Садизм

71321794.jpgСадизм бол хүнийг бие махбодийн болон сэтгэл зүйн хувьд зовоож, тарчилгаж, сексийн таашаал авах үзэгдэл. Зөвхөн сэтгэл санаагаар тарчилгаж, таашаал авах нь ховор тааралддаг. Өнгөрсөн зууны эхэн үеэр Оросын боловсролын яамны нэг түшмэл ийм нэг гажиг зантай байжээ. Tэр шалгалтын өмнөхөн эмэгтэйчүүдийн гимназаар явж, шалгалтын бэлтгэл ажлыг шалгадаг байв Тэгээд өөрт нь таалагдсан охинд хариулахад их хүнд асуулт тавьдаг. Охид шалгалтанд унах нь гэж айн, нүүр нь нэг улайж, нэг цайж, хамаг хөлс нь асгаран их зовдог байв. Энэ байдлыг харсан нөгөө түшмэлийн дур хөдөлж, тавьчихдаг байжээ. Ийм садист хүмүүсийн ихэнх нь хүүхэд, эсвэл өсвөр насандаа анхны ариун гэгээн хайр сэтгэлээ гутаан доромжлуулсан, тэгээд тэр эмгэнэлт явдал сэтгэл санаанд нь гүн хадагдан үлдсэн байдаг. Дараа нь тэд өсөж том болоод өөрсдөө бусдаар тоглож, сэтгэлийг нь шархлуулж байж, таашаал авдаг болчихдог байна. Нэг залуу өөрөөс олон дүү охины араас хөөцөлдсөөр өөртөө дасгажээ. Охин түүнд сэтгэлээ өгмөгц нөгөө эр гэнэт яваад өгдөг. Охины сэтгэл хямарч, шанална. Хэсэг хугацааны дараа нөгөө эр буцаж ирэн, сэтгэлийн шархыг нь сэдрээж, бахаа хангана. Охиныг уярч, эргээд нийлэх үед дахиад хаяад явах зэргээр тэр их тоглодог байв. Гэтэл хамаг учир нь тэр залуу 16 насандаа анхны болзоо тавьж, уулзах гээд очтол охин нь өөр хөвгүүнтэй үнсэлцээд түүнтэй болзсон газар зогсож байсан гэнэ. Тэр болзоондоо жигүүртэй юм шиг дэвж ирснээ буцаад шархадсан араатан мэт мөлхөөд явжээ. Ийм “учрал” хүнийг зөвхөн өөрийн ашиг сонирхлыг урьдал болгодог, амиа бодсон, зөвхөн таашаал цэнгэл хөөцөлддөг нэгэн болгон хувиргажээ. Ийм хүмүүсийн зарим нь нас ахих тутам гэнэт шүтлэгтэй болж, гэм нүглээ наминчлахыг хүсдэг.
18 настай А охин үе үе бүхнийг үзэн яддаг.
Учир нь тэр багаасаа л өөрийгөө хэнд ч хэрэггүй, зөвхөн “алдаа” байж гэдгийг мэдэрч өсчээ. Түүний эх хүүтэй болохыг хүсч байсан тул охин гарахаар шоовдорлож өсгөжээ. А-гийн сэтгэлд хуримтлагдсан гомдол гадагш ил гарч, тэр бусдыг өөр шигээ шаналгаж зовоохыг оролддог болжээ. Хэсэг хугацааны дараа тэр сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсний ачаар “үзэн ядалтын намгаас” гарч чадсан юм. Ийм үед өөртөө итгэх, өөрийгөө хүндэлж сурах нь их чухал. Одоо тэр өөрийгөө хайрлаж, өөртөө итгэх, хүндлэх, илүү тэвчээртэй болж, найз нөхөдтэйгээ сэтгэлээ хуваалцдаг болжээ.

1 Comment

  1. er hun says:

    dandaa l manaihan yum orchuulj baihiin. oorsdiin uhaan gej bdagguimu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.