Азтай гөлөг

Ийм нэг түүх Беларусийн сошиал ертөнцийн анхаарлын төвд ороод байна. Түүхийн гол баатар үүлдэр нь тодорхойгүй гөлөгийг шуудайнд хийгээд цэргийн ангийн хашаа давуулаан шидсэнийг харуулын цэргүүд олсон байна.

Тухайн өдрийн ангийн жижүүр офицер гөлөгийг алах тушаал буулгасны дараагаар харуулын цэрэг утаснаасаа сошиал сүлжээнд орж: Шуудайнд хийгээд ангийн хашаа давуулсан шидсэн байна. Дарга алахыг тушаасан. Авах хүн байна уу. Улам сульдаад юу ч идэхгүй юм. Босгоод тавихаар тогтож чадахгүй уначихаад байх юм. өрөвдөөд” гэж бичжээ.

Үүний дараагаар өр зөөлөн охидууд шөнө дөлөөр машинтай давхин ирж гөлөгийг авч мал эмнэлэгт хүргэн мөнгө төлж дусал залгаж, эм тариа хийн эмчилсний хүчинд гөлөг эсэн мэнд үлдсэн төдийгүй ийм болж чаджээ. Азтай гөлөг гэхээс өөр яалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.