Хагас жилийн дотор 37 кг хассан аав
2018/01/24
Тэр хүүхэн нь их мөнгөтэй бололтой
2018/01/25
Бүгдийг харуул

Бэлгийн бага уруулаа янзлуулах нь зөв үү

Сайн байцгаана уу? Би 23 настай эмэгтэй. Миний бэлгийн бага уруулын нэг талынх нь төрөлхийн урт юмаа. Сунгаад үзэхэд 4-5 см, зүгээр үедээ 2 см гаран илүү гарч харагддаг. Нэг их зовиур байхгүй ч хааяа жинс өмсөхөд холгодог заримдаа дотуур өмдний хажуугаар илүү гараад алхахад өвддөг. Тийм болохоор багасгах мэс засал хийлгэвэл зүгээр юмуу гэж бодоод байгаа. Гадаадын сайтуудаар labiaplasty гээд хийлгэсэн хүмүүсийн түүхийг уншихаар маш их өвдсөн, их сорвижиж эдгэсэн, муухай харагддаг болсон бас энэ мэс засал нь сексийн таашаал буурах, төрөхөд хүндрэл үүсэх зэрэг эрсдэл бий гэж бичсэн байх юм. Тэгээд хийлгэх эсэхдээ эргэлзээд байна. Хийлгэж байсан хүмүүс байвал туршлагаасаа хуваалцаач аль эмнэлэг сайн бол?

15 Comments

  1. болор says:

    САЙНА УУ. БИ бэлгийн уруул засаж хэлбэржүүлэх мэс заслыг хороололын эцэст байдаг АСЭ эмэгтэйчүүдийн эмнэлэгт 300мянгаар хийлгэсэн. хагалгаа бараг цаг орчим хагалгааг доор яаг хэлүүний хэсэгт мэдээ алдуулах тариа тариад хийсэн хийлгэж дуусаад эмнэлэгтээ цаг хэвтэж байгаад гэрлүүгээ явсан. 3 өдөр эмнэлэг дээрээ ирж 10минут шарлаганд ороод тэгээд дараа нь хүсвэл 3 долоо хоногийн дараа оёдолоо авхуулж болно. утсыг нь өөрөөр нь хайлуулна гэвэл жоохон уддаг бас бариун юм өмсөхөд нухаж хөндүүрлээд байхаар нь би авхуулсан. би бас анх интернетээр судалхад маш их өвддөг зовиур ихтэй гэж сонссон ч яаг үнэндээ маш бага зовиур мэдэрсэн. Хамгийн гол нь өөр эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлэхэд арай үнтэй бас миний хэлүүг маш багаар л тайрах боломжтой хэт авбал мэдрэх судас нь хүрнэ гэсэн ч АСЭ эмнэлэгийн эрэгтэй эмч маш гоё зөвөлгөө өгөн миний сэтгэлд хүртэл янзалж өгсөн. ил байдаг эрхтэн биш ч эмэгтэйчүүдэд бэлгийн харилцаанд нь маш их итгэл өгөх зүйл болохоор янзалмаар байвал битгий ай. нэг сар дотор бараг бүрэн эдгээр дуусна. давхар боривны тос, шарх эдгээр дусалтай бол маш хурдан байх. минийх 4 сар болж байгаа сорив огт байхгүй . за амжилт

    • Жэна says:

      Уншаад бүр баярлалаа ш дээ би бас судлаад яах учраа мэдэхгүй байсан юмаа. Хэлүү наашаа гардаг гэсэн үнан болуу хэлүүнд мэс ажилбар хийж байна уу

  2. зочин says:

    Зургийг нь тавьчих. Тэгээд тэрийгээ тойроод ярилцъя. Тэгэхгүй бол хольж хутгаад төөрөлдөөдбайх шиг бн.

  3. Ann says:

    Ug ni uuruu husj baival ersdel bol gaigui yum shig baisan ghde sorivjih tal deer hetsuu l yum. Zahidliin ezen hangalttai sudalj uzeed shiidveree gargasan bol huvaaltsaarai.

  4. Мм says:

    Эмчээс асууж зөвлөлдөө

  5. Найз says:

    Ер нь бол Монголчууд эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэдэг. Ямар нь гоё хэлбэр гэж хэн хэлээд байгаа юм. Манай нэг найзын эхнэр нэг хэсэг хүүхэд төрүүлээд ханзарсан гээд оёуулдаг үед бас ч үгүй нэртэй эмчээр оёуулсан гэсэн. Түүнээс хойш урьд нь авдаг байсан секс мэдрэмж нь алга болж ямар ч сонирхолгүй болчихсон гэсэн. Ер нь хэрэггүй. Бусадаас өөр бол магад нөхөрт чинь хамгийн гоё нь байх ч юм билүү

  6. ko says:

    tawihku bolchdiin ble haragdah talaasaa ch goe l do . tgd chinii bie ym chin ooroo l medej de

  7. Өөр секс says:

    Хахаахаа энэ мужик гэсэн нөхөр хэлүү бэлгийн уруул 2 ялгахгүйбайж яаж эм хүнийг жаргаахаь дээ.

  8. bibi says:

    яахав тийм том бэлгийн уруултай бүсгүйчүүдэд дуртай эрчүүл зөндөө л байдаг юмшиг блээ. Хайртай хүн чин дуртай бвал тэрийг нээх оролдох шаардлаггүй л байхдаа. зарим мэдлэггүй мэдээлэлгүй тэнэг залуус харин секс их хийсэнээс болж бэлгийн уруул нь дарвайдаг гэсэн амбасан үцийн бүдүүлэг ойлголтойгоо явэ байдаг юм шиг блээ. Уул нь бэлгэ эрхтний гадд допоот бүтэц хэлбэр хэмжээ чин төрөлхйин хүн бүрийнх өөр өөр байдагийншд . бүүр хэт урт бол одоо яөдын бгаан . бүүр далд мэс ажилбар биш гайгүй л байлгүйдэ .

  9. qwerty says:

    ehees torson biyende mes hurgej yu hiihewde ymr ch baisan baigalaasa chamd tiim baisan yum zasvar hiilged saihan bolohgui l bh

  10. сүнс says:

    чи орчуулгаа буруу хийсэн байна утгыг нь буруу гаргасан байна. харин ч тайруулснаар бэлгийн таашаал нэмэгдэнэ яагаад гэвэл зарим лабиапластын үед далд байсан хэлүүг давхар ил гаргах мэс засал хамт хийгддэг тэгснээр илүү мэдрэмтгий болж илүү таашаал авна мөн сексийн үед бэлгийн уруул чихэгдэж орох зэрэг таагүй мэдрэмжүүд алга болно гэдэг юм билээ. харин ч өвдөлтгүй амар хялбар хурдан эдгэдэг мэс засал гэж үздэг. харин тэр сорвижилт бол ямар чадвартай эмч яаж зүсэж яаж оёсноос болно. монголд АСЭ эмнэлэг энэ хагалгааг хийдэг байх. тэрнээс тэр хэлүү тайрдаг энэ тэр гэсэн харанхуй юмнуудын үгэнд итгээд яахав.

    • Захидлын эзэн says:

      Аанхаа тийм мэдээлэл их байсан ойлгосон. Сайн тал нь их, эрсдэл багатай юм шиг байна. Зөвлөсөнд баярлалаа

  11. Mujik says:

    Yor ni bol hiilgeed mash demii uchir ni emegtei hunii taviltiin medremj shuud heluunees eheldeg uchiraas chi heluugee tairuulbal tseverhen haragdah hedii ch unen dee sex deer tegeed nasan turshiin jargal budaa l gesen ug. Uunii neg jishee bol affrik tiviin zarim omog aimguud ni emegtei hun tiim medremj avah erhgui gej uzdeg tul 4-5 nastai baih uyed ni shuud belgiin uruuliig tairdag ene yavdal ni odoo ch baigaa bogood tairuulsan humuus dung hiisen sudalgaagaar tegej garsan bolno.

    • сүнс says:

      мужик тэнэг малаа юу гэж хэлүүг нь тайрах юм бэлгийн уруул тайрах мэс засал гэж байхад чинь. африк болон исламын улсууд охидыг багад нь хэлүүг нь тайрдаг нь бол үнэн. харин бэлгийн уруул тайрах мэс засал чинь шал өөр. хэлүү чинь шал тусдаа өөр эрхтэн
      тэхүү мэдэхгүй байж битгий хүнд худлаа зөвлөж мэдэмхийр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *