Хайрын айдас

love.jpgХайрын мөрөөсөл болсон хүмүүст энэхүү айдас ихэвчлэн тохиолддог. Тэд хайрыг амьдралд тохиолдож болох бүхий л зүйлтэй холбож ойлгодог ба гайхамшигтай сайхан, хүнлэг энэрэнгүй байхын нөхцөл хэмээн үздэг. Тэд хайр руу бүхий л сэтгэл зүрхээрээ тэмүүлдэг боловч эргээд энэ нь сэтгэлийн дарамт болон хувирдаг. Энэ л дарамтаас хайрын айдас гэж нэрлээд байгаа зүйл маань үүсдэг байна.

Энэ төрлийн айдас бага насанд, хүүхдийн бэлгийн бойжилт эхлэх үед бүрэлдэн тогтдог. Энэ үед хүүхэд хайрын холбогдолтой ном сэтгүүл уншиж, кино ший үзэж, хайрын тухай санаж, бодож эхэлдэг. Том болсон хойноо гэгээн, аз жаргалтай, агуу их хайртай заавал учирна гэсэн итгэл найдвар хүүхдэд бүрэлдэн тогтдог бөгөөд хайрын сонгодог дүрийг сэтгэлдээ буй болгодог байна.
Хайрын сонгодог дүр бий болсноор хүүхдийн бүхий л хүсэл мөрөөдөл хайртай холбогддог ба хэзээ ч биелшгүй асар том зүйлийг өмнөө босгодог. Үүнийгээ сэтгэл санаанд нь улам бэхжиж байгааг өөрөө ч мэддэггүй.

Сонгомол дүр нь ном сэтгүүл, кино, шүлэг зэргээс бүрэлдэн бий болж, бодит амьдрал дээрх хүнээс эрс ялгаатай байдаг. Хүүхэд ирээдүйн хайртай хүнийхээ гадаад төрх, бие галбир, тэр ч? бүү хэл яаж хувцасладаг гэх зэргийг улам ургуулан баяжуулсаар байдаг байна. Энэ нь мөрөөдөмтгий хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Ирээдүйн хайртай хүнтэйгээ эдлэх баяр баясгаланд өөрийгөө бэлтгэж эхлэх ба ингэснээрээ өөрөөсөө улам холдож, харин хайртай хүндээ итгэх итгэл нь улам өсөн нэмэгдэж, бэхэжсээр байдаг.
Энэ бүтээсэн дүр нь сэтгэл санаанд нь гүн бат оршсоор байх ба, хүүхэд яг энэ үеэс нуугдмал болж, гадаад орчноос өөрийгөө тусгаарлаж эхлэдэг. Сэтгэл доторх дүр нь түүнийг гадаад ертөнцөөс хамгаалах бүрхүүл болж эхэлнэ. Хүүхэд гэнэн цайлган, итгэмтгий зангаа гээж, өөрийн амьдралд сонгодог дүрээсээ өөр хүнийг оруулахгүй байх бүхий л аргыг эрэлхийлдэг. Ингэж хүүхэд бусдаас өөрийгөө бүрэн тусгаарладаг.

“Надад энэ хүү (охин) огт таалагдахгүй байна” гэж хэлж эхлэх бөгөөд энэ нь бусдад тодорхой төрлийн хүн таалагддаг гэдгээ ойлгуулах гэсэн эрмэлзэл юм. Үнэн хэрэгтээ тэд хайраас айж эхэлж байгаа нь тэр. Ийм хүүхэд бусдад хайхрамжгүй байгаа мэт дүр үзүүлж эхэлдэг. Гэхдээ тэр сэтгэл дотроо хайртай хэзээ учрахаа хүлээсээр, хайрыг хүлээсэн сэтгэл нь улам түгшүүртэй болж ирнэ.

Үүний хажуугаар бусад хүүхдүүд түүнд хэрхэн хандаж байгааг ажиглаж, ялангуяа царайлаг хүү (охин) бол тэдний дүгнэлтээс хараат болж эхэлдэг. Үүнээс болж түүний сэтгэл хямарч, хэнийг ч өөртөө ойртуулахгүй, тэгсэн мөртлөө хайрыг хүсч мөрөөдсөөр л байна.

Нуугдмал байдлаасаа болж хүүхэд бусдын харьцаанаас зөвхөн өөрт таагүйг нь олж харж эхэлдэг. Иймд өөртөө итгэх итгэл нь улам алдуурч, бусдад гомдох сэтгэл нь өвчин шаналал болон хувирдаг. Энэ байдал нь улам даамжирсаар хүүхэд бүр ч бүрэг, нуугдмал болдог байна. Одоо тэрээр хайр гэгч түүнтэй хэзээ ч учрахгүй гэсэн бодолд гүн бат итгэх болно.

Нэг өдөр хэн нэг нь түүнд хайраа илчлэхэд өөрийнхөө сэтгэлийг нээхээс айна. Тэр энэ мөчийг маш их хүлээсэн боловч цаг нь ирэхээр юу хийх, яах талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүйгээс дотоод сэтгэлд нь зөрчилдөөн үүсдэг. Нэг талаас хайрыг хүлээсэн сэтгэл нь, нөгөө талаас түүний хайраас болж үүссэн өвчин шаналалыг мэдэрсэн сэтгэл…

Хүн хайргүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй. Түүнд хайрын туршлага ямар нэгэн хэмжээгээр заавал байх ёстой. Насанд хүрсэн хүн хүүхэд байхдаа сэтгэл дотроо бүтээсэн хайртай хүнийх нь сонгомол дүрээс болж хэнтэй ч ойр дотно болж чадахгүй болчихсон тохиолдол ч байдаг. Бүх зүйл түүний хувьд хаалттай, хориотой, ямар ч зүйлийн ард сэтгэл гонсойлгох зүйл нуугдаж байдаг гэдэгт тэр итгэдэг болчихсон байдаг.

Тэрээр хайртай учирлаа ч гэсэн сайхныг нь мэдэрч чадахгүй. Учир нь тухайн хүн сэтгэхүйд нь хоногшсон сонгомол дүрээс нь огт өөр, түүний хаана нь ч хүрдэггүй. Энэ тохиолдолд ийм хүн өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж, түүний сэтгэл доторх дүрийг арчиж чадах хүн л тааралдахгүй бол төгсгөл нь ямар эмгэнэлтэй байх нь ойлгомжтой биз ээ.

Эцэст хэлэхэд, хүүхдийг багаас нь сэтгэлд нь ямар ч хий хоосон зүйл үүсч бүрэлдэхгүй байх талаас хүмүүжүүлж, тэдэнд хайрын тухай зохих хэмжээний, зөв ойлголт өгч байх хэрэгтэй. Ухаан гэдэг хуурмаг бөгөөд бодитой ертөнц билээ. Хэрэв түүнд хэнийг ч юм, юуг ч юм оруулбал насан туршид нь оршиж байдаг байна. Хүүхэд төрсөн цагаасаа л бүх зүйлийн талаар бодит амьдралаас хол хөндий ойлголтуудыг өөрийн мэдэлгүй цуглуулах хүсэлд хөтлөгддөг. Яг энэ үед нь л тэдэнд амьдралд ойр ойлголтуудыг өгч байх нь чухал билээ.

1 Comment

  1. xXx says:

    Minii nz ohin namaig mash emzeg gd bdag ni iim aidas bureldsenees bolson ch bj magadgui.
    Ter mine namaig oilgoj yavdagt ni bi tuundee hairtai bh gol shaltgaan bolj bna da anduud mine.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.