Давхар мөөгөнцөрийн хам шинж илрэх боломжтой юу?

Би одоо 20 настай. 4 сарын өмнө нэг хүнтэй уулздаг болж 3 сарын өмнөөс дотно харьцаанд орсон… Хэсэг хугацааны дараа харицахаа больсон тэгээд найзтай нь уулзаж ярилцахад тэмбүүтэй гэдгийг нь мэдсэн. Сарын өмнөөс миний бэлэг эрхтэн маш их загатнаж, хорсож эхэлсэн. 14 Хоногийн өмнөөс хатуу яр гараад бүр явж суухад үнэхээр хэцүү болоод байна. Энэ тэмбүү бол хаана, ямар эмнэлэгт хандах уу??? Давхар мөөгөнцөрийн хам шинж илрэх боломжтой юу?

1 Comment

  1. d says:

    Сайн байна уу. Ийм яаралтай шинж тэмдэг илрээд байхад түргэн эмчид хандаач ээ. Тэмбүүгийн шинжилгээг ДОХ-ынхтой хамт цусаар өгдөг. Хоёулаа нийлээд 10,000 орчим болно. Мөн бэлгийн замын өвчингүүд нилээн их хавсарч орж ирдэг тул “PCR” шинжилгээг заавал өгөх хэрэгтэй. PCR шинжилгээний хувьд жаахан үнэтэй талдаа. Миний мэдэхээр бэлгийн замын нийт 11-12 төрлийн өвчинг “Гялс төв” 95.000 төг, Happy Veritas 85.000 төг-өөр оношилж байгаа. Гялс төвийг хүмүүс хариу нь жаахан худлаа гараад байдаг гэдэг тул “Happy Veritas”-д өгөхийг зөвлөж байна. Мөн нэмж хэлэхэд “мазок” өгөөд нэмэр багатай шүү. Үтрээний үрэвсэл, заг хүйтэн гэх мэт цөөн хэдхэн л юм илрүүлнэ. Тэмбүү тууштай явбал бүрэн эмчлэгддэг өвчин гэж үздэг ч эдгэрснээс хойш гурван жилийн хугацаанд цусанд илрэх талтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.