Ийм хүн цаашид надад хань болж чадах болов уу?

Сайн байцгаана уу? Та нараасаа зөвлөгөө авах гэсэн юм. Би одоо 7 сартай жирэмсэн. Найз залуутайгаа хамт амьдардаггүй, тус тусдаа байдаг. Найз залуу маань өмнө нь гэр бүлтэй байж байгаад салаад нилээд удсан байхад нь танилцсан юм. Жирэмсэн болсноо анх мэдээд их эргэлзсэний гаргахаар шийдсэн.

Гэтэл энэ бүх хугацаанд надад огт анхаарал тавихгүй юм. Эмнэлэг, үзлэг гээд бүх зүйлд ганцаараа. Жирэмсэн болсноос хойш 1 удаа ч эм тариа, витамин авч өгөх нь битгий хэл ширхэг чихэр ч түүнээс авч үзсэнгүй. Жирэмсэн болохоор горьдомтгой, ховдог болсныг ч хэлэх үү, хааяа нэг уулзахдаа чихэр жимс, гоё юм авчирсан болов уу гээд өөрийн эрхгүй горьдчихоод байх юм.

Саяхан мөнгөний маш чухал асуудал үүсээд туслах боломж байна уу гээд асуусан чинь боломж алга байна гээд холбоо барилгүй таг болоод хэд хонож байна. Би ажил хийдэг, өөрийнхөө санхүүгийн асуудлыг бүрэн шийддэг, түүнээс 1 ч төгрөгийн тусламж авч үзээгүй л дээ.

Гэхдээ одоо үр хүүхэдтэй болж байгаа хүмүүс, дээр нь хэзээ мөдгүй декритээ аваад орлогогүй болж байгаа надад жаахан ч гэсэн анхаарлаа хандуулаасай гэж бодож байгаа минь буруу юм болов уу.

Тусдаа амьдардаг болохоор анхаарал хайр халамж их хүсэх юм. Даанйч 7 хоногтоо 1 удаа уулзахаас хэтрэхгүй, утсаар өдөрт 1 удаа л ярина. Ийм хүн цаашид надад хань болж чадах болов уу? Би ч итгэл алдраад л байна. Та нар минь санаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгөөч.

15 Comments

  1. ИХ ЗАНТ says:

    Эхнэртэй ардаа амьдралтай хүнийг хүлээгээд суугаад байх шиг байна даа.Эртхэн сайн залуутай танилцаад амьдрахыг бодсон нь дээр байх оо.

  2. Үртэй хүн жаргалтай says:

    Эрэгтэй хүн эмэгтэй хүн 2 огт өөр байдаг. Эмэгтэй хүн бол хэлээгүй байхад ч мэдрэмжээрээ ойлгодог. Харин эрэгтэй хүнд далд утгатай юм хэлвэл ойлгодоггүй. Тиймээс юу хүсч яамаар байгаагаа санаа зовох юмгүй хэлж байх хэрэгтэй. Тэгээд хэлээд ч нэмэргүй тоохгүй байвал зүгээр л эртхэн больсон дээр байх.

  3. Zuwlugch says:

    Xvmvvs yu gej xelexiig bvv too. Nen tvrvvnd taiwan baij bgaad ervvl saruul xvvxed gargaxaa bod. Xvvxdiinxee etsegtei tuxtai neg udaa uulzaad chi xair xalamj xvsej buigaa ilerxiil. Xerew ter xvn chadaxgvi gewel, ter xvniig daxij bvv xar. Chadna gewel neg udaa bolomj olgood xar.
    Etssiin etsest xvmvvs yu ch gej xelj baisan tooxgvi, xvvxdee garga. Garaasaa xutluud ywax vrtei bolno gedeg saixan shvv.

  4. g says:

    huuhdee gargaa nohorgui baisan ch gesen. nohorgui huuhedgui yu ch huuhnuud bas l nileen l baina shuu. huuhed shig hoorhon yum haa baina. bi ch gesen huuhedtei bolmoor l bn. nas nileen yavchihaj

  5. ... says:

    Хэтэрхий оройтож ойлгождээ. Юу ч болж байсан хамт амьдарч үзэж байж хүүхэдтэй болох ёстой. Болдог бол энгийн маш олон хүнд хэлэх юмсан. Ингээд л алдаж эхэлж байгаамдаа. Наад хүнээсээ юу ч битгий цаашид горьдоорой. Өөртөө зориулж гаргаж байгаа хүүхэд л гэж бод.

  6. Honey says:

    Yasan ch hetsuumbedee humuus yahaara iim teneg huniig songodgiig oilgohguimaa nere tune ni tatagdaad tune ni Surka as bdgiin chmg gehgui bgad yun ur huuhdiin teed going dahiad l neg etseggui huuhed turuh nude chmg unelehgu bhad huuhdiig chn toohuu hetsuul ymbnda

  7. Эв эе says:

    7сартай гэхэд нилээн том болчихож, хүний чанар үүн дээр танигддаг, яахав танай нөхөр ажил төрөл байдаг бол зав муутай ч байж мэднэ, та хоёр хэдэн насны хүмүүс вэ ? Хэт залуу нөхөртэй бол хайр халамж тал дээр дутмаг байж мэдэх тул сайн ярилцаж ойлгуулах л хэрэгтэй, Ямар ч үед үр хүүхдээ л өсөг, эвийг нь олоод нөхрөө өөрчилж чадвал таны энэ амьдрал дахь хамгийн том гавъяа байхдаа, учир нь энэ нийгэмд гэр бүл салалт хэр хэмжээнд байгааг Монголчууд маань бүгдээрээ дор бүрнээ ухамсарлах цаг аль хэдийн болчихсон шүү дээ. Мод болон түүний мөчир хэрхэн ургадаг вэ ? мөчрүүд эргэж хоорондоо нийлдэггүй үргэлж тал тал тийш дэлгэрч ургадаг үүн шиг адил Монголчуудын маань үр удам үндэс угсаа хоорондоо нийлж цус ойртолгүй өнөр өтгөн моды мөчир шиг дэлгэрч байх болтугай !!!

  8. bold says:

    abort xiilgej naad xvvxdee avaxuul

  9. GURU says:

    yag naad asuultaa uuruus ni asuu, ter bol chi uuruu sain hariulj chadna.
    busdiin ugeer amidralaa buu shiid, chi uuruu ” unuudur emneleg ruu hamt yawiyaa,
    iim tiim idrh yum avaad ireerei ” geed amaa nerj bai, yu ch heleegui bain
    husseniig chin avaad irne gej yaj bodoj chaddag bainaa, uuruus ni neg ch ug sonsoogui
    baij ingej bodood tanihgui, hunii hunees g sonsoh terniigeer ug hiih geed suuj bdg chi l
    Zbutejgui etgeed bna. uuruusuu ” bi ene hund hani bolj chadh uu” gej sain asuu.

  10. мина says:

    өөрийг чин огт үнэлдэггүй хүн байна, хүүхэд нь гарахаар өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй, ийм хүнтэй ирээдүйгээ төлөвлөх хэрэггүй гэж зөвлөе дөө.

  11. po says:

    t1 huuhen bnu da yu bodoj yvdagiin boldo nogooh n ch gsn bs 1 hun hog odo ued neeree nowshnuud l olon bolodd hun oldku blsn tsag ymaa

  12. 27той залуу says:

    Хөгийн залуу бн. Эхнэр бид 2т ганц л дутуу зүйл үр хүүхэд байлаа. Ганц л хүүхэд байхад бидний амьдрал аз жаргалаар дүүрэн бүтэн болох байсан. Гэвч тэр минь хаяад явсан даа. Хүүхэдтэй найзуудтайгаа уулзахаа больж бидний хамтдаа хийдэг зүйлс жил өнгөрөх тусам уйтгартай сонирхолгүй болж эцэстээ салсан юм. Хүүхэд байхад бүх юм сайхан болно доо.

  13. zunsar says:

    hi zaluu hvn uuriiguu bodson zvgeer bdimda yumnii tvrvvnd uuriigu bodoj bai naad nuhur hani bolohguie udahgui huuchin ehnerlvvge ywah bh yu yunii duhand hvrelgui hvvhedtei bolod ehleed hvnee said haralda sudlalda hvvhed gedeg togloom bishshuu
    emegtei hvn uurtuu hairtai amidrald tvshig tulguur boloh anhaaral halamj saitai er hvntei l suuh heregtei de… zaluuchin ymarch haramch ymbdee chaawas

  14. Лол says:

    миний залуу нас санагдчихлаа. Одоо бол нөхөртэйгөө суусандаа харамсаж амьдралдаа аз жаргал үзээгүй азгүй нэгэн болчихоод сууж бна. Миний амьдралыг давтах хэрэггүй гэж зөвлөх бна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.