Яагаад надад ингэж хэлсэн юм болоо?

Сайн байцгаана уу? Би 28 настай нэг хүүхэдтэй нөхрөөсөө салаад 2 жил болсон, саяхнаас нэг залуутай танилцаад уулздаг болоод 2 сар болж байгаа юм. Надад энэ залуу таалагдаж эхлэж байгаа юм л даа, бас нэг хүүхэдтэйгээ амьдардаг. Даруу төлөв, их буурь суурьтай, амьдарлын төлөө гэсэн хүн шиг санагдсан, гэтэл нэг удаа юм ярьж байхдаа ажлынх нь бүсгүй араас нь их удаан гүйж байгаа тухай хэлсэн юм л даа. Тэр нь надад их эвгүй санагдаад, жоохон сэтгэлээр унасан. Санаандгүй бас тэр эмэгтэйг нь олж харлаа хэхэхэхэ их царайлаг сайхан бүсгүй юмаа, би бол энгийн л эмэгтэй, гэхдээ тийм ч гологдхоор биш, би ажлаа хийгээд хүүхдээ ч сайн өсгөж байгаа бүх л амьдарлаа хүүхэддээ зориулж байгаа ганц бие ээж.

Таалагдаж байгаа залуу маань өөр хүүхэн араас нь гүйдэг гээд ярихаар эмэгтэй хүн л болсон хойно их эвгүй юмаа, яагаад надад ингэж хэлсэн юм болоо? Би энэ залуутайгаа цаашдаа удаан үерхэж, мэдээж амьдралаа босгоно гэж бодож л уулзахыг зөвшөөрч, дотносож эхлэх гэж байхад тэр ярьсан юм нь жоохон сэтгэлд сэвтэй юм өөрөө уг нь тэр эмэгтэйдээ нүүр өгөхгүй байгаа гэх юм ккк…

8 Comments

  1. төмөр says:

    Харьцагаа гүнзгийрхээс нь өмнө сайн муу мэдсэн нь зүгээр дараа нь нэг хүүхэн гараад ирвэл хэцүү

  2. lol says:

    chamd setgelee ilchleed baihad ymr mangar huuhen be. minii araas uur huuhen guideg ch gesen bi chinii hajuud bn gej l helkeed bnshd chaavaas.

  3. Gdl says:

    hudla l helj bn tsaad huuhen ni toohgui bolhor chamaig gsn bz hariltsanda bitgi sew suulgarai iluu anhaaral handuulad uz unher chamaig gsn hun bol tsad huuhenihe talaar ym yriha bj chamaig l geh bolno

  4. Romance says:

    Чи түүнд таалагдаж чи тэрийг өөрлүүгээ татсан гэж бодож байгаа ч чамд хэлсэн тэр үг чинь чамд хүндээр туссан байна. Тэглээ гээд шантарч гуних хэрэггүй ээ. Чи бол өөрөө өөрийнхөөрөө зүтгэж яваа энгийн бүсгүй. Сэтгэл сайтай, сайн сайханыг бий болгоё гэж мэрийдэг бүсгүй байна. Хоёр талаасаа амьдралаа босгоё гэж бодож байгаа бол жаахан илүү нээлттэй харьц. Ингэж хэлсэн нь надаа ерөөсөө таалагдахгүй байна. Тэр чамайг гэж байгаавч чи түүнд нүүр өгөхгүй байгаа юм бол эрсдэлээ л сайн тунгаа гэхгүй. Хүүхдийг чинь хүлээн авах уу гэдэг ч юм уу. Тэр залуу жаахан эрсдэлээ бодоод ч тэр үү дахиж ингэх вий дээ гэж эмээлттэй байгаам бишүү. Өөрийг нь шийд гарга гэхгүй юу.

  5. Мал says:

    Надыг хүн тоогоод гүйгээд байхад би тоохгүй би чамайг л гэдэг шүү гэж ярьсан юм шиг санагдах юм. Тэрнээс биш хорон санаатай хүн байсан бол юу гэж чамд тийм юм ярих билээ дээ. Дуугай тэрийг хусаад л чамайг хусаад л явна шүү дээ.

  6. Нээрээ шүү says:

    Зүгээр өөрийгөө рекламдах гэж л үзсэн байна кк. Чамайг цаашаа юу ургуулж бодсоныг мэдэхгүй ч, наад залуу чинь бол, миний араас гүйдэг хүүхэн байдаг, би тийм яадгаа алдчихсан, хүн тоодоггүй залуу биш шүү… Өөрийгөө жоохон чамд рекламдах гэж оролдсон байна. Ок

  7. шүри says:

    хая хая

  8. Ok says:

    helsen ug burees ni uu sev ereed bval cham shig 1000 huuhen bsan ch hereggui, uur 1 emegtei tuhai sanaatai snamsargui helee l biz, daraa chinii huuhded ch ug helj bolohgui bailgui, ter zaluugaas hol bsan chn deeree

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.