Эцгийн эрхт ёсонд шингэсэн эрх мэдлийн тогтолцоо

Говиос есөн настай бяцхан охин хотын нэгэн эмнэлэгт хvргэгдэж ирсэн нь саяхан. Намар, өвлийн хэдэн сарын турш тvvний бие нь муудсаар, аймгийн эмнэлэгт хvргэгдсэн ч шаардлагатай тусламж авч чадалгvй хотод эмнэлэгт vзvvлэхээр ирсэн аж. Тэр охин сав, бvдvvн гэдсэндээ гэмтэлтэй байжээ. Охины өвчний тvvх тун эмгэнэлтэй. Хичээл сургууль арай эхлээгvй зуны адаг сарын нэгэн өдөр ээжийг нь эзгvй байхад авга өвөө нь ирж гэртээ тоглож байсан бяцхан охиныг дvvгийнх нь хамт хөнгөн тэргэндээ суулган “алтанд явлаа” гэж хєрш айлын авгайд хэлээд говийн зэрэглээнд уусан далд оржээ. Тэднийг авч явсан тэр өдөр хvнд хvчир амьдралтай ганц бие залуухан ээж нь ажил олох зорилгоор хот орж орой нь гэртээ эргэж иртэл хvvхдvvд нь байхгvй байсан аж. Ихэд сандарсан эх хvvхдийг нь авга ах нь аваад явсан сургаар дэмий нэг тайвширч эргэж ирэхийг нь хvлээсээр бvтэн сарыг өнгөрөжээ. Авга ах нь өнчин өрөөсөн болсон єєрт нь ч хvvхдvvдэд нь ч жигтэйхэн сайн байдаг, тусалж, дэмждэг учраас муу юм бодсонгvй. Хvvхдvvд сарын дараа эргэж ирснээс хойш, бяцхан охин нэг л хачин болсон байхыг эх нь анзаараад асууж шалгаасаар байж авга ах нь охиныг шєнє бvр дvvгийнх нь нvдэн дээр машин дотроо хvчирхийлдэг байсныг олж мэджээ. Yнэнийг мэдэнгvvт авга ах нь хvний ёсноос гажууд ийм бусармаг зvйл vйлдсэн гэдэгт итгэж ядан тvvн дээр очтол єєдєєс нь “Єє тэгж vv. Зєнєг золиг нойрондоо л тэгчихсэн юм байж л дээ” гэж ичих нvvргvйгээр єєрийгєє хаацайлан, тэр єдрєє зугтан одсон байна.

Эрхэм авхай та дээрхийг уншаад эгдvvцэж, ганц нэг удаа тааралддаг бусармаг тохиолдлуудын нэг гэж бодож магад. Гэтэл аймшигтай ийм vйлдлvvд хот хєдєєгvй газар авсаар, олширсоор, даамжирсаар байна. Аймшигт ийм vйлдлvvдэд охид, эмэгтэйчvvд олноороо єртсєєр… Гэр бvлийн дарамт хvчирхийлэл эмэгтэйчvvдийн эсрэг чиглэсээр байгаа аж.

Азийн хєгжлийн банкнаас 2005 онд гаргасан Монголын жендерийн байдлын vнэлгээнд, “Монгол Улсад гурван эмэгтэйн нэг нь ямар нэгэн хэлбэрийн хvчирхийлэл дарамтанд байдаг. Арван эмэгтэйн нэг, хоёр хvvхдийн нэг нь ямар нэгэн хvчирхийлэлд єртдєг. Хvчирхийлэгчдийн 95 хувь нь эрэгтэйчvvд байдаг” гэсэн тоо дурджээ. Энэ бол аймшигтай тоо. Гэтэл мєн vнэлгээнд “Гэр бvлийн хvчирхийллийн тохиолдлыг бvртгэх стандартчлагдсан тогтолцоо цагдаа, шvvх, эмнэлгvvдэд байхгvй, бvртгэл мэдээлэл нь олон нийтээс хаалттай байдаг. Хохирогчид хvчирхийллийн тохиолдлыг мэдээлэх дургvй байдаг” гэжээ.

Ингээд бодохоор єнєєдєр Монгол Улсад охид, эмэгтэйчvvдийн эсрэг vйлдэж байгаа хvчирхийллийн хэмжээ ямар байна вэ гэдгийг тєсєєлєхєд зvрх шимширмээр.

Хvчирхийллийн эсрэг vндэсний тєвийн 2001 оны судалгаагаар улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад 1998-2000 онд нийт 1146 хvчингийн гэмт хэрэг бvртгэгдсэний 493 нь нийслэлд гарчээ. Гэтэл мєн хугацаанд цагдаад хандалгvйгээр Улаанбаатарын Халдварт євчин судлалын тєвд хvчирхийлэлд єртсєн 734 охид, эмэгтэйчvvд vзvvлсэн байна. Улсын хэмжээнд 1998-2004 онд бvртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нєхцлийг судлах МУГХУСАЗЗ, ЦЕГ, ХЗYТ-ийн 2005 оны судалгааны дvнгээр хvчиндэх гэмт хэрэг сvvлийн дєрвєн жилд тогтмол єсєлттэй байгаа ба ойрын таван жилд буурахгvй, єсєх магадлалтай гэж гарчээ. “Судалгаанд оролцсон иргэд хvчиндэх гэмт хэрэг ихээр vйлдэгддэг гэж хариулж байсан бол, хуулийн байгууллагуудын ажилтнууд хvчингийн хэргvvд бvртгэгдсэн хэмжээнээс даруй 3.5 дахин их байж болохоор тєсєєлєлтэй байгаа нь энэ гэмт хэрэг нь ялангуяа орон нутагт нуугдмал байх магадлал єндєр байгааг онцолж байна” гэж ЦЕГ дvгнэжээ.

ХЭYТ-ийн хvvхэд хамгаалах байр 2007 оны нэгдvгээр сараас ашиглалтад орсноос хойш хvчирхийлэлд єртсєн 152 хvvхдэд зєвлєгєє єгсєн байна. Энэ хvvхдvvдээс 56 нь хамгаалах байранд байрласан бєгєєд тэдний 48 нь буюу 85 хувь нь охид байжээ. Эдгээрээс 11 охин буюу дєрвєн хvvхдийн нэг нь бэлгийн хvчирхийллийн хохирогч байсны зургаа нь буюу хоёр хvvхдийн нэг нь тєрєл садандаа хvчиндvvлсэн байжээ. Монгол Улсад ганцхан байдаг хvvхдийг хамгаалах байрны баримт мэдээлэл энэ.

Тэгвэл Монгол даяар хэдэн хэрэг гардаг хийгээд хэд нь тєр, олон нийтийн байгууллагуудын ямар ч туслалцаагvй vлддэгийг, нэгдсэн судалгаа бvртгэл байхгvйгээс, таамаглаад л єнгєрєєхєєс аргагvй.

“Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 оны тавдугаар сарын 1-нээс хvчин тєгєлдєр болсон хэдий ч энэ хуулийн хэрэгжилт маш чамлалттай байгааг эмэгтэйчvvдийн ТББ-ынхан шvvмжилсээр ирсэн. Жендерт суурилсан хvчирхийлэл газар авсаар байгаа манай нийгэмд бараг дєрєв дэх жилийнхээ нvvрийг vзэх гэж байгаа энэ хуулийн дагуу єнєєгийн байдлаар 20 хэрэг л шийдэгдсэн байна. Єєрєєр хэлбэл гэр бvлийн хvчирхийлэлд єртсєн 20 эмэгтэй л энэ хуулийн хамгаалтад орж чадсан гэсэн vг. Учир нь хууль батлагдан гарсан хэдий ч гэр бvлийн хvчирхийллийн хэргvvдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийдвэрлэсээр байжээ. ХЭYТ-ийн хуулийн зєвлєх О.Арвинтариагийн тайлбарласнаар “Дээд шvvхийн тайлбар гарч, хуулийн байгууллагуудад сургалт, нєлєєллийн ажил хийгдэж, ХЭYТ-ийн хуульчид шvvх хурал дээр хохирогчдын итгэмжлэгдсэн тєлєєлєгчдєєр орж ажилладгийн vр дvнд хуулийн “удаашралтай” хэрэгжилт арай сайжирч байгаа” аж. 2007 оны аравдугаар сард батлагдсан “Гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэх vндэсний хєтєлбєр” нь байдлыг эерэгээр єєрчлєх байх гэж найдаж байгаа хvн олон буй.
***

2005 онд нэгэн аймшигт хэрэг Хонгконгод гарчээ. Залуухан монгол охин єндєр байшингаас vсэрч амиа хорложээ. Зовлонт амьдралдаа тэсэхийн аргагvй болж амиа хорлосон тэр бvсгvй Хонгконг руу худалдагдан боолчлогдож байсан аж.

Ерээд оны сvvлээр Зvvн Европ руу худалдагдсан хоёр бvсгvйн хэрэг “гэрэл цохисноос” хойш охид, эмэгтэйчvvдийг хил дамнуулан худалдах гэмт хэргийн тухай олон нийтийн хэвлэл мэдэллийн хэргэслээр ярьж, тєрийн болон тєрийн бус байгууллагууд энэ асуудлаар ажиллаж эхэлсэн. Тэр цаг vеэс хойш Монгол охид, эмэгтэйчvvдийг Хятад, Макао, Солонгос зэргийн Ази тивийн орнуудаар олноор худалддаг болсныг судалж гаргасан байдаг. Гэтэл нууц далдаар явдаг орчин vеийн боолчлолын нэг хэлбэр болох хvн худалдах гэмт хэргийн хохирогчдын тоог бодитойгоор гаргах аргагvй. Єнєєдєр монгол бvсгvйчvvд янз бvрийн улс оронд дэлхийгээр нэг бэлгийн боолчлолд мєлжvvлж байна.
Бидний мэдэж байгаа зарим нэгэн тоо баримтаас дурдъя. Хvн худалдах гэмт хэргийн хохирогчидтой ажилладаг Хvйсийн тэгш эрхийн тєвд 2003-2006 онуудад 25 хохирогч хандсан бол, 2007 онд 128 хvн хандсан байна. Эдгээрийн 70 хувь буюу 115 нь охид, эмэгтэйчvvд байжээ. Энэ баримтаас харахад хvний эрхийн байгууллагад хандсан хохирогчдын тоо даруй тав дахин єсчээ. ХТЭТ-ийн захирал Г.Ганбаясах энэ огцом єсєлтийг тайлбарлахдаа “Хохирогчид эрхээ хамгаалуулахаар хvний эрхийн байгууллагуудад илvv ханддаг болсон байх эерэг талтай ч магадгvй энэ гэмт хэрэг єссєєр байгаагийн харанга дохио болов уу” гэж байна.

“Дэлхийн зєн”, НYБ-ын Хvvхдийн сан, ХТЭТ байгууллагуудын 2006 онд хамтран хийсэн судалгаагаар их, дээд сургуулийн оюутан, дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, сургуулийнхаа тєлбєрєє дийлэхээ болиод сургуулиасаа гарсан залуу охид, ажилгvй бvсгvйчvvд, vйлдвэрийн ажилчин эмэгтэйчvvд гээд ядуу зvдvv амьдралаа єєрчилье гэсэн залуу хvний омог зоригтой ч, хvvхдийн гэнэн зангаа гээгээгvй, 16-25 насны эмэгтэйчvvд, хvн наймаалагчдад мэхлvvлэх хамгийн єндєр эрсдэлтэй бvлэг хэмээн тодорхойлогдож байна. Энэ судалгаанд хил дамнан худалдагдсан 16 эмэгтэй оролцсон байна. Судалгаанаас vзвэл єнєєдєр Бээжин хотод л гэхэд 500 монгол эмэгтэй биеэ vнэлдэг гэсэн тооцоо байгаагаас, чухам хэд нь хvний эрхшээлд орж, худалдагдаж, боолчлогдож явааг нь хэлэх аргагvй юм.
Хvн худалдах нь жендерт суурилсан хvчирхийллийн хамгийн хэрцгий хэлбэрvvдийн нэг бєгєєд хvн амынх нь гуравны нэгээс дээш хэсэг нь ядуурлын доод тvвшинд амьдарч байгаа Монгол оронд бодитой нvvрлэсэн аюул юм.
* * *

Монголын хувийн хэвшлийн нэртэй нэгэн байгууллагад дараах гэмт хэрэг vйлдэгдээд нэг хэсэг шуугисан. Байгууллагын нэг хэлтсийн мэргэжилтэн эмэгтэйд хэлтсийн нь эрэгтэй дарга сээтэн хаясаар хэсэг хугацаа єнгєрчээ. Бvсгvй нvvр єгєхгvй, тоохгvй яваад л байж. Гэтэл нэг єдєр дарга нь тvvнийг ажлаар дарж, ажил тарах цагт гэр рvv нь явуулахгvй байсаар єнєєх сээтэгнvvр дарга, эмэгтэй мэргэжилтэн хоёр ажил дээрээ хоёулхнаа vлджээ. Эмэгтэйг байнга єдєж дарамталдаг байсан саваагvй эр зорьсондоо хvрч эмэгтэй мэргэжилтнээ ажлын контортоо хvчинджээ.
Ажлын байран дахь бэлгийн дарамтлал гарахад хvмvvс ерєнхийдєє чих нь дvлий, нvд нь балай ханддагаас гадна энэ хvний эрхийн бvдvvлэг зєрчлийн эсрэг Монгол оронд хууль тогтоомж байдаггvйгээс, хохирогч эмэгтэй хаашаа хандахаа мэдэхгvй зэвvvцэн жигшиж, гутсандаа цалин сайтай ажлаасаа гарч гэртээ суух болжээ. Хожим тэр бvсгvй, зарим нэг ТББ-уудад хандсан боловч эд мєрийн баримт цуглаагvй, гэрчгvй энэ хэрэг замхарсан сурагтай.

Ажилгvйдэлд умбаад байгаа Монгол оронд “болдоггvй” дарга эрийн бэлгийн дарамтыг илчилснээр эмэгтэй хvн нэр хvндээ алдаад барахгvй, ажлаа алдах магадлал єндєртэйгээс болж ажлын байран дахь бэлгийн дарамтыг ихэвчлэн тэвчиж, нуун дарагдуулдаг нь гэм биш зан болжээ. Тэртэй тэргvй ажлын байрандаа бэлгийн дарамтлалд орлоо гээд хохирогчийг хамгаалах хууль эрх зvй байхгvй. Нєгєє талаас, эрэгтэй захирал єєрєєс нь доод тушаалтай эмэгтэй ажилтантайгаа “сээтэгнэхийг” Монгол дахь ажлын харилцааны соёлын жирийн л нэг асуудал, “Амьдралд байдаг хэвийн зvйл” гэж vздэг бєгєєд vvнд эмэгтэйчvvд єєрсдєє буруутай гэсэн хэвшмэл ойлголт олон нийтийн дунд тархмал байдаг нь судалгаагаар батлагджээ.
* * *

Такси барихаар гараа єргєтєл эмэгтэй жолоочтой тэрэг зогслоо. Очих хаягаа хэлээд, хєдєлтєл, жолооч эмэгтэйн утас дуугарч тэрээр нэг эмэгтэйг ажилд зуучилж байгаа бололтой яриа єрнvvлэв. Жолоочийн чанга дуугаар ярилцахыг нь сонсохгvй гэсэн ч сонсогдохоор байлаа. Утасдаж байгаа хvн нь гэр цэвэрлэх, хvvхэд харах бvсгvй хайж байгаа бололтой. Утсаа салгаад яриа хєєрєєтэй жолооч эмэгтэй надад хандан, “Боловсролтой, зvс царай, нуруу туруу сайтай залуу эмэгтэйчvvдэд ч ажил олдоод байна шvv” гэлээ.
– Ямар маягийн ажил тэр вэ гэж асуутал,
– Янз бvрийн ажил байна аа.
-Yгvй тэгвэл царай зvс ямар хамaа байна аа?
– Харин ч хамаатай. Царай зvс сайтай л хvнийг ажилд авна гээд байна шvv дээ.
-Хvний хvvхэд харахад хvvхдэд сайн, асрах, хvмvvжvvлэх туршлагатай, шударга, ёс зvйтэй хvн л хэрэгтэй гэхээс, зvс царай ямар хамаа байдаг юм бол хэмээн лавлавал,
-Yгvй ээ, бас тийм биш. Зvс царай их хамаатай байгаад байна. Эмэгтэйчvvдийн хувьд шvv дээ, хэмээн тодруулав.
Санамсаргvй танилцсан тэр эмэгтэй ажилд зуучлах товчооны захирал байв. Тиймээс Монголын зах зээл дээр хэн “гvйлгээтэй” байгаа, ямар хvмvvст ажил олддог, ажилтанд ямар “шаардлага” тавьдгийг тvvнээс илvv хэн мэдэх билээ. Єнєєдєр Монголд ажил эрэлхийлж байгаа эмэгтэй хvн єндєр боловсролтой байхаас гадна зvс царай “сайтай” байх хэрэгтэй гэсэн шаардлага байна. Нас 35-аас доош бол сайн. 35-аас дээш насны эмэгтэй хvн Монголд ажил олох нь бодит бэрхшээл болсон гэдгийг эмэгтэйчvvд ярьдаг. Чухам л адуу сонжиж байгаатай адил ХХI зууны Монголын хєдєлмєрийн зах зээл дээр эмэгтэйчvvдийг єнгє зvс, нуруу туруу, нас сvvдрээр нь сонгодог нь гутамшигтай.
Єнгєцхєн харахад Монголын эрчvvдийг ихэвчлэн архиа ууж, том том мєрєєдєл ярьж суух зуур эмэгтэйчvvд нь гэрт орж эм, гадаа гарч эр болдог мэт ойлгогддог. Эрчvvдтэй эн зэрэгцэн ажил хийж мєнгє олохоос гадна, vнэлгээгvй гэрийн хєдєлмєр хийсээр ирсэн учир тэгж харагддаг байх. Гэтэл Монголын хєдєлмєрийн зах зээл дээр жендерийн ялгарал, эмэгтэйчvvдийн эсрэг ялгаварлан гадуурхалт мэдэгдэхvйц байдаг байна. Хvvхнvvд дээд боловсрол эзэмшээд бvр тасарчихлаа, гvйцэгдэхгvй нь, боловсролын салбар дахь жендерийн харьцаа тэгш бусаар “хазайсан” тухай хэнгэрэг цохисоор байгаа.

Монголын их дээд сургууль тєгсєгчдийн 70 хvртэлх хувь нь эмэгтэйчvvд байдаг гэсэн тоо бий. Гэтэл судлаачдын дvгнэс¬нээр сургууль тєгссєн явдал нь ажил олно гэсэн vг ер биш гэнэ. Дээд боловсролтой эмэгтэйчvvд ажилгvйдэлд єртємтхий байна гэснийг МУБИС-ийн судлаач С.Тvмэндэлгэр тоо мэдээнд суурилан нотолж байна. Тvvний “Хvний эрх” сэтгvvлийн 2006 оны гуравдугаар сарын дугаарт бичсэнээр Yндэсний статистикийн газраас 2004 онд гаргасан “Ажиллах хvчний тvvвээр судалгаагаар ажиллах хvчний 52.1 хувь нь эрэгтэйчvvд, 47.9 хувь нь эмэгтэйчvvд байна. Эрэгтэйчvvдийн ажиллах хvчний ороолцооны тєвшин 69.7 хувь байхад, эмэгтэйчvvдийнх 61.1 хувь байна” гэжээ. 2000 оны хvн амын тооллогоор хууль тогтоогч, тєрийн болон, тєрийн бус байгууллагуудын дээд албан тушаал эрхэлдэг хvмvvсийн 70 хувь нь эрэгтэйчvvд байжээ. Дээд боловсролтой хvмvvсийн 70 хувь нь эмэгтэйчvvд байхад албан тушаалын зэрэглэл ахих тусам эмэгтэйчvvдийн хувийн жин буурч байгаа нь хєдєлмєрийн зах зээл дээр эмэгтэйчvvдийн эсрэг бодитоор оршиж буй ялгаварлан гадуурхалт байгаатай холбоотой хэмээн судлаач С.Тvмэндэлгэр дvгнэж байна.

Дээрх судалгаанд “Уул уурхай, эрчим хvч, дэд бvтцийн барилга байгууламж зэрэг эдийн засгийн хурдацтай єсєлттэй салбаруудад эрэгтэйчvvд зонхилон ажиллаж байхад худалдаа vйлчилгээ, нийгмийн vйлчилгээ зэрэг эдийн засгийн єсєлтийн хувьд зогсонги шинжтэй салбаруудад эмэгтэйчvvд зонхилдог байна” гэж єгvvлжээ. 2004 оны байдлаар эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цалингийн зєрvv наанадаж 12300 тєгрєг байжээ. 2008 онд энэ зєрvv єссєн байх магадлал єндєр. Албан секторт ажил олж чадаагvй эмэгтэйчvvд албан бус секторын 54 хувийг бvрдvvлдэг аж. Эдгээрээс орлого багатай, ажилгvй эмэгтэйчvvдийн тоо жилээс жилд єсч ядуурал “эмэгтэйжиж” байгааг онцлон тэмдэглэдэг болоод байна.

Зууны мэдээ

2 Comments

  1. bi er says:

    Bi eregtei hun ene emegteichuudiig ingej buduulgeer huchindeh ch yum uu iimerhuu zavhaiaral herees heterlee ene mungutei gesen humuus bur uugshuulj bna huuhnuud bas uuriin gesen uhaantai bgach bitgii amara amidral songooch yum dandaa iim hetsuu bdaggui yum

  2. Girl says:

    Erchuud yagaad end comment bichihgui bna? Erchuudiin bas yu helehiig sonsmoor baihin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.