Хуучин эхнэрээ хүсээд байна гэсэн

Би ажлынхаа залуутай дотно болоод хэдхэн болж байна. Ажлынхан бүгд мэддэг болчихсон. Тэр өмнө нь гэр бүлтэй байсан. Дундаасаа 6 настай нэг хүүхэдтэй. Тэр хүүхэн нь өөр хүнтэй явж хүүхэдтэй нь орхиод 2 жил болчихоод, саяхнаас байнга залгаж хайртай гээд гуйгаад эхэлчихсэн. Миний дэргэд тэрнийгээ “битгий залга” гээд л утсаа тасддаг. Би ч тэрнийг нь сонсоогүй мэт байдаг. Анхнаасаа энэ хүнд дурлахгүй гэж өөртөө олон хэлсэн.

Дараа нь зугаалгаар яваад бүгдээрээ ууцгаасны дараа тэр надад өмнөх эхнэр бас найз бүсгүйчүүдтэйгээ секс хиймээр байдаг хүсдэг гэж хэллээ. Би ч сонсоогүй дүр үзүүллээ. Би хэтэрхий тайван хүн бололтой. Цагийн аясаар би тэрэнд татагдаад, сүүлдээ хамт амьдаръя гэж надад хэлэх болсон. Үнэндээ би яг яахаа мэдэхгүй байна. Тэр засраад намайг хайрлаж байвал хүүхэдтэй байна уу яануу ийнүү хамаагүй л дээ. Гэхдээ л ЭРГЭЛЗЭЭД байх юм…

3 Comments

  1. mm says:

    setgel zurhee l daga daa

  2. ххххххх says:

    ЭРГЭЛЗВЭЛ ТҮДГЭЛЗ гэж сайхан монгол үг бий

  3. Uurtsaih says:

    чи тэр залууд тэр залуу чамд хайргүй юм бна. Эртхэн замаа бодоцгоосон нь хэн хэндээ өлзийтэй бхдаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.