Эрүүл үедээ бол шал өөр хүн


Би 10-н жилээсээ нөхөртэйгээ үерхээд суусан юм. Суугаад 15-н жил болж байна. Одоо 2 охинтой. Бас жирэмсэн. Ихэр гэсэн. Нөхөр маань сүүлийн 4-н жил архинд хэт ороод байх юм. Уухаараа 7-8 хоног ууна. Одоо бүр хаана ч хамаагүй нуугаад л уугаад байна. Кодлуулдаг газар нь очиё гэхээр дургүйцээд очихгүй юм.  Жирэмсэн болохоор гайгүй болох болов уу гэсэн чинь нэмэр алга. Одоо бүр гадуур хоноод алга болчих юм. Янз бүрийн хүүхнүүдээс мессеж ирээд л. 2 хүүхдээ гарахаар ажил хийж чадахгүй болчих гээд. Энэ хүнийг харвал бүтэх царайгүй. Дотроо янз бүрийн юм бодсоор байгаад дотор давчдаад байх юм. Хүүхдийн заяа гомдмоор юмаа. Цаашид яах вэ? Надаас уйдаад байгаа бол салаад таалагддаг хүнтэйгээ амьдар гэж хэлээд бас нэмэргүй. Эрүүл үедээ бол шал өөр хүн би 2 өөр хүнтэй амьдраад байгаа юм шиг л санагдах юм. Надад зөвлөгөө өгөөч…

3 Comments

  1. hi says:

    iher huuhed ch hoorhon shuu.Nohroo Daam gargatsan bnaa.mongiig ni huraa tsagiig ni burtge 2 huuhedteigee ochood ajilaas ni av yadgiin.Bitgii neeh heruul hii.heruul hiivel zalhana.Argad. 2 huuhed chin garaad irheer ooriin erhgui l gerluugee irne.jaahan huuhed chin oi hureed irheeree yamar hoorhon geech .huuhed tomrood irheer ter az jargaliig martchihdag yum bna.Torood ajildaa orood buh yum heviin bolno.bor hoolond oruulaad huuhed hardag huneer haruul.tegeed ooriigoo goe gangala.2 iher geheer ni ooriin medelgui yum bichmeer sanagdlaa shuu.Za amjilt

  2. PARTIZAN says:

    Gaigvi sn gsn setgelzvich dr ochij vzsen vv. Balarsan nuxur we…

  3. emegtei says:

    Архи уух нэг шалтгаан бна аль болох эвээр үзэх хэрэгтэй. Өөрийгөө их бухимдуулаад бвал хэт цухалдуу харилцдаг байж магадгүй өөрийгөө хянаад ханиа хайраа гээд нэг зөөлнөөр аргадасхийж ярилцх гээд нэг үз. Чамд ямар хэцүү бгааг ийм амьдрал туулсан хүн л ойлгоно. Түлхүүрий нь олоод атгачвал цоожийг хүн дуртай үедээ онгойлгож түгждэгийг санаарай. Ярилцах үедээ сайн анзаар яг ямар үед сэтгэл хөдлөл илэрч бгааг тэгж чадвал чи цаадхыгаа амархан залаад бж болно шүү. Эхлээд түүнийг өөртөө ямар чухал хүн болохыг чадах чинээгээрээ хэлж ойлгуул. За амжилт хөөрхөн хүүхдүүдээ бодоод их битгий бухимдаарай бүсгүй минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.