөхнээ учираа олохоо байгаад уйтгар гуниг бүрхээд ярих ч хүн байхгүй тоох ч хүн байхгүй тэгээд энд бичиж сууна. Найз нөхөд маань хэдийн хөлөө олчихсон амьдрал зохиогоод жаргаж явахын намайг ажил олж хийгээд байр майр авчих гээд л амныхаа зөргөөр хэлэх юм. Бүх зүйл болдог бол юу гэж ингээд явах вэ өөрийн азгүй хувь заяандаа л гомдох юм. Би хүний эд зүйлд атаархаж байсангүй ганцхан элэг бүтэн эвтэй найртай гэр бүл сайхан харилцаатай гэр бүлийг хараад атаархаж гол минь зурж нулимас урсдаг.

Нз нөхөддөө зовлонгоо тоочвол хов жаргалаа дэлгэвэл атаа гэдэг үг ч үнэний хувьтай юм. Одоо би яах вэ над шиг ийм байдалтай хүмүүс асуудалаа хэрхэн шийдэж байсан бэ? Надад эгчийн хувиар ахын хувиар найзын хувиар зөвлөөч та бүхэн минь. Би үнэхээр их гутарч байна. Надад амьдрах эрч хүч хайрлаач, хүн ер нь хайраар сэтгэлээр л дутаж явдгийн байна. Надад зөвлөдөг ухаалаг аав байсан ч болоосой, намайг гэдэг ах дүү байсан ч болоосой. Ямар үйлийн үр урд насны үйл хийсэн болоод өдий болтол гуниг тээсээр хар бараан амьдралаар амьдарч байгаа юм болдоо би…

25 Comments

  1. Mijee mj says:

    Sain bn uu ? Zahidaliig chn unshlaa tgeed iim bodol turluu . bitgii setgeleer unaarai amidral ugaasaa iim baidag bololtoi . chamtai adilhan zovlontoi hun zunduu bgaa . eregtei hun ch bii shuu … Bi ch bas chamtai adilhan amidrald ussun hoid etsegtei bas arhi uudag , eej bas dagaad uudag bolson … Odoo bol buh zuil sain bolson . hervee naiz bolohiig husvel yariltsaj baihiig husvel holboo bariaraa .

  2. залуу says:

    Би зугтаж амьдрах дургүй. Байгаадаа эвлэрч амьдрах ч дургүй. Би сөрж ялж амьдрах дуртай. Миний зөвлөгөө ийм л бна

  3. Zahidal bichigch says:

    Chin setgeleesee tsag zav gargan haramgui zovlogoo  ogson ta nartaa bayrlalaa olon hunii harah ontsog uzel bodloos harahad bi neg ih aimar zovlontoi zovtson hun bas bish yum bnaa, harin ooroo oortoo bii bolgoson zovlon boltoi kk ene hedees holdood ooroo oorinhooro amidarch az jargalaa olnoo ta nartaa dahin bayrlalaa

    • Mijee mj says:

      Sain bn uu ? Zahidaliig chn unshlaa tgeed iim bodol turluu . bitgii setgeleer unaarai amidral ugaasaa iim baidag bololtoi . chamtai adilhan zovlontoi hun zunduu bgaa . eregtei hun ch bii shuu … Bi ch bas chamtai adilhan amidrald ussun hoid etsegtei bas arhi uudag , eej bas dagaad uudag bolson … Odoo bol buh zuil sain bolson . hervee naiz bolohiig husvel yariltsaj baihiig husvel holboo bariaraa .

  4. Gerlee says:

    Huurhunuu mini uurtuu joohon itgeltei bgaad, bie e daagaad amidrahad asuudalgui yum bn a, itgelgui zoriggui l bn, busdaar bol chi dawan garch chadnaa busgui

  5. zorigoo says:

    yunii emne xvmvvstei zevledeg chini mash sain. odoo baigaa xeden tegregee bair ene terd vrex xereggui chinii mengiig xulxidaj avax xvmvvs mongoloor dvvren baigaa. naad arxichidaasaa uter tvrgen xold mart gadaadad gar tendee 3 jil amidraad ir. sain xvmvvstei nexerle naizla. mongold sain ceexen xeden chanartai naizuudtai bol chamaig xairlax xvn baigaa chi l xarin songoltoo zev xii xamgiin gol ni eceggui xvvxedtei gancaaraa xocorch boloxgui ene xvn minii telee namaig yamarch toxioldold xayaxgui orxixgui /medeej ervvl med ger oron eceg ex naiz nexed ajil ene teriig ni sudalchix xeregtei/ gedgiig medsen cagtaa ger bvl boloxiig zevsheer. odoo nuuree ugaagaad garch neg saixan gazar suu yabax beltgelee xii. mongolchuudtaigaa xolbootoi bai. engersen balarsan amidralaa bvv sex bvv bod. yamar edgershgui evchin tussan bish. chi mash xvnd muuxai xog uurch yabdag yum baina. tvvnee xayachix yamar ecegui xvxxdvvd chireed oron bairgui mengegui guilagchin bish. yamar 40.50 garchixsan xegshin avgai bish. chi uxaantai saixan bvsgui baina. az jargal xvsii. zevxen eeriigee bod amidral 40 nasand exeldeg gej vg bii bi chamd itgej baina. xvn bolj zayasan ene erxem xubi zayagaa eder bvr jargalaar dvvren bailga unsii

  6. Bujeetei agaar neg bno says:

    Zuvluguu ugj baigaa humuusiig unshaad haaya ch gesen neg iim heruul uruulgui biy biynee gutaasan doromjilson zuilguigeer hund senhertel uhaaral zuvluguu hairlaj baigaad n ih bayarlalaa. Zuvluuch gesen bolohoor chamd yag odoo minii heleh zuil bol hurimtlal baga baina, niigemiin daatgal tulsun 2 jiliin tuuhtei baih yostoi gesen bn, tegvel odoonoos l ehel. 2 jiliin dotor ajil ol yu ch baisan hamaagui sergelen tsovoo bai gej bi helehgui, chamaig yamar hun bolohiig bi medehgui tehdee unench shudraga ajiliin tuluu tuushtai zutgedeg bai. Tegeel 2 jiliin daraa ajiltai, huraasan mungutei, niigmiin daatgaldaa tatvaraa tulchihsun baina gedegtee itgeltei bai, tsagiin yum tsagtaa gej manaihan heldeg dee gehdee ter n odoo ehelvel shuu de

  7. Сахалт says:

    Bujee-d 

    Bujee chi bol zgr ataman l yum bn. Naad busguiteigee uulzaad setgeliig n neg saihan orgood ogchihooch. Zovlon tuulj l yavaa amitan bn shdee hoorhii. 

  8. zaluuuuuuuuu says:

    Dahiad shn uchral uchirwal bitgii l eldew asuudal toochij zugtaarai. Zvger l hairl durla amragl. Gadaadad garaad gadaad hvntei suusanch yahawdee 40 hvrtel dahiad ed orgilson amidral hvleej bn shvv. Sain saihand hvsch temvvlj bairnaasaa bagach gesen uragshilj l bwl 5 jiliin daraa gehed bvh zvil nileed deeshilsen bh bolnoo. Gutarch gomdolsoor neg bairandaa baigaad l bwl ter l jinhene svirel. Vrgelj uragshl temvvl muruud zvtge \ gadaadadch bai Mongoldch bai uchraluud zaawal irne\.

  9. Бүсгүй says:

    Сэтгэлээр жоохон унасан гэхээс чамд хүнд асуудал алга. Аливаа зүйлд тууштай зүтгээд зүтгээд л байх хэрэгтэй. Тэгж байж л ирээдүйгээ бүтээнэ үү гэхээс хэнч чамд ирээдүйг чинь зөгнөж хэлж чадахгүй. Яагаад гэвэл хүн өөрөө өөрийнхөө амьдралыг бий болгодог. 30 насанд энэ бүхэн яг харагддаг 30 настай хүмүүстэй уулзахад ярианы агуулга амьдрал 2 нь яг ижил байдаг шиг санагддаг. Сэтгэлээр унасан хүнд юм бүхэн хэцүү санагддаг. Харин аливаа зүйлийг хийж эхлүүлээд өөрөө өөртөө итгэх итгэл чинь нэмэгдээд ирэхээр чи аз жаргалтай нэгэн болох болно.Одоо бүх зүйлд зүтгэх чармайх сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байсан ч зүгээр л хийгээд бай аяндаа арга барил суугаад бага хэмжээгээр ч гэсэн чи өсөж дэвжсэн байх болно.
    Чи яг одоо өөрийнхөө сэтгэлийг засаж чадахгүй байхад яаж аавыгаа ах нарыгаа яаж өөрчлөх вэ дээ. тэдний оюун бодолыг чи өөрчилж чадахгүй ш дээ. Хүч тэнхээгүй аавыгаа 2 архичин хүүтэй нь үлдээхэд хэцүү л дээ. Гэхдээ чамайг байхгүй байхад ч болоод л байсан гэж ойлгож байна. Бүсгүй минь ээ гадаадад сургууль төгссөн хэлтэй устай хүнд хавар болж байна ажил олдоноо. Гадаадад байгаа хүмүүс их л ганцаарддаг юм шиг санагддаг. Монголд хүмүүс амьдарч болоод л байна. Хүний амьдралд угаасаа их зүйл хэрэггүй ш дээ.Бүх зүйл хүний өөрийн хичээл зүтгэлээс хамаардаг гэдгийг тэтгэлэг авсан хүнйи хувьд ойлгосон байх. Аз жаргал гэдэг хүний дотоод сэтгэлд оршдог. Тиймээс өөрийгөө жижиг зүйлсээр аз жаргалтай болгож сурах хэрэгтэй. Үнэхээр эрч хүч өгөх зөвлөгөө өгөх хүн байхгүй бол уншаад л байх хэрэгтэй. Энэ арга надад их хэрэг болсон. Аз жаргалтай бүсгүйн өмнө эрчүүд байтугай орчлон өөрөө бөхийдөг юм шүү. Аз жаргал хүсье. Үе тэнгийн бүсгүйгээс.

  10. Zaluu... says:

    Deer bichsen humuusiin zublulguug bugdiig unshlaa. Chamd olon untsuguus in bugd saihan zuvlulguu ugchee. Bi odoo deer ni heleed bh yum algoo. Chi ug ni gaigui bolovsroltoi eruul saruul zarim humuusiin derged huviin amidral gehees busdaar aztai l busgui yum bishu. tegeheer bolomjtoi deeree ergeed gadagshaa yawsan ni deer ochij mungu hiij bgaad 10 jil ajilaad irehgui yu do. Mongold undur tsalintai ajil hiihgui bol bair avah tuvugtei bh. Harin hair durlal huviin amidral aa orhigduulahgui bh heregtei. Olson munguu uuruusuu uur hund hadgaluulahgui bh heregtei shu. Ar geriin hediig haya. Tursun yum bolhoor hayaj chadahgui bh, haaya tavag hoolnii mungu ugch bhgui yu Herve iluu garch bval… za busgui amjilt chi chadnoo  , chinii Saihan amidral enuuhend bn

  11. aagii says:

    deereh duugaartai holboo barij yriltsaj boliishdee. togloogvi shvv

  12. Noone Cares says:

    naad hedeesee salaad erdenet, darhan ochood ajillaad amidraachee, uneheer tiim laitai humuus yum bol ogt baidagguim shig l baih geed uzeech

  13. unen says:

    Gadaghsaa butsaad gar Mongold unekheer amidral baikhguyi shuu mukhuj suirch baigaa uls end irsendee uuriiguu zukheed suuj bna

  14. bujee says:

    Ишш, чи бид хоёр чацуу юм байна, гэхдээ би чиний хажууд эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, хүссэнээ авдаг, гүй ядаж л авах гэж бүх хүчээ дайчилж тэмцдэг юм байна. Авч чадахгүй байсан ч сэтгэл өег байдаг, яагаад гэвэл би тэмцсэн, тэмүүлсэн, зүтгэсэн, зүгээр л минийх болох ёсгүй байж гээд хаядаг. Амьдралд хаях юмыг хаяж, авах юмыг авч сур аа найзаа. Ямар дорой, ямар гутранги, ямар арчаагүйм бэ дээ чи минь. Доош нь хийх гэж бичээгүй шүү. Чамайг жаахан сэдэлжүүлэх гэсэн юм. Чиний өнөөдрийн байгаа бүхэн чиний л буруу гэе дээ. Чи бүхнийг зөвшөөрсөн байна. Чи гонгинохоос өөрөөр юу хийсэн юм? За гадаад явж сурсан л ухаантайм байна. Гадаадаас эрдэм биш, нийгэмшлийг л сурах нь чухал. Чи огт нийгэмшээгүй байна. Лай л байна ш дээ. Өөртэйгээ ингэж харьцахыг зөвшөөрөөд байх даа яана. Хаяач, хаяад тусдаа байгаад, хүссэнээр наргиж, хүссэнээр олж, хүссэнээрээ үрж, хүссэнээрээ амьдраач. Наадах чинь зовлон биш. Ямар өвчтэй жаахан хүүхэдтэй биш. Ганц бие байжээж ёстой салхи бүхэнд тааруулж дарвуулаа дэлгээд сэлдэг байгаа даа. Сайн найз чинь бол нээх сайхан сууж байгаад сэнхрүүлэх сэн дээ. За тэгээд авах хүнд ганц үг алт, хаях хүнд мянган сургааль ч улиг гэдэг дээ.

  15. H says:

    Naad gereese zailaach ma gerch ylgaagui ydargaaatai haritsmaargui bdag shuu, naad humus chn tgd arhindaa jiweed duusna biz ail blgond neg arhichin bndo,

  16. hood says:

    asuudlaa shiidej chadahgvi ch gesen haayaa hvntei huvaaltshaar saihan boldog shvv busadtai huvaaltssan zovlon 2 dahin nimgerdeg gedeg tiim biz hariu bicheerei datanyamaa@gmail.com

  17. Zahidal bichigch says:

    Chin setgeleesee zovloson ta buhende bayrlalaa hunii amidral ereentei baraantai yum nadad eruul biy saruul uhaan bhad boloh bh gj bodogdood yr ni ene hedtei zuuraldahaa boliod gadagshaa yvj dahiad jaahan mongo huraah heregtei yumu gj bodood l bjiin.mongold unende ajil hiiged bairni tureesee tolohu guyuteil bh yum shig sanagdaad bhin.yr ni yadru yvbal ah duu hamatan sadan nz nohod ch haritsah shinjgui bdgin bn.bi ydaad ene oorto itgelgui gutrangi uzleesee angijirchihval boloh bh 

  18. зочин says:

    Гадаад явна гэхээо нас яваад гэж монголд бол яана гэж,бүр дор шдэ.Одоо бод залуу хүмүүс аль болох гадаадад гарахыг хүсч байхад чи ямар ар гэртээгээ мэдсээр байж эргэж ирдэг.Өарөө л буруу алхам хийж.Аавдаа хэд гурван төгрөгөөр туслаад өарийгээ бодоод тэндээ ажиллаж байрны мөнгө хураахгүй яасын.Монгол байхгүй ямар оронд очсон юм.Дэлхийн өнцөг булан бүрт монголчууд ажиллаж бгаа шдэ.Чамд боломж байсан ,одооч байсаар бгаа юм бна.Тэд архидлаа гээд чамайг ажиллуулахгүй хориод бгаа биш дээ,өөрөө холилдож ороод сэтгэлээр унаж явах хэрэг бна уу,чамайг тэглээ гээд архиа болихгүй нь мэдээж,түүнийг нь чи мэдэж л бна.Тэднээс хайр энэрэл хүсээд гуниж суухаар өөо замаар амьдарсан нь дээр,гадаадад төгссөн бол ажил олдоно доо багаас эхлэхэд болж л таараа,нийгмийн даатгалаа төлөөд явахад хоцроогүй шдэ.Байр хөлслөөд л амьдралаа өарөө босгоо

  19. i says:

    duu min naaduulaasaa hold. naiz zaluutai bolson ch naaduultaigaa taniltsuulaad demii yum bna. bolohgui bol dahiad gadagshaa yavahgui yu daa. 

  20. Hangii says:

    БАГА ЗЭРЭГ ХУРИМТЛАЛ ЧИНЬ ЧАМАЙГ АВАРНА. ЗОРИГЛООД Л ХӨДӨЛ. ЗОРИГЛОХГҮЙ БОЛ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ХАРИН УХААЛАГ ХӨДЛӨӨРЭЙ. ТУСДАА БАЙР ГЭЖ БАЙХААР ЭХНИЙ УДАА НИЙТИЙН БАЙР ХӨЛСЛӨӨЧ ДЭЭ. ЭСВЭЛ ХАЖУУ ӨРӨӨ Ч ЮМ УУ. ТЭГЭЭД ЮУ Ч ХАМААГҮЙ ХИЙ Л ДЭЭ. МАНАЙХАН НЭГ ИХ ГАДААД МАДААДАД БАЙСАН. СУРСАН ГЭЭД Л НЭГ ИХ Л ТОМ АЖИЛ АЛБАН ТУШААЛ, МЕСТ ЯРИАД МӨРӨӨДӨӨД БАЙДАГ. ҮГҮЙ ЭЭ. ЗҮГЭЭР Л ЦЭВЭРЛЭГЧ Ч БАЙСАН ХИЙ. АЖИЛ ХҮНИЙГ ГОЛДОГ БОЛОХООС ХҮН АЖЛЫГ ГОЛОХ УЧИРГҮЙ.ЧИ ЗАЛУУ БАЙНА. 5-ХАН ЖИЛИЙН ДОТОР АМЬДРАЛАА ОРВОНГООР НЬ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ ЧАМД БАЙНА. ДЭМИЙ БУХИМДАЖ СУУХААР ГАРЧ ХОРВОО ЕРТӨНЦИЙГ АЖИГЛА. ХЭН ХААНА МӨНГӨ ОЛЖ БАЙНА ГЭДГИЙГ ХАР ҮЗ. ТЭГЭЭД ХИЧЭЭ. ЗҮТГЭ. БИТГИЙ ШАНТАР, БИТГИЙ УХАР. АМЬДРАЛЫГ ЧИНЬ ӨӨРЧЛӨХ САЙХАН НОМ ЗОХИОЛ АВЧ УНШ. БУСДЫГ БИТГИЙ БУРУУТГА. ЧИ БҮХ БУРУУГ ӨӨРӨӨСӨӨ Л ХАЙХ ЁСТОЙ. ХАРИН ААВ ЧИНЬ, АРХИЧИН АХ ДҮҮ НАР ЧИНЬ АРХИ УУХАА БОЛИНО ГЭДЭГ ХЭЦҮҮ. ҮҮНИЙГ ЧИ БАРАГ Л ХИЙЖ ЧАДАХГҮЙ. ТЭХЭЭР НААНААСАА ХОЛД ӨӨРИЙГӨӨ БОД. ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЯВ. ӨНӨӨДРӨӨС ЗҮТГЭ. ХАР БАРААН АМЬДРАЛААСАА ЭРТХЭН ЗУГТ ХОЛД ЗОРИГТОЙГООР ЯВ.

  21. Sunmoon says:

    Чи бас залуу л байна ш дээ. Байр өрөө хөлслөөд ганцаараа амьдарч болно ш дээ. Ажил олж хийгээд хамт олны дунд орж ажилла. Тэгвэл харьцангуй сэтгэл санаа чинь тогтворжиж, хүнтэй танилц. Монголд сайн хүмүүс нь муу хүмүүсээс хавьгүй илүү байдаг шүү. Чамд сайн хүн тааралданаа. Чи ямар мэргэжилтэй юм бол.

  22. MglausCom says:

    Yamar shuultuurtei shileer amidral ru harna tiim l haragdana. Chi eniig zovlond toocoj chadsan uchraas enuunees uur amidralaa unelj nandignaj jargaj surah bha. Chiniihees doroi erhten dutuu yaduural nevt nevchsen baidlaas undiiguud bosood irsen humuust amidral n hichneen goy ungulug baidag geech, busdiin uneleheergui jiriin negen taivan hani ijil chini chamdaa oldoshgui oyu erdene jargaliin chini uurhai tengeriin avral met l sanagdana. Yarah yu bn eruul buten erhten buren bolovsrol medlegtei hel ustai zaluu sxn busgui bn yu husch muruuddiin teruun deeree tuvlur, amidraliin zaluutchid motivatoruud mgld bdg bolson bn le ted chamaas ch hetsuu dagavar huuhedtei hund uvchtei uheh gj bga eceg ehee yahuu hagas unchin huuhdee yahuu yadahad tetgelgeer gadagshilchihaar ch songolt n bhgui geel tiim nuhculuus ch buhniig davaad garaad irsen l bdg. Chamd yerduu uuriinhuu huch chadlaa temtreh ter process hurtel chini zorigjuulah alhmuud l dutuu bn. Ar tal myaa baihaar aij icheed hun hartai dotnosdoggui n unen l de gehdee gaduur bolzood gertee avchrahguigeer hunee ehleed taniad bj l bhgui yude. Nadad bol chinii nasan deer ganc l hun bsn ter n oligtoi bsn bol horvoog bur l goy ungutuur l harah bsn bh. Haa ochij harin zoduulj nuduulj biye erhtenee eruul mendiin ersdeld oruulj bgaguidee bayarlaj amidardag. Zoduuraas bolood hel yarianii hugjil sul, tarhi setgets udaashraltai, itgeden ganc hanidaa deerelhuuldeg baisnaas cham shig ingeel busdiig buruutgaj gon gon hiicheel gancaaraa sajilj yavah n jargal bailgui yahav. Hundeer uvdchuugui huuhdee aldchaagui uhel hagatsal l bish bol busad n shiidej boloh berhsheeluud bn zovlon bol
    Bishee.

    Chi l zovlon olj zovyo gej bodood demii yuman deer focusdaad huchee buruu huvaarilaad cagaa demii urees bn. Udiid huuhedtei single moms bol gunih ch zavgui gav gancaaraa arhichin zoddog nuhriinhoo heregleeg zohicuulna amidralaa avch yavna gunig hursan huuhdiinee nudiig gart n ganc maruujin ch bolov bariulj huurahsan geed borvi bohishiihgui amshiih zavguil haraij bgada.

    Chi barilgiin companiudad uchraa heleed fb sain uhaad uridchilgaaguigeer turees ahiu tulj bgam shig yavj bgd bairaa uuriin bolgodog mglchuudiin groupeer ordiimu sain huseed bga yumandaa tuvluruud zugeer suulgui temc. Bolj baival bairnii tuluu hamtdaa zutgeh zaluutai bolzsondoo ch yahavde. Bairtai zaluu mgld her ih bdyn bgn daraa n huugdvul ochih gazargui bas demii ch yumu kk. Chi uuruu naad uhaantai tarhia ajilluulaad uuriin gesen oroh orontoi bolohdoo tulhuu anhaar, tureesees ehel ailiin hajuu uruund or ayataihan zaluu oldvol delguuriin miss gdg fb deh bolson yavdal shig uuruu panaaldaj bgd nuhur olj av yadgiin hajuu uruu tureeslene gej orood ireeduin hadmuud ruga nevterch er nuhruu zad panaaldsan huduunii bair savgui oyutan ohin bn caa chini

  23. hhfswhlf says:

    mangar en uuruu barag aav eej boloh nasan deer och.chood amidralaa avch yvj chadahgui aav eejiigee zuhej suugaa bol odoo yay gehewdee … minii baidal taniihtai tustei yum gehdee arai ch 30 hurcheegui baina, bas aav eej mini arhichin baigaagui gehdee l minii hamgiin tom aidas bol gadaadad zaluu haluun nasaa ureh ,mongoldoo ergeed och.hod niigemshihed ih hetsuu ergeed orchindoo uushad hetsuu baih bolowuu gej aigaad bdg yum. bi ene jil buts.haar shiidej baina… mongold ajil bol zunduu baigaa haragdana lee harin tsalingaa l golj guigeed baihgui bol

  24. gotsoo says:

    setgeleer unaad yahaw de hun gedeg amitan eej aawigaa songoj tordoggui biz de. hun bolgond l zowlon bdag il gargah uu ugui yu gedeg l chuhal il gargalaach oilgoh hun howor shuu de. huswel msj bicheerei shan setgelee uudlah naiz nadad ch bas hetegtei bnaa msj uldeegeere89408949

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.