Хэмжээнээс хамаарахгүй

sex50jpeg.jpgЭмэгтэйн дур ханалт нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэмжээнээс хамаардаггүй.
ЭМЭГТЭЙ хүн бэлгийн хавьтлын үед дур ханахад нөлөөлдөг хүчин зүйлүүдийн дотор эргэлзээгэй нэг зүйл нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэмжээ юм. Мамай ихэнх залуучууд эмэгтэйн дур ханахад бэлэг эрхтэний хэмжээ хамааралтай гэж боддог. Ер нь эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэвийн хэмжээ ямар байдаг юм бэ. Хөвчрөөгүй үедээ 5-12 см бөгөөд дунджаар 7-10 см байдаг. Хари хөвчирсөн үедээ дунджаар 11-16 см байдаг аж. Энэхүү эргэлзээтэй асуудалд АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Уилльям Мастерз, сэтгэл зүйч Виржини Жонсон нар хариулт өгсөн юм. Тэде Сант Луис хотын их сургуулийн дэргэд судалгаа явуулак лаборатори байгуулж 383 эрэгтэй, 312 эмэгтэйд судалгаа явуулжээ. Судлаачид 2500-7000 бэлгийн мөчлөгийг ажиглаж нэгэн чухал дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйн дур ханалт нь эрэгтэйн бэлэг эрхтэний хэмжээнээс хамаардаггүи аж. Судлаачид янз бүрийн хэмжээтэй хиймэл бэлэг эрхтэнээр эмэгтэйчүүдийн дурыг хангах байдлаар судлахад эрхтэний хэмжээ томроход эмэгтэйн дур ханалтад нөлөөлөх хамаарал гарахгүй байжээ. Тэд хийсэн ажиглалтаа дараахь байдлаар тайлбарлажээ. Богино бэлэг эрхтэн хөвчрөхдөө урт эрхтэнтэй харьцуулахад илүү уртасдаг аж.

Мөн эмэгтэй хүний бэлэг эрхтэн маш уян хатан чанартай тул эрэгтэйн бэлэг эрхтэнд амархан дасан зохицдог аж. Нөгөө талаар эмэгтэйн үтрээний урт ердөө л 13-16 см байдаг тул ямар ч эрэгтэй эмэгтэй хүний дурыг хангаж чадах гэнэ. Түүнчлэн эмэгтэйн дур ханалтад сэтгэл зүйн байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна.

3 Comments

  1. Boby says:

    дандаа жижгэхэн боожготой гарууд nice ene ter gesen bn shtee.

  2. Yeah says:

    Nice

  3. Jae9z says:

    nice”’ 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.