Хэт ууртайгаасаа болж хайртаасаа хагцхад хүрээд байна

salaltСайн байцгаана уу, Би 21 настай байдаг л нэг монгол залуу. Би хар багаасаа ер нь ууртай зүрхний хийтэй хүүхэд байсан юмаа. Уурлахаар юм болоогүй байхад л яагаад ч юм уур савсаад явчихдаг, тэгсэн мөртлөө нээх удахгүй тэр уур нь гарчихаад би яагаад ингэвээ гэдэг нэг тийм сонин зантай. Найз нөхөд лүүгээ хутга шиднэ, гэрийнхэндээ уурлаж орлиж чарлана ер нь хааяа хааяа хэцүү уурладаг байлаа. Зан уу өвчин үү сайн мэдэхгүй байна. Тэгээд үүнээсээ болоод хайртаасаа хагцхад хүрээд байна. Түүнтэйгээ үерхээд 4 жил болж байгаа. Би уг нь түүндээ хязгааргүй хайртай. Хэзээ ч араар нь тавьж, өөр хүүхэн шуухан гэж явж үзээгүй. Жижиг сажиг юман дээр маргалдхаар л нөгөө зүрхний хий нь хөдлөөд нэг мэдхэд л түүнийгээ түлхээд унагаацан, уйлуулчихсан байдаг. Анхандаа ч тэр минь уучлаад л дахиж битгий тэгээрэй дахиж тэгвэл би чамдаа хайргүй болчихож мададгүй шүү л гэдэг байсан. Нийтдээ бараг 4-5 удаа тэгж уурласан байх би гэж нэг мал. Хамгийн сүүлд сар гарангын өмнө бас л зүрх савлаад уур хүрээд хайртыгаа түлхээд унагаацан тэр минь чи намайг зодлоо гээд уйлаад байсан. Үнэхээр тэгэхийг би хэзээ ч хүсэхгүй мөртлөө л энэ зүрхний бронкноос болж юу хийснээ дараа нь л ухаарах юм. Тэгээд би уучлаарай хайр нь дахиж хэзээ ч тэгэхгүй өөртөө ч амлаад нэг гайгүй болсон юм. Тэгтэл одоо тэр минь би чамдаа хайртай үгүйгээ мэдэхээ байчихлаа, би чамтай гэрлэхээс айж байна гээд байна. Угаасаа миний буруу л даа. Хамгийн гол асуудал энэ зүрхний бронкыг яаж гайгүй болгодог вэ арга чарга байдаг юм боловуу, Би түүнийгээ алдмааргүй байна.

cekc.mn дээр ирсэн захидал

Post to Twitter

Холбоотой нийтлэл:

  1. Хаа хүрээд зогсох юу болж дуусахыг хүлээх үү…
  2. Нөхрөө хархаас дургүй хүрээд байна…
  3. Дургүй хүрээд байна…
  4. Үнэхээр балчиг шавар шиг л юм болж байна даа…
  5. Хайргүй хүнийхээ хатан нь болж яв
  6. Өөрөөсөө болж зодуулж байна гэдэг
  7. Энэ байдлаасаа болж би олон боломжийг алдаж байна
  8. Хайрласны хариуд хайр ирдэг гэж худлаа юм байна
  9. Уур хүрээд байхын!!!
  10. БИ ЭГЧИЙГЭЭ САНАЖ БАЙНА. ЗАГНУУЛМААР БАЙНА…



Дурын нийтлэл

  • 200280456-003Манай эмэгтэйчүүд гадаадад...
  • 86475409Сайн хань сайхан амьдрал хайрладаг
  • 090873a3689736bf4eefb87a36b922bdЭрчүүдээ үнэнгээ хэлээч???
  • 011.jpgЭротик зураг
  • 40 Сэтгэгдэл »

    1. +4 Vote -1 Vote +1LADY
      Өгүүлсэн нь:

      teneg yum shig yun aihtar uurladiin.argagvishde yamar ch emegtei hvn iim amitnii hajuud ailgvi yahiin.chi ugasa zasrahgvi bh oo.hairtai durtai gj ailiin ohiniig avch suuchaad “bi l bronktoi”geed barij avch zodood bsanaas gantsaaraa gombiin gozon tolgoi yavjiisan ni deer cham shig hvmvvs.

      comment-bottom
    2. +1 Vote -1 Vote +1LADY
      Өгүүлсэн нь:

      chi er ni erthen emchid vzvvlwel yasiin.ayagvi bol neg odor naad uuraasaa bolj hvnii amind hvrch mediishvv.

      comment-bottom
    3. +1 Vote -1 Vote +1galaa
      Өгүүлсэн нь:

      одоо түлхэж унагааж бгаа юум чинь суусныхаа дараа яах болоо…

      comment-bottom
    4. Vote -1 Vote +1GaDo
      Өгүүлсэн нь:

      би чамтай яг адилхан байсинма одоо бол өөр шүү

      1т чи бүх юмаа цагийн хувиартай болгоод үз өглөө босоx цаг унтах цаг гээд

      2т өөрийгөө хянаад үз хүний яриаг дуустал ни сонсоод дараа ни үйлдлээ хий !

      3т чамд таалагдахгүй бол сонсох албагүй

      comment-bottom
    5. Vote -1 Vote +1gerlee
      Өгүүлсэн нь:

      хохь чинь ээ чам шиг юмнуудаас болж олон эмэгтэй зовдог юм өөрийгөө захирч чадахгүй бол хохь нь

      comment-bottom
    6. +1 Vote -1 Vote +1cahirmaa
      Өгүүлсэн нь:

      энэ гэрлээ гэж бас нэг бронктой нөхөр байнааа хэхэ. найзаа чи яг уурлах бухимдах үедээ амьсгалаа аваад нэгээс арав хүртэл удаан тоол. тэгэхдээ яг тэр аазгайг чинь хөдөлгөж уурлуулаад байгаа юмаа биш гое гүзээлзгэнэ эсвэл чамлуу инээж байгаа хөөрхөн жоохон хүүхэд найз охиныхоо инээмсэглэлийг ер нь тийм сайхан зүйлийг хүчээр бод бүүр сайн төсөөл. за тэгээд тоолоод дуусахаараа амьсгаа ав.Д.Гармаагийн хагарсан бумба гээд маш богино өгүүллэг байгаа заавал олж уншаарай. юм болгонд уурлаж хийрхэж туйлширч зөрүүдэлж байхаар хааяа ч гэсэн бусдыг хүндэлж ойлгож сонсож сураа.

      comment-bottom
    7. Vote -1 Vote +1beegii
      Өгүүлсэн нь:

      chi teneg ee, uurlahiinhaa omno sain bodoj bgaach, bi yag yunaas bolj uurlah geed bn ve gedgee sain bodoj tungaaj bai, hunii uriig mashin zamruu tulhchiv, naad uuraa uhaanaaraa zahirch sur

      comment-bottom
    8. -4 Vote -1 Vote +1eb0831
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    9. -2 Vote -1 Vote +1huurhunuu
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    10. +1 Vote -1 Vote +1mmmmmmmm
      Өгүүлсэн нь:

      ээ нээрэнгээсээ л сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлсэн нь дээр юм байна эртхэн эмчлүүл, гэхдээ наад өвчин чинь хавар болохоор бүүр ч хурц болдог байх даа, найз охин чинь чамд одоо урьдных шигээ хайртай байж чадахгүй эмэгтэй хүн тэсвэртэй ч гэсэн хязгаар байдаг юм тийм болохоор наад хүнээ алхаасаа өмнө салсан нь дээр байхдаа. Тэгэхгүй бол наад охин чинь чамаас болж эрэгтэй хүн бүрийг чам шиг аймшигтай гээд тархиндаа суулгачих нь

      comment-bottom
    11. -3 Vote -1 Vote +19
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    12. Vote -1 Vote +1hair
      Өгүүлсэн нь:

      манай найз залуу яг чамшиг ийм ууртай байсан юм гэхдээ одоо зүгээр л дэ хамгийн гол нь маш тайван байж өөрийгөө л хянаж сурвал болоо яваанда нас ахиад ирхээр зүгээр болчихдог юм бна лэ

      comment-bottom
    13. +2 Vote -1 Vote +1baganaa
      Өгүүлсэн нь:

      Чи дэндүү ууртай юмаа, хүний үгийг сайн дуустал нь сонсож, эвээр шийдэх хэрэгтэй шүү, сэтгэл мэдрэлийн эмч этр хэрэггүй ээ, зүгээр л өөрийгөө хянаад тайван хүлээцтэй хандаж сур, хүн лүү хутга шидэж, цохиж зодно гэж юу гэсэн үгийн,хэрвээ чадахгүй гэж бодож байгаа бол эртхэн салсан нь дээр, гэрлэж суусан хойноо өөрийн мэдэлгүй алчихлаа гээд толгойгоо шаагаад сууж байхвий, өөрт чинь хайртай гээд олон жил явсан найз охин чинь харин их тэсвэртэй юм, тиймээс энэ зангаа засахгүй бол ганцаараа л яваад байж дээ,

      comment-bottom
    14. +2 Vote -1 Vote +1Hulan
      Өгүүлсэн нь:

      чи өөрийнхөө ямар вэ гэдгийг мэдэж байна гэдэг хамгийн том давуу тал. Манай нөхөр надтай гэрлээгүй байхдаа яг чам шиг байсан. хавь ойрын хүмүүс маань намайг одоо ингэж байгаа юм чинь суусан хойно чинь барьж авч зодох нөхөр байна боль л гэдэг байсан. Гэхдээ тэр минь огцом уурнаас өөр дутагдалгүй, би түүнд хайртай байсан болохоор бид гэрлэсэн. Гэрлэхээсээ өмнө бид нэг гадаад сэтгэл судлаачтай танилцсан юм. Тэр хүн нөхөртэй маань уулзаж зөвлөгөө өгч, тайвшруулах дасгал хүртэл зааж өгсөн. одоо манай нөхөр огцом уурлахаа больсон. Одоо бид элдэв асуудалгүй амар жимэр сайхан л амьдарч байна. Тиймээс чи найз охинтойгоо хамт байя уураа засая л гэж бодож байгаа бол сэтгэл зүйчид ханд. Сэтгэл зүйчид хандана гэдэг чамайг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэлж байгаа юм биш. Тэд энэ асуудлаас яаж гарах арга замыг чинь зааж өгөх болно. Тэрнээс би ууртай гээд яваад л байвал бахь байдгаараа байж чи найз охиноо алдах болно.

      comment-bottom
    15. +1 Vote -1 Vote +1Sarnai
      Өгүүлсэн нь:

      ккккк, яана даа…
      мэ3дээж ш дээ, ямар ч бүсгүй айна, чиний наад чинь бүүр даамшираад чи хайртыгаа уурандаа алчихсан бвал яах уу?
      тиймээс түүнийг зүгээр л явуулахгүй юу…барьж хориод хэрэггүй ОК…
      Наад зангаа засах талаар арга хэмжээ ав, эмчид сэтгэл зүйчид ханд!!!!
      Наад зангаа засчаад эхнэр хүүхэд гээ…..хэн вэ гуай ч чиний хажууд тогтохгүй…..

      comment-bottom
    16. Vote -1 Vote +1ttt
      Өгүүлсэн нь:

      zobndoo olon bisalgaliin tovuud bn shu dee. tuun neg yavaad uz dee. ooriigee ol tegeed meder tuunii daraa hinaj chadna shu

      comment-bottom
    17. Vote -1 Vote +1xxx...xxxKKK
      Өгүүлсэн нь:

      Шар хаданд очоод узээч

      comment-bottom
    18. Vote -1 Vote +1Noname
      Өгүүлсэн нь:

      Та бүхэнд маш их баярлалаа. Энэ талаар урьд нь хэнтэй ч ярилцаж байгаагүй юм. Өөр өөртэйгээ л ярьж, өөр өөрийгөө л тайвшруулж, өөр өөрийгөө л үзэн яддаг байлаа. Та бүхний үнэтэй зөвлөгөөг хэрэгжүүлнээ. Баярлалаа

      comment-bottom
    19. Vote -1 Vote +1maxi
      Өгүүлсэн нь:

      bi bodohdoo chi byasalgald yvbal deer baihdaa er ni saihan taivan boldog yumshudee

      comment-bottom
    20. Vote -1 Vote +1saran
      Өгүүлсэн нь:

      чи бясалгалд яв тэр л чамайг өөрчилж чадна. нээрээ шүү

      comment-bottom
    21. Vote -1 Vote +1baagii
      Өгүүлсэн нь:

      эмчид очоо өөр арга байхгуй.

      comment-bottom
    22. +1 Vote -1 Vote +1oogii
      Өгүүлсэн нь:

      Зарим хүмүүс ер нь тэнэг юмуу хаашаа юм. Өөрийнхөө өвчин зовлонтойг мэдсээр байж яах уу гээд байх юм, эртхэн эмчид хандвал зохих арга хэмжээг дор нь авна ш дээ. мөн өөрийгөө тийм гэдгийг мэддэг бол бие маш сайн барьж сурах хэрэгтэй. Ямарч эмэгтэй хүн ийм зүрхний бронктой хүнтэй суухыг хүсэх вэ дээ, 1 өдөр уур нь хүрээд цохиод мэдрэл эд нар нь таараад үхвэл яана бүүр айчихлаа.

      comment-bottom
    23. Vote -1 Vote +1the.phone
      Өгүүлсэн нь:

      аан гэж бай!
      хүн гэдэг амьтан бурууг өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зугтах дуртай байдаг.
      бурууг хэн 1н уруу чихээд л, хайгаад л.
      чи буруугаа зүрхнийхээ хийнд чихээд л муу л байна даа.
      сайн бясалгалын багшаар хичээл заалгаж бясалгал хийж байвал зүгээр хүн байна.
      за битгий шантраарай. бидний зөвлөгөөг дагахгүй бол энд бичих шаардлага байхгүй байсан зиздээ.

      comment-bottom
    24. Vote -1 Vote +1beegii
      Өгүүлсэн нь:

      emchid handaachee. ovchin ch baij magadgui sh dee.

      comment-bottom
    25. Vote -1 Vote +1Shim Ae
      Өгүүлсэн нь:

      ГО то сий а Доктор

      comment-bottom
    26. Vote -1 Vote +1jeki
      Өгүүлсэн нь:

      уураа л дар дэмий юу м асуух ий

      comment-bottom
    27. Vote -1 Vote +1oroldood uz
      Өгүүлсэн нь:

      уургуй болж болдог арга байдаг. уурлахаар асуудал гарвал 9 удаа тэвчээд онгороогоорэй. тэгээд туунээс хойш уурлахаа болино. уурладаггуй болснийхоо дараа эргэж хэлээрэй. хичээгээрэй. бас энэ зоволгоог найз хуухэндээ уншуулаарай. тэгээд хамтдаа хичээтсгээ.

      comment-bottom
    28. Vote -1 Vote +1baldan
      Өгүүлсэн нь:

      наад уур чинь надаа бас байгаа. би асуудлыг гол нь яаж шийдсэн гэхээр эхнэртэйгээ ярилцаад аль болох хэрэлдэхгүй байх аргыг сонгосон. тэгээд хэрүүл үүсвэл би зүгээр л буруу хараад суучихдаг.тэгээд тайвширсан хойноо нөгөө асуудлаа тайвнаар ярилцдаг. ер нь эрэгтэй хүн нь буугаад өгчихвөл, үгүй ядаж тийм сэтгэгдлийг эмэгтэйдээ өгчихвөл нэг талаар эмэгтэйгээ хүндэлсэн болно нөгөө талаар эмэгтэй чинь амархан тайвширдаг юм. тэгэхгүй хэрэлдээд байвал зоддоггүй хүн ч яваандаа хүн зоддог болдгиймдаа.

      comment-bottom
    29. Vote -1 Vote +1Фаяр
      Өгүүлсэн нь:

      нэгт чи өөрийгөө их тайван хүн мэтээр үргэлж цаг ямагт төсөөлж яв.
      гол нь бронкны талаар хэзээ ч бүү бод уурлах, уурлахгүй байх тухай хэзээ ч бүү бод. зүгээр чи бол их тайван дөлгөөөөөөөн хүн юм.

      comment-bottom
    30. +1 Vote -1 Vote +1Khulan
      Өгүүлсэн нь:

      Хамаг бурууг зурхний хийд чихэж гэнэ. Зурхний хий гэж байхгүй. Чи л уурлахийг хүссэндээ уурлаж байна. Уураа бариж хориэ гэж хичээдэггүй л юм байна ш дээ. Өөрөө өөрийгөө л эмчлэхээс, бурууг өөрөөсөө бусад шалтагт чихдэг чам шиг хүн бол бясалгал сэтгэл зүйч ямар ч нэмэргүй байна лээ гээд л сууж байна.

      comment-bottom
    31. Vote -1 Vote +1huurhunuu
      Өгүүлсэн нь:

      энэ яагаад сэтгэгдэл дараад байдийм бэ, ойлгохгүй байна

      comment-bottom
    32. +1 Vote -1 Vote +1sony
      Өгүүлсэн нь:

      толгой доторхи үзэл бодол, итгэл үнэмшлээ нэг шалгаад үз дээ. чи багаасаа л уйлахаараа, уурлахаараа түрий бариад бусдыгаа дийлээд сурчихсан муу зантай юм байна. аав ээжийн тань буруу эрхлүүлж өсгөсний ач гавьяа нь тэр. энэ чинь даамжирсаар байгаад чи өөрийгөө зүрхний хийтэй гээд бүүр итгэчихсэн байна. үзэл бодлоо өөрчлөхийг хичээ. дээр хүмүүсийн зөвлөсөнчлөн бясалгал тус болох байх шүү. эцсийн эцэст өөрийгөө өөрчилж чадвал чи өөрөө л сайхан амьдрана. чадахгүй бол монголын шоронг нэг ялтны тоогоор нэмнэ. ийм л байна даа дүү минь.

      comment-bottom
    33. Vote -1 Vote +1za
      Өгүүлсэн нь:

      Хуухэд байхдаа их асуудалтай, хэрүүл зодоонтой, хучирхийлэлтэй гэр булд осож, хайр бага амталж оссон хуухэд иймэрхүү болдог. Энэ бол хуухэд байхаас тогтсон сэтгэтсийн гажиг овчний шинж тэмдэг. Овчин учраас зарим уйлдэл оорийн чини ухамсраас хамаарахгуй болчиж байгаа юм. Сэтгэл судлал гэж бухэл бутэн том шинжлэх ухаан бн ш дэ. Мэргэжлийн эмчид хандаж, сэтгэл заслийн эмчилгээ, даруйхан хийж эхлэх хэрэгтэй, бас яаралтай бясалгалд явж, нигуулсэхүй ухааний ном уншиж, оорийг чини чин сэтгэлээсээ хайрладаг бусгуйтэй ходоо амралтад юмуу хун амитан багатай, чамайг давчдуулаад, стрэсстүүлээд бдг зуйлсээс хол байгалийн сайханд ойр ойрхон хэд хоногоор гарч бай. Хурдхан эмчийн хяналтад орох хэрэгтэй

      comment-bottom
    34. Vote -1 Vote +1zochin
      Өгүүлсэн нь:

      заавал уураа дарж сураарай тэхгүй бол олон юм алддийн.би ч гэсэн аймар ууртай хун л дээ эмэгтэй болохоор хун амитан зодохгуй л дээ зугээр л уурандаа хамаагуй уг энтэр хэлчээд дараа ни харамсах юм олоон.хагас жилийн өмнө би ууранда найз залуудаа хайргуй гэж хэлээд маш их гомдоогоод салсандаа тэгээд бардам зангаасаа болоод уучлалат гуйж чадахгуй байсаар байгаад нэг мөсөн салсаан.уг ни би зөндөө их хайртай байсан одоо ч гэсэн.гэхдээ нэгэнт оройтсоон.одоо хаана юу хийж явдийн бөө мэд.хичээвэл юуг ч хийж болноо алдчаад харамсаад суужийснаас л хэцүү байв гэждээ заавал хичээгээрэй бясалгалд яваад узээрээй их ур дунтэй шуу

      comment-bottom
    35. -1 Vote -1 Vote +1uyanga
      Өгүүлсэн нь:

      (click to show comment)

      comment-bottom
    36. Vote -1 Vote +1zaya
      Өгүүлсэн нь:

      sain uu chamaig bi emchid uzuul gej helmeer bn yalangua zurhnii emch bolon bambaigaa uzuul uurlasaar bgad chini zurh tomorson l bga bambain daavar chin ih bolson ch baij magadgui riim blhoor ehleed emchid uzuul

      comment-bottom
    37. +1 Vote -1 Vote +1mazu
      Өгүүлсэн нь:

      андаа чамтай би их адилхан юм байна . гэхдээ этэгтэй хүнд гар хүрж үзээгүй .би анхандаа жаахан юмнаас л оо хайж уурладаг гэхдээ эмэгтэй хүн чамд үнэхээр хайртай бол чамайг уучилж чиний арга эвийг олдог болчдиймаа.Сүүлдээ чи хүртэл засарнаа чи муудалцаж байхдаа больж чадку байгааз гэхдээ засраад хаячихдаг болноо. эмэгтэй хүн эрэгтэй хүний арга олохдоо сайн шдээ их ухаантай ханддаг юм аа.би найз охинтойгоо яг л тийм байсан.чи засарнаа итгээрэй

      comment-bottom
    38. Vote -1 Vote +1emma
      Өгүүлсэн нь:

      зурхний гоц хийтэй хумуус ихэнх нъ эхийн хэвлийд бурэлдэх уед ээж юмуу аав нъ согтуу эсвэл 7 хоногийн дотор согтууруулах ундаа хэргэлсэн тамхичин байсантай холбоотой нъ ш/у наар нотлогдсон. Өөрийгөө Control-дож чадахгуй байх нъ аргагуй зугээр нэг бодоод тэвчээд засардаг юм биш бусдаас илуу хучин чармайлт шаардана . ёога болон спортоор хичээллэж mental-аа хатуужуулахаас өөр замгуй .Нэг ёсондоо мэдрэлийн гажиг юмчинъ их л мэрийлт чармайлт шаардана даа.Ногоон навчит herb хунсэнд ахиу хэрэглэ /lavendar,lemon Balm, Sage Хунсний хувъд калъци вит-Бкомплэкс ц-вит өдөр тутам уудаа

      comment-bottom
    39. Vote -1 Vote +1nero15
      Өгүүлсэн нь:

      zurhnii bronh gedeg ni zurhiig tejeedeg titem sidasnii nariisal baidg tmees emchd uzuulj emchluuleh heregtei

      comment-bottom
    40. Vote -1 Vote +1Bilegee
      Өгүүлсэн нь:

      ингэ уурлахаасаа өмнө яаж ийгээд 50 тоолчих тэгээд дараа нь тайвширдаг юм болохгуй бол бясалгалд явдаа.

      comment-bottom

    Сэтгэгдэл бичих