Америк дахь хар арьстнуудын боолчлолын баримтаас

Америк тивийг анхлан нээсэн Испаничууд Хойд Америкт нутгийн уугуул иргэд буюу индианчуудын боол болгон ашиглахыг хориглохтой зэрэгцээд хар арьстнуудын Африк тивээс зөөж боол олгохыг 1512 онд зөвшөөрснөөр энэ гутамшигт түүх эхэлсэн гэж үздэг.

Хойд Америкт Испаничуудыг шахан орж ирсэн англичууд, францчууд хар арьстнуудын боолчлолыг халах нь бүү хэл улам өргөн хүрээтэй болгожээ. Тэр цагаас хойш Хойд Америк, одоогийн АНУ-ын нутаг руу 30 сая гаруй хар арьстаныг боол болгон оруулж ирсэн гэдэг тооцоо бий.

Африкаас тээвэрлэх явцад 3-5 хүний нэг нь л амь үлддэг байсан тул энэхүү боолчлолын явцад Африк тив нийтдээ 80 сая хүнээ алджээ.

Хуулийн дагуу хар арьст боол нь цагаан арьст эзнийхээ өмч. Яг л адуу мал эсвэл хүрз зээтүүтэй адил жирийн өмч тул худалдан хэрэглэх, хөнөөх эсэх нь зөвхөн эзний мэдлийн хэрэг. Боол ямар ч эрхгүй.

Аймшигт хүнд хөдөлмөр хийдэг тул хэдхэн жил болоод нас бардаг ч тэр даруйд боолын наймаачдаас шинийг худалдан авна. Шинэ боол нь цалин хөлс гэхгүй, өлсөж үхэхгүй тулд ажиллах болохоор худалдан авахад гаргасан зардлаа асар богино хугацаанд нөхөөд эзэндээ маш их ашиг оруулдаг байж.

Боолуудын дунд хүнд ажил хийж тэвчилгүй шороо идэж үхэх үзэгдэл газар авахад шороо идүүлэхгүй тулд хүзүүнд нь тусгай тээглүүр хүртэл өлгөдөг байсан аж.

1795 онд ажлын чадвартай боолын үнэ 300 доллар байсан бол 1849 онд 900 болж нэмэгдээд, иргэний дайны өмнө 2000 доллар болж өссөн байдаг. Боолын үнэ өсөхийг дагаад тэдний хийх ажлын ачаалал ч асар ихээр нэмэгдсэн нь ойлгомжтой.

Нэгэнт л боол өмч туул түүний хүүхэд ч мөн ялгаагүй өмч бөгөөд эзэндээ тасралтгүй ашиг өгч байх ёстой тул хүүхдүүдийг дөнгөж хөлд оровуу үгүй юу хөвөн түүх ажил хийлгэдэг байжээ. Америкийн цагаан арьстанууд цагаанууддаа одоо хүртэл таагүй ханддагийн шалтгаан нь гэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.