Элдэвийн юм бодогдох юм

Сайн байцгаана уу? Би энэ жил 30 хүрч яваа жирийн нэг айлын гэргий. Гэр бүл болоод удаагүй болохоор мэдэхгүй чадахгүй ойлгохгүй олон юм гарах юмаа. Нөхөр бид хоёр суугаад 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Нэг охинтой болсон охин минь одоо ой гарантай. Жирэмсэн болоод ажлаасаа амралт авсан ч хүүхэд харах хүнгүй болохоор одоо болтол ажилдаа орж чадаагүй гэртээ сууж байгаа.

14518238_10155205030129045_892418876_n

Хүүхэд харж удаан гэрт суухаар их бухимдуу элдвийн юм их бодохын бас их эмзэг болох юмаа. Манай хүн өглөө гараад орой л ирдэг л дээ. Сүүлийн үед ааш зан нь нэг биш болоод байх шиг нэг хөндий үг дуун ч цөөрөөд сав л хийвэл уурлах гээд. Эмэгтэй хүний зөн совин гэж байдаг даа нүдээр харж чихээр сонсоогүй болохоор элдвийн юм бодохын.

Гэрт удаан суугаад надаас залхаад байгаа юм болуу гадуур өөр хүн амьтантай болсон юмуу гээд л би хүмүүс шиг утас нтр ухаад хардаж хэрүүл уруул хийгээд байдаггүй л дээ. Манай хүн ч нээх тийм хүмүүс шиг гадуур дотор хоноод архи дарс уугаад явдаггүй л дээ. Хэчнээн тийм ч гэлээ нэг биш болоод байгаагийг нь мэдрээд байх юм.

Өглөө ажилдаа явлаа гээд л явдаг өдөржин ажлаа хийдэг юмуу юу хийдгийг нь би мэдэхгүй яахаа ч мэдэхгүй ганцаараа бухимдахаас цаашгүй л байна. Та бүхэн минэ надад зөвлөгөө өгч туслаарай баярлалаа.

6 Comments

  1. Эр хүн says:

    Сэтгэлээ онгойтол ярицдаггүй юмуу. Авж бгаа цалин н амьдралд хүрэхгүй бхад хэн аз жаргалтай байх вэ. Дээрээс н энэ сонгууль. Зүв зүгээр сууж бсан хүнийг нэнэрэвтүүлжиишд. Би яахав боломжиийн л амьдралтай гэхдээ л эхнэр маань юмны хямдыг хараал сонгоол явхаар н дотроо жаахан авхаар н дотроо жаахан шаналж бухимддаг. Дэлгүүр ороод юмны үнэ харалгүй авдаг ч болоосой. Гэхдээ миний эхнэр маш ухаантай эмэгтэй бид 2т боломжийн хадгалсан мөнгө, хадгаламж байдаг эхнэр маань хэзээ ч тийшээ гар дүрдгүй. Тэрэнд н баярлаж явах юмдаа. Бусад хүүхнүүд шиг хөргөгчиндөө хоолгүй байж аймар гангалж гоёод, их юм нэхээд байдгүй

  2. Uurtsaih says:

    Манайхан ядуу болохоороо тэгдэг бхдаа. Ажил хийж мөнгө олдгүй эхнэрт жаахан дурамжхан бдаг юм шиг санагддаг. Мэдээж өөрийнх нь олсон мөнгө хангалттай бж чадахгүй бол тэгээд санаа нь зовоол дуугаа хураагаал заримдаа цухалдаад бдаг бх. Миний л бодол шүү.

  3. pin says:

    өөрөө илүү сэргэлэн цовоо байх гээд хичээгээд үз л дээ, гэртээ ч гэсэн үс зүсээ янзлаад нүүрээ хөнгөхөн будаад шинэ хоол нтр хийгээд шинэлэг бай. сонирхдог оролддог юмгүй, өөрөөс нь бүрэн хараат болчихоор эрэгтэй хүмүүс уйддаг. өөрөөсөө уйдаахгүй байж, хайрыг нь хөргөмөөргүй байвал өөрөө л хайр татам бай сонирхолтой бай.

  4. kkk says:

    emegtei hunii zun sovin ch geh shig…. lol

  5. Naraa says:

    Manai nuhur uglu ajildaa yavaad oroi ni yagl tarah tsagtaa irdeg bsn 5 dahid nzuudaaraach yumu ajiliinhantaigaa orj garna haayadaa hagas buten sainaar zaal avch uuland garna yamarch iimee tiimee asuudal gargahgui getel 1 huuhentei buten 2 jil yavaldsan bsn nuguu huuhen ni nad ru zalgaj jiremsen bolsnoo heleed nuhur chin uurlaad avhuul geed bn tegeed durgui hureed chamd helj bn gesiim da bid 2 huuhedgui bsn uchiraas shuud salsan nuhur maani hichneen guij guvshsanch bi salah ni hamgiin zuv shiidver gej bodson sayhan neg nzaas ni sonsohnee nuguu huuhenteigeech suusanch yum baihgui ihl gunduu yadarch yavaa gej bnle

    • Nina says:

      Laitai yumdee. Manai xvn ogt tiim bish gj bodoj btal neg l udur iimerxvv zvil sonsox yumdaa emegtei xvnii zowlon duusaxgvi gj… yaasan ch xetsvv yum. Argagvi bx l da xairtai bsan yosolj awsan exneree xuuraad salsan xvn xesegtee l gundaj yawax bx. Svvld n iim asuudal garaxiig medseer bjiij yax gj iim aimar tom aldaa gargadag bnaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.