Үрээ л өөр дээрээ авмаар байна…

Сайн байна уу та бүхэндэ энэ өдрийн мэндийг хүргье. Өөрт тохиолдсон болон тохиолдож байгаа зүйлийнхээ талаар та бүхэнтэйгээ хуваалцах гээд анх удаа пост оруулж байгаа нь энэ. Минйи хувьд бусад хүний адил хань ижилтэй болж өөрийн гэсэн амьдралаа босгож хэдэн жилийг хамт үдэж байгаад тусдаа амьдралтай болсон. Одоо хань маань өөр хүнтэй болчихсон харин би хүний нутагт хөдөлмөр эрхэлж байна. Над шиг ийм байдалд орж байсан залуус байвал тусалж үрээ өөр дээрээ авах гэхээр өгөхгүй юм. Яаж авч болох талаар санаа бодлоо чөлөөтэй хуваалцана уу.

Дашрамд хэлэхэд хэт нэг талыг барьж шүүмжлэхгүй байхыг хүсье хамт байсан хугацаа маань 7 жил байсан ч тусдаа байх хугацаа минь аль хэдийн 5 жил өнгөрчихөж. Энэ хугацаанд өөр эмэгтэй хүн бодох битгий хэл үрийнхээ төлөө яаж амьдрах талаар л бодож байлаа. Нэгэн үе хамт ханилж байсан хүндээ буруу өгөхийг хүсэхгүй байна. Хэзээ намайг очно гэж хүлээх билээ сайн хүн таарсан дээр нь эртхэн хань ижилтэй болж дараагийн амьдралаа бодно биз.

Харин миний хувьд үрээ нилээн санах юм дахин амьдрал эхлүүлэх хугацаа ч энэ хугацаанд сэтгэл минь нэг л дүүрэн өөр хүн хүлээж аваагүй. Би архи тамхи хууралт араар тавилт хардалт байгаагүй болохоор тийм байдлаас амьдралд минь ямар нэг асуудал үүсэж байгаагүй. Салахгүй гэсэн хосууд ч салдаг болохоор энэ талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Үрээ л өөр дээрээ авмаар байна…

7 Comments

  1. Эр хүн says:

    Хүүхэд ээжтэйгээ байсан дээр. Зуны амралтаар н ганц 2 сар хамт байж болдгүймуу

  2. эмэгтэй says:

    ок эд даваасүрэн даажаа нартай санал 1 байна. Хүүхэддээ хааяа гоё юм явуулж аав нь байгаа шүү гэдгийг сануулж байгаад том болохоор нь том тусалж өөртөө дасгаарай

  3. Төөгий says:

    Хүүхэд ээж дээрээ байсан нь дээр. Харин та амьдарлаа шинээр эхэл.

  4. unen says:

    khukhdeeree ukhsnee khiidgiin be daraagiin amidralaa bodokh kheregtei shtee kkk

  5. Guru says:

    huuhdeesee 5 iin 5 jil hol baisan chamd buu hel gants jil hurehgui hugatsand hol baisan eejid ni ugduggui yum

  6. Ok says:

    chi huuhdee avch chadahgui bhoo, ter tuhai bodood hereggui biz. harin baingiin holbootoi baij, haayaa ch bolov huudee belen mungu bish heregtseet huvtsas gh metiiig ni yavuulj, aav gedeg hun bii shuu gedgiig ni sanuulj bai. Tegeed Daajaa-iin zuvlusnuur tom bolohod ni tataj avaad naanaa surgaad uurtuu urvuulah arga l bii.

  7. Даваасүрэн даажаа says:

    мөнгөө хүүхэддээ битгий явуулаарай. Хадгалаад бай. Ээж нь шинэ нөхөр 2 нь идээд зарцуулаад дуусна. Чи тэр 2г тэжээх алба байхгүй. Мөнгөө сайн цуглуулж байгаад хүүхдээ их дээд сургуульд орох, гэр орон бэлдэхэд нь том хөрөнгө оруулалт хий. Наана нь өгөөд бвал хуучин авгай шинэ амраг 2г нь тэжээгээд л таарна. Харин хүүхдээ авах тал дээр бол магадгүй тэр 2 шинэ хүүхэдтэй болох үед өөрийнхөө хүүхдийг өөртөө дасгаж аамжимаар л урьуулж чадах байх. Шүүхээр чамд өгөхгүй харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.