Хяналтаа алдах нь эмэгтэй хүний дур тавих үеийн хамгийн гол хүчин зүйл
2018/04/13
Над шиг ийм сексийн дур тавилттай хүн гэж байдын болуу!
2018/04/13
Бүгдийг харуул

Өөр эмэгтэйтэй учир ургуулсан нөхрөө яах ёстой вэ?

Young woman sitting on sofa, looking at distressed man at table couple fight argue disagreement depressed depression marriage divorce anxiety msnbc stock photo photography

Хийж болохгүй зүйлс

Нөхрөө тагнуулдах хэрэггүй. Түүний хувийн эрхэд халдах нь та хоёрын хооронд улам л том ан цав үүсгэх болно. Түүнийг битгий буруушааж, чичлэж, доромжил. Эцсийн эцэст энэ бүхэнд таны буруу ч бас тодорхой хэмжээгээр байж болохыг үгүйсгэх аргагүй. Нөхрөө өөрөөсөө улам түлхэж, түүний өөр амьдрал зохиох хүслийг нь улам өрдөхийг хүсээгүй л бол өдөр бүр загнаж зандчих хэрэггүй. Түүнийг бүү шахаанд оруул. “Чи над руу эргэж ир, эсвэл тэр хүүхэн лүү гээ яваарай” гэж ширүүнээр хэлвэл тэр хоёр дахийг нь сонгох нь ойлгомжтой. Харин одоо хийж болох зүйлсийн талаар ярилцъя.

Хийж болох зүйлс

Танд нөхрөөсөө үнэнч шударга байдлыг хүсэх эрх бий. Гэхдээ доор дурдах гэж байгаа зүйлс бол таны “хийж болох” зүйлс болохоос хийх шаардлагатай эсвэл хэрэгтэй зүйлс биш юм. Та түүнээс хаана, юу хийж байгаа талаараа мэдээлж байхыг хүсч болно. Гэхдээ ингэхдээ болгоомжтой байгаарай. Хэрэв та түүний уулзаж байгаа бүсгүйн хэн болохыг сэжиглэж байвал, түүнтэй ямар холбоотой талаар нь асуухад зүгээр. Тэр үнэнээ хүлээж, таныг хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрвөл харилцаагаа аврах төлөвлөгөө гарга.

Харин тэр өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд, мөн танд ямар нэг тодорхой баттай баримт байхгүй бол одоогоор нөхцөл байдлыг зөнд нь орхи. Нотолгоогүй хирнээ түүнийг бурутгаж, зэмлэж болохгүй. Ийм үед мэдээгүй юм шиг тоохгүй царайлах нь хамгийн зохистой арга. Та хэдий чинээ чимээгүй явна, төдий чинээ баримт цуглуулж чадна. Харин тэр таны араар тавьсан гэдэг нь “тов тодорхой” болсон бол яах вэ?

Нөхөр чинь таныг хуурсан нь баталгаатай болоод, тэр нууц амрагаасаа харьцаагаа таслахыг хүсэхгүй байвал та түүнийг ятгаж дөнгөөрэй. Гэхдээ үгээрээ биш. Үйлдлээрээ. Нэг хэсэгтээ түүнийг өөрөө ухаараад тань дээр эргээд ирэхийг нь харзнавал ямар вэ? Түүнийг таны “хамар дор” өөр бүсгүйтэй уулзаж байгааг нь харах хэцүү боловч, юу ч болсон гэртээ хамтдаа байх нь чухал. Нэгэн дээвэр дор байгаа цагт бас ч учиртай.

Та өөрийн сэтгэл хангалуун бус байгаагаа гаргаж байгаа авираараа үзүүлж болох юм. Гэхдээ энэ нь дахин сануулахад хийх ёстой зүйлсийн нэг биш юм шүү. Та нөхрөөсөө тусдаа унтаж, зөвхөн хүүхдүүддээ хоолыг нь хийж өгч болох юм. Ингэв зөвлөж буйн учир нь зарим нөхрүүд, эхнэрээ ингэж аашилж байгааг хараад, нууц амраг нь гэр бүлийнх нь амьдралд хэрхэн нөлөөлж буйг хараад ухамсраараа муу зуршлаасаа салах нь бий. Харин түүнийг орхиод яваад өгвөл та түүний сэтгэлийг эргүүлэх боломжоо алдах юм. Танд дараах алхмуудаас санал болгоё.

Практик алхмууд

Хэрэв боломжтой бол хайрттайгаа чин сэтгэлээсээ ярилц. Харилцаанд чинь ямар нэг сэв суусан тэр л үеийн талаар хэлэлц. Яагаад ийм байдалд хүрсэн гэдгээ хамтдаа олж илрүүл. Тэр л та хоёрыг салгахад хүргэж байгаа “хорон” хадаас учраас эхлээд үүнийг суга татах хэрэгтэй юм. Ингэхдээ гар нийлэн ажиллахаа мартуузай. Нэг зүйлийг анхаарагтун.

Ганцхан нөхрөөсөө өөрчлөгдөхийг шаардаад байж болохгүй. Та өөрчлөлтийг өөрөөсөө хийх зориг, зүрхтэй байх хэрэгтэй. Нөхрөөсөө өөртөө ямар өөрчлөлт хийх ёстойг асуугаад, гэр бүлийнхээ төлөө урагшаа алх. Ингэж гэмээнэ, дараа нь та түүнээс өөрчлөгдөхийг шаардах эрхтэй болно. Хамтдаа зүйрлэшгүй их аз жаргалд умбадаг байсан тэр л үеийнхээрээ дахин амьдар. Бие биенийгээ гэсэн сэтгэлээ дахин ноцоо. Зөвхөн өнгөрсөн үеэ дурсах ч биш, хамтдаа бие биетэйгээ дотносох шинэ арга замуудыг туршиж үз. Шинэ бүхэн хүнд шинэ мэдрэмжийг авчирдаг. Нэгэн гэр бүл байхын баяр баяслыг эргүүлэн авчрах нь таны зорилго юм.

Хэрэв та хоёр бяцхан хүүхэдтэй бол тэдэнтэйгээ хамт ямар нэг хөгжилтэй зүйлийг хий. Цугтаа нуугдаж тоглож, гэр бүлээрээ зугаалгаар яв. Бага хүүхдүүдэд эцэг эхээ “нийлүүлэх” онцгой чадвар бий. Та хоёрт ижил төстэй сонирхлууд байдаг уу? Түүнийгээ хамт хий. Жүжиг үзэж, зураг зурж, хамт хоол хийж, ямар нэг зүйлд гар нийлүүлэн оролц. Та хоёрт дутагдаад байгаа тэр л зүйлсийг эргүүлэн авчраарай. Магадгүй та түүнд хангалттай хүндэтгэлтэй, талархалтай, халамжтай хандаагүй байж болох юм. Тэгвэл одооноос түүний зангиаг засаж, ядрахаар нь иллэг хийж өгч, үзэл бодлыг нь хүндэлж харьцдаг бол. Та түүнд хэзээ ч өөрөөрөө бахархах боломж олгодоггүй байсан байж мэднэ. Тэгвэл “иго”-г нь хөөргөөд өг. Та түүнд хангалттай сэтгэл санааны дэмжлэг, урам зориг, хайрыг өгөхгүй бол тэр өөр эмэгтэйгээс тэр бүхнийг хайж эхлэх нь мэдээж юм. Түүнийг “Хөөе” биш “Миний ханиа!” гэж дууд.

Таныг хуурсан нөхрийнхөө сэтгэлийг эргүүлэх тийм ч амархан зүйл биш. Дээрхийг хэрэгжүүлэхэд таниас нилээдгүй хөдөлмөр, сэтгэлийн хат, ухаан, цаг хугацаа шаардагдах нь дамжиггүй. Гэхдээ хэрэв та хичээгээд бүхнийг зөв тийшээ залж чадвал тэр нууц амрагтайгаа бүрмөсөн холбоогоо таслах болно.

7 Comments

  1. ОСОР says:

    nuhruuu udur shunugv shaah heregtei sex hiih sonirholgv laitai bvdvvn awgaitai nuhrvvd l uluntuud l ilvv dutuu yum uluntuj haih gd bdag tal bii.bvten jil tasraltgvi sexhisner uur hvn harah betii sex hihgv bhimsan gj hvsdeg boldim bnle nuhruu shaalda balai awgai min

  2. zz says:

    medsen mortloo medeegui yum shig amidardag teneg hun bhuu

  3. mgl says:

    Нэг вм асуух гэсийн хийж байхда дотор нь жоохоон тавьчихсан юмаа жирэмсэлдэг юмуу

  4. jur says:

    хайргүй эхнэртээ дөнгөлөгдөөд аз жаргалгүй, баяр хөөргүй битгий амьдраасай

  5. Нэнси says:

    Хайргүй болоод л өөр хүүхэнтэй явалдсан байгаа. Өөрийг нь хүндлээгүй залууг буцааж эргүүлнэ ч гэх шиг инээдтэй юмаа. Ямар хүүхэн ийм зүйлийг тэснэ гээч хялбар аргаар эд хөрөнгөнд хүрэх бодолтой, толгой муутай, өөрийнхөө өмссөн зүүснээр л сэтгэлээ аргалж явдаг сэтгэхүй нь шилжилтийн насныхнаас хэтрэхгүй кккк.

  6. Даваасүрэн даажаа says:

    Эхнэр хүн ингэж явбал эр нөхөрийн хувьд:
    1, Өөрөөс нь дор талтай, хүч чадалгүй бол явалдагч эрийг нь зоддог (урамсаргүйгээр)
    2, явалдагч эр өөрөөс нь өндөр албан тушаал эрх мэдэл, хэрөнгө мөнгөтэй бол авааль нөхөр яаж ч чаддаггүй. Эхнэртээ бууж өгч эхнэрээ алдахвий л гэсэн айдастай болдог

  7. MGL says:

    Эхнэр нь бас эсрэгээрээ шаалцаад яваад байвал энэ хууль мөн үйлчлэх үү?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *