Дур тавиулдаг эм

dur.jpgЭм зүйчид жирэмслэлтээс сэргийлэх шинэ эм зохиох явцдаа дур тавиулдаг эм бүтээжээ. Анх туршилт хийж байхад эм ууснаас 10-20 минутын дараа бэлгэ эрхтний хавьд цус их ирж, судас тэлэн халуун бүлээн оргиж байв. Эмч нар эмний энэ үр дагаврыг арилгахаар шийдсэндээ дараа нь үүнийг ашиглан эм бүтээв. Эм хоёр давхар ба дээд талынх нь жирэмслэлтээс сэргийлэх зориулалттай, доодох нь судас тэлэх зориулалттай. Уг эмийг туршихдаа оролцогч бүсгүйчүүдэд дур тавилтанд нөлөөлдөг талаар хэлээгүй байна.

Бүх эмэгтэйчүүд өмнөхөөс богино хугацаанд дур тавьсан төдийгүй зарим нь анх удаа дур тавьж үзжээ. Бэлгийн хөрөлттэй эмэгтэйчүүдийн дунд дахин нэг туршилт явуулав. Тэдний 59 хувь нь эмийг анх хэрэглэхдээ, үлдсэн нь эмийг хэд хэдэн удаа уусны эцэст дур тавьсан байна. Гэхдээ мэдээж өөрт таалагдаагүй эртэй, эсвэл амрагтайгаа хэрэлдэж маргасны дараа хурьцвал энэ эм тус болохгүй байх. Тэгээд энэ эмийг бусад эмийн адил эмчийн заавраар хэрэглэх нь зүйтэй.

Хэд вэ? Зигмунд Фрейд эмэгтэй хүн долоо хоногт хоёр удаа дур тавихад хангалттай гэсэн бол Альфред Кинси дөрөв, эртний дорно дахины сургаалаар эм хүн өдөр бүр дур ханах ёстой гэжээ. АНУ-ын жүжигчин Линда Лавлейс өдөрт 10 удаа тавьдаг гэнэ.

Эмэгтэйчүүдийн 1/3 нь Бэлгийн хөрөлттэй эмэгтэйчүүдийн 1/3 нь энхрий дотно үг, магтаалын сайхан үгээр дутагдаж байдаг гэж секс судлаач эмч нар үздэг. Хэрэв “үгэн өдөөлт” өгвөл тэд бүгд дур тавьж чадах гэнэ. Бэлгийн хөрөлттэй эмэгтэйчүүдэд зориулсан жор Эртний Иранд бэлгийн хөрөлттэй эмэгтэйчүүдэд фенхель, цагаан гаа, сарнайн дэлбээ өгдөг байсан бол Полинезэд далайн өргөст навчит ургамлаар харин XYIII зууны эртний Англид халуун шоколадаар тэднийг эмчилдэг байж. Гэгээн Маврикий арал дээр дур өдөөгч ийм ханд бэлддэг. Хоёр хумс сармис, 5 халбага давс, гурван халбага нимбэгийн шүүс. Yүнийг манго жимс буюу будаатай хэрэглэвэл ямар ч “унтаа” эмэгтэйг сэргээдэг гэнэ.

9 Comments

  1. massmann says:

    сайн уу
    Миний бодлоор элдэв янзийн эм хэрэглээд хэрэггүй гэж бодож бн.Эмэгтэй хүн ööрöö л сайхан байя гэж бодоход л сайхан болно шүүдээ.
    би эрэгтэй хүнтэй бэлгийн ажил хийж байхдаа би тавих эстөи сайхан болно гэж бодоод л идэвхтэй хöдлöд байхад л сайхан болж тавидаг юм.Эрчүүд тавиад байхад би ягаад тавиж болохгүй гэж би тавина гэж команд ööртöö öгööд бэлгийн ажлийг сайхан хийгээрэй хүүхнүүдээ энэ бол миний туршлага юм.яг үнэнээ хэлэхэд би нöхöр, нууц амраг 2-тоо адилхан дур тавиж байдаг
    ийм бодлоороо.

  2. angel_mb7 says:

    гах гах юу вэ? сармис идээд юун дур тавих харин үнсэх гээд бөөлжих биз

  3. М,,, says:

    абмаар юм

  4. ХАЙР says:

    тэр эм нь хаана байгаан бэ

  5. xХx says:

    юу вэ таван халбага давс гэнэ үү арай ч дээ тоглоогүй биз дээ тэгээд сармис ч гэх шиг. Идээд шууд үхнэ биз дээ

  6. chikenee says:

    суулийx ни сармистайг идэж узсэн xун бна уу

  7. Er hun says:

    хаанаас олох вэ

  8. hariulaach says:

    2 hums sarmis, 5 halbaga davsiig 3-han halbaga nimbegiin shuusend holiod budaatai idheer aimaar muuhai ym bolno bizdee. hen idhiim be?? aai

  9. er says:

    ter em ni odoo baiga um uu
    yamar em ve

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.